| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2026/0919/З/Т |
| Дугаар | 128/ШШ2026/0781 |
| Огноо | 2026-09-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0781
2026 09 04 128/ШШ2026/0781
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Д.Э, Ө.Ан нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Э миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байсан ба тухайн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хүсэлт гаргасан нь үнэн болно. Мөн тухайн татгалзсаны адил миний охин Ө.Ан адил татгалзаж байгаа болно. Иймд татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Э болон нэхэмжлэгч Ө.А******* хууль ёсны төлөөлөгч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрийн “Ш******* ш*******” ХХК /”Э*******” ХХК/-д ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.Иймд нэхэмжлэгч Ө.А******* хууль ёсны төлөөлөгч болон Д.Эд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э, Ө.Ан нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрийн “Ш******* ш*******” ХХК /”Э*******” ХХК/-д ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ