| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03744/И |
| Дугаар | 191/ШШ2025/06529 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/06529
| 2025 07 31 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, “Х” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: өөрийн байранд байрлах, ХӨСҮТ /РД:/-д холбогдох,
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т заасан үүргийг хангуулах, гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 6.14-д зааснаар анхны хөрөнгө оруулалтын үнэ 34.820.000 төгрөг, хог хаягдал тээвэрлэлт 2.500.000 төгрөг, бусад үйлчилгээ 6.000.000 төгрөг, нийт 43.320.000 төгрөг гаргуулах, гэрээний 6 дугаар зүйлийн 6.16-д зааснаар алданги 1.732.800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Х” ХХК нь Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр материалаа бүрдүүлэн оролцож, ХӨСҮТийн төлбөртэй зогсоолыг түрээслэх эрх үүсэж гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ манай зүгээс нэг сарын түрээсийн төлбөрийн үнийн саналыг ирүүлэх журмын дагуу 10,850,000 төгрөгийн түрээсийн үнийг санал болгож шалгарсан юм. Мөн дээр нь манай компанийн зүгээс зарын маягтад тусгасан засвар болоод нэмэлт тоног төхөөрөмж, тохижуулалтын тал дээр авто машины дугаар таних систем, нэг орох, нэг гарах тоног төхөөрөмж, программ хангамж болох 27,346,000 төгрөг, нэмэлтээр хяналтын камер болон дагалдах хэрэгслүүд 7,474,000 төгрөг, нийт 34,820,000 төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, өөрийн хөрөнгө оруулалтаар зогсоолын үйл ажиллагаа, тохижилт үйлчилгээг гэрээнд зааснаар үзүүлж байгаа болно. Мөн техник хангамжаас гадна манай компани программ тал дээр Н, сүлжээ болон төлбөр төлөлтийн хялбар шийдэл болох Т ХХК, Q ХХК зэрэг газруудтай албан ёсны гэрээ байгуулан тодорхой шимтгэл төлбөр төлж өнөөг хүртэл ажиллуулж байна. “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг хангаж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тоотоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц баталсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан байх ба тус гэрээ өнөөг хүртэл үчин төгөлдөр үйлчилж байгааг онцлон мэдэгдье. Хэрэв тухайн гэрээний хугацааг дуусгавар болгох тохиолдолд тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас түрээсийн гэрээг... гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж болох тухай заасан байх ба тухайн заалтын 10.2.1-10.2.7 дах зүйл болон 10.3, 10.4, 10.5 дах зүйлээр тухайн гэрээний хугацааг дуусгавар болгох талаар аль нэг тал ямар нэг байдлаар ярилцаагүй болно. Иймд гэрээний хугацаа дуусахад талууд аль нэг талдаа гэрээг цуцлах талаар үндэслэл, шаардлагын агуулгыг тодорхой нотлох баримтын дагуу бичгээр гаргах үүрэгтэй ба тухайн асуудлаар аль нэг талаас ялангуяа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санал ирээгүй тул уг гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгасанд тооцох эрх зүйн зохицуулалт үйлчлэх ёстой гэж үзнэ. Тиймээс Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгагдсанд тооцон үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа болно. Гэрээг дуусгавар болгох субьект нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бөгөөд ХӨСҮТ шууд цуцлах эрх бүхий субьект биш болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээний зүйл заалтын дагуу Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-т “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно”-гэж заасан ба харин гэрээний хугацааг сунгаж байгаа нь гэрээний заалтад ямар нэг өөрчлөлт оруулаагүй өөрөөр хэлбэл тус гэрээнд гэрээний хугацаа болон гэрээний хугацааны сунгалтыг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулан талууд харилцан тохиролцсон байгааг илэрхийлж байна гэж үзнэ. Тиймээс гэрээний хугацаа сунгагдсанаар тооцох ба талууд дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм. Гэтэл ХӨСҮТ-ийн захирал солигдож Э.А томилогдсон даруйгаас хойш байнгын дарамт шахалт үзүүлж өөрийн дур зоргоор гэрээг цуцлах талаар бидэнд мэдэгдэж, ямар шалтгааны улмаас юуг үндэслэж байгаа тухай огт албан бичигтээ дурдаагүй, эрх зүйн ямар ч нотлох баримт үгүйгээр өөрийн үзэмжээр аливаа асуудалд хандах болсонд гайхаж байна. Бид гэрээний үүргийн биелэлтийг 100 хувь биелүүлж ирсэн ба цаашид ч биелүүлэн ажиллах бөгөөд албадлагын шинжтэй, хууль шүүхийн байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байгаа мэтээр айлган сүрдүүлгийн үг өгүүлбэрийг удаа дараа албан тоотоор хэрэглэж буйд гомдолтой байна. Мөн аль болох бидний зүгээс гэрээний үүргийн дагуу зөвшилцөн шийдвэрлэх, харилцан тохиролцох бүхий л боломжийг ашиглан хүчин төгөлдөр гэрээний хугацаанд хамтран ажиллахыг ХӨСҮТ-ийн захирал Э.А найрсагаар санал болгож ирсэн гэдгээ дуулгах нь зөв юм. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгох талаар гэрээний нэг тал болох ХӨСҮТ-өөс үзэж буйг үндэслэлгүй, мөн тийм тохиолдолд гэрээний аль зүйл заалтыг зөрчсөн гэж, ямар нотлох баримт бичгийн дагуу тайлбарлаж буйг манай талд бичгээр нотлох баримтын түвшинд гаргаж өгөх үүрэгтэй гэтэл өнөөг хүртэл бид шаардсаар байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гэрээ цуцлах үндэслэл бүхий баримтыг үзээгүй түүнд тайлбар хийх боломжийг олгоогүй байтлаа 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ХӨСҮТ захиралын дугаар тоот албан бичигт дурдсан зарим асуудалд дараах тайлбарыг бид хүргүүлж хамтран ойлголцож, зөвшилцөн цаашид хамтран ажиллах саналыг дараах байдлаар тавьсан. Үүнд нэгт, бид гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг хангаж ажилласан бөгөөд сар болгоны 20-ны дотор түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж байсан нь баримтаар нотлогдоно. (баримт хавсаргав) Хоёрт, мөн гэрээнд заагдаагүй ажил үйлчилгээ буюу танай талын тавьсан хүсэлтийг зөвшөөрч ХӨСҮТ-н ерөнхий захирлын тээврийн хэрэгсэлийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг хангаж автомашины тосыг солих үйлчилгээний зардлын манай компани төлж өгсөн баримт байна. /2024 он 09 сар 04 өдөр, нийт үнэ 429,700 төгрөг/ Гуравт, ХӨСҮТ-н хог хаягдлыг манай компани танай хүсэлтийн дагуу гэрээнд заагдаагүй байхад нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллах хүрээнд хүндэтгэлтэй хандаж танайхаас нэг ч төгрөгийн зардлыг гаргуулахгүйгээр өөрсдийн машинаар цэвэрлэж, ачиж, тээвэрлэлт хийсэн байна. /зураг хавсаргав/ Дөрөвт, анх цахилгаан тоолуургүй байсан тул манай компанийн зүгээс асуудлыг эерэг шийдвэрлэхийн тулд өөрсдийн санаачлагаар төлбөрийг гаргаж цахилгааны тоолуур тавьсан. /зураг хавсаргав/ Тавт, бид гэрээний үүргийг биелүүлж ажиллахын тулд ашиглалтын зардлаа төлөх хүсэлтийг удаа дараа өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-н Аж ахуйн албаны дарга Н.Батнямд тавьсан ч бидэнд нэг ч удаа нэхэмжлэх ирүүлээгүй бөгөөд хаана, ямар дансанд тушаахыг ч хэлээгүй зориуд гэрээний үүргийг зөрчих нөхцлийг бий болгосон гэж үзэж байна. Одоо нэхэмжлэх ирвэл бид ирсэн даруйд нөхөн төлөх боломжтой гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Зургаад, программын тал дээр Н, сүлжээ болон төлбөр төлөлтийн хялбар шийдэл болох Т ХХК, Q ХХК, зэрэг газруудтай албан ёсны гэрээ байгуулан тодорхой шимтгэл төлбөр төлдөг. Хэрэв тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-7.7 дах заалтын аль нэг агуулга бий болсон тохиолдолд дангаар гэрээг цуцлах эрхгүй этгээд хууль бусаар гэрээг цуцалсанд тооцох бөгөөд тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т түүнээс гарах үр дагавар, Эдийн засгийн алдагдалыг шууд хариуцахаар заасан байх тул 43,320,000 төгрөгийг ХӨСҮТ түүний шууд удирдлага Э.Ас гэрээний 6 дугаар зүйлийн 6.16-д заасан 2025 оны 04 дүгээр сарын 03-наас хойшхи нийт 8 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нэмж нийт 45,052,800 төгрөгийг шүүхийн журмаар маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Х” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд доорх утгаар гомдол гаргаж байсан. Тус гомдолд, “ХӨСҮТ болон “Х” ХХК нар нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөлгүйгээр ХӨСҮТөөс “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох” сонгон шалгаруулалтыг зарлаж буй нь илт хууль зөрчсөн үйлдэл тул “Сонгон шалгаруулалтыг цуцлах”-ыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв. Харин бид хоорондоо зөвшилцөж эл гомдлоо шийдвэрлэсэн тул Иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдлоо эргүүлэн татах хүсэлтэй байгаагаа энэхүү албан бичгээр дамжуулан уламжилж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч гомдлыг эргүүлэн татаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХӨСҮТд холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т заасан үүргийг хангуулах, гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 6.14-д зааснаар анхны хөрөнгө оруулалтын үнэ 34.820.000 төгрөг, хог хаягдал тээвэрлэлт 2.500.000 төгрөг, бусад үйлчилгээ 6.000.000 төгрөг, нийт 43.320.000 төгрөг гаргуулах, гэрээний 6 дугаар зүйлийн 6.16-д зааснаар алданги 1.732.800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо зөвшилцсөн тул нэхэмжлэгч сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ХӨСҮТд холбогдох 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-т заасан үүргийг хангуулах, гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 6.14-д зааснаар анхны хөрөнгө оруулалтын үнэ 34.820.000 төгрөг, хог хаягдал тээвэрлэлт 2.500.000 төгрөг, бусад үйлчилгээ 6.000.000 төгрөг, нийт 43.320.000 төгрөг гаргуулах, гэрээний 6 дугаар зүйлийн 6.16-д зааснаар алданги 1.732.800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Х” ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 191.750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН