Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0583

 

 

    2026        06           08                                    128/ШШ2026/0583 

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Ов

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гв, Л.Ср

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бр-Эрэ

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жгэ  

Гуравдагч этгээд: “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Нл 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Оо 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гв, Л.Ср /цахим/, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бр-Эрэ, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Оо /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах”, гуравдагч этгээдээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох” гэх бие даасан шаардлагаар тус тус маргаж байна. 

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/240 дүгээр захирамжаар “Хг с” ХЭАА-д 0.05 га хэмжээтэйгээр 3 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрхийг олгожээ.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар “Хг с” ХЭАА-н хүлэмжийн зориулалттай 4 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

2.3.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 63 дугаар захирамжаар “Хг с” ХЭАА нь хүлэмжийн зориулалттай 4 м.кв талбай бүхий газраа иргэн Д.Жнд шилжүүлжээ.

2.4.Иргэн Д.Жн нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/977 дугаар захирамжаар хүлэмжийн зориулалттай 272 м.кв талбай бүхий газраа 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна.

2.5.Маргаан бүхий дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамжаар иргэн Д.Жэс нэхэмжлэгч Ж.Мт хүлэмжийн зориулалтаар шилжүүлж, 3 жил 9 сарын хугацаатай газар эзэмших эрхийг олгожээ.

2.6.Дээрх захирамжийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Ж.Мт маргаан бүхий 272 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 0*******2 дугаартай гэрчилгээг 3.9 жилийн хугацаатайгаар бичиж олгожээ.

2.7.Тус шүүх нэхэмжлэгчээс “Нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.   

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Ж.М миний бие нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 тоот шийдвэрийг үндэслэн, Баянгол дүүргийн 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах нэгж талбарын 16 1*******0 дугаар бүхий 272 м.кв /га/ газрыг 3.9 жилийн буюу 2018 оны 11 сар хүртэлх хугацаатай, Хүлэмжийн зориулалтаар эзэмшихээр холбогдох гэрээг байгуулж, улмаар тус газрын Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Түүнчлэн тус эзэмшлийн газар дээр миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө оршин байрладаг.

Дээрх газрын эзэмших эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сард дуусахаар байсан тул газар эзэмшигч миний бие эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Драгон салбар/-д байрлах газрын албанд гаргасан бвч тус хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлэлгүйгээр татгалзаж, улмаар өнөөдөр нэхэмжлэгч Ж.М намайг 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй учир газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө ч зохих ёсоор эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй болж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөөр байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр бн үйл ажиллагааг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заасан байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар шүүхээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгадаг.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн тул газрын тухай хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл хуульд заасан хугацаанд гаргасан миний хүсэлтийг хариуцагч нар нь шийдвэрлэхгүй, шийдвэрлэхээс зүгээс татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар буюу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаж, хуульд заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж өгсөн. Хэрэв хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсанчлан гэрчилгээний хугацааг “Дулааны цахилгаан станц-2” ТӨК-ийн хүсэлтийн дагуу хугацаа сунгаж шийдвэрлэх бмжгүй байсан бол Газрын тухай хуульд заасан бүх хэлбэрээр шийдвэрлэх бмжтой. Өөрөөр хэлбэл, хугацаа сунгах шийдвэрлэхгүй байсан ч хуульд заасны дагуу гаргасан хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэх ёстой байсан.

Ийнхүү газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах үед газар эзэмших гэрээгээ үрэгдүүлсэн байсан тул газрын албаны мэргэжилтний хэлснээр тус гэрээг үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг хүртэл хавсаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн драгон төвд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт”-ийг эхээр нь гаргаж өгсөн болно.

Иймд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т /Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ/ зааснаар нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тус хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж өгнө үү.” гэжээ. 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М тус шүүхэд нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 тоот захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах нэгж талбарын дугаартай 272 м.кв газрыг 3.9 жилийн хугацаагаар буюу 2018 оны 11 дүгээр сар хүртэл хүлэмжийн зориулалттайгаар эзэмшихээр гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн тус газарт нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө байгаа. Дээрх захирамжид заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах дөхсөн учир нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх сунгуулах тухай хүсэлт 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч талд гаргасан. Гэтэл хариуцагч талд хууль заасан хугацаанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй. Үүний дагуу нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийг сунгах хүсэлтээ гаргаагүй гэдэг үндэслэлгүй хариу тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ Нийслэлийн үнэлгээний нэгдсэн төвд буюу албан ёсны Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны байрлаж буй газарт гаргасан. Гэтэл хариуцагч тал өөрсдөө хуульд заасны дагуу тус хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж бхгүй. Мөн Нийслэлийн Засаг дарга өөрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулж албан ёсоор иргэдээс өргөдөл, гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг. Гэтэл энэ үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзаад байгаа хариуцагч талуудын шийдвэрийг хууль бус бхыг тогтоож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчдад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар 2 дугаар цахилгаан станцын хашаанд байрладаг гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ Газрын тухай хуульд газар эзэмшигч өөрийн эзэмшил газраа хашаажуулж тэмдэгжүүлж, кадастрын мэдээллийн санд бүрдүүлж баталгаажуулснаар газар эзэмшигчийн газар баталгаажна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2 дугаар цахилгаан станц маргаан бүхий газрыг хашаалуулж, тэмдэглүүлж, кадастрын мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулаагүй. Тэгэхээр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэхүү хэрэг маргаанаас болж зөрчигдөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч энэхүү хэрэг маргаанаас болж өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшил бүхий газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдалтай байна. Мөн гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэн Ж.Мөн хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө манай газрын хашаанд байрладаг. Өөрөөр хэлбэл, манай хашаанд тус үл  хөдлөх эд хөрөнгө нь байрладаг учраас манайх тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ. Манайхыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх шаардлагатай нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2 тоот шийдвэрийг гаргаж, иргэн Ж.Мт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үлдээж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд дараагийн шатны шүүхэд хандаад нийт 3 шатны шүүхийн шийдвэрээр мөн адил тус үл хөдлөх эд хөрөнгө Ж.Мөн өмч байна гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Энэ тухайн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд бн дээрх үйл баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/111 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 272 м.кв газрыг (нэгж талбар 1*******2) хүлэмжийн зориулалтаар 3 жил 6 сарын хугацаатай эзэмшүүлсэн байна.

Иргэн Ж.Мөн газар нь “Дулааны цахилгаан станц-2” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн хашаан дотор байрлаж байгаа бөгөөд тус байгууллага нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх, цахилгаан бн дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит хувьцаат компани, Улсын онц чухал объект юм.

Мөн “Дулааны цахилгаан станц-2” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Т-1/*******1 дугаар албан бичгээр иргэн Ж.Мөн эзэмшиж байгаа газар нь Засгийн газрын 1996 оны 120 дугаар оны иргэн тогтоол, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Эрчим хүчний шугам хамгаалах дүрмийн 2.2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байгаа тул хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж газар эзэмших эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн байдаг тул хугацаа сунгах бмжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2 дугаар цахилгаан станцаас албан бичиг ирүүлсний үндсэн дээр манайх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан.” гэв.

7.Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид 2015 оны А/111 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 272 м.кв газрыг 3.9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгосон. Үүний дараа нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргасан. Манай зүгээс тус газар нь 2 дугаар цахилгаан станцын хашаанд байрлаж байгаа учраас газар эзэмших эрхийг сунгах бмжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь Улсын онцгой объект учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах бмжгүй байсан. Мөн тухайн үед манайх 2 дугаар цахилгаан станц руу энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл 2 дугаар цахилгаан станц 1996 оны 120 дугаар тогтоор тус газрыг Улсын онцгой хамгаалалтын бүсэд оруулсан. Тийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх бмжгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлж өгөөч гэх хариу албан бичиг ирүүлсэн. Үүнийг үндэслэж манайх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй. Мөн нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрыг эзэмшүүлсэн учраас газрын мэдээллийн санд мэдээлэл нь орсон. Өөрөөр хэлбэл, одоогоор тус газар 2 дугаар цахилгаан станцын газартай ямар нэгэн давхцалгүй байгаа.” гэв.

8.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох.” гэжээ.

9.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч нь “ДЦС-2” ТӨХК-ийн хашаан дотор байрладаг хүлэмжийн зориулалттай гэх объект бн түүний газрыг миний газар, объект гэж маргадаг. Нэхэмжлэгчид дээрх захирамжаар олгосон уг газрын байршил нь “ДЦС-2” ТӨХК буюу улсын онц чухал объект байрладаг газар дээр, түүний хашаан дотор байрладаг, газар дээр давхцаж байгаа газрууд бх нь тодорхой харагдаж байгаа бөгөөд “ДЦС-2” ТӨХК-д олгосон, тус компанийн хашаан доторх газрыг миний газар гэж маргаж байхад газрын давхцалгүй байх ямар ч бмжгүй юм.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан.

“ДЦС-2” Төрийн өмчит хувьцаат компани нь Монгол улсын хэмжээнд цахилгаан, дулаан, эрчим хүч үйлдвэрлэдэг, дулаанаар зохицуулалттай хангадаг улсын онц чухал объект тул цахилгаан дулааны шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байх ёстой бөгөөд хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байхад үүнийг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар Захирамжаар иргэн Д.Жнд, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаар Захирамжаар Ж.Мт улсын онц чухал объект, шугам сүлжээ байрлаж буй газар дээр газар эзэмшүүлсэн нь хууль бус юм.

Иймд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “газрын мэдээллийн санд” бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаар Захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус тул илт хууль бус захиргааны акт бхыг тогтоож өгөхийг хүсье.

Бидний маргаж буй гол үндэслэл бол гуравдагч этгээдийн эзэмшиж ашиглаж буй газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчид анх газар олгосон нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргах үед уг газар нь гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад байсан, хуулийн дагуу эзэмшиж байсан газар болно, иймд бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй газар дээр давхцуулж нэхэмжлэгч тал газар эзэмших хүсэлт гаргах бмжгүй болно. Иймд уг хүлэмжийн байгууламж бүхий газар нь анхнаасаа гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж буй газар байсан болно. Нэхэмжлэгч нь “ДЦС-2” ТӨХК-ийн өмчлөлд байсан хүлэмжийн зориулалттай байгууламжийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, түүнийгээ үндэслэн газар эзэмших эрхийг хууль бусаар олж авсан байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх олж авах үндэслэл хүлэмжийн байгууламжийн өмчлөх эрхийн гэрчилгээ юм, иймд бид уг хүлэмжийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан асуудлаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.” гэжээ.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Оо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар 2 дугаар цахилгаан станцын эзэмшлийн хашаа нь дотор байрладаг. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой объектын газарт нэхэмжлэгчид газар олгох ямар ч бмжгүй. Иймд манай зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн сунгахгүй байгаа үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Мөн манай зүгээс нэхэмжлэгч тус газрыг анх яаж олж авч эзэмшсэн гэдгийг ойлгохгүй байгаа. Тийм учраас бие даасан шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анхнаасаа тус газрыг эзэмших эрхгүй байсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Манай зүгээс энэхүү хэрэг маргаанд анхнаасаа тодорхой байр сууриа илэрхийлж оролцож байгаа. Тухайлбал, манай зүгээс ДЦС 2 ТӨК-ийн эзэмшлийн 1*******1 м.кв газарт нэхэмжлэгчид газар олгосон нь анхнаасаа хууль бус. Нэхэмжлэгчид тус газрыг олгосон нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Мөн газрын мэдээллийн сангийн мэдээллээс харахад анх Б.Жн гэдэг хүнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 975 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлж байсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт тус газрыг эзэмшүүлсэн байдаг. Манай зүгээс тус 2 захирамжийн холбогдох хэсгүүдийг илт хууль бус бхыг  тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Үүний дараа 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бие даасан шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн Ж.Мт холбогдох газрын мэдээллийн сан кадастрын бүртгэл илт хууль бус бхыг тогтоолгох гэж бие даасан шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ДЦС 2 ТӨК-ийн хашаанд байрлах хүлэмжийн зориулалттай объект бн түүний доорх газрыг минийх гэж маргаж байгаа. Гэтэл тус газар нь ДЦС 2 ТӨК-ийн эзэмшил буюу Улсын онцгой объект гэж тооцогддог. Тус газрыг хэн ч харсан 2 дугаар цахилгаан станцын хашаан дотор байрлаж байгааг хэлнэ. Тэгэхээр нэхэмжлэгч миний газар гэж маргах бмжгүй. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Үүний дагуу анхнаасаа тус газарт газар эзэмших тухай хүсэлт гаргах нь хууль бус байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ДЦС 2 ТӨК Монгол Улсын хэмжээнд цахилгаан, дулаан, эрчим хүч үйлдвэрлэл, дулааны цогцолбор хангах Улсын чухал объект учраас цахилгаан, дулааны шугам сүлжээ, аюулгүй байдлын хамгаалалтын зурвастай байдаг. Энэ зурвас дотор газартай холбоотойгоор ямар нэгэн этгээд маргах бмжгүй. Мөн манай зүгээс бие даасан шаардлагатайгаа холбогдуулан хэд хэ баримтуудыг шүүхийн журмаар гаргуулж авсан. Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн баримтыг үндэслэж бие даасан шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Хууль ёсоор эзэмшиж буй газрынхаа газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус бөгөөд үндэслэлгүй.” гэж, Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “... Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-аас албан бичиг ирүүлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нь үндэслэлтэй.” гэж, Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “... Маргаан бүхий газар нь Улсын онцгой объектын газар дунд байрлалтай учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах бмжгүй.” гэж, гуравдагч этгээдээс “... Маргаан бүхий газар нь Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн хашаан дотор байрладаг тул нэхэмжлэгчид уг газрыг анхнаасаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан хариуцагчийн шийдвэр илт хууль бус.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Ж.М*******с Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай, Гуравдагч этгээд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-аас” Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн бн бие даасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгчийн “Нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.1.Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/240 дүгээр захирамжаар “Хг с” ХЭАА-д 0.05 га хэмжээтэйгээр 3 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрхийг олгожээ.

4.2.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар “Хг с” ХЭАА-н хүлэмжийн зориулалттай 4 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

4.3.Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 63 дугаар захирамжаар “Хг с” ХЭАА нь хүлэмжийн зориулалттай 4 м.кв талбай бүхий газраа иргэн Д.Жнд шилжүүлжээ.

4.4.Иргэн Д.Жн нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/977 дугаар захирамжаар хүлэмжийн зориулалттай 272 м.кв талбай бүхий газраа 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна.

4.5.Маргаан бүхий дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамжаар иргэн Д.Жэс нэхэмжлэгч Ж.Мт хүлэмжийн зориулалтаар шилжүүлж, 3 жил 9 сарын хугацаатай газар эзэмших эрхийг олгожээ.

4.6.Дээрх захирамжийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Ж.Мт маргаан бүхий 272 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 0*******2 дугаартай гэрчилгээг 3.9 жилийн хугацаатайгаар бичиж олгосон байна.

4.7.Мөн нэхэмжлэгч Ж.М нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, газар зохион байгуулагч нартай хүлэмжийн зориулалттай 272 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

4.8.Нэхэмжлэгч Ж.М нь маргаан бүхий дээрх газар дээр байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байх дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн бхыг дурдах нь зүйтэй.

4.9.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 06-ны дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газраа сунгуулах хүсэлтээ гаргасан байна.[1]

4.10.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах”, 37.1.“Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.2.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” /хүсэлт гаргах үеийн хуулийн зохицуулалт/ гэж тус тус заажээ.

4.11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар байх бөгөөд хүсэлтийг тухайн шатны Засаг дарга 15 хоногийн дотор шийдвэрлэхээр байна.

4.12.Мөн дээрх хуулиас үзвэл, газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажиллаагүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр гаргаж бхоор байна.

4.13.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Ж.М нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд буюу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргасан байх бөгөөд харин хариуцагч нар уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

4.14.Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-08/5318 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Уг албан бичигт:“Тус албанд ирүүлсэн иргэн таны хүсэлтийн дагуу судалж дараах хариуг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/111 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 272 м.кв газрыг (нэгж талбар 1*******2) хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 (Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана)-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй тул тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 (газар эзэмших эрхийн гэрчилгээ бн газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй)-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд (Газар эзэмших эрх дуусгавар бход газрыг чөлөөлөх) заасны дагуу хуулийн хугацаанд газрын чөлөөлөх үүрэгтэй болно.” гэжээ.

4.15.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/18 дугаар албан бичигт: “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1*******36 дугаартай 1*******.6 м.кв талбайтай газрыг Дулааны хоёрдугаар цахилгаан станцын нэр дээр нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг үндэслэн бүртгэгдсэн байх ёстой бөгөөд албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Дулааны хоёрдугаар цахилгаан станцын кадастрын зурагт солбицлын утга тусгагдаагүй байна.

Дээрх нэгж талбарын 1*******36 дугаартай газар нь иргэн Ж. М (РД: У*******3)-ийн нэр дээр нэгж талбарын 1*******0 дугаартай, 272 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгатай давхцалгүй байгааг хавсралтаар хүргүүлж байна.” гэжээ.

4.16.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий нэхэмжлэгч Ж.Мөн эзэмшлийн 272 м.кв талбай бүхий газар нь хэдийгээр гуравдагч этгээд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хашаалсан талбайд хамаарч байгаа хэдий ч газрын кадастрын хувьд ямар нэгэн давхцалгүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмшихийн эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцагч нарын үйлдэл хууль бус бөгөөд үндэслэлгүй байна гэж үзэв.

4.17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.М*******с Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан   “Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба бн Нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бхыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг дарга бн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

5.Гуравдагч этгээдийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагуудын тухайд;

5.1.Гуравдагч этгээдээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан гэж тайлбарлан маргажээ.

5.2.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь иргэн Д.Жн бн нэхэмжлэгч Ж.М нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ бн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгон гарсан байна.

5.3.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38.4.“Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. ... .” /захирамж гаргах үеийн хуулийн зохицуулалт/ гэж заажээ.

5.4.Хуулийн дээрх заалтаас үзвэл, эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргахаар байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд, эрх шилжүүлэх гэрээ, гэрээний талуудын хүсэл зоригийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжийг гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

5.5.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл.“Захиргааны акт илт хууль бус бх”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.7.“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх бмжгүй.” гэж заажээ.

5.6.“Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх бмжгүй” гэдгийг захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх бмжгүй болсон байхыг ойлгох бөгөөд  маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь захиргааны илт хууль бус байх дээрх шинжийг агуулаагүй байна.

5.7.Дээрх захирамжийг үндэслэн газрын мэдээллийн нэгдсэн санд газрын мэдээлэл, кадастрын бүртгэл хийсэн хариуцагчийн үйлдлийг мөн буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

5.8.Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ж.Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хууль бус бхыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай.

2.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.Мт холбогдох хэсгийг илт хууль бус бхыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.Мт холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт бхыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бхыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 33 дугаар хуудас