Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 2018         06            04                                                   2018/ШЦТ/155

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ******* холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шинь Шинь” ХХК-д туузан дамжуулах оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, Х овогт *******.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хан-Уулын гудамжны 1-22 тоотод хохирогч *******-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг орон дээр хэвтээд зүйрмэглэж байхад Г ах гаднаас орж ирээд хар өглөөгүүр ганцаараа юу хийж архи уугаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед Г ахад танд миний гэртээ юугаа хийх нь хамаагүй гэж хэлсэн. ... Гах намайг чи бүр согтчихсон байна, ганцаараа уугаад архичин болчихжээ гээд намайг үгээр идээд байхаар нь би уурлаад чамд ер нь миний архи уух хамаагүй биз дээ гээд хэлтэл миний нүүр рүү маань цохих шиг болсон ба нүд маань харанхуйлаад нэг мэдэхэд би газар ойчсон байсан. ...Г ах өөрөө надад нүдэндээ тусаагуур болон эм авч түрхээрэй гээд 30000 төгрөг өгсөн. ...Надад одоо Г ахаас нэхэмжлэх мөнгө, төлбөр байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 254 тоот дүгнэлтэд: “1. ******* биед баруун нүдний дээд, доод зовхи,баруун хацрын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт, баруун нүдний гадна булангийн зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 22/ гэжээ.

-Шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хан-Уулын 1 дүгээр гудамжны 22 тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний  нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн: “...Би Хан-Уулын гудамжинд байрлах Ц-н гэр рүү нь ороход гэртээ ганцаараа сууж байсан ба мах идээд сууж байсан. Тэгээд би цуг сууж мах огтлоод идсэн. Ц надад архи хундаглаж өгсөн ба би түүнийг нэг татчихаад Ц “Чи юу болоод хар өглөөгүүр архи уугаад согтчихсон юм бэ?” гэж асуусан. Тэр үед Цогтхүү надад “Миний архи уух чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. ...Ц надад “Чи миний архи уухыг заах гээд байна уу, даврах гээд байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би Ц “Чи уусан архиа шингээ уурлах хүнээ олж уурлаарай” гэж хэлсэн. Тэгтэл Ц намайг чам шиг пизда миний уухыг заахгүй мэдэв үү” гэж хэлж намайг илт өдөөд байх шиг байсан. ...Миний уур хүрээд Цогтхүүг сандал дээр сууж байхад нь нүүр рүү нь цохиод унагаасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цуг ажилладаг өөрийн хуурай ах болох Г руу утсаар ярьж дуудсан юм. ...Тэгээд намайг орон дээр хэвтээд зүйрмэглэж байхад Гансүх ах гаднаас орж ирээд хар өглөөгүүр ганцаараа юу хийж архи уугаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед Г ахад танд миний гэртээ юугаа хийх нь хамаагүй гэж хэлсэн. ...Тэр үед Г ах намайг чи бүр согтчихсон байна, ганцаараа уугаад архичин болчихжээ гээд намайг үгээр идээд байсан тэгэхээр нь би уурлаад чамд ер нь миний архи уух хамаагүй биз дээ гээд хэлтэл миний нүүр рүү маань цохих шиг болсон ба нүд маань харанхуйлаад нэг мэдэхэд би газар ойчсон байсан. ...Надад одоо Г ахаас нэхэмжлэх мөнгө төлбөр байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 254 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч ******* учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ийн хохирогч *******-н нүүрэн тус газарт санаатай гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 30000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгобол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Х овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндашийн Гансхүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 30000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР