2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/06956

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 21 191/ШШ2025/06956

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ТӨХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух ******* ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 482,710,384.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* Шохой ТӨХК нь худалдан авагч болох ******* ар жэй ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад нийт 200,000,000 төгрөгийн цемент худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авах барааны нийт үнийг 350,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж өөрчилсөн. Гэрээний дагуу худалдан авагч тал 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 321,806,923.10 төгрөгийн цемент худалдан авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй манай компанийн хохироож байна. Мөн талууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан актаар талууд хоорондын тооцоог 321,806,923.10 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан болно.

******* худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Худалдагч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Гэвч Худалдан авагч болох хариуцагч нь төлбөр төлөх үндсэн үүргээ зөрчсөн бөгөөд манай компанийн зүгээс өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Худалдан авагч тал нь гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцож шаардах эрхтэй байна. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 321,806,923.10 төгрөгийн төлбөрөөс алдангийг тооцож үзвэл 1 хоногт 1,609,034.6 төгрөгий алданги ногдох бөгөөд тухай өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 114 хоногоор тооцоход 183,429,944.4 төрөгийн төлбөр болж байгааг байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 160,903,461.5 төгрөгийг нэмж нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ******* ар жэй" ХХК-аас ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэгг цементийн төлбөр 321,806,923.10 төгрөг, алданги 160,903,461.5 төгрөг, нийт 482,710,384.6 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Талууд дараах байдлаар эвлэрэв. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 321,806,92 төгрөгөөс хариуцагч тал 252,258,653 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 69,548,270 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулна. Алдангийн хэмжээг ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож 50 хувиар буюу 80,451,731 төгрөгөөр бууруулав. Үлдэгдэл 80,451,731 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулна. Талууд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас 150,000,001 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ТӨХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Б.******* нарт холбогдуулан ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 482,710,384.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 321,806,92 төгрөгөөс хариуцагч тал 252,258,653 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 69,548,270 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулах, алдангийн хэмжээг ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож 50 хувиар буюу 80,451,731 төгрөгөөр бууруулж, үлдэгдэл 80,451,731 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ******* ******* ХХК, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 321,806,92 төгрөгөөс хариуцагч тал 252,258,653 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 69,548,270 төгрөг, алдангийн 50 хувь буюу 80,451,731 төгрөг, нийт 150,000,001 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК, Б.******* нар нь үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэгч ******* ******* ТӨХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,571,502 төгрөгийн тал хувь болох 1,285,751 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, үлдэх 1,285,751 төгрөгийг улсын орлогод үлдээж, 1,285,751 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК, Б.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ