| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2020/01330/И |
| Дугаар | 191/ШШ2025/06957 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06957
2025 08 21 191/ШШ2025/06957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот Нэхэмжлэгч: тоотод байрлах ******* ******* ХХК /хуучин нэр Паломино ******* ******* ******* ХХК, РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах ******* ******* ХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 173,990,233 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Х.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-иас ******* ******* ХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 236,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс учирсан хохирол 56,437,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үндэслэлээ Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.01.18-ны өдөр S2018/005 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1,036,841,000 төгрөгийн түлшийг нийлүүлсэн боловч тус компаниас 257,000,000 төгрөгийн төлөлт хийгдэж, үлдэгдэл 761,841,000 төгрөг төлөгдөөгүй. Энэхүү гэрээний хэвийн төлөгдөх байдлыг хангах зорилгоор ******* ******* ХК-тай 2018.01.24-ний өдөр 90С1820000771 дугаартай 110,000,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ, 2018.03.06-ны өдөр 90С1820000771 дугаартай Даатгалын гэрээний нэмэлт гэрээгээр 40,000,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ, 2018.04.18-ны өдөр 90С182000 7281 дугаартай 150,000,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээнүүдийг тус тус байгуулсан. Гэрэ******* заасан *******ын тохиолдол үүссэн тул *******ын нөхөн төлбөрт 236,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* ******* ХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 236,250,000 төгрөгийг 2018.05.10-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч төлөөгүй тул *******ын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс учирсан хохирол 56,437,500 төгрөг, нийт 292,687,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорх*******сон.
2. Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорх*******сон. Үүнд:
2.1. ... Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.03.20-ны өдөр S2018/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 534,761,000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч тус компаниас 10,000,000 төгрөгийн төлөлт хийгдэж үлдэгдэл 524,761,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тус гэрээний төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж Паломино ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018.04.18-ны өдөр 90С1820007282 дугаартай 432,530,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ байгуулж *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон.
ХХК нь 2018.04.30-нд төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан ч төлбөрийг барагдуулаагүй бөгөөд *******ын гэрэ******* заасны дагуу тус өдрөөс хойш 120 хоногийн дараа буюу 2018.08.30-нд *******ын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан. Даатгагч нь тус *******ын нөхөн олговрыг хугацаанд нь олгоогүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2020.10.13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ******* ******* ХК нь ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийг Паломино ******* ******* ******* ХХК-д олгох үүрэгтэй гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн.
Даатгагч нь *******ын нөхөн төлбөр олгох үүргээ 2018.09.06-ны өдөр биелүүлсэн бол нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК нь тус *******ын нөхөн төлбөр болох 324,397,500 төгрөгийн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олох боломжтой байхын зэрэгцээ банкинд хадгалуулж хүү авах боломжтой байсан. ******* ******* ХК нь нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн улмаас энэ боломж үгүй болж Паломино ******* ******* ******* ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс *******ын нөхөн төлбөр олгох ёстой байсан өдөр болох 2018.09.06-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдөр буюу 2021.02.03-ны өдрийг хүртэл зарласан бодлогын хүүгээр тооцож хохирол 77,345,563 төгрөгийн хүү шаардах эрхтэй.
2.2. Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.03.28-ны өдөр 52018/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 739,573,000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч тус компаниас төлбөр төлөлт хийгээгүй. Тус гэрээний төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж Паломино ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018.04.18-ний өдөр 90С1820007284 дугаартай 404,460,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ байгуулж *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон.
ХХК нь 2018.05.15-нд төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан ч төлбөрийг барагдуулаагүй бөгөөд *******ын гэрэ******* заасны дагуу тус өдрөөс хойш 120 хоногийн дараа буюу 2018.09.12-ны өдөр *******ын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш ажлын 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан. Даатгагч нь тус *******ын нөхөн олговрыг хугацаанд нь олгоогүй бөгөөд 2020.10.13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ******* ******* ХК нь ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийг Паломино ******* ******* ******* ХХК-д олгох үүрэгтэй гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн.
Даатгагч нь *******ын нөхөн төлбөр олгох үүргээ 2018.09.25-ны өдөр биелүүлсэн бол нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК нь тус *******ын нөхөн төлбөр болох 303,345,000 төгрөгийн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг болох боломжтой байхын зэрэгцээ банкинд хадгалуулж хүү авах боломжтой байсан. ******* ******* ХК нь нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн улмаас энэ боломж үгүй болж Паломино ******* ******* ******* ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд *******ын нөхөн олговор болох 303,345,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018.09.25-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдөр буюу 2021.02.03-ны өдрийг хүртэл зарласан бодлогын хүүгээр тооцож хохирол 70,741,508 төгрөгийн хүү шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ХК нь үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зохицуулсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нийт 148,087,071 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна, нийт 440,774,571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд: ... Паломино ******* ******* ******* ХХК нь 2020.04.07-ны өдөр 236,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дараа 2020.12.16-ны өдөр 56,437,500 төгрөг, 2021.02.03-ны өдөр 148,087,071 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Иймд ******* ******* ХХК-аас *******ын нөхөн төлбөрт 236,250,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн /*******ын нөхөн төлбөр/ гүйцэтгэлийг хугацаандаа гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хүү 204,524,571 төгрөг, нийт 440,774,571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Өмнө хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ үндэслэлийг хохирол гэж тодорх*******ж байсан бол үүгээр ихэсгэсэн /204,524,571 төгрөг гаргуулах/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хохирол биш, Иргэний хуулийн 222.5 дахь заалтад заасан хүү болохыг тодруулж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 236,250,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 30,534,338 төгрөгөөр тус тус багасгаж, хариуцагчаас 173,990,233 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорх*******сон. Үүнд: ... Нэхэмжлэгчийн шаардаж буй 173,990,233 төгрөг нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй заасны дагуу буюу хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүрэг болох *******ын нөхөн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хүү юм.
Тус хүүг тооцсон үндэслэл, тооцооллыг нэхэмжлэгч нь гаргахдаа бодлогын хүүгээр тодорх*******ж байсан бол түүнээс гадна хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр дээрх хүүг тооцож байгаа болно. Учир нь хадгаламжийн жигнэсэн дундаж хүү нь тухайн сарын хадгаламжийн дундаж хүүг харуулж буй статистик тул нэхэмжлэгч нь хариуцагчаас *******ын нөхөн төлбөрийг хугацаанд нь авч банкинд хадгалуулсан бол ямар хэмжээний хүүг олох боломжтой байсан гэдгийг шууд тодорх*******ох үндэслэл юм.
ХХК-ийн төлбөр тасалдлын хэвийн байдлыг даатгасан 90С1820007282 дугаартай гэрээний тухайд 2018.8.30-ны өдөр *******ын тохиолдол бий болж, 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй. Улсын дээд шүүхийн 2020.10.13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ******* ******* ХК нь ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийг ******* Мандах ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс *******ын нөхөн төлбөр олгох ёстой байсан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдрийг хүртэл зарласан бодлогын хүү болон хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцож хүү нэхэмжлэх эрхтэй юм.
Тус хохирлыг *******ын нөхөн олговор болох 324,397,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018.09.06-ны өдрөөс ******* ******* ХК-ийн төлбөр төлөгдсөн өдөр буюу 2021.06.04-ний өдөр хүртэл ******* банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож нийт 90,356,707 төгрөгийн хүү авах боломжтой байсан байна.
ХХК-ийн төлбөр тасалдлын хэвийн байдлыг даатгасан 90С1820007284 дугаартай гэрээний тухайд 2018.09.12-ны өдөр *******ын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш ажлын 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй.
2020 оны 10 сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ******* ******* ХК нь ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийг Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс *******ын нөхөн төлбөр олгох ёстой байсан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдрийг хүртэл *******банкнаас зарласан бодлогын хүүгээр тооцож хүү нэхэмжлэх эрхтэй юм.
Тус хүүг *******ын нөхөн олговор болох 303,345,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018.09.25-ны өдрөөс ******* ******* ХК-ийн дээрх *******ын нөхөн төлбөрийг төлсөн өдөр буюу 2021.06.03-ны өдөр хүртэл хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож хүү 83,633,526 төгрөг, ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн олговрыг хугацаанд нь олгоогүйтэй холбоотой хүү 90,356,707 төгрөг, нийт 173,990,233 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Эцэст нь дүгнэхэд хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцоход нэхэмжлэгч нь хариуцагчаас 173,990,233 төгрөгийг шаардах эрхтэй байх бөгөөд бодлогын хүүгээр тооцоход 160,324,588 төгрөг шаардах эрхтэй байна. Тус хоёр дүнгийн аль их буюу 173,990,233 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэн 173,990,233 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг ийнхүү тодруулан өгч байна. Өнөөдрийн байдлаар ХХК-ийн *******ын нөхөн төлбөр, хохиролтой холбоотой шаардлага байхгүй болно гэжээ.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ... Паломино ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018.01.24-ний өдөр 90С18200000771 дугаар Даатгалын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хамгаалагдах *******ын зүйлийг худалдан авагчийн худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт төлбөр төлөлт буюу гэрээний гүйцэтгэл" байхаар харилцан тохиролцож, ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрийн тасалдлыг даатгуулжээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.05-ны өдрийн 1269 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020.11.10-ны өдрийн 00784 дугаар тогтоолоор ХХК-иас 942,397,517 төгрөг гаргуулж, Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр нь 2024 оны 06 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бүрэн биелэгдэж, дуусгавар болсон байна.
Өөрөөр хэлбэл даатгуулагч Паломино ******* ******* ******* ХХК нь төлбөрийн тасалдал үүсгэсэн гуравдагч этгээд болох ХХК-иас өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Уг нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь 2025.02.13-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 292,687,500 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэхээс татгалзаж, нийт нэхэмжлэлийн шаардлагыг уг дүнгээр бууруулсан байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" гэж заасны дагуу дээрх тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан явдал нь хуульд нийцэж байна.
Иймд хариуцагч ******* ******* ХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 236,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд уг *******ын гэрээний хувьд олгосон 18,750,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2020.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн ба ингэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах буюу өөр *******ын гэрэ******* хамаарах асуудлаар шаардлага гаргажээ.
ХХК-тай холбоотой 2018.04.18-ны өдрийн 90С1820007284 тоот Даатгалын гэрээгээр Паломино ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний төлбөрийн тасалдлыг даатгасан бөгөөд уг *******ын гэрээний нөхөн төлбөртэй холбоотой иргэний хэргийн маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.24-ний өдрийн 940 дугаар магадлалаар ******* ******* ХК-иас 303,345,000 төгрөг гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн. (1-хавтасны 247 хуудас-УДШ1087)
ХХК-тай холбоотой 2018.04.18-ны өдрийн 90С1820007282 тоот Даатгалын гэрээгээр мөн Паломино ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах" гэрээний төлбөрийн тасалдлыг даатгасан бөгөөд уг *******ын гэрээний нөхөн төлбөртэй холбоотой иргэний хэргийн маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.15-ны өдрийн 181/ШШ2019/00888 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.05-ны өдрийн 1054 дугаар магадлалаар ******* ******* ХК-иас 324,397,500 төгрөг гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг 3 шатны шүүхээр сэргээн тогтоолгож, хохирол төлбөрийг хүлээн авсан хэр нь дахин уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргаж буй нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6. Хариуцагч ******* ******* ХК-иас нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ ... ******* ******* ХК нь Паломино ******* ******* ******* ХХК-тай 2018.01.11-ний өдрөөс эхлэн Төлбөр тасалдлын *******ын гэрээ байгуулж хамтран ажиллаж, нийт 9 худалдан авагчийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний төлбөр тасалдлыг" *******д хамруулсан.
Паломино ******* ******* ******* ХХК-ийн *******д хамруулсан худалдан авагчийн нэг нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдсан ХХК юм.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Паломино ******* ******* ******* ХХК нь төлбөрийн тасалдал үүсгэсэн гуравдагч этгээд болох ХХК-иас өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Тодруулбал Паломино ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК болон нарт холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ"-ний үүрэгтэй холбоотой хэрэг маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.05-ны өдрийн 1269 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020.11.10-ны өдрийн 00784 дугаар тогтоолоор ХХК-иас 942,397,517 төгрөг гаргуулж, Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь 2024.06.17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бүрэн биелэгдэж, дуусгавар болсон байдаг.
Харин ******* ******* ХК нь 2018.12.20-ны өдөр Паломино ******* ******* ******* ХХК-д ХХК-ийн төлбөр тасалдалд 18,750,000 төгрөгийн нөхөн төлбөрийг *******ын гэрээний дагуу олгосон. Иргэний хуулийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, мөн Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт "Даатгалын гэрэ******* заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх ******* ******* ХК-д шилжсэн байна.
Гэтэл Паломино ******* ******* ******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т заасны дагуу гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" атлаа даатгагчаас нөхөн төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
Иймд Даатгалын тухай хуулийн 8.5.4, Иргэний хуулийн 492.1-т тус тус заасны дагуу *******ын нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Хариуцагч нь ХХК-ийн *******ын гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ХХК-ийн *******ын гэрээтэй холбоотой гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй, жич нэхэмжлэх нь зүйтэй гэв.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******ыг томилсон 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *******ын гэрээ, ******* ******* ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *******ын гэрээний нэмэлт, ******* ******* ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******ын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9/4377 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, өвлийн дизель түлшний 2018 оны 01 дүгээр сарын зээлийн гэрээний хуулбар, өвлийн дизель түлшний 2018 оны 03 дугаар сарын зээлийн гэрээний хуулбар, өвлийн дизель түлшний 2018 оны 04 дүгээр сарын зээлийн гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 693 дугаар тогтоол, ******* банк руу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн албан тоотын хуулбар, ******* ******* ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******ын гэрээний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, тооцоо нийлсэн акт, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Даатгалын гэрээний хуулбар, ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлангийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн магадлалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн магадлалын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
9. Хариуцагчаас Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
10. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* ******* ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар ******* ******* ХХК-ийг ХК-д нэгтгэхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэх тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ******* ******* ХК-ийн Паломино ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан их хэмжээний *******ын нөхөн төлбөр авахаар шаардаж буй гэх гомдолд хэрэг бүртгэлт нээсэн эсэх, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх тогтоол, хэргийг шүүхэд шилжүүлэх прокурорын шийдвэр гарсан эсэх баримт, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00803 дугаар шийдвэрийг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20091488 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг шийдвэрлэгдсэн эсэх тухай лавлагааг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 803 дугаар шийдвэртэй, Паломино ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргээс Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ХХК /РД:2721643/-ийн 2018 оны жилийн эцсийн Санхүүгийн дэлгэрэнгүй тайлан, ХХК-иас Паломино ******* ******* ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 52018/005 дугаар бүхий Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн шатахууныг хүлээж авсан баримтыг, Авлигатай тэмцэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нээсэн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс дугаар хэрэг нээсэн тогтоол, Авлигатай тэмцэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нээсэн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг дуусгавар болсон эсэх, дуусгавар болоогүй бол ямар ажиллагаа хийгдэж байгаа тухай баримтыг, Авлигатай тэмцэх газраас ******* ******* ХК болон Паломино ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан *******ын гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байгаа эсэх эрүүгийн хэргийн талаар баримтыг, Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн дугаартай эрүүгийн хэргээс Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2022.05.06-ны өдрийн №06/6320 дугаар албан бичигт дурдсан нэр бүхий 9 компанид ХХК нь хамаарч байгаа эсэх, нэр бүхий 9 компанид давуу байдал олгосон Даатгалын гэрэ******* Паломино ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн S2018/005 дугаар бүхий Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх хуваарьт төлөлтийг даатгуулан ******* ******* ХК-тай байгуулсан 2018 оны 1-р сарын 24-ний өдрийн 90С1820000771 тоот Даатгалын гэрээ, 2018 оны 3-р сарын 06-ны өдрийн 90С1820000771 тоот Даатгалын гэрээний нэмэлт №001, 2018 оны 4-р сарын 18-ны өдрийн 90С1820007281 тоот Даатгалын гэрээ тус тус хамаарч байгаа эсэх талаарх баримтыг, Авлигатай тэмцэх газраас дугаартай эрүүгийн хэрэгт Паломино ******* ******* ******* ХХК, ******* ******* ХК нарын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №001 тоот Даатгалын гэрээний нэмэлт гэрээ хамаарч буй эсэх, дугаартай эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх, дугаартай эрүүгийн хэрэгт ХХК, ХХК болон 90С1820007284, 90С1820007282 тоот *******ын гэрээ хамаарч буй эсэх, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Паломино ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн Санхүүгийн дэлгэрэнгүй тайланг, Гаалийн ерөнхий газраас Паломино ******* ******* ******* ХХК-ийн 2017-2018 онд *******ын Улсын хилээр ямар хэмжээний шатахуун, түлшний импортын гаалийн мэдүүлэг мэдүүлсэн, ямар хэмжээний шатахуун, түлшийг Паломино ******* ******* ******* ХХК-д олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн талаарх нотлох баримтыг, ХХК-иас Паломино ******* ******* ******* ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 52018/005 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн шатахууныг хүлээж авсан баримтыг, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Паломино ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн Санхүүгийн дэлгэрэнгүй тайланг, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Паломино ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн Санхүүгийн дэлгэрэнгүй тайланг, Авлигатай тэмцэх газраас Паломино ******* ******* ******* ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан нар хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаарх баримт, лавлагааг, Нийслэлийн Прокурорын газраас Паломино ******* ******* ******* ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан нар хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаарх баримт, лавлагааг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1269 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00784 дугаар тогтоолын дагуу үүссэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, төлбөр төлөгч ХХК /РД:2721643/-иас төлбөр төлж барагдуулсан талаарх баримтуудыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Мандах ХХК-ийн нэхэмжлэлээс 36,199,249 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 137,790,984 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорх*******сон. Үүнд:
2.1. Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.03.20-ны өдөр S2018/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 534,761,000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч тус компаниас 10,000,000 төгрөгийн төлөлт хийгдэж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Энэхүү гэрээний төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж Паломино ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018.04.18-ны өдөр 90С1820007282 дугаартай 432,530,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ байгуулж *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон.
ХХК нь 2018.04.30-нд төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан ч төлбөрийг барагдуулаагүй бөгөөд *******ын гэрэ******* заасны дагуу тус өдрөөс хойш 120 хоногийн дараа буюу 2018.08.30-нд *******ын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох байсан. Даатгагч нь тус *******ын нөхөн олговрыг хугацаанд нь олгоогүй, улмаар Улсын дээд шүүхийн 2020.10.13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийг ******* ******* ХК-иас гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иймд *******ын нөхөн олговор болох 324,397,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан 2018.09.06-ны өдрөөс нөхөн төлбөр төлөгдсөн 2021.06.04-ний өдөр хүртэл ******* банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож нийт 90,356,707 төгрөгийн хүү шаардах эрхтэй.
2.2. Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.03.28-ны өдөр 52018/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 739,573,000 төгрөгийн түлш нийлүүлсэн боловч тус компаниас төлбөр төлөлт хийгээгүй. Энэхүү гэрээний төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж Паломино ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХК-тай 2018.04.18-ний өдөр 90С1820007284 дугаартай 404,460,000 төгрөгийн *******ын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ байгуулж *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон.
ХХК нь 2018.05.15-нд төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан ч төлбөрийг барагдуулаагүй бөгөөд *******ын гэрэ******* заасны дагуу тус өдрөөс хойш 120 хоногийн дараа буюу 2018.09.12-ны өдөр *******ын тохиолдол бий болсон бөгөөд үүнээс хойш ажлын 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгох байсан. Даатгагч нь тус *******ын нөхөн олговрыг хугацаанд нь олгоогүй, улмаар Улсын дээд шүүхийн 2020.10.13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийг ******* ******* ХК-иас гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иймд *******ын нөхөн олговор болох 303,345,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018.09.25-ны өдрөөс нөхөн төлбөрийг төлсөн 2021.06.03-ны өдөр хүртэл ******* банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож хүү 83,633,526 төгрөгийн хүү авах боломжтой байсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нийт 173,990,233 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.
3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг 3 шатны шүүхээр сэргээн тогтоолгож, хохирол төлбөрийг хүлээн авсан хэр нь дахин уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Талууд *******ын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд маргаан үүссэн байх хугацаанд мөнгөн төлбөрийн үүргийн хугацаандаа гүйцэтгээгүй буруутай гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ******* *******" ХК-иас нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ ... Паломино ойл ******* *******" ХХК-ийн *******д хамруулсан худалдан авагчийн нэг нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдсан Эрд хул ХХК юм.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Паломино ******* ******* ******* ХХК нь төлбөрийн тасалдал үүсгэсэн гуравдагч этгээд болох ХХК-иас өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Харин ******* ******* ХК нь 2018.12.20-ны өдөр Паломино ******* ******* ******* ХХК-д ХХК-ийн төлбөр тасалдалд 18,750,000 төгрөгийн нөхөн төлбөрийг *******ын гэрээний дагуу олгосон.
Иймд Паломино ******* ******* ******* ХХК нь хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн атлаа даатгагчаас нөхөн төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасны дагуу *******ын нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Хариуцагч нь ХХК-ийн *******ын гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ХХК-ийн *******ын гэрээтэй холбоотой гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй, жич нэхэмжлэх нь зүйтэй гэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Паломино ******* ******* ******* ХХК нь ХХК-тай 2018.01.18-ны өдөр S2018/005 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлөхгүй байх эрсдэлийг даатгуулж, ******* ******* ХК-тай 2018.04.18-ны өдөр 90С1820000771, 2018.03.06-ны өдөр Нэмэлт гэрээ №1, 2018.04.18-ны өдөр 90С1820007281 дугаартай *******ын гэрээ тус тус байгуулсан байна. Паломино ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаан үүсэж, улмаар ******* Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 784 дугаар тогтоолоор ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 942,397,517 төгрөг гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /1-р хх-227/
8. Паломино ******* ******* ******* ХХК нь 2018.03.20-нд ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлөхгүй байх эрсдэлийг даатгуулж, ******* ******* ХК-тай 2018.04.18-нд 90С1820007282 дугаартай *******ын гэрээ байгуулсан байна. Даатгалын гэрээний үүрэгтэй холбоотойгоор "Паломино ******* ******* энержи" ХХК, ******* ******* ХК нарын хооронд үүссэн маргааныг ******* Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрийн хэмжээг 324,397,500 төгрөгөөр тогтоон, "******* *******" ХК-иас гаргуулж, "Паломино ******* ******* *******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /2-р хх 1/
9. Паломино ******* ******* ******* ХХК нь 2018.03.28-нд ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлөхгүй байх эрсдэлийг даатгуулж, ******* ******* ХК-тай 2018.04.18-нд 90С1820007284 дугаартай *******ын гэрээ байгуулсан байна. Даатгалын гэрээний үүрэгтэй холбоотойгоор Паломино ******* ******* ******* ХХК, ******* ******* ХК нарын хооронд үүссэн маргааныг ******* Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрийн хэмжээг 303,345,000 төгрөгөөр тогтоон, ******* ******* ХК-иас гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /1-р хх 247/
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар ҮНДЭСЛЭХ хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт дурдсан үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ******* ХХК нь нэрээ өөрчилж ******* Мандах ХХК болсныг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /3-р хх 110/
12. Үндсэн нэхэмжлэлийн тухайд.
13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ХХК-тай 2018.03.20-ны өдөр байгуулсан худалдах, худалдах авах гэрээний төлбөрийн тасалдлыг 2018.04.18-ны өдрийн 90С1820007282 дугаар гэрээгээр, ХХК-тай 2018.03.28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тасалдлыг 2018.04.18-ны өдрийн 90С18200072824 дугаар гэрээгээр тус тус даатгуулсан, *******ын тохиолдол үүссэн боловч гэрээний дагуу *******ын нөхөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагчаас хүү шаардах эрхтэй. 90С1820007282 дугаар гэрээний *******ын нөхөн олговор болох 324,397,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан 2018.09.06-ны өдрөөс нөхөн төлбөр төлөгдсөн 2021.06.04-ний өдөр хүртэл ******* банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож нийт 90,356,707 төгрөгийн хүү, 90С18200072824 дугаар гэрээний *******ын нөхөн олговор болох 303,345,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой байсан өдөр болох 2018.09.25-ны өдрөөс нөхөн төлбөр төлөгдсөн 2021.06.03-ны өдөр хүртэл ******* банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож хүү 83,633,526 төгрөг, нийт 173,990,233 төгрөг гаргуулах гэж тодорх*******сон.
14. Хариуцагчаас *******ын гэрээний нөхөн төлбөр олгохтой холбоотой шүүхэд маргаж байх хугацаанд хүү төлөх үүрэггүй бөгөөд *******ын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээснээс мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг хугацаандаа биелүүлээгүй гэж үзэж хүү шаардах үндэслэлгүй гэсэн тайлбараар нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
15. Нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан *******ын гэрээний үүргийг шаардан шүүхэд хандаж, ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөг гаргуулах, ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, *******ын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг ******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөгийг тус тус ******* ******* ХК-иас гаргуулж Паломино ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
16. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөлтийн эрсдэлийг даатгуулсан *******ын гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн байх бөгөөд хуульд заасан журмын дагуу шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж буй хугацаанд хариуцагчийг мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.
17. Харин хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
18. Шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* ******* ХК-иас *******ын гэрээний үүрэгт нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдэж, төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд барагдуулжээ. /3-р хх-172/
19. Ийнхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирсон тал нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учирсан хохирлоо арилгуулах аргаар эрхээ хамгаалах боломжтой тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй.
20. Иргэний хуулийн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг нь хууль буюу гэрээгээр үүсэх бөгөөд энэхүү маргаан бүхий тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүргийг сайн дураар биелүүлээгүй гэм буруутай байна.
21. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар, хууль буюу гэрэ******* заасан хугацаанд гүйцэтгэнэ.
22. Хариуцагчаас шүүхийн шийдвэр хугацаандаа биелэгдээгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй буюу санхүүгийн хүндрэлтэй цаг үе байсан гэж нэхэмжлэлийг татгалзсан ч энэхүү үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
23. Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д зааснаар гэрээний бус үүрэгт гэрээний үүрэгт хамаарах зохицуулалтыг хэрэглэх ба уг хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд үүргээ зөрчсөн гэм хор учруулсантай холбоотой хохиролд олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
24. Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хэтрүүлсэн байх тул уг хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж үзлээ.
25. ******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 698 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг хугацаанаас төлбөр төлөгдсөн 2021 оны 6-р сар хүртэл хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг нэхэмжлэгчийн тодорх*******сон *******банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож 17,492,619 төгрөг,
26. ******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 690 дугаар тогтоолоор ХХК-ийн төлбөр тасалдлын *******ын нөхөн төлбөрт 303,345,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг хугацаанаас төлбөр төлөгдсөн 2021 оны 6-р сар хүртэл хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг нэхэмжлэгчийн тодорх*******сон *******банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож 18,706,630 төгрөг, нийт 36,199,249 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 137,790,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
27. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.
28. Нэхэмжлэгч ******* Мандах ХХК-иас ******* ******* ХК-д холбогдуулан ХХК-тай 2018.01.18-ны өдөр байгуулсан S2018/005 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөлтийн эрсдэлийг даатгуулсан 2018.01.24-ний өдрийн 90С1820000771, 2018.03.06-ны өдрийн 90С1820000771 дугаартай нэмэлт гэрээ №1, 2018.04.18-ны өдрийн 90С1820007281 дугаартай *******ын гэрээний дагуу *******ын нөхөн төлбөрт 236,250,000 төгрөг, *******ын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс учирсан хохирол 56,437,500 төгрөг, нийт 292,687,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагчаас тус *******ын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөр 18,750,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
29. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, ХХК нь 2018.01.18-нд байгуулсан S2018/005 дугаартай гэрээний төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 292,687,500 төгрөгийн хэмжээгээр багасгаж, татгалзсан.
30. Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж татгалзсан боловч, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу хамтатган шийдвэрлэх нь талуудын үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
31. Хариуцагч ******* ******* ХК-иас нэхэмжлэгч Паломино ******* ******* ******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2018.01.24-ны өдөр байгуулсан 90С1820000771 дугаар *******ын гэрээ, түүний нэмэлт гэрээ, 2018.04.18-ны өдрийн 90С1820007281 дугаартай *******ын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөр 18,750,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч нь буруутай этгээдээр буюу ХХК-иар худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан тул *******ын гэрээний дагуу олгосон нөхөн олговор 18,750,000 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар буцаан гаргуулж өгнө үү гэж тодорх*******сон.
32. Нэхэмжлэгч 18,750,000 төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон үйл баримтад маргаагүй боловч ХХК-иас Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй тул нөхөн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан.
33. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан *******ын гэрээний харилцаа үүсжээ.
34. Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
35. Зохигчийн хооронд 2018.01.24, 2018.03.06, 2018.04.18-ны өдрүүдэд байгуулсан *******ын гэрээгээр ХХК-ийн худалдан авалтын гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, ******* ******* ХК нь *******ын тохиодол бий болбол даалтгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ.
36. Зохигчид *******ын гэрээг бичгээр байгуулж, гол нөхцөлийг бүрэн тусгасан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
37. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-д Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол, даатгагч уг үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болно гэж заасан бөгөөд, мөн зохигчийн хооронд 2018.01.24, 2018.04.18-ны өдрүүдэд байгуулсан Даатгалын гэрээний 6.11-д Даатгалын нөхөн төлбөр олгосноос хойш, худалдан авагч гэрээний дагуу төлөөгүй төлбөрийг төлсөн нөхцөлд, даатгуулагч *******ын нөхөн төлбөрийг даатгагчид шилжүүлнэ гэжээ.
38. Хэрэгт авагдсан Депозит дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, төлбөр авагчийн хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ХХК-иас нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /3-р хх 95-103/
39. Иймд *******ын нөхөн төлбөр олгосноос хойш худалдан авагч гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг төлж, төлбөр тасалдал арилсан нөхцөлд даатгуулагч нь *******ын нөхөн төлбөрийг даатгагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй байх тул *******ын нөхөн төлбөрт олгосон 18,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
40. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-иас 36,199,249 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 137,790,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 18,750,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,724 төгрөг, хариуцагчаас төлсөн 251,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 338,946.24 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 251,700 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/06957