| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04437/И |
| Дугаар | 191/ШШ2025/06464 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06464
2025 07 30 191/ШШ2025/06464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, Б овогт Цын М
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.М,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.М нь 1986 оны 08 дугаар сарын 27-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22 хүртэл Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажиллаж байгаад 1987 оны 06 дугаар сарын 22-нд Тэжээлийн аж ахуйн 1 дүгээр салаанд тракторчиноор томилогдож 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэрт халагдсан тушаал бичигдээгүй. Иймд аймгийн Тэжээлийн аж ахуйн үтрэмд тракторчноор 1986 оны 08 сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.М нь аймгийн Тэжээлийн аж ахуйн үтрэмд 1986 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Ц.М нь аймгийн Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Маягт 7 хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1а, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-ын 21 А, С.О, Б.З нарын тодорхойлолт, С.Оы гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б овогт Цын Мыг аймгийн Тэжээлийн аж ахуйн үтрэмд 1986 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Ц.Мын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН