| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04699/И |
| Дугаар | 191/ШШ2025/06461 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/06461
| 2025 07 30 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, С овогт Гын Ут холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 53.947.215.66 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Хариуцагч Г.У,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г овогтой У нь “Э ББСБ” ХХК-тай 2025 оны 01-р сарын 15-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот фидуцийн гэрээг тус тус байгуулан 48.000.000 төгрөгний зээл авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.1.3-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй учир Иргэний хуулийн 453.1 болон зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4-т заасныг үндэслэн 2025 оны 05-р сарын 12-ны байдлаар үндсэн зээл-48.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү-5.908.339.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-13.875.95 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 53.947.215.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Г.У нь 53.947.215.66 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-нд 1.500.000 төгрөгийг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сарын 25-нд 2.000.000 төгрөгийг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 447.215.66 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. Г.У би 53.947.215.66 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-нд 1.500.000 төгрөгийг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сарын 25-нд 2.000.000 төгрөгийг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 447.215.66 төгрөгийг төлж барагдуулахаар төлж барагдуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан 53.947.215.66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараахи нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч Г.У нь 53.947.215.66 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-нд 1.500.000 төгрөгийг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сарын 25-нд 2.000.000 төгрөгийг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 447.215.66 төгрөгийг төлж барагдуулахаар төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Э ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй Г.Ут холбогдох 53.947.215.66 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч Г.У нь 53.947.215.66 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-нд 1.500.000 төгрөгийг, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, сарын 25-нд 2.000.000 төгрөгийг, 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 447.215.66 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 518.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 518.400 төгрөгийг хариуцагч Г.Уээс гаргуулж, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН