2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/06920

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19 191/ШШ2025/06920

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Х.Баян******* /РД:/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Ш.******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 73,417,617.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, О.*******,

Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагч Х.Баян******* /******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Х.Баян*******, Ш.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 53,211,084.30 төгрөг, үндсэн хүү 13,390,677.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,783,865.16 төгрөг, нийт 68,385,627.42 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 53,211,084.30 төгрөг, үндсэн хүү 17,584,002.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,622,530.15 төгрөг, нийт 73,417,617.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

3. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 53,211,084.30 төгрөг, хүү 12,585,936 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,942,502.93 төгрөг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 4,998,067.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлж, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* *******ны бөхийн өргөө тооцооны төвд хүсэлт гаргасны үндсэн дээр 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр MN580034340601708574 тоот зээлийн гэрээ, MN580034340601708574 тоот барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр ажлын байрыг дэмжих зээл авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн MN580034340601708574 тоот дугаартай үл хөдлөх болох хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ш.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 396 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  нэгж талбарын дугаартай 807 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан.

Төлбөрийн зөрчил 2023 оны 02 дугаар сараас үүсэж, хугацаа хэтэрсэн. 2023 оны 02 дугаар сарын зээлийн төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж, энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт төлөлт хийгээгүй.

Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.6.1-д заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоног болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тул зээлийн хүүг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр жилийн 20,4 хувьд шилжүүлсэн.

******* *******ны зүгээс хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж утсаар холбогдох болон уулзалт хийж байсан. Тухайлбал 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрүүдэд гэрээний үүргээ биелүүлэх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Банкны харилцааны менежер 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Баян*******тай уулзалт хийхэд мөн оны 01 дүгээр сард тодорхой дүнгээр төлөлт хийхээр тохирч өргөдөл тайлбар өгсөн боловч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр төлөөгүй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчиж байгаагаас үүдэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсаар байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүнээс хойш хариуцагч нь үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулсан, үндсэн хүүгийн төлбөрт 4,998,067.41 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагчаас 4,998,067.41 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нар хариу тайлбар өгөөгүй.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.*******ийг томилсон 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 25-661 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, кадастрын зураг, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн компанийн дүрэм, Х.Баян*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, ******* ******* ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, ******* ******* ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зээлийн харилцагчийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/16211 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлээс 3,649,558.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, 1,348,508.22 төгрөг болон хариуцагч Х.Баян*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхээр ажлын байрыг дэмжих зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ш.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай 396 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  нэгж талбарын дугаартай 807 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн төлөлтөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 2.1.6.1-д заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоног болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тул зээлийн хүүг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр жилийн 20,4 хувьд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 53,211,084.30 төгрөг, хүү 12,585,936 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,942,502.93 төгрөг төлж барагдуулсан тул үндсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 4,998,067.41 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Зээлийн хүүг жилийн 20,4 хувиар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тул үлдэгдэл хүү 4,998,067.41 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Зэлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих зээл-ААН/ байгуулагдаж, 80,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* ******* ******* ХХК-иас төлөх зээлийн хүүгийн 6 хувийг Засгийн газраас хариуцан төлөх, зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлийн хүүгийн хэмжээг жилийн 20,4 хувиар тооцох, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ.

 

6. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч Ш.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 396 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 807 м.кв газрыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь Зээлийн гэрээний 2.1.6.1-д заасан үндэслэлээр зээлийн хүүг жилийн 20,4 хувиар тооцох үндэслэлтэй эсэх байна.

 

8. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасантай нийцжээ.

 

9. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна.

 

10. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэв.

 

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа 2023.05.25-ны өдрөөс хойш 2024.06.25-ны өдөр хүртэл 20,4 хувийн хүү тооцож зээлийн хүү 11,847,325.35 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд буюу 2021.06.25-ны өдрөөс 2024.06.25-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү 1,348,508.22 төгрөг, 2024.06.25-ны өдрөөс хойш 2025.02.05-ны хүртэлх хугацаа хэтрүүлсний хүү 6,691,476.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,338,295.21 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн төлбөрийг *******аж, үндсэн хүүгийн үлдэгдэл 4,998,067 гаргуулах гэж тодорхойлсон.

 

12. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

13. Зээлийн гэрээний 2.1.4-д Зээлдэгч төлөх хүү сарын 0,25 хувь, жилийн 3 хувь байна, 2.1.5-д Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын дагуу зээлдэгчийн зээлд жилийн 6 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газар хариуцаж төлнө, 2.1.6.1-д Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол энэхүү гэрээний 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид энэ зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар тооцно гэж талууд тохиролцсон байна.

 

14. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай шилжүүлэн авсан боловч зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу үндсэн зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, 2023.01.30-ны өдрөөс 2023.06.29-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлөлт хийгээгүй буюу зээлийн төлбөрийг 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлж, зээлийн хүүгийн хэмжээ өөрчлөгдөх гэрээнд заасан нөхцөл бүрджээ.

 

15. Зээлийн гэрээний 2.1.6.1-д зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээлийн сарын хүүг 1,7 хувь, жилийн 20,4 хувь болгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцсэн байх бөгөөд зээлийн тооцооллыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, улмаар дээрх зээлийн хүүгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч зээлийн төлбөр төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

16. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, уг үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

17. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан.

 

18. Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр тул зээлийн гэрээний хугацаанд тооцсон нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

19. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний хугацаанд /2021.06.25-2024.06.25/ тооцсон нэмэгдүүлсэн хүү 1,348,508.22 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас *******аж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3,649,558.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

20. Хариуцагч Ш.******* өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай 396 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 807 м.кв газрыг ******* ******* ХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих зээл-ААН/-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

21. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 3,649,558.78 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

22. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

23. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний харилцаа ******* ******* ХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд үүссэн, харин хариуцагч Х.Баян*******, ******* ******* ХК нарын хооронд хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй байх тул Х.Баян*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,649,558.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,348,508.22 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х.Баян*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ш.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 396 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тоот хаягт байршилтай  нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 807 м.кв газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,539.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 558,237.71 төгрөгийг, хариуцагч Ш.*******оос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ