| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/01730/И |
| Дугаар | 191/ШШ2025/07015 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/07015
2025 08 26 191/ШШ2025/07015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн *******ий хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* ******* ******* /Паспортын дугаар:/,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* ******* /Паспортын дугаар:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 36,304,000 төгрөг гаргуулах тухай *******ий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, ******* нар нь хариуцагч О.*******д холбогдуулан нийт 36,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* ******* *******, ******* нар Монгол улсад түр оршин суудаг бөгөөд автомашин зээлээр худалдан авахад гадаад улсын *******д зээл олгогдох боломжгүй учир өөрсдийн танил О.*******д автомашин зээлээр худалдан аваад өгөөч машины урьдчилгаа болон зээлийн төлбөрийг бид 2 хийх болно гэхэд зөвшөөрч автомашины үнэлгээ 27,000,000 төгрөг бөгөөд 2024.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.02.24-ны өдөр 9,530,000 төгрөг, нийт 10,530,000 төгрөгийг *******-ийн данснаас автомашин худалдсан гэх хүний дансанд урьдчилгаа төлбөр болгон шилжүүлэн үлдэгдэл 17,000,000 төгрөгийг улсын дугаартай маркийн автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд тавьж ХХК-аас О.*******гийн нэр дээр зээл гаргуулан автомашиныг эзэмшиж эхэлсэн.
Улмаар О.*******гийн тоот дансанд 2023.02.01-ний өдөр 300,000 төгрөг, 2024.02.13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.02.24-ний өдөр 505,000 төгрөг, 2024.02.25-ны өдөр 1,007,000 төгрөг, 2024.02.29-ний өдөр 150,000 төгрөг, 2024.03.01-ний өдөр 2,430,000 төгрөг, 2024.03.02-ны өдөр 165,000 төгрөг, 2024.03.23-ны өдөр 1,007,000 төгрөг, 2024.03.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.03.30-ны өдөр 100,000 төгрөг, 2024.04.05-ны өдөр 1,700,000 төгрөг, 2024.04.12-ны өдөр 130,000 төгрөг, 2024.04.21-ний өдөр 1,007,000 төгрөг, 2024.04.26-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024.05.05-ны өдөр 5,062,000 төгрөг, 2024.05.25-ны өдөр 1,907,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 1,007,000 төгрөг, нийт 19,677,000 төгрөгийг CHAOLUOMENG -ийн тоот данснаас шилжүүлсэн бөгөөд 2024 оны 06 сараас хойш О.******* нь гэнэт холбоогүй болчихсон учир ХХК-тай очиж уулзан 07 сараас эхлэн ХХК-ийн тоот дансанд 2024.07.30-ны өдөр 2,020,000 төгрөг, 2024.09.09-ний өдөр 1,020,000 төгрөг, 2024.10.08-ны өдөр 1,020,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 2,037,000 төгрөг, нийт 6,097,000 төгрөгийг ******* *******-ийн тоот данснаас гэх утгатай шилжүүлж тус тус төлж байсан гэтэл 2024 оны 12 сард О.******* нь зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг ХХК-ийн дансанд төлөөд зээлийг дуусгасан гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан учир машин авч ирж өг өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр учир наад машин чинь миний машин гэсэн үг гэж сүрдүүлж эхэлсэн. Тухайн үед үнэхээр тус машиныг авна гэж үзэж байвал машины урьдчилгаа, зээлэнд төлсөн төлбөр, өөрт чинь зээлүүлж байсан төгрөг гээд нийт 36,304,000 төгрөгийг төлөөд, машинд хийсэн нэмэлт тоноглол сэлбэгийн мөнгөнүүдийг өгөөд машиныг ав үгүй бол машиныг өгөхгүй чи нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байж машин авна гэж зүтгэх ямар учир байна вэ гэхэд та нарт мөнгө ч өгөхгүй машиныг ч өгөхгүй би өмчлөгч нь учир машиныг авах болно гээд аваад явсан.
О.*******д зөвхөн өөрийн нэр дээр зээл авч өгөх хүсэлт тавьсныг хүлээн авч зээлийг гаргуулж өгсөн, зээлийн графикийн дагуу нэхэмжлэгч нар төлөлтийг асуудалгүй хийж байсан гэтэл үлдэгдэл зээлийг хааж, өөрийнх нь нэр дээр зээл гаргуулсан нөхцөл байдлыг ашиглан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, машины өмчлөгч гэж зүтгэн автомашиныг авч явсан бөгөөд аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгодог. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасан байх тул *******-оос автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 10,530,000 төгрөг, зээлийн төлбөр болон О.*******д шилжүүлсэн 19,677,000 төгрөг нийт 30,207,000 төгрөгийг, ******* *******-аас автомашины зээлийн төлбөрт төлсөн 6,097,000 төгрөгийг тус тус О.*******гаас гаруулж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар багасгасан. Үүнд: ******* нь автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 10,530,000 төгрөг, зээлийн төлбөр болон О.*******д шилжүүлсэн 19,677,000 төгрөг, нийт 30,207,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь *******-с шилжүүлсэн 30,207,000 төгрөгөөс зарим хэсэг нь язгуур эмээл, хүрэн цутгамал агсарга авхуулсан, машины засвар, үйлчилгээ, бензинд зарцуулагдсан гэсэн тайлбар гаргасан, нэхэмжлэгчээс энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 7,337,000 төгрөгөөр багасгаж байна гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие О.******* нь газрын харваа, морьт харваа, морьтой аялал зохион байгуулдаг. Энэ ажлаа олон жил хийж байна. 2023 онд аялал хийж байхдаа *******-тай анх танилцаж байсан. Анх танилцахад надад санал тавьж хоёулаа чиний ажлаар манай нутаг руу яваад аялал зохион байгуулъя гэх саналыг тавьсан. Би татгалзаагүй, миний олон жил хийсэн ажил, одоо ч хийдэг ажил тул зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* харьяа хошуунд газрын харваа, морьт харваа, морьтой аялал зохион байгуулсан. 2023.11.11-ний өдрөөс 2023.11.17-ны өдрийг хүртэл 6 хоногийн хугацаатай, 5 хүнтэй газрын харваа, морьт харваа, морьтой аялал зохион байгуулж миний бие багшилж, морьтой аялалд хөтөч болон хүмүүсээ харгалзаж аюулгүй байдлыг нь хангаж хянаж явсан.
Бид анхнаасаа миний 1 өдрийн цалин 1 хүнд сургалт орох нь 125,000 төгрөг байхаар тохиролцож эхний аяллын 7 хоногийн 5 хүний цалин 4,375,000 төгрөг болсон. /125,000*5 хүн=625,000 төгрөг. 625,500*7хоног=4,375,000 төгрөг/
Хоёр дахь аяллаа 2024.01.13-ны өдрөөс 2024.01.19-ний өдрийг хүртэл 7 хоногийн газрын харваа, морьт харваа, морьтой аялал 4 хүнтэй зохион байгуулсан. Мөн 1 хүнтэй ажиллах цалин 125,000 төгрөгөөр тооцож 3,500,000 төгрөгийн цалин болсон. /125,000*4 хүн=500,000 төгрөг. 500,000*7хоног=3,500,000 төгрөг/
2024.04.06-ны өдрөөс 2024.04.11-ний өдрийг хүртэл 5 хоногийн мөн аялал зохион цалин 1,500,000 төгрөг болсон байгаа.
*******-тай 3 удаагийн аялал зохион байгуулсан ажлын хөлс 9,375,000 төгрөг болсон.
2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* нь Монгол улсад ирж өөрийн болон өөрийнх нь хамаарал бүхий хүмүүсийн Монголд оршин суух визний хугацаа дуусаж, хугацаа сунгахад Монгол талаас итгэмжлэгдсэн хүн хэрэг болоход надад санал тавьж миний зарууд ХХК-д ажиллаач, 1 сарын 1,500,000 төгрөг өгье, тус цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг тусад нь төлье, Монгол цаашдаа аялал зохион байгуулна, чамайг тогтмол нэмэлт орлоготой болгоё, чамайг компанид ажилтнаар бүртгэе гээд нягтландаа хэлчихсэн байгаа, би хятад улсаас аялагчид олно, чи өөрөө аялал зохион байгуулсан орлогоо нэмж аваарай гэж хэлэхэд нь би мөн зөвшөөрч, хамтарч ажиллахаар тохиролцсон.
Аялал зохион байгуулахад бидэнд машин хэрэгтэй, чи машин авчих, ах нь машин авах мөнгөгүй байна, зээлээр авъя гэхээр гадаадын *******д зээл өгөхгүй гэж хэлэхэд нь би өөрийн нэр дээр урьдчилгааг нь гаргаж ББСБ-с зээл авсан.
Чи машин авчих юм бол аялал зохион байгуулах, ажил төрөл амжуулахад ашиглах учраас ах нь зээлийг нь төлж байя гэж тохиролцож байсан.
ХХК-д (РД:)-н захирал нь ******* ******* байсан ба хөрөнгө нь ******* байсан.
Нэхэмжлэгч нарын болон түүний хүүхдүүдийн Монгол улсад түр оршин суух визний хугацаа сунгах болон оршин суух, хаягжуулах ажлыг амжуулж явахад тус компани нь ажилтангүй, нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй, татварын тайлан дутуу, үйл ажиллагаа явуулсан жил хүрэхгүй, тоон гарын үсэг байхгүй гэх мэт маш их бичиг баримт дутуу болон зөрчилтэй байсан. Би 1-2 сарын хугацаанд итгэмжлэлээр энэ бүх бичиг баримтыг нь цэгцэлж, ******* болон түүний хамаарал бүхий хүмүүсийн визний асуудлуудыг нь сунгаж ХХК-н бичиг баримтыг цэгцэлж, асуудлуудыг нь шийдэж, өөрийг нь болон гэр бүлийг нь монголд оршин суух визтэй болгож, тоот хаягт бүртгэл хийлгэх гэх зэрэг Монгол Улсад шаардлагатай бүхий л нь шийдэж өгсөн байдаг.
2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нартай хамтарч ажиллаж байгаад цаашид үргэлжлүүлж ажиллахаа больсон. Учир нь хууль бус зүйлүүд шаардаж байсан. Жишээ нь галт зэвсэг, аялал хийхэд буу хэрэгтэй, чи буу олох хэрэгтэй байна, мөн жуулчид аялал хийх явцдаа ан амьтан агнаж идэх хүсэлтэй байвал ан хийнэ гэх зэрэг боломжгүй зүйл надаас шаардаж эхэлсэн байдаг. Ингээд би тэдний хууль бус шаардлагыг биелүүлэхгүй гээд цаашид ажиллахаа больсон.
Хамтарч ажилласан хугацааны цалин хөлс 1 сарын цалин 1,500,000төгрөгийг*4сар=6,000,000 төгрөг болсон.
2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг зээлээр авсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 16,500,000 төгрөгийн зээл авч би өөрөө төлж дуусгасан. Урьдчилгаа 10,530,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлсөн гээд байна, бодит байдал дээр миний ажлын хөлс 9,375,000+1,500,000=10,875,000 төгрөгөө би нэхэмжлэгчээс авч, өөрөө урьдчилгааг нь төлсөн.
тээврийн хэрэгслийг би худалдан авсан боловч ажилд хэрэглэх шаардлагаар нэхэмжлэгч машиныг эзэмшиж, ашиглаж байсан. Энэ хугацааны банк бус санхүүгийн байгууллагын зээлийг сар бүрийн 1,007,000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон боловч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлөлтийг бүтэн 1 сар төлөөгүй, 2024 оны 11 дүгээр 25-ны өдрийн зээлийн төлөлтийг 10 хоног хугацаа хэтрүүлж банк бус санхүүгийн байгууллагаас удаа дараа мэдэгдэл ирж, намайг хар дансанд оруулах эрсдэлд хүргэж, бөөн хэл ам хэрүүл болгож 2024 оны 12 дугаар сард төлж асуудал удаа дараа үүсгээд байсан учраас би машинаа зарахаа больж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл 12,053,910 төгрөгийг төлж зээлээ бүрэн хааж машины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрөө авсан.
Машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авахад ******* нь машиныг эзэмшиж байх үедээ 17 удаа торгуулж 434,300 төгрөгийн торгууль, зам ашигласны төлбөр 43 удаагийн 70,300 төгрөг, татварын 101,946 төгрөг, нийт 606,546 төгрөгийн хохирол учруулсан байсан. Энэ мөнгийг би түүний өмнөөс төлсөн.
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөн надад машины торгуулийн мэдэгдэх хуудас ирж, би удаа дараа машинаа авахыг шаардсан боловч миний машиныг өгөхгүй, өмгөөлөгч гэх эмэгтэй хүнтэй яриулаад, тэр хүн нь надтай муудалцаад, машиныг минь нуугаад өгөхгүй байсан.
2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байрных нь гадаа очиход машин минь байсан учраас би өөрт нь хэлээд машинаа аваад явсан.
Энэ хүн миний машиныг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа намайг маш их эрсдэлд оруулж, хохирол учруулсан.
******* нь миний машиныг эзэмшиж ашиглаж байх үедээ машины зээлийг төлөх нь зүй ёсны хэрэг. Учир нь жуулчид авч хөдөө гадаа явж өдрийн 200,000 төгрөгийн ашиг олдог байсан.
Мөн над руу шилжүүлсэн гэх бусад мөнгө нь бүгд өөрсдийнх нь компанийнх нь бичиг баримт, оршин суух, жуулчид авчрах гэх мэт өөрсдийнх нь үйл ажиллагааны зардалд явсан байдаг. Дансны хуулгаар бүгд тодорхой харагдана.
Нэхэмжлэлд дурдсан үнийн дүнд нэхэмжлэгч нь надаар дамжуулж Язгуур монгол эмээл авсан 3,000,000 төгрөг, карго авхуулсан 2,000,000 төгрөг, 5 ширхэг хүрэн цутгамал агсарга авхуулсан 2,043,000 төгрөг, оюуны өмчийн газар компани бүртгүүлэх улсын хураамж 130,000 төгрөг, мөн миний дансанд огт ороогүй мөнгө зэргийг бичсэн байна. Зохигчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд буруу тооцоо, дансны хуулга гаргаж өгч байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******ий үнэмлэхийн лавлагаа, нотариатчийн тэмдэглэл, дансны хуулга, ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.*******гийн *******ий үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02914 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******ий үнэмлэхийн хуулбар, гэрэл зургууд, нэхэмжлэх, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэх, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гадаадын ******* харьяатын газарт гаргасан албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрээний лавлагаа, ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, зээлийн дансны хуулга, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэгч нар нь автомашин зээлээр худалдан авах гэсэн боловч Монгол Улсад зээл авах боломжгүй байсан тул хариуцагчаар дамжуулан 27 сая төгрөгийн автомашин худалдан авч, урьдчилгаа 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч chaolmung-с төлж, үлдэгдэл төлбөрийг 16,500,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагчийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан авч төлсөн. Нэхэмжлэгч нараас зээлийн төлбөрийг төлж дууссанаар автомашины гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон боловч хариуцагч нь автомашиныг гэрийн гадаанаас авч, бусдад зарж борлуулсан тул автомашин худалдан авахад төлсөн урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.
3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 10,500,000 төгрөгийг машины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн бөгөөд автомашиныг нэхэмжлэгч нар эзэмшиж, ашиглах, ингэхдээ сар болгон зээлийн төлбөр болох 1,007,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул автомашиныг хураан авч зээлийн үлдэгдэл төлбөрийг өөрөө төлж барагдуулан тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр худалдан авахдаа нэхэмжлэгч *******-с урьдчилгаа 10,530,000 төгрөг, үлдэгдэл 16,500,000 төгрөгийг ХХК-иас зээл авч төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээгээр ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийг төлж дууссанаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримт хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.
6. Хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар нэхэмжлэгч *******-с нийт 28,520,000 төгрөг, нэхэмжлэгч ******* *******-с нийт 6,097,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.*******д холбогдуулан нийт 30,207,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Автомашины урьдчилгаа 10,530,000 төгрөгийг автомашин худалдсан Х.ын данс руу, үлдэгдэл 19,677,000 төгрөгийг автомашины зээлийн төлбөрт зориулж О.*******гийн данс руу шилжүүлсэн гэж тодорхойлсон.
8. Хариуцагчаас *******-с шилжүүлсэн мөнгөөр язгуур эмээл болон асгар бүс худалдан авсан, мөн машины бензин, засварт зарцуулсан гэсэн тайлбар гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7,337,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,870,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
9. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч О.*******д холбогдуулан нийт 6,097,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ О.*******гийн автомашин худалдах авах зорилгоор авсан зээлийн төлбөрийг түүний өмнөөс төлсөн гэж тодорхойлсон.
10. Хариуцагч О.******* татгалзлын үндэслэлээ *******-с шилжүүлсэн 10,530,000 төгрөг бол миний аялал зохион байгуулсан ажлын хөлс, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нар эзэмшиж, ашиглахдаа зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан ч энэхүү үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
11. Нэхэмжлэгч нар маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2024.02.24-2025.02.14-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нар тээврийн хэрэгслийг ашигласан хугацааны төлбөрт 12,084,000 төгрөг нэхэмжлэлээс хасагдаж тооцогдох ёстой гэсэн тайлбар гаргасан ч үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
12. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Шүүх хэргийн нөхцөлд байдалд үндэслэн холбогдох хуулийг хэрэглэн, нэхэмжлэлийг хангах боломжтой үндэслэлтэй гэж үзлээ.
13. Хариуцагчийн худалдан авсан тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр болон зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг нэхэмжлэгч нараас төлж байсан үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих харилцаанаас үүдэлтэй үүрэг талуудын хооронд үүссэн байна.
14. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.
15. Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нар нь хариуцагчийн худалдан авч буй тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр, авто машин худалдан авах зориулалтаар банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээний төлбөрийг түүний өмнөөс сайн дураар төлж, хариуцагч нь эдгээр төлбөрийн үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч нар нь дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
16. Иймд хариуцагч О.*******гаас 22,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 6,097,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* нарт тус тус олгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч О.*******гаас 22,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 6,097,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* нарт тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 339,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 112,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/07015