2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/07639

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 16 191/ШШ2025/07639

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /ИБД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн *******д нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн *******д нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар тус компанийн үйл ажиллагааны газарт хуульчаар 1 сарын туршилтын хугацаагаар ажилд томилогдож, мөн өдрөө 2024/53 дугаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ, тушаалыг гүйцэтгэх захирлаар албажуулаад 1 хувийг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл эх хувиар нь өгөөгүй бөгөөд Хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид гомдол гаргахад тушаал болон хөдөлмөрийн гэрээг цахимаар хүргүүлсэн байдаг.

Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024.11.22-ны өдөр дууссан хэдий ч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй ажилтныг ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байсан бөгөөд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах талаар санал гаргахад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байгаа юм чинь хугацаагүй гэрээ байгуулсан гэж үзнэ гээд холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгөөгүй ажиллуулсаар байна. Миний бие туршилтаар ажиллуулах хугацааг 2 удаа сунгах хууль зүйн зохицуулалт байхгүй тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2024.12.24-ний өглөө ажилдаа иртэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд үйл ажиллагааны газрын захирал Д.******* нь ...чамайг ажлаас халлаа, чи зайлчих, би чамайг хармааргүй байна... гэх зэргээр харааж, доромжлон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Ажлаас чөлөөлсөн бол тушаалаа авъя гэхэд чамайг ажилд томилоогүй юм чинь халах тушаал гаргах шаардлагагүй гээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй болно. Улмаар энэ байдал удаа дараа давтагдаж, ажлын байранд очих боломжгүй нөхцөл байдалд оруулж, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байсан тул 2025.01.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид гомдол гаргасан.

Улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын хүрээнд ажилтанд хүлээлгэн өгөөгүй байсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон тушаал зэргийг өгч, 2024.01.24-ний өдрийн Б/4 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж, шуудангаар хүргүүлсэн байдаг.

Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т, Хөдөлмөрийн дотоод журмын 17.10.3, хөдөлмөрийн гэрээний 5,1.4-т заасныг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна, Учир нь Хөдөлмөрийн дотоод журмын 17.10.3 дэх заалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 5 өдрөөр ажил тасалсан... бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байхаар заасан бөгөөд миний бие дараалан 5 өдөр ажил таслаагүй, ажил олгогчийн зүгээс ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсан тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад буюу Хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид гомдол гаргасан байх хугацаанд ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажил олгогчийн энэхүү хууль бус тушаалыг 2025.01.29-ний өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан боловч харилцан тохиролцоогүй тул тус хорооны 2025.02.14-ний өдрийн 34 дугаар шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд үйл ажиллагааны газрын захирлын 2025.01.24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн үйл ажиллагааны газрын хуульчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн *******д нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү " гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн хэдэн сарын цалин хөлс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, маргаж буй маргааны зүйл нь тодорхой бус байна.

Ажилтан М.******* нь ажил олгогч ******* ******* ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ №2024/53, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ №2024/54, Нууц хадгалах гэрээ 2024/55 дугаар-тай гэрээнүүдийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээтэй танилцаж, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ажил олгогч талаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнүүдийн нэг хувийг ажилтанд хүлээн өгсөн.

М.******* нь бодит байдлыг нууж, ажил олгогч талыг хуурч,  ХК-ийн тусгай активын албанд давхар хөдөлмөр эрхэлдэг байсан байна.

Нэхэмжлэлд дурдсанчлан ажил олгогч талаас ажилтанд үзүүлсэн ажлын байрны дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа удаа дараалан ирэхгүй, тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн. /2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй болно/

CGS мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч , эмчлэгч эмч  нарын нэртэй гарын үсэггүй 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр бус магадалгааг ирүүлсэн.

Ажил олгогч талаас ажилтны дээрх хууль бус үйлдлийг эвлэрлийн зарчмаар асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, түүнийг ажилдаа ирж ажиллахыг санал болгож, цалинг 2025 оны 01 дүгээр сар хүртэл тооцож олгосон.

Иймд нэхэмжлэгч М.*******ын хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажил олгогч буюу хариуцагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаар М.*******ыг туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаал, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/53 дугаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, харилцсан чатууд, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гаргасан гомдлын хуулбар, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар М.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаар тэмдэглэл/шийдвэр зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас эмнэлгийн магадалгаа, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Нууц хадгалах гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн М.*******ын туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар М.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг түр шилжүүлэх тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн нийгмийн *******ын шимтгэл төлөлтийн 2024 оны 10 дугаар сарын тайлан, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 10 дугаар сарын нийгмийн *******ын шимтгэл ногдуулалт, ******* ******* ХХК-ийн нийгмийн *******ын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 дүгээр сарын тайлан, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 11 дүгээр сарын нийгмийн *******ын шимтгэл ногдуулалт, ******* ******* ХХК-ийн нийгмийн *******ын шимтгэл төлөлтийн 2024 оны 12 дугаар сарын тайлан, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 12 дугаар сарын нийгмийн *******ын шимтгэл ногдуулалт, ******* ******* ХХК-ийн нийгмийн *******ын шимтгэл төлөлтийн 2025 оны 01 дүгээр сарын тайлан, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2025 оны 01 дүгээр сарын нийгмийн *******ын шимтгэл ногдуулалт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* ******* ХХК-иас тус компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа иртэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд үйл ажиллагааны газрын захирал Д.******* нь ...чамайг ажлаас халлаа, чи зайлчих, би чамайг хармааргүй байна... гэх зэргээр харааж, доромжлон, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Ажлаас чөлөөлсөн бол тушаалаа авъя гэхэд чамайг ажилд томилоогүй юм чинь халах тушаал гаргах шаардлагагүй гээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Улмаар энэ байдал удаа дараа давтагдаж, ажлын байранд очих боломжгүй нөхцөл байдалд оруулж, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн улсын байцаагчид гомдол гаргасан. Иймд 2025.01.06-2025.01.10-ны өдөр хүртэл дараалан 5 өдөр ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... М.******* нь бодит байдлыг нууж, ажил олгогч талыг хуурч, Төрийн банк ХК-ийн тусгай активын албанд давхар хөдөлмөр эрхэлдэг байсан байна. Нэхэмжлэлд дурдсанчлан ажил олгогч талаас ажилтанд үзүүлсэн ажлын байрны дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа удаа дараалан ирэхгүй, тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар М.*******ыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Үйл ажиллагааны газарт Хуульчаар 1 сарын туршилтын хугацаагаар томилж, түүнтэй 2024/53 дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ.

 

6. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахад талуудаас гэрээг цуцлах санал гаргаагүй бөгөөд Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 3.3-д зааснаар дахин 1 сарын хугацаагаар сунгагдсан, уг хугацаа мөн дуусгавар болсон ч талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан үйл баримтад зохигчид маргаагүй.

 

7. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 17.10.3, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/53 дугаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 5.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Үйл ажиллагааны газрын Хуульч М.*******ыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

8. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, дараа нь шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.6, 154.8 дахь хэсгүүдэд заасантай нийцсэн гэж үзэв.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан.

 

11. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч М.*******ыг тус компанийн Үйл ажиллагааны газрын Хуульчийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болохоор зохицуулсан.

 

13. Талуудын хооронд байгуулсан Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 3.2-т Туршилтаар ажиллах хугацаа 1 сар буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл байна, 3.3-д Энэхүү гэрээний хугацаа дуусахад талуудаас гэрээг цуцлах санал гараагүй бол дахин ижил хугацаагаар сунгагдсанд тооцно, 3.4-т Хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хугацааг сунгах, цаашид хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах эсэхийг ажил олгогч шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

14. Зохигчийн хооронд байгуулагдсан Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан боловч талууд цуцлах тухай санал гаргаагүй тул уг хугацаа 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгагдсан явдал нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

15. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусахад ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/44/А/40 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн *******ын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалд тодорхойлсон Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтны 01001 дугаар бүртгэлийн кодоор нийгмийн *******ын шимтгэлийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн төлж эхэлжээ. Иймд талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй.

 

16. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн Б/4 дугаар тушаалын үндэслэлд ажилтны гаргасан зөрчлийг тодорхой тусгаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилтан 2025.01.06-2025.01.10-ны өдөр хүртэл дараалан ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж татгалзлаа тайлбарласан бол нэхэмжлэгчээс дараалан 5 өдөр ажил тасалсан зөрчил гаргаагүй бөгөөд 2025.01.06-ны өдөр ажил дээрээ очиход ажлаас чөлөөлсөн гэсэн тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн улсын хяналтын байцаагчид 2025.01.06-ны өдөр гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

18. Зохигчийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.5.-д Ажилтан дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. Үүнд: гээд 8.5.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 40-өөс дээш цаг ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэж харилцан тохиролцжээ.

 

19. Хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан гомдолд М.******* миний бие ******* ******* ХХК-д 2024.09.18-ны өдөр хуульчаар ажилд орсон. Гэтэл 2025.01.06-ны өдрийн байдлаар ажилд авсан тушаал байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй гэж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Чамайг ажлаас халлаа, зайл гэж хэлсэн хэр нь ажлаас халсан тушаал гаргаж өгөөгүй зөрчлийг гаргаж байна гэж дурдсан, уг гомдолд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02/108 тоот албан бичгээр хариу өгсөн, мөн ажилтнаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гомдлыг шийдвэрлэсэн, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлд ажилтан, ажилтны төлөөлөгчөөс 2024.01.03, 2024.01.06-ны өдрүүдэд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан эсэх талаар лавлаж, тухайн тушаалыг дүүргийн халамжийн газар аваачиж өгөхөөр харилцан бичиж байсан зэрэг үйл баримтаас үзвэл ажилтныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил хөдөлмөр эрхлүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч М.*******ыг 2025.01.06-2025.01.10-ны өдрийг хүртэл ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэнгүй.

 

20. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/6 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 17.4-д Компани хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 17.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх бөгөөд сахилгын шийтгэлийг энэ журмын Хавсралт №12-т заасан Зөрчлийн хуудсаар баталгаажуулна гэжээ.

 

21. Ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 17.2.5-д заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй, Зөрчлийн хуудсаар зөрчлийг баталгаажуулах дотоод журмыг дагаж мөрдөөгүй байна.

 

22. Дээрх үндэслэлүүдээр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн *******ын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

23. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2024 оны 11, 12, 2025 оны 1 дүгээр сараар тооцвол нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 106,296 байна.

 

24. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх /173 ажлын өдөр/ хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 18,389,259 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн *******ын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгана.

 

25. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,896 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Үйл ажиллагааны газрын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/4 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******ыг ******* ******* ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хуульчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,389,259 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 18,389,259 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч М.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн *******ын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,896 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ