Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 22

 

Ц.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******* Прокурор Д.*******а Шүүгдэгч Ц.*******, Д.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.******* Иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ц.*******ын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ц.*******, Д.******* нарт холбогдох 201513000165 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 49 настай, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 9, эхнэр хүүхдүүдийн хамт Идэр сумын багийн ай хэсгийн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Завхан аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Завхан аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай магадлалаар сум дундын 1-р шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн ийн *******. Регистрийн дугаар: / ИЖ / 2.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 44 настай халх, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 9 нөхөр хүүхдүүдийн хамт Идэр сумын багийн ай хэсгийн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ын ******* Регистрийн дугаар /ИЖ / Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Ц.*******, Д.******* нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэх, баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэхээр, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 02 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг тайлбарлан, шүүгдэгч Ц.*******, Д.******* нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Идэр сумын шатахуун түгээх станцын 2015 оны 01 сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хөтлөн явуулсан шатахууны тооцооны бүртгэл 40 хуудас баримт, тооцоо бодсон акт болон бусад материал 15 хуудас баримт бүхий 1-55 хүртэлх дугаарласан баримтуудыг 201513000165 дугаартай хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.*******, Д.******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө болох 4.0 сая төгрөгний үнэлгээтэй хөх өнгийн Бонго Жи-2 маркийн 73-84 ЗАА улсын дугаартай автомашин 1 ширхэг, 10 сая төгрөгний үнэлгээтэй 9х9-ийн харьцаатай дутуу баригдсан байшин 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг эд хөрөнгийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорих, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.*******, Д.******* нараас 14.755.228 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч, хохирогч ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт олгохоор, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, түний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймгийн Идэр сумын харьяат Ц.******* миний бие 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн. Шийтгэгдсэн үндэслэл нь: Тус сумын шатахуун түгээх станцад түгээгч хийж байх хугацаандаа шатахууны мөнгөнөөс дутааж, ажилдаа хариуцлагагүй хандаж алдаа дутагдал гаргасан нь үнэн. ******* ХХК-ны дутаасан мөнгийг төлөх чадвар байхгүй учраас 06 сарын баривчилах ялаар шийтгэгдсэн. Би эхнэр хүүхдүүд нийлсэн 9-үүлээ амьдардаг. Энэ ажилд анх 2009 онд эхнэр маань орж ажилласан. Энэ хугацаанд манай гэр бүл хэвийн амьдралтай байсан боловч, гэр шатахад албаны мөнгө бас цуг шатсан. Бид өмсөх хувцас орох оронгүй хоцорсон. Би группийн хэдэн төгрөг, мод түлээнд явах ийм л маягаар бидний амьдрал үргэлжилж явсаар сүүлд нь ийм их хэмжээний мөнгөний өрд орлоо. Энэ бүхэн бид хоёрын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэдгийг ойлгож байна. Ингээд бидний амьдралыг харж үзэн миний баривчлах ялыг хөнгөлж өгөхийг та бүхнээс хүсч байна. Цаашид би энд удаан сууж чадахгүй биеийн байдал хэцүү байна. Би эндээс эртхэн гарч дулаан цагт мод түлээ хийж, албаны дутаасан мөнгөний талыг нь ч болсон дарах хүсэлтэй байна. Одоогоор манайд идэх хоол, өмсөх хувцасгүй 4-5 хүүхэд аавыгаа хараад сууцгааж байна. Би энэ 06 сарын сүүлчээр группээ сунгуулах ёстой юм. Группдээ орвол хэдэн төгрөг олдоно. Та бүхнээс энэ хугацаанд л хэдэн төгрөг олох цагийг минь алдуулалгүй байх талаас нь надад тусалж өгнө үү. Албаны мөнгө дутааж өрд орсноо ойлгож гэмшихийн хэрээр гэмшиж байгаа бөгөөд одоо миний толгой байнга өвдөж, эм ууж л хоног өнгөрөөж байна. Та бүхэн миний санал хүсэлтийг зөв талаас нь ойлгон, ард үлдсэн хэдэн хүүхдийг минь бодоод оногдуулсан баривчлах ялыг минь суусан хоногоор тооцон суллаж өгөхийг хүсье гэжээ. Улсын яллагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүгдэгч Ц.******* нь эхнэр Д.*******тэйгээ бүлэглэн гэр бүлийн хэрэгцээндээ 3.0-4.0 сая төгрөг хэрэглэсэн үлдсэн мөнгийг яасныг нь мэдэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч Идэр ШТС-ын шатахууны савнаас болон шингэн хэмжигчийн тагаар их хэмжээний бензин хулгайд алдагдах боломжгүй, бензин авах боломжтой хэсгүүд нь бүгд цоожтой байдаг ба тэр түлхүүр нь Ц.*******, Д.******* нарт байдаг. Түгээгүүрийн милл нь зарагдсан бензинтэйгээ таарч байх тул хулгайд алдагдсан гэх үндэслэлгүй байна. Мөн Идэр ШТС-д 2015 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд 12 удаа бензин буусан ба тухай бүр нь түгээгч нар тулгаж хүлээн авдаг, бензин ямар нэгэн дутуу ирэх боломжгүй болох нь гэрчүүдийн болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээр нотлогдож байна. Мөн Ц.*******, Д.******* нар нь гэр бүлийн хэрэгцээндээ шатахууны орлогоос авч хэрэглэж байгаагаа хоёулаа мэдэж байсан, гэр бүлийн дундын хөрөнгийн автомашинд бензин хийж модонд явж байсан талаараа мэдэж байсан зэрэг нь тэднийг тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг харуулж байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн түүнд ял шийтгэл оногдуулсан Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна. Хэдийгээр ялтан Ц.******* нь 2010 онд даралтаар унасны улмаас тархины хагалгаанд орж улмаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон, группд байдаг боловч тэрээр хэрэг хариуцах чадвартай болох нь түүний сэтгэцийг тогтоолгосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүний өвчин нь ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалтад багтдаггүй болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Мөн тэрээр эхнэр 07 хүүхдийн хамт амьдардаг, тэдний ахуй амьдрал нэн ядуу амьдралтай түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх боломжтой хэрэг боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос одоогоор 14.755.288 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул түүнд оногдуулсан ялыг тэнсэх болон ялаас чөлөөлөх боломжгүй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ. Шүүгчдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биеийн байдал муу байгаа тул ял эдлэхэд хүнд байна, учруулсан хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 06 сарын баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү гэв. Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ны Завхан аймаг дахь салбарт учруулсан хохиролоо ямар ч байсан төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ц.******* нь 1 сар 10 хоног хоригдож биеийн байдал нь хүнд байна. Байнга цагдан хорих байрны эмчийн хяналтанд байдаг. Шүүгдэгч Ц.******* нь 06 сар хоригдлоо гээд түүний учруулсан хохирол барагдахгүй, харин өөрөө ажил хийж хохирлыг барагдуулж болох учраас баривчлах ялын хугацааг хасч, хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******, Д.******* нар нь манай компанид учруулсан хохиролоо хурдан төлж барагдуулмаар байна. Ц.*******ад анхан шатны шүүхээс оногдуулсан 06 сарын баривчлах ялын хувьд тусгайлан гаргах саналгүй гэв. Прокурор Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь үйлдсэн гэмт хэргийн, гэм буруугийн талаар ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна. Иймээс шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Шүүгдэгч Ц.*******ын хувьд 2010 онд тархинд нь цус харваж улмаар даралтаар унаж, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэдэг нь тогтоогдсон. Энэ байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өвчний жагсаалтанд багтдаггүй, мөн мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаж тархинд цус харваснаас бий болсон өвчин нь сэтгэцийн өвчин мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахад Ц.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо төлөөгүй байгаа тул үйлдсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулаад түүнийг нь тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзах хууль зүйн боломжгүй байгаа юм. Иймд Ц.*******ад анхан шатны шүүхээс оногдуулсан 06 сарын баривчлах ялыг хэвээр үлээж, шүүгдэгч Ц.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь бүлэглэн ХХК-ны Завхан аймгийн Идэр сум дахь салбарт эрхлэгч түгээгч, шатахуун түгээгчээр ажиллах хугацаандаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд компанийн итгэмжлэн хариуцуулсан шатахуунаас хувийнхаа автомашинд шатахуун хийх, орлогын мөнгөнөөс гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах зэргээр 17.278.553 төгрөгний хохирлыг ХХК-нд учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, гэрч У.*******, Ж.*******, Ч., М.оо, Л., шүүгдэгч Д.*******, Ц.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, шатахууны дутагдал шийдвэрлэх техникийн комиссын акт, Идэр сумын шатахуун түгээх станцын 2015 оны 01 дүгээр сараас 10 сарын хугацааны хөтлөн явуулсан шатахууны тооцооны бүртгэл, тооцоо бодсон акт, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Түүнчлэн шүүхээс Ц.******* нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, 05 сар гаруй настай охинтой болох нь 8122000052 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүний ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсныг буруутгах боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогч ХХК-ны Завхан аймаг дахь салбарын иргэний нэхэмжлэлийн холбогдох хэсэгт давж заалдах эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд хуулиар олгогдсон байхад шүүх эрхийг нь тогтоолд зааж өгөлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгч Д.*******ийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг огт шийдвэрлээгүй байна. Шүүгдэгч Ц.*******ын баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлын тухайд тухайн шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй, улмаар тухайн шүүгдэгчийн холбогдох хуулийн зүйл, хэсэгт баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ял шийтгэл байхгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн ахуй амьдрал, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 06 сарын баривчлах ялаас 02 сар 15 хоногийг хасч, 03 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэх боломжтой байна гэж үзээд түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь бүлэглэн ХХК-ны Завхан аймгийн Идэр сум дахь салбарт эрхлэгч түгээгч, шатахуун түгээгчээр ажиллах хугацаандаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд компанийн итгэмжлэн хариуцуулсан шатахуунаас хувийнхаа автомашинд шатахуун хийх, орлогын мөнгөнөөс гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах зэргээр 17.278.553 төгрөгний хохирлыг ХХК-нд учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, гэрч У.*******, Ж.*******, Ч., М.оо, Л., шүүгдэгч Д.*******, Ц.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, шатахууны дутагдал шийдвэрлэх техникийн комиссын акт, Идэр сумын шатахуун түгээх станцын 2015 оны 01 дүгээр сараас 10 сарын хугацааны хөтлөн явуулсан шатахууны тооцооны бүртгэл, тооцоо бодсон акт, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Түүнчлэн шүүхээс Ц.******* нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, 05 сар гаруй настай охинтой болох нь 8122000052 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүний ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсныг буруутгах боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогч ХХК-ны Завхан аймаг дахь салбарын иргэний нэхэмжлэлийн холбогдох хэсэгт давж заалдах эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд хуулиар олгогдсон байхад шүүх эрхийг нь тогтоолд зааж өгөлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгч Д.*******ийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг огт шийдвэрлээгүй байна. Шүүгдэгч Ц.*******ын баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлын тухайд тухайн шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй, улмаар тухайн шүүгдэгчийн холбогдох хуулийн зүйл, хэсэгт баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ял шийтгэл байхгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн ахуй амьдрал, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 06 сарын баривчлах ялаас 02 сар 15 хоногийг хасч, 03 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэх боломжтой байна гэж үзээд түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь бүлэглэн ХХК-ны Завхан аймгийн Идэр сум дахь салбарт эрхлэгч түгээгч, шатахуун түгээгчээр ажиллах хугацаандаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд компанийн итгэмжлэн хариуцуулсан шатахуунаас хувийнхаа автомашинд шатахуун хийх, орлогын мөнгөнөөс гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах зэргээр 17.278.553 төгрөгний хохирлыг ХХК-нд учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, гэрч У.*******, Ж.*******, Ч., М.оо, Л., шүүгдэгч Д.*******, Ц.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, шатахууны дутагдал шийдвэрлэх техникийн комиссын акт, Идэр сумын шатахуун түгээх станцын 2015 оны 01 дүгээр сараас 10 сарын хугацааны хөтлөн явуулсан шатахууны тооцооны бүртгэл, тооцоо бодсон акт, эдийн засгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Түүнчлэн шүүхээс Ц.******* нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, 05 сар гаруй настай охинтой болох нь 8122000052 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүний ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсныг буруутгах боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогч ХХК-ны Завхан аймаг дахь салбарын иргэний нэхэмжлэлийн холбогдох хэсэгт давж заалдах эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд хуулиар олгогдсон байхад шүүх эрхийг нь тогтоолд зааж өгөлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгч Д.*******ийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг огт шийдвэрлээгүй байна. Шүүгдэгч Ц.*******ын баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлын тухайд тухайн шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй, улмаар тухайн шүүгдэгчийн холбогдох хуулийн зүйл, хэсэгт баривчлах ялаас өөр төрлийн хөнгөн ял шийтгэл байхгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн ахуй амьдрал, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 06 сарын баривчлах ялаас 02 сар 15 хоногийг хасч, 03 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэх боломжтой байна гэж үзээд түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 хэсгийг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд “...6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй гэснийг 3 сар 15 / гурван сар арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй...” гэж, 5 дахь заалтанд “...Ц.*******ад оногдуулсан 6 /зургаа/ сарын баривлах ялыг 3 сар 15 /гурван сар арван тав/ хоногийн...” гэж, 11 дэх заалтанд “...шүүгдэгч Д.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болосугай...” гэж, 14 дахь заалтанд “...Иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах эрхтэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.*******ын давж заалдсан гомдлыг хүлээн авч, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ