Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 544

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ хөтлөн,

хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж  Д.Б

улсын яллагч У.Солонго

шүүгдэгч М.Г

шүүгдэгч Х.Э

шүүгдэгч Л.Л тэдгээрийн өмгөөлөгч О.Сайнгэрэл

гэрч С.Шижир-Од, О.Бат-Эрдэнэ, Х.Батдэлгэрэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Х.Э, Л.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Л нарт холбогдох эрүүгийн 17020019200700 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 ширхэг халиун буга агнаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүний түүхий эдийг өөрийн эзэмшлийн 26-96 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашинд тээвэрлэн байгаль экологид 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Х.Э нь Л.Латай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд  хамаарах “Урам” гэх газрын “Хонги” нэртэй голоос зөвшөөрөлгүйгээр 52 ширхэг хадран загас агнаж, тээвэрлэн байгаль экологид 208.000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Л нь Х.Этай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газрын “Хонги” нэртэй голоос зөвшөөрөлгүйгээр 52 ширхэг хадран загас агнаж, тээвэрлэн байгаль экологид 208.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Бид 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум руу орсон. 11-ний өдрийн өглөө үүрээр очсон. Маргааш өглөө нь амарч байгаад орой нь явж байгаад нэг нүд харагдахаар нь буудсан. Би өөрийгөө буга буудсан гэж бодохгүй байна. Маргааш нь өглөө нь буудсан газраасаа 6 км зайд явж байгаад буга олсон. Түүнийгээ ачиж яваад постон дээр байцаагчтай тааралдсан. Тухайн үед би байцаагчид болсон зүйлийн талаараа хэлсэн. Би буга агнаагүй, харин тээвэрлэсэн гэв.

 

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө үүрээр очсон. Өдөр богино байсан тул 9 цагт очоод хоол, унд хийж идээд өдөр 12 цаг болсон. Гол хоёр талаасаа мөстөөд цас ихтэй байсан. Зай муу байсан болохоор  загас бариагүй. Постон дээр очоод шалгуулах үед 52 загас гарч ирсэн. Тухайн үед би согтуу байсан. 12-14 ширхэг загас барьсан байх гэж хэлсэн байсан. Тэр үед эвгүй байдалд ороод тэгж хэлсэн байх. Байгаль орчны өөрчлөлтийн улмаас гол мөстсөн, захаараа мөстэй, голоороо ус урсаж байсан тул тухайн үед загас барих боломжгүй байсан гэв.

 

Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 11 дүгээр сарын 10-нд гэмтлийн эмч нар наашаа гарлаа гэсэн. Түнхэлээр дайраад ир гэж хэлсэн. Би 2 гөрөөсний зөвшөөрөл авсан. Машин нь эвдэрсэн байсан тул Түнхэлээр дайраагүй “Зүүн Хараа”-гаар орж ирсэн. Гөрөөс агнах зөвшөөрөл авсан байсан тул гөрөөс агнахаар явж байгаад “Бага Чулуут”-ын постын ойролцоо очсон. Тусгай хамгаалалтын постон дээр олон хүмүүс байсан. Тэр хүмүүс архи дарс ууцгааж байсан. Бид нар энэ хүмүүстэй зууралдаад яахав гэж бодоод Урмын гол дээр очсон. Бид нарыг очих үед байцаагч байгаагүй. Орой нь миний машинаас эд зүйлээ буюу Зүүн Хараагаас авч ирсэн загаснуудаа гаргасан. Бид нар голоор явж байхад мөс их нимгэн байсан. Голоороо ус урсаж байсан. Бид нар ганц нэг уурга шидсэн боловч тухайн уурга шаардлага хангахгүй уурга байсан тул болоогүй. Гол дундуураа урсаж байсан бөгөөд захаараа мөс нь  нимгэн байсан тул загас барих боломжгүй байсан. Тэр загаснуудыг бид нар Зүүн Хараагаас авчирсан загас байсан. Маргааш өглөө нь бид нартай хамт явж байсан нэг машин нь түрүүлж хөдөлсөн байсан. Намайг араас нь гүйцэж очих үед тэд нар шалгуулж байсан. Тэр үед машинаас нь бугын мах, загас гарсан байсан. Тэр үед бугын мах байгааг мэдсэн гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэр дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 8 эмч, Анагаахын сургуулийн 1 оюутан нарын бүрэлдэхүүнтэй, 2 машинтай хүмүүс зугаалах зорилгоор, ан хийх зорилгоор очсон байсан. Үүнийг тусгай хамгаалалттай газрын байцаагч П.Ганзориг илрүүлсэн байгаа. Эрдэнбат, Г, Л нар анх мэдүүлсэн мэдүүлгээсээ өнөөдөр өөр зөрүүтэй мэдүүлэг өгч байна. 52 загас, мөн халиун буга агнасан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.  Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Г халиун буганы нөхөн төлбөр экологийн үнэлгээгээр 13.200.000 төгрөгийг манай байгууллагын дансанд хийсэн байгаа. 52 хадран загасны нийт 416.000 төгрөгийг шүүгдэгч Л, Э нар төлөөгүй байгааг нэхэмжилж байна. Харин манай байгаль орчны байцаагч П.Ганзориг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулсан 91.850 төгрөгийн баримт хэрэгт хавсаргагдаагүй байх тул 91.850 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

 

Гэрч О.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Би ажлаас гараад замдаа архи уусан болохоор хотоос гарсанаа ч сайн санахгүй ер нь наашаа буцах замдаа л байгаль орчны байцаагч Ганзоригт шалгуулж байхад л ухаан орсон. Би Э Л эмч нарыг загас барьж байхыг, Г амьтан агнасан гэдгийг мэдэхгүй би хараагүй. Хураагдсан буунуудын жижиг нь миний буу гэв.

 

Гэрч Х.Батдэлгэрэх шүүхийн хэлэлцүүлэгт: Би хэн нэгэн загас барьж, халиу буга агнахыг хараагүй. Би салхинд гарах гэж л анх удаагаа явсан гэв.

 

Гэрч С.Шижир-Од шүүхийн хэлэлцүүлэгт: Би сонирхолоороо хааяа загас барьдаг.  11 дүгээр сард манай Хараа голоос бол загас барьж болно. Ер нь цаг агаарынхаа байдлаас болдог гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтанд: Би Хан Хэнтийн улсын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 2017 оноос хойш ажиллаж байна. Би тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтын газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газарт иргэн Б.Батсайхан. О.Бат-Эрдэнэ, М.Г, Х.Батдэлгэрэх, Б.Булганбат, Д.Даваажаргал, Х.Э, Л.Л нар нь Халиун буга, бор гөрөөс тус тус нэг ширхэгийг агнасан, хадран загас 52 ширхэгийг барьсан хэргийг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч П.Ганзориг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр илрүүлсэн юм. Тэгээд манай хамгаалалтын захиргаанаас зөрчлийн хэрэг нээн прокурорт хянуулаад эрүүгийн хэргийн шинж агуулсан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уг гэмт үйлдэл нь үйлдэгдсэн нь тогтоогдсон тул Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн юм. Б би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгон доорх зүйл заалтыг баримтлан нэхэмжлэл гаргаж байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл Дархан газарт хориглох уйл ажиллагааны 3. 7 заалтуудыг зөрчсөн, Амьтны тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.2 дах заалт. Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ” зэргийг үндэслэн тогтоож эр дайр буюу халиун буга нь 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг, экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлбөрт 6.600.000 /зургаан саян зургаан зуун мянган/ төгрөг нийт 13 200 000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг, Монгол хадран загас 52 ширхэг, нэг ширхэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 5000 /таван мянган/ төгрөг, экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлбөрт тооцвол нийт 520.000 /таван зуун хорин мянган/ төгрөг, бор гөрөөс буюу гур нь 330 000 /гурван зуун гучин мянган/ төгрөг, экологи эдийн засгийн үнэлээг хоёр дахин өсгөж нөхөн төлбөрт 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөг агнасан амьтад халиун буга бор гөрөөс, хадран загаснуудын экологи эдийн засгийн нийт үнэлгээ 14.380.000 /арван дөрвөн сая гурван зуун наян мянган/ төгрөг.

Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны БОХУБайцаагч П.Ганзоригийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал, хураан авсан эд мөрийн баримтуудыг тээвэрлэх зардал 91850 /ерэн нэгэн мянга найман зуун тавин/ төгрөг

нийт нэхэмжлэх үнийн дүн төгрөгийг Хан Хэнтийн УТХГ-ын төрийн сан банкны 100900013423 тоот дансанд тушаана. Манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн захад манай хяналтын пост байрладаг. Манай хяналтын постыг нэвтэрснээр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрч байна гэж үзнэ. Манай хяналтын постны гадна орон нутгийн хяналтын пост байдаг. Энэ газар нутаг нь орон нутагт хамаарагддаг. Орон нутгийн постноос манай хяналтын пост хүртэлх газар нутаг нь орон нутгийн газар нутагт хамаарагдана. /1хх-ийн 119/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Ганзориг мөрдөн байцаалтанд: Би Л эмчийг танина. Манай Зүүнхараагийн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч байгаа юм. Л эмч нь урьд нь хэд хэдэн удаа манай тусгай хамгаалалттай газар нутаг руу агаар салхинд гарах гэж байна гээд нэвтэрч байсан юм. Тийм болохоор Л эмч нь тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтэрч байна гэдгийг мэдэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхэд ямар шаардлага тавьдаг гэдгийг мэднэ.

Манай тусгай хамгаалалтай газар нутагт Урамын гол, Хонгийн гол, Шарлангийн гол, Ерөө гол, Минжийн гол, Илчлэгийн гол зэрэг голууд байдаг. Тэгэхдээ манай Ерөө, Хатангийн постоор нэвтрэхэд Урам орно гэхэд Хонги, Урамын голыг дайрна. Ерөөгийн халуун рашаан орно гэвэл Ерөө гол, Шарлангийн гол, Илчлэгийн голыг дайрна. Тухайн үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны  үед бол дулаахан байсан болохоор голууд захаасаа зайрмагтаж хонож байсан юм. Тэрнээс бүрэн хөлдөөгүй байсан. /1хх-ийн 120/

Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ээлжээ авах гээд идэвхтэн байгаль хамгаалагч Ю.Үнэнбатын хамт манай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Ерөө хэсгийн Хатангийн постонд Зүүнхараагаас очсон юм. Тэгэхэд манай постны гадна байрлах орон нутгийн байгаль хамгаалагч нарын пост дайрдаг юм. Тэгээд энэ орон нутгийн постонд очиход Мандал сумын байгаль хамгаалагч Цэндсүрэн постонд ажиллаж байсан. Тэр пост хоол хүнсгүй болсон байсан болхоор намайг төв ороод хоол хүнс цуглуулаад өгөөч гээд Цэндсүрэн хамт Мандал сумын төв орсон юм. Тэгээд тэндээсээ бид хоёр 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед гараад наашаа пост руугаа явж байгаад орон нутгийн постны Зүүнхараа талдаа Шивэрийн хөндий гэх газарт түр амарч байхад бид нарын хажуугаар 2 жип маркийн авто машин өнгөрсөн юм. Тэгээд л бид хоёр сэрээд цаашаа постонд ирэхэд тэр хоёр машиныг зогсохгүй явчихлаа гэж манай идэвхтэн байгаль хамгаалагч Ю.Үнэнбат хэлсэн. Тэгэхээр нь буцахад нь шалгана гэж бодоод өөрсдийн Хатангийн постон дээр очоод байж байхад 11 дүгээр сарын 12-ны үдээс хойш 15 цагийн үед нөгөө хоёр жип машин ирэхэд нь шалгасан. Энэ хоёр машин нь Ланд крузейр-100 маркын 26-96 УБВ улсын дугаартай нөгөө нь Прадо маркын 95-73УНЛ улсын дугаартай авто машинд нийт 8 хүн явж байсан. Тэгээд шалгахад Ланд крузейр-100 маркын 26-96 УБВ улсын дугаартай авто машины багажнаас ховор амьтан болох халиун буганы шулсан мах шуудайлсан, бор гөрөөсний хаа, гуя шуудайлсан, 52 ширхэг хадран загас, загасны уурга хэрэгсэл 3 ширхэг, дурантай Вепрь маркын 2 ширхэг буу, 1 ширхэг Дровинка маркын буу зэрэг эд зүйл авч явсныг шалгалтаар тогтоосон юм. Тэгээд бид нар авч яваа амьтны мах нь ямар амьтны мах болохоор талаар тодруулж асуухад 1 нь бугын мах, нөгөө нь гөрөөсний мах гэж хэлсэн юм. Тэгэхэд нь хаанаас агнасан юм бэ зөвшөөрөл бий юу гэж асуухад гөрөөс агнах зөвшөөрөл байгаа харин буга агнах зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн тэгээд буга хаанаас агнасан гээд газрыг нь залгаад очиход манай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг “Урам” гэж нэрлэсэн газрын уулын бэлд торлог буюу бургасан дотор нэг талдаа 5 салаа эвэртэй бор өнгийн халиун буга 1 ширхэгийг агнаад хоёр гуяных нь махыг нь өвчөөд авсан юм. Тэгээд би тухайн газар дээр нь очоод хууль бусаар ховор амьтан болох халиун буга агнасан хүмүүсийн зургийг агнасан бугных нь хажууд зогсоож байгаад авч баримтжуулсан юм. Тэгээд зөрчлийн хэрэг нээн шалгаж прокурорт танилцуулсанаар цагдаагийн байгууллагад харьяалалаар шалгуулахаар шилжүүлсэн юм.          Авч явж байсан 2 ширхэг Вепрь буу нь эзэмших зөвшөөрөлтэй нэг буу нь Бат-Эрдэнэ гэдэг хүнийх нөгөө нь Г гэдэг хүний зөвшөөрөлтэй байсан. Дробинк буу нь ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байсан.

Манай хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт эрдэм шинжилгээ, судалгаа, сүргийн бүтэц тогтоох зэрэг албан хэрэгцээнд тодорхой тооны ан агнах, барих зөвшөөрөл олгодог. Тэрнээс ахуйн зориулалтаар ан агнах зөвшөөрөл олгодоггүй. Дээрх хууль бус ан агнасан хүмүүс манайхаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Харин орон нутгаас гөрөөс агнах зөвшөөрөл авсан байсан юм./хх-ийн 120-121/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Цэрэнтогтох мөрдөн байцаалтанд: Орон нутагт Аймгийн иргэдийн хурлаас батлагдсан зэрлэг амьтан агнах зөвшөөрөл олгодог. Үүний дагуу манай суманд 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, загас барих зөвшөөрөл ирсэн байсан. Загас ямар хэмжээгээр барих зөвшөөрөл ирсэн талаар одоо би санахгүй байна. Үүний дагуу манай байгаль орчны хяналтын тасгаас байгаль хамгаалагч нарт зөвшөөрөл хуваарилж олгосон. Бид нар бодохдоо 1 загас гэдгийг 1 кг загас гэж боддог юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны  орой ажил тарах гэж байсан тэгэхэд манай сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч Л эмч ирээд ах нь хотоос мэргэжил нэгтэй  найзуудтайгаа салхинд гарах гэсэн юм. Гөрөөсний зөвшөөрөл авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би та мөнгөө банкинд тушаачих гэхэд ах нь хотоос хүмүүс аваад  ирсэн 1 дэх өдөр хүртэл хүлээх боломжгүй байна. 1 дэх өдөр банк онгойхоор бэлнээр аваад тушаачихъя гэж гуйсан юм. Тэгээд би бор гөрөөс агнах зөвшөөрөл 2-ыг бичиж өгсөн. Хэрэв та  тусгай хамгаалалттай газар нутаг руу явах гэж байгаа бол бичиг бичиж өгөхгүй. Харин манай сумын нутаг дэвсгэрт байх юм бол болно гээд нэг эрхийн бичгээ Ар гахайт гэдэг газар, нөгөөхийг нь Түнхэлийн бүс нутаг гэж бичиж өгсөн юм. Тэгээд манай суманд шүлхий өвчин гараад хорио цээр эргүүл шалгалт гээд ажил ихтэй байж байгаад бор гөрөөсний эрхийн бичигний мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрийн сангийн дансанд тушаасан юм. /1хх-ийн 124-125/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ю.Үнэнбат мөрдөн байцаалтандБи 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Ганзоригийн хамтаар тусгай хамгаалалттай газрын Ерөөгийн хатангийн постонд үүрэг гүйцэтгэхээр Мандал сумаас очсон юм. Тэгэхдээ замдаа Мандал сумын орон нутгийн постоор дайрдаг юм...Тэгээд би орон нутгийн постон дээр байж байхад шөнө 3 цагийн үед байх Зүүн хараагийн эмнэлгийн эмч Л нь 2 жип машинтай хүмүүстэй ирээд рашаан  явна гэж хэлж байсан шиг санаж байна орж ирээд гараад явсан юм.  Тэгээд нөгөөдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Ганзориг тэдгээр хүмүүсийг дагуулаад тусгай хамгаалалтай газар нутгийн постон дээр ирсэн тэгээд Ганзориг тэдний машиныг шалгахад ямар ч байсан миний мэдэхийн загас гарч ирж байсан бусдыг нь бол анзаараагүй...Л эмч урд нь хэд хэдэн удаа нэвтэрч байсан тэгэхэд нь шалгахад ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй болохоор шалгаагүй нэвтрүүлсэн юм. Би Л эмчид манай постон дээр манай байгаль хамгаалагч байгаа байх тэнд бүртгүүлээд яваарай гэж хэлсэн. Тухайн үед манай байгаль хамгаалагч Хишигбат байгаагүй юм байна лээ. /1хх-ийн 131-132/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Булганбат мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын эхээр гэмтлийн эмнэлгийн мэс заслын эмч нар болох Г, Бат-Эрдэнэ, Э, Давка, Л, Батсайхан ...бас нэг өөр эмч бид Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа сум руу явсан...Эхний постон дээр очоод зогсоод Л эмч очиж уулзаж байсан. Дараагийн постонд хүн байхгүй байх шиг байсан зогсохгүй яваад өгсөн. Тэгээд цаашаа багцаагаар 100 гаран км яваад нэг голын эрэг дээр очоод буугаад отголсон...тэгээд тэндээ гол дээр хамт явсан хүмүүс маань загаж барьж байгаад орой нь нүд гэрэлтүүлнэ, чоно харна гээд Г, Батсайхан эмчтэйгээ хамт явсан юм шиг байсан...өглөө босоход Г эмч шөнө нэг нүд харагдахаар нь буудсан чинь буга буудчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд би Г, Батсайхан нартай очиход эвэртэй буга агнасан байсан. Тэгээд тэр бугынхаа 2 гуяных нь махыг аваад буцаад отог дээрээ ирсэн. Тэгээд л бид нар бүтэн сайн өдөр нь үдээс хойш шиг санаж байна буцаж явж байгаад бид нарыг ирэхэд хүнгүй байсан постон дээр байгаль орчны улсын байцаагч бид нарыг зогсоогоод шалгасан. Тэгэхэд Г эмчийн унаж явсан Ланд-105 маркийн машинаас агнасан бугын мах, гөрөөсний мах, барьсан загас зэрэг зүйлс гараад ирсэн тэгэнгүүт байгаль орчны байцаагч бид нарыг дагуулаад буга алсан газарт очоод бид нарыг зогсоож байгаад зургыг маань авсан юм.  /1хх-ийн 134/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Даваажаргал мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 сарын 10-ны өдөр 18 цагийн үед ажил тараад ГССҮТ-д хамт ажилладаг эмч найз Г, Э, Батсайхан, Бат-Эрдэнэ, Батдэлгэрэх, Зүүн-Хараагийн эмнэлгийн эмч Ла, мөн таньдаг дүү болох АШУҮИС-ийн оюутан Булганбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салхинд гарахаар явсан. Салхинд амарч явсан учраас архи уусан. Улаанбаатараас гараад л архи ууж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум Хонги гээд голын эрэг хүртэл согтуу явсан. Би яаж хаагуур явсаныг санахгүй байна. Би хотоос гарахдаа Гантулгын Ланд-105 маркын авто машинд сууж буцахдаа ч гэсэн Гантулгын машинд сууж буцсан юм. Тэгээд бид нар өглөө үүрээр гол дээр очсон юм тэр өдрөө бид нар гол дээр загас барих гээд авчирсан идэх уух юмаа хэрэглээд байж байгаад би согтоод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь сэрэхэд Г нэг юм унагаасан гэж байсан. Би юу унагаасан талаар мэдэхгүй Тэгээд л бид нар орой нь буцаж явахдаа алсан амьтан дээгүүр дайрч очиход би буга унагаасан байна гэж мэдсэн. Байгаль орчны байцаагчтай таарах үедээ л тусгай хамгаалалтын газар байгаагаа мэдсэн.

Бид нар хоорондоо ярьж сууж байгаад л хамт салхинд гарах болсон юм. Л гээд эмч маань бид нарыг Зүүнхараад хүрээд ирээч гэж байсан юм. Тэгээд л Зүүнхараа явах болсон юм. Г, Бат-Эрдэнэ хоёр 2 ширхэг вепрь гээд ангийн зориулалтай буугаа авч явсан. Энэ хоёр буу нь зохих гэрчилгээтэй байсан. Харин нэг дровинк буу Г авч явсан нь гэрчилгээ бичиг баримтгүй байсан. Би Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар нутгийг Зүүнхараагийн нутагт байдаг гэдгийг мэднэ. Харин бид нарын очиж отоглосон газар Улсын тусгай хамгаалалтай газар нутагт байсан гэдгийг сүүлд постон дээр очоод тэнд байсан самбарыг хараад мэдсэн. /1хх-ийн 135-136/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 сарын 10-ны өдөр баасан гариг байсан 18 цагийн үед ажил тараад ГССҮТ-ийн хамт ажилладаг эмч найз Г, Э, Батсайхан, Даваажаргал, Батдэлгэрэх, Зүүнхараагийн эмнэлгийн эмч Ла, мөн таньдаг дүү болох АШУҮИС-ийн оюутан Булганбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салхинд гарахаар явсан. Салхинд амарч явсан учраас архи уусан. Улаанбаатараас гараад л архи ууж эхэлсэн. Би хотоос гарахдаа дэлгүүрээс архи авсан байсан тэгээд тэр архиа өөрөө ганцаараа уусан юм. Тэгэхэд би хотоос гарахдаа Гантулгын Ланд-105 маркын авто машинд сууж явсан Г машин барьж явсан болохоор архи уугаагүй. Замаасаа Даваажаргалыг авсан. Буцахдаа ч гэсэн Гантулгын машинд сууж буцсан юм. Би яг юу болсон яасан энэ талаар юу ч мэдэхгүй байсан. Би гол дээр очоод отоглоод байрласан гэж байгаа энэ талаар ч мэдэхгүй байна. Би согтуу босож ирээд дахиж архи уугаад л согтоод унаад өгч байсан юм. Тэр битгий хэл Зүүнхараа орсныг ч мэдэхгүй байна. Байгаль орчны байцаагчтай таарах үедээ л тусгай хамгаалалтын газар, буга агнасан энэ талаар л мэдсэн юм. Тэрнээс би хэн буга агнасан, хэн загас барьсан талаар мэдэхгүй байна. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би машин дотор согтуу унтаж явсан болохоор мэдээгүй. Маргааш нь буцаж явж байхдаа л байгаль орчны байцаагчтай тааралдаад л Улсын тусгай хамгаалалтай газар нутагт орж ирсэн гэдгээ мэдсэн. Бид нар хоорондоо ярьж сууж байгаад л хамт салхинд гарах болсон юм. Тэгээд л Зүүнхараа явсан юм. Г бид хоёр 2 ширхэг вепрь гээд ангийн зориулалтай буугаа авч явсан .Энэ хоёр буу нь зохих гэрчилгээтэй байсан. Харин нэг дровинк буу Г авч явсан нь гэрчилгээ бичиг баримтгүй байсан. Би энэ талаар урд өмнө мэдэж байгаагүй. Байгаль орчны байцаагч л үнэмлэхээ бичиг баримтаа үзүүлээд та нар Улсын тусгай хамгаалалтай газар нутагт нэвтэрсэн байна гэж хэлсэн юм. /1хх-ийн 139/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батсайхан мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед ажил тараад ГССҮТ-ийн найз эмч Бат-Эрдэнэ, Г, Даваажаргал, Батдэлгэрэх, Э, АШУҮИС-ийн оюутан Булганбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салхинд гарахаар явсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Л эмчтэй уулзсан. Л эмч 2 бор гөрөөс, загасны зөвшөөрөл авсан гэж хэлсэн тэгээд хамт цааш явсан. Мандал сумаас холгүйхэн явж байгаад модны захад бор гөрөөстэй таарч би Бат-Эрдэнийн вепрь буугаар буудсан. Дараа нь өндөр даваагаар давсан. Даваа уруудаад нэг пост байсан. Пост дээр Л эмч нэг хүнтэй уулзаад явсан. Цаашаа явсаар байгаад 2017 оны 11 сарын 11-ний өдрийн үүрээр голын эрэг дээр очоод майханаа барьсан. Дараа нь хоол ундаа хийж идээд унтсан. Орой 23-24 цагийн үед Гтай хамт машин халаахаар гарсан, Машин халааж байхдаа ойр орчмоо харчихаад ирэхээр тохироод явсан. Явж байгаад хошуу тойроод торлог дотор нүд харагдсан. Бөр гөрөөс байх гэж бодоод Г Бат-Эрдэнийн вепрь буугаар буудсан тэгээд шөнө харанхуй байсан болохоор буудсан амьтнаа олоогүй. Өглөө нь Булганбатыг авч Г бид хоер явж шөнө буудсан амьтнаа хайж олоход бор гөрөөс биш халиун буга байсан. Тэгээд гуяыг шулж аваад буцаж очоод майханаа хураагаад буцахаар явсан. Замдаа байгаль орчны байцаагчтай таарсан. Тэр үед тусгай хамгаалалтын газар орсоноо мэдсэн.Г машины гэрэлд нэг амьтны нүд орж ирэхээр нь буудсан юм. Би загас бариагүй Э, Л эмч хоёр загас барьсан байх.  /1хх-ийн 141-142/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Батдэлгэрэх мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баасан гариг байсан 18 цагийн үед ажил тараад ГССҮТ-ийн хамт ажилладаг эмч найз Г, Э, Батсайхан, Даваажаргал, Бат-Эрдэнэ, Зүүнхараагийн эмнэлгийн эмч Ла, мөн таньдаг дүү болох АШУҮИС-ийн оюутан Булганбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салхинд гарахаар явсан. Би өөрийнхөө Муссо маркын 35-89УНО улсын дугаартай машинтай хотоос гарсан юм. Тэгээд замдаа миний машин эвдрээд Зүүнхараад орхиод цаашаа уул руу Гантулгын Ланд-100, Л эмчийн Прадо-120 маркын авто машинтай бид нар цааш явсан юм. Тэгээд Дарьтын хорихоос цааш дөнгөж өнгөрөөд нэг бор гөрөөс тараад Батсайхан, Г хоёрын нэг нь буудсан хэн буудсанг бол би сайн мэдээгүй. Тэгээд цаашаа явж байгаад хяналтын пост таараад Л эмч очиж уулзсан. Тэгээд тэнд байсан хүнд нэг савтай пиво орхиод бид нар цааш явсан юм. Тэгээд дахиад нэг хяналтын пост таарахад тэнд 3 машин зогсож байсан хаалт нь онгорхой байхаар зогсохгүй цааш явсан юм. Тэгээд бид нар цааш яваад миний мэдсэнээр бол Хонги-Урамын голын бэлчир өнгөрөөд цаана нь очоод отоглосон юм. Бид нар 11 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр очсон. Тэгээд би тэр хавиараа уулаар явж байгаад орой нь авчирсан хоол хүнсээ хэрэглээд унтаад өгсөн юм. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр босоод өдөр буцах болсон тэгээд буцаж явж байгаад байгаль орчны байцаагчтай тааралдаад Гантулгын машинаас мах гарч ирээд л буга алсан талаар нь би мэдсэн юм. Тэрнээс би урд нь мэдээгүй байсан. Г нь бугаа андуураад буудаад тэгээд тэр буганыхаа махнаас өөрийнхөө машинд ачаад аваад явж байсан юм байна лээ. Би энэ талаар нь мэдээгүй юм.  /1хх-ийн 144-145/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Шижир-Од мөрдөн байцаалтанд: Сумын эмнэлгийн эмч Л.Лтай гол дээр загас барьж байгаад танилцаж байсан...хоорондоо мэндтэй устай явдаг хүмүүс байгаа юм. 2017 оны 10 сарын сүүлээр байна уу, 11 сарын эхээр байна уу гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Нэг өдөр орой 19-20 цагийн үед Л эмч ганцаараа манай гэрт орж ирээд би голоос загас барьж байгаад ирлээ, энд хэдэн загас байна, үүнийг цэвэрлээд өгөөч, 2-уулаа үүнийг хуваагаад авчихъя гэж хэлсэн. Би тэр загасыг нь цэвэрлэж чадахгүй 5 хонож байхад намайг гэрт байхгүй байхад араар ирээд аваад явсан байсан. Би Л эмчийн авч ирсэн загасыг задалж цэвэрлэж чадаагүй байж байтал ирээд аваад явсан байна лээ.  25-30 орчим см урттай, 40-45 см орчим тойрогтой хэмжээтэй уутанд хийсэн жижигхэн загас байсан. Тэнд ойролцоогоор 10 орчим загас байсан. Би өөрөө загас барьдаг хүн болохоор тэр уутанд нь хичнээн тооны загас байсныг бол багцаагаар мэдэж байна, Багцаагаар 10 орчим загас, жижигхэн байсан. Түүнээс хэтрэхгүй. Би голоос өөрийнхөө барьсан загасыг цэвэрлээд, шараад утаад иддэг болохоор надаар цэвэрлүүлэхээр загасаа надад авч ирж өгсөн. /1хх-ийн 156/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Амаржаргал мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сард байсан ямар ч байсан тухайн үед шинэ жил болох гэж байсан гэхээр 2017 оны 12 сар гарчихсан байсан үе байгаа юм. Манай нөхөрт Л эмч хэдэн загас цэвэрлүүлэх гэж авчирч өгсөн. Нэг өдөр манай нөхөр ажилтай байх хойгуур Л эмч загас авахаар ирэхэд нь би загасыг нь өгөөд явуулсан. Тэр өдөр би идэшний махаа эвдээд байж байсан. Манай суманд 2017 оны 12 дугаар сард шүлхий гараад хорио цээр тавиад байж байгаад манайх идэшээ 2017 оны 12 дугаар сарын дундуур хөдөөнөөс авсан. Тэгээд идэшээ эвдээд махаа янзалж байхад нэг өдөр 11-12 цагийн үед Л эмч ирж загас авч явсан юм. Би ууттай загасыг нь задалж хараагүй ямар ууттай байсныг нь одоо бодоход сааралдуу өнгийн ууттай 1-2 орчим кг загас байсан. /1хх-ийн 158-159/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар М.Г мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны баасан гаригийн орой ажлаа тараад ажлын хэсэг нөхөд болох Д.Даваажаргал, О.Бат-Эрдэнэ, Х.Э, Б.Батсайхан, Х.Батдэлгэрэх, Б.Булганбат нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салхинд гарахаар явсан. Бид нар 2 машинд хуваагдаж сууж явсан ба Даваажаргал, Бат-Эрдэнэ бид 3, миний 26-96 УБВ улсын дугаартай Ланд-100 маркийн машинтай, Э, Батсайхан, Булганбат, Х.Батдэлгэрэх нар Х.Батдэлгэрэхийн Муссо маркийн машинтай явсан. Батдэлгэрэхийн машин замд эвдрээд машиныг нь чирээд явсан юм. Бид нар Улаанбаатар хотоос гараад Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж, тус сумын эмч Латай уулзаад Лаг аваад хамтдаа цаашаа Мандал сумын нутаг Хонги, Урамын голын бэлчир рүү явсан. Бид нар Батдэлгэрэхийн машиныг орхиод Мандал сумаас Лагийн машинтай явсан юм. Замдаа Мандал сумын нутаг Дарьт нэртэй газар өнгөрөөд Шаазгайт уруудаж яваад бор гөрөөс таарахаар нь Батсайхан буудаж агнасан. Бид нарыг очиход Ла эмч Сэлэнгэ аймгийн Мандал сум орохдоо Байгаль орчны газраас нь бор гөрөөс агнах 2 зөвшөөрөл авсан байсан. Бидний агнасан бор гөрөөс бол зөвшөөрөлтэй бор гөрөөс байгаа юм, Бид нар бор гөрөөсийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт бол агнаагүй.

Бор гөрөөс агнаад цаашаа яваад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр Хонги, Урам голын бэлчир дээр очоод тэндээ бууж отоглосон ба шөнөжингөө машинтай явсан болохоор тэндээ гол дээр амарсан юм. 2017 оны 11дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Батсайхан бид хоёр, миний 26-96 УБВ улсын дугаартай машинтай голын бэлчир өгсөөд амьтны мөр хараад явж байсан. Тухайн шөнө цас хаялаж байсан тул шинэ цасан дээр амьтны мөр гарах боломжтой байсан тул мөр хараад явж байтал 2017 оны 11 сарын 12-ны шөнө 01 цагийн үед голын бургасанд амьтны нүд машины гэрэлд орж харагдахаар нь ямар амьтан болохыг нь ч мэдэхгүй шууд буудчихаад тэр хавиар хайгаад ямар нэг амьтан ололгүй буцсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 11 сарын 12-ны 13 цагийн үед миний буудсан газраас зүүн хойд зүг рүү 3 орчим км зайтай газар зам дагуу шувуу цугласан байхаар нь Батсайхан, Булганбат бид 3 яваад очтол буга үхсэн байсан. Уг буганы гуяны махнаас нь бага зэргийг аваад нөгөө бугаа тэр чигт нь орхиод буцаад отог дээрээ очоод буцаад хот руу хөдлөөд Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүсийн постон дээр иртэл байцаагч нь зогсоож шалгаад ийм асуудал болсон. Бид нар голоос загас бариагүй. Бид нар Мандал сумаас Лагийн машинтай түүний машины багажинд загас байсан юм байна лээ. Тэгээд бид нар баригдахад хоёр машинд үзлэг хийгээд уг загасыг хүртэл хураагаад авчихсан юм. Би шөнөжингөө машин бариад өглөө нь гол дээр очоод унтаж байгаад орой нь машинтай гараад явчихсан юм. Тэгэхдээ загасны тухай сайн мэдээгүй байсан болохоор манайхан барьсан гээд мэдүүлэг өгчихсөн. Манай хэд тухайн үед өдөржингөө л гол дээр байсан юм. Би загасны талаар мэдэхгүй болохоор нөгөө хэдийгээ загас барьсан байх гээд мэдүүлэг өгчихсөн. Бид нарт нийт гурван буу байсан. Би Вепрь маркийн 1 буу, дробинк маркийн 1 буутай байсан, Бат-Эрдэнэ эмч мөн Вепрь маркийн буутай, миний дробинк маркийн буу буудпага хийх боломжгүй гол төмөр л байсан юм. Би уг буугаа хүнээр янзлуулж авна гээд аваад явж байсан. Миний машинд загасны 2 уурга байсан, би хөдөө явдаг болохоор уг уурганууд нь миний машины ард явж л байдаг байсан. /2хх-ийн 107/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Л.Л мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гэмтлийн эмнэлэгийн эмч нар болох Э, Даваажаргал, Батсайхан, Батдэлгэрэх, Бат-Эрдэнэ, Г, Булганбат нар салхинд гарахаар манай гэрт ирнэ гэж хэлсэн. Тэгэхдээ бид нар 2 машинтай явна, тэр хавиар гөрөөс эргүүлж яваад амраад буцна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа Байгаль орчны байцаагчаас ажил тарах гэж байхад нь очиж 2 гөрөөс агнах зөвшөөрөл авсан. Г нар надад хэлэхдээ Түнхэл, Зүүнхараа сумдын нутгаар явж гөрөөс агнана гэж хэлэхээр нь 2 зөвшөөрлийг тэр нутгаас гөрөөс агнана гэж хэлж бичүүлж авсан. 2017 оны 11 сарын 10-ны орой нилээн орой Мандал суманд орж ирлээ гэж Э над руу утсаар ярихаар нь яваад очиход тэд нар манай сумын гэмтлийн эмч Батгэрэлийнд ирээд хоол хийлгэж идээд архи уугаад сууж байсан юм. Тэгээд явах болтол Батдэлгэрэхийн машин Баянчандмань суманд явж байгаад тоггүй болчихлоо, дээр нь үнэмлэхээ замдаа цагдаад хураалгасан, одоо нэг машинтай явах боломжгүй болоод байна, чи машинаараа яваад өгөөч гэхээр нь би яваад машинаа аваад Шижир-Од гэж айлаас загас аваад урьд нь цэвэрлүүлэх гээд өгсөн байсан тэндээс хөдлөөд явсан. Миний машинд Э, Булганбат, Батсайхан нар суусан ба үлдсэн хэд нь Гантулгын машинд сууж явсан.

Бид нар сумын төвөөс хөдлөөд Зүүн хараагийн хойд талын Дарьтын эхээр дамжаад явсаар байгаад Саалинчийн эх газраас Батсайхан нэг гөрөөс буудсан. Тэндээс гол ойрхон юм чинь гол руу орчихъё гээд гол руу орохоор Бар чулуутын постон дээр очсон. Бар чулуутын пост нь Зүүн хараагийн байгаль орчны хамгаалалтын пост байгаа юм. Постон дээр очиход хашааны хаалга нь онгорхой, дотор талд нь 3 ширхэг ЗИЛ-131 машин зогсож байсан тэр хавиар архи уусан согтуу хүмүүс байсан. Би постын байшинд ороход дотор нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын постон дээр ажилладаг Умбаа гээд залуу согтуу байж байсан. Умбаа согтчихоод янз бүрийн хувийн юм яриад байхаар нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын постон дээр хэн гарч байгаа юм бэ гэхэд Ганзориг гарч байгаа ба шөнө гэрэлтүүлж ан хийх гээд явчихсан байгаа, Ганзоригийн оронд Галын Амараа гээд залуу хэдэн хүүхнүүдтэй архидаж байгаа, түүнийг хөөгөөд явуулчихаарай гэхээр нь уг постон дээр нь яваад очиход тэнд бас нэг ЗИЛ-131 машин зогсчихсон, гадна нь баахан хүмүүс байсан. Би тэгэхээр нь энэ согтуу хүмүүстэй орооцолдоод яах вэ гээд яваад Урам, Хонгийн голын бэлчир дээр очиж отоглосон. Бид нар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө очоод тэндээ хоноод маргааш өдөр нь буцаж явтал байгаль орчны байцаагч Ганзориг, Гантулгын машиныг зогсоогоод үзлэг хийгээд бугын мах, загас, гөрөөсний мах зэргийг хурааж авсан. Би тусгай хамгаалалттай газраас загас бариагүй. Би уг загасыг 2017 оны 11 сарын эхний 7 хоногт Хараа голоос барьсан. Түүнээс биш Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар болох Хонгийн голоос бариагүй. Даваажаргал, Батдэлгэрэх, Г, Бат-Эрдэнэ нар бүгд л согтуу байсан. Машинаас буугаад архи уугаад л яваад байсан. Би тэндээс загас бариагүй. Тэд нар машинд байсан загасыг бид 2-г барьсан юм байлгүй гэж бодоод тэгж хэлсэн юм байлгүй дээ. Тэд нар Мандал суманд очихдоо согтуу байсан, явж байгаад замдаа уугаад тасраад л явж байсан.

Би голд уурга дэгээ ганц нэг удаа шидэж үзсэн. 2017 оны 11 сарын 11-ний үе гэдэг чинь гол захаараа нимгэн хөлдсөн, гол хэсгээрээ нимгэн мөс урсаж байгаа болохоор загас барих боломжгүй байсан үе байгаа юм. /2хх-ийн 127/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч Г.Цогтжаргал мөрдөн байцаалтанд: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад шивэр хадран /сибирь хадран/ загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 4000 төгрөг гэж тогтоосон байдаг. Загасны хүйснээс хамаарч өөр үнэлгээтэй байхаар төлбөрийг тогтоосон зүйл байхгүй.   Шинжилгээнд ирүүлсэн загасыг агнасан хугацааг нарийвчилж тогтоох боломжгүй. Энэ хэрэг 2017 оны 11 дүгээр сард болсон гэж шинжилгээ хийлгэх тогтоол дээрээ бичсэн байдаг. Надаар дүгнэлт гаргуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоолыг загасны хамт ирүүлсэн. 2 сарын дараа дүгнэлт гаргаж байгаа болохоор загасыг агнасан хугацааг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл загасыг хэрхэн яаж хадгалсан, яаж тээвэрлэсэн зэргээс хамаараад загасны шинэ хуучныг тогтоох боломжгүй болчихдог. Шивэр хадран загас нь Сэлэнгэ мөрний бүх цутгал голууд, Дархадын хотгорын нуурууд, Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Туул голын эх Орхон голуудад тархсан. Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө голуудад тархсан байдаг. Түүнийг тогтоох боломжгүй. Загас нь амьдарч байгаа орчин болох усны бүтэц, хоолны олдоц хэмжээнээс хамаараад том жижиг байх тохиолдол бол байдаг. Шинжилгээнд ирүүлсэн загасыг аль голоос барьсан болохыг бол тогтоох боломжгүй.  /1хх-ийн 182-183/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 993 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд 16 калибрийн хуучнаар ЗХУ-д 1967 онд үйлдвэрлэсэн, гол төмөр N10523 замаг N10523-67 гэсэн дугаартай, ТОЗ-25 загварын ангийн зориулалттай дробинк буу,

  • 7,62 мм-ийн ОХУ-д 2010 онд үйлдвэрлэсэн, сангийн анги ВК4626, сангийн анги 626, замаг 626 дугаартай Вепрь 7,62х54R загварын ангийн зориулалттай карабин буу,
  • 7,62 мм-ийн ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн, сангийн анги РР1433, замагны рам 433, замаг 433 дугаартай Вепрь 7,62x39 загварын ангийн зориулалттай карабин буунуудыг ирүүлсэн байна.

Эдгээр галт зэвсгүүд нь буудлага үйлдэнэ. Дээрх галт зэвсгүүдийн дугааруудыг өөрчлөөгүй байна.

 

Шинжилгээнд ирүүлсэн 16 калибрийн /хуучнаар/ ЗХУ-д 1967 онд үйлдвэрлэсэн, гол төмөр N10523 замаг N10523-67 гэсэн дугаартай, ТОЗ-25 загварын ангийн зориулалттай дробинк буу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна.

  • 7,62 мм-ийн ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн, сангийн анги РР1433, замагны рам 433, замаг 433 дугаартай Вепрь 7,62x39 загварын ангийн зориулалттай карабин буу нь ШШҮХ-ийн галт зэвсгийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна.
  • ШШҮХ-ийн галт зэвсгийн хошуу хонгионы нэгдсэн санд Шинжилгээнд ирүүлсэн 7,62 мм-ийн ОХУ-д 2010 онд үйлдвэрлэсэн, сангийн анги ВК4626, замаг 626 дугаартай Вепрь 7,62х54R загварын буу нь “Баян- Өндөр Мягмар Г ЧК74072578 БГД 17-р хороо 4-р хороолол 34- 19 тоот” гэсэн бүртгэлтэй байна. /1хх-ийн 190/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1481 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Сделано в Россий Вепрь 7,62х39R РР-1433 загварын замгийн рам 433 дугаартай, замаг 433 дугаартай буу, Дробинк 10523-67 загварын гол төмөр N10523 дугаартай, замаг N105232-67 дугаартай буу , Сделано в Россий Вепрь 7,62х54R ВК-4626 загварын замгийн рам 626 дугаартай, замаг 626 дугаартай буу тус бүрийн дугаарт гар аргаар засвар ороогүй байна. /1хх-ийн 197/гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1482 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн ВК 4626 дугаартай, замагны Ж917 дугаартай Вепрь маркийн буу, гол төмрийн РР1433 дугаартай, замагны 433 дугаартай Вепрь маркийн буу, гол төмрийн N10523 дугаартай, замагны N10523-67 дугаартай тоз-25 маркийн хэвтээ хос гол төмөртэй буу тус бүрээр буугаар буудлага үйлдсэн байна.

Хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох арга аргачлал болон техникийн бололцоо байхгүй тул буудлага үйлдсэн цаг хугацаа тогтоох шинжилгээ хийх боломжгүй /1хх-ийн 201/ гэсэн дүгнэлт,

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №4 дугаартай:

...Шинжилгээнд ирүүлсэн амьтны яс, үс, сэвстэй гүзээний хэсэг зэргээс генеткийн дээж авсан. Тус дээжнээс 128 рРНХ-ийн генийн хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулан авч, Солонгос улсын Макрожен компаниар генийн дарааллыг тогтоолгон, тус дарааллыг NCBI буюу Дэлхийн Генийн Дата Банктай харьцуулан молекул генетикийн анализ хийж үзэхэд халиун бугын гентэй 99% тохирч байгаа нь тогтоогдсон. Иймд тус яс, үс, сэвстэй гүзээний хэсэг зэрэг нь нэг бодгаль халиун бугынх мөн болно.

... Халиун буга  Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Тус халиун буга нь эр бодгаль байна.

...Халиун буга нь Монгол орны ой модтой бүх нутгийн хэмжээнд буюу Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы салбар уулсын тайга, ойт хээр, мөн хээрийн бүсийн зарим нутгийг хамарч бараг 500 мянган ам км нутгийн хүрээнд буюу 14 аймгийн 140 гаруй сумын нутаг дэвсгэрт аль нэг хэмжээгээр тархан нутагладаг байна.

... Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6 600 000 төгрөг, эм бодгалийнх 7.500.000 төгрөг байдаг байна.  /1хх-ийн 164/ гэсэн дүгнэлт,

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №3 дугаартай:

...Шинжилгээнд ирүүлсэн цул бөөн мах, амьтны махтай урд чөмөг зэргээр ямар амьтных болохыг тогтоох боломжтой болно.

...Шинжилгээнд ирүүлсэн цул бөөн мах нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын мах мөн болно (зураг 1). Мөн амьтны махтай урд чөмөг нь Бугын овгийн Гөрөөсний төрөлд хамаарах Бор гөрөөсний баруун урд талын чөмөг мөн болно (зураг 2).

...Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Тус халиун буга нь эр бодгаль байна. Бор гөрөөс нь элбэг тархацтай агнуурын зүйл бөгөөд тухайн бодгалийн ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг авсан байна.

...Халиун буга нь Монгол орны ой модтой бүх нутгийн  хэмжээнд буюу Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы салбар уулсын  тайга, ойт хээр, мөн хээрийн бүсийн зарим нутгийг хамарч бараг 500 мянган ам км нутгийн хүрээнд буюу 14 аймгийн 140 гаруй сумын дэвсгэр нутагт аль нэг хэмжээгээр тархан нутагладаг байна. Бор гөрөөс нь Монголд элбэг тархсан бөгөөд ой, тайга, ойт хээр, тал хөндий тариалангийн талбайд тохиолддог байна.

...Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгалийнх 7. 500. 000 төгрөг байдаг байна. /1хх-ийн 171/

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №2 дугаартай:

... Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг загас нь шивэр хадран гэх зүйлийн загас мөн болно.

... Шинжилгээнд ирүулсэн 1 ширхэг шивэр хадран загас нь нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй элбэг тархацтай болно. Тус загас нь эм бодгаль байна.

... Шивэр хадран загас нь Сэлэнгэ мөрний бүх цутгал голууд, Дархадын хотгорын нуурууд, Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Туул голын эх, Орхон голд тархсан.

... Шивэр хадран загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 4000 төгрөг байдаг байна. /1хх-ийн 177/ гэсэн дүгнэлт,

 

М.Г, Л.Л нарын нэр дээрх ахуйн зориулалтаар ан амьтан агнах загас барих эрхийн бичгийн хуулбар /1хх-ийн 71/, гэрэл зураг /1хх-ийн 72-81/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 84/, хэргийн газрын үзлэгийн фото зураг /1хх-ийн 86-90/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн  91, 95-96/, мэдүүлэг шалгах ажиллагааны схем зураг /1хх-ийн 93, 97-108/, эд мөрийн баримтыг хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 109-113/, Монгол Улсын Байгаль Орчин Аялал жуучлалын яамнаас ирүүлсэн албан тоот /1хх-ийн 201/, хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 229, 230/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 234-238/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 241-249/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

М.Гантулгын буу эзэмшигчийн үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 24/, автомашины гэрчилгээний хуулбар /1хх-ийн 25/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 27/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 55/, ажлын газрын тодорхойлолт /2хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 57/,

Х.Эын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 58/, ажлын газрын тодорхойлолт /2хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 60/,  

Л.Лхагвын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 29/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 63/, ажлын газрын тодорхойлолт /2хх-ийн 64/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Шүүгдэгчийн нарын гэм буруугийн болон хохирол, иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн дүгнэлт:   

Нэг. Шүүгдэгч М.Г 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох нэг ширхэг халиун буга агнаж,

2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүний түүхий эдийг өөрийн эзэмшлийн 26-96 УБВ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн автомашинд тээвэрлэн байгаль экологид 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Бийн”... Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтын газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газарт иргэн Б.Батсайхан, О.Бат-Эрдэнэ, М.Г, Х.Батдэлгэрэх, Б.Булганбат, Д.Даваажаргал, Х.Э, Л.Л нар нь халиун буга, бор гөрөөс тус тус нэг ширхэгийг агнасан, хадран загас 52 ширхэгийг барьсан хэргийг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч П.Ганзориг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр илрүүлсэн юм...” /1хх-ийн 119/,

гэрч П.Ганзоригийн”...Тэгээд шалгахад Ланд крузейр-100 маркын 26-96 УБВ улсын дугаартай авто машины багажнаас ховор амьтан болох халиун буганы шулсан мах шуудайлсан, бор гөрөөсний хаа, гуя шуудайлсан, 52 ширхэг хадран загас, загасны уурга хэрэгсэл 3 ширхэг, дурантай вепрь маркын 2 ширхэг буу, 1 ширхэг дровинка маркын буу зэрэг эд зүйл авч явсныг шалгалтаар тогтоосон...Тэгээд би тухайн газар дээр нь очоод хууль бусаар ховор амьтан болох халиун буга агнасан хүмүүсийн зургийг агнасан бугных нь хажууд зогсоож байгаад авч баримтжуулсан юм. Тэгээд зөрчлийн хэрэг нээн шалгаж прокурорт танилцуулснаар цагдаагийн байгууллагад харьяалалаар шалгуулахаар шилжүүлсэн...”/хх-ийн 120-121/,

гэрч Б.Булганбатын”...өглөө босоход Г эмч шөнө нэг нүд харагдахаар нь буудсан чинь буга буудчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд би Г, Батсайхан нартай очиход эвэртэй буга агнасан байсан. Тэгээд тэр бугынхаа 2 гуяных нь махыг аваад буцаад отог дээрээ ирсэн...” /1хх-ийн 134/,

гэрч Д.Даваажаргалын”...маргааш өглөө нь сэрэхэд Г нэг юм унагаасан гэж байсан...тэгээд л бид нар орой нь буцаж явахдаа алсан амьтан дээгүүр дайрч очиход би буга унагаасан байна гэж мэдсэн...харин бид нарын очиж отоглосон газар Улсын тусгай хамгаалалтай газар нутагт байсан гэдгийг сүүлд постон дээр очоод тэнд байсан самбарыг хараад мэдсэн” /1хх-ийн 135-136/,

гэрч О.Бат-Эрдэнийн”...маргааш нь буцаж явж байхдаа л байгаль орчны байцаагчтай тааралдаад л Улсын тусгай хамгаалалтай газар нутагт орж ирсэн гэдгээ мэдсэн...” /1хх-ийн 139/,

гэрч Б.Батсайханы”...Г машины гэрэлд нэг амьтны нүд орж ирэхээр нь буудсан юм. Би загас бариагүй Э, Л эмч хоёр загас барьсан байх...”  /1хх-ийн 141-142/,

гэрч Х.Батдэлгэрэхийн”...Г нь бугаа андуураад буудаад тэгээд тэр буганыхаа махнаас өөрийнхөө машинд ачаад аваад явж байсан юм байна лээ. Би энэ талаар нь мэдээгүй юм...”/1хх-ийн 144-145/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Вепрь маркийн №1300943 гэсэн бичээстэй карабин буу, №0905225 гэсэн бичээстэй Вепрь маркийн буу, гол төмөр N10523, замаг N10523-67 гэсэн дугаартай их бие болон гол төмрийг нь тусад нь салгасан дробинк буу,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 993 дугаартай “...Эдгээр галт зэвсгүүд нь буудлага үйлдэнэ...” /1хх-ийн 190/ гэсэн дүгнэлт,

 

шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №4 дугаартай”...халиун бугын гентэй 99% тохирч байгаа нь тогтоогдсон. Иймд тус яс, үс, сэвстэй гүзээний хэсэг зэрэг нь нэг бодгаль халиун бугынх мөн болно...тус халиун буга нь эр бодгаль байна...Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6 600 000 төгрөг, эм бодгалийнх 7.500.000 төгрөг байдаг байна.  /1хх-ийн 164/ гэсэн дүгнэлт,

 

шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №3 дугаартай”...шинжилгээнд ирүүлсэн цул бөөн мах нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах халиун бугын мах мөн болно. (зураг 1) /1хх-ийн 171/ гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1хх-ийн 72-81/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 84/, хэргийн газрын үзлэгийн фото зураг /1хх-ийн 86-90/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн  91, 95-96/, мэдүүлэг шалгах ажиллагааны схем зураг /1хх-ийн 93, 97-108/, эд мөрийн баримтыг хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 109-113/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 241-249/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Х.Э, Л.Ла нар хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Урам” гэх газрын “Хонги” нэртэй голоос зөвшөөрөлгүйгээр 52 ширхэг хадран загас агнаж, тээвэрлэн байгаль экологид тус бүр 208.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Бийн”... хадран загас 52 ширхэгийг барьсан хэргийг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч П.Ганзориг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр илрүүлсэн юм...”/1хх-ийн 119/,

гэрч П.Ганзоригийн “...52 ширхэг хадран загас, загасны уурга хэрэгсэл 3 ширхэг...зэрэг эд зүйл авч явсныг шалгалтаар тогтоосон...”/хх-ийн 120-121/,

гэрч Б.Булганбатын”...тэгэхэд Г эмчийн унаж явсан Ланд-105 маркийн машинаас...барьсан загас зэрэг зүйлс гараад ирсэн тэгэнгүүт...бид нарыг зогсоож байгаад зургыг маань авсан юм” /1хх-ийн 134/,

гэрч Б.Батсайханы”... Би загас бариагүй Э, Л эмч хоёр загас барьсан байх...” /1хх-ийн 141-142/,

гэрч С.Шижир-Одын”...25-30 орчим см урттай, 40-45 см орчим тойрогтой хэмжээтэй уутанд хийсэн жижигхэн загас байсан...”/1хх-ийн 156/,

гэрч А.Амаржаргалын”...Би ууттай загасыг нь задалж хараагүй ямар ууттай байсныг нь одоо бодоход сааралдуу өнгийн ууттай 1-2 орчим кг загас байсан...” /1хх-ийн 158-159/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон

шинжээч Г.Цогтжаргалын” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад шивэр хадран /сибирь хадран/ загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 4000 төгрөг гэж тогтоосон байдаг. Загасны хүйснээс хамаарч өөр үнэлгээтэй байхаар төлбөрийг тогтоосон зүйл байхгүй...”/1хх-ийн 182-183/,

шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №2 дугаартай”...шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг загас нь шивэр хадран гэх зүйлийн загас мөн болно...Тус загас нь эм бодгаль байна...Шивэр хадран загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 4000 төгрөг байдаг байна. /1хх-ийн 177/ гэсэн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  120 см урттай, 6.5 см диаметртэй, хар өнгийн брезентен гэр бүхий /216 см урттай гол хэсгээрээ 2 хуваагдаж тус бүрдээ 108 см урттай 2 хэсэг болох боломжтой/ дээрээ Gold Carp 214 гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, 92 см урттай, 12.5 см диаметртэй, хар өнгийн арьсан гэртэй, нийт 337 см урттай, эвхэгддэг, дээрээ N-UAHING гэсэн бичээс бүхий, цэнхэр өнгийн уурга 1 ширхэг, уг уурга нь дэгээ болон сатурк утасгүй, 5 см урттай, 1.1 см урттай, зуйван хэлбэртэй, улаан алаг өнгийн хөвүүр 10 ширхэг, Shimano маркийн мөнгөлөг өнгийн металл зүйлээр хийсэн дамар 1 ширхэг, уг дамарт цагаан өнгийн сатурк утас ороосон, Марк тодорхойгүй, хар өнгийн металл зүйлээр хийсэн дугуй дамар 1 ширхэг, уг дамарт цагаан өнгийн даавуун утас ороосон, 2.5 см урттай, хар өнгийн металл зүйлээр хийсэн дэгээ 1 ширхэг, 51 ширхэг, 9.2 кг бүхий шивэр хадран загас,  гэрэл зураг /1хх-ийн 77/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 84/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн  91, 95-96/, эд мөрийн баримтыг хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 109-113/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 241-249/,

зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нийслэлийн прокурорын газраас Л.Л, Х.Э, М.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан хэлэлцэж тэдгээрт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.    

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Л, Х.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт гаргав.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч

шүүгдэгч М.Г Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч Л.Л, Х.Э нарыг хамтран Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнаж, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохиролын тухайд  Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар эр дайр буюу халиун буга нь 6.600.000 төгрөгөөр, мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад шивэр хадран /сибирь хадран/ загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 4000 /дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэн тогтоосон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар...амьтны аймагт учирсан хохиролыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заажээ.  

 

Шүүгдэгч Л.Л, Х.Э нарын хамтран үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан шивэр хадран загасны нэг бүрийн үнэ 4000 төгрөг байх бөгөөд уг үнийг хоёр дахин нэмэгдүүлж 52х8000=416.000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас тэнцүү хувааж Л.Л, Х.Э тус бүр 208.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан халиун буганы хохиролд  6.600.000х2=13.200.000 төгрөгийг Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын дансанд нөхөн төлсөн нь төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хоёр хуудас баримтаар нотлогдож байх тул М.Г төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр М.Г халиун буга агнасан, Л.Л, Х.Э нар хамтран хадран загас агнасан гэмт хэргүүдийг үйлдэж улмаар түүхий эдийн зүйлийг нь М.Гантулгын эзэмшлийн 26-96 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашинаар тээвэрлэсэн нь нотлогдсон.

 

Шүүгдэгч М.Гантулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уг автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл....нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна.

 

Дээрхи автомашин М.Гантулгын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд тэрээр учруулсан хохиролоо бүрэн төлсөн тул 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий түүний эзэмшлийн  26-96 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.    

 

Харин хадран загасны хохирол төлөгдөөгүй байх тул энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан загасны уурга дагалдах хэрэгслүүдийг гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Г Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, түүхий эдийн зүйлийг              тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч Л.Л, Х.Э нарыг хамтран Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнаж, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Л.Л, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

М.Г, Л.Л, Х.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан, М.Г гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь мөн хуулийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, шүүгдэгч Л.Л, Х.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохиролын хэр хэмжээ буюу тус бүр 208.000 төгрөг, нийт 416.000 төгрөгийн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан тэдгээрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөн хувийн байдлуудыг нь  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  М.Г 1 жил 2 сарын хугацаагаар, Л.Л, Х.Э нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, М.Г, Л.Л, Х.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн М.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох”,  М.Г, Л.Л, Х.Э нарыг мөн хуулийн 3.4-т заасан “зөвшөөрөлгүйгээр амьтан агнахыг хориглох” үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эзэмшлийн 7,62 мм-ийн ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн, сангийн анги РР1433, замагны рам 433, замаг 433 дугаартай Вепрь 7,62x39 загварын ангийн зориулалттай карабин буу, 7,62 мм-ийн ОХУ-д 2010 онд үйлдвэрлэсэн, сангийн анги ВК4626, сангийн анги 626, замаг 626 дугаартай Вепрь 7,62х54R загварын ангийн зориулалттай карабин буу,  М.Гантулгын гэх зөвшөөрөлгүй 16 калибрийн хуучнаар ЗХУ-д 1967 онд үйлдвэрлэсэн, гол төмөр N10523 замаг N10523-67 гэсэн дугаартай, ТОЗ-25 загварын ангийн зориулалттай дробинк бууг  Нийслэлийн Цагдаагийн газарт шилжүүлж,  

120 см урттай, 6.5 см диаметртэй, хар өнгийн брезентен гэр бүхий /216 см урттай гол хэсгээрээ 2 хуваагдаж тус бүрдээ 108 см урттай 2 хэсэг болох боломжтой/ дээрээ Gold Carp 214 гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн загасны уурга 1 ширхэг, 92 см урттай, 12.5 см диаметртэй, хар өнгийн арьсан гэртэй, нийт 337 см урттай, эвхэгддэг, дээрээ N-UAHING гэсэн бичээс бүхий, цэнхэр өнгийн уурга 1 ширхэг, уг уурга нь дэгээ болон сатурк утасгүй, 5 см урттай, 1.1 см урттай, зуйван хэлбэртэй, улаан алаг өнгийн хөвүүр 10 ширхэг, Shimano маркийн мөнгөлөг өнгийн металл зүйлээр хийсэн дамар 1 ширхэг, уг дамарт цагаан өнгийн сатурк утас ороосон, Марк тодорхойгүй, хар өнгийн металл зүйлээр хийсэн дугуй дамар 1 ширхэг, уг дамарт цагаан өнгийн даавуун утас ороосон, 2.5 см урттай, хар өнгийн металл зүйлээр хийсэн дэгээ 1 ширхэг зэргийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд тооцуулахаар,

51 ширхэг, 9.2 кг бүхий шивэр хадран загас, 39.3 кг халиун буганы махыг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.