2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09709

 

 

 

 

 

 

 

 

 

25 11 11 191/ШШ25/09709

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 580,161,946 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 23 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 93,523,130 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан БГ/012 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, ороо, хороолол /13341/ гудамж, дүгээр байр, тоот хаягтай, м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/014 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 101,626,2 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан БГ/014 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг хороо, 15 дугар хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 48.25 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр 35/014 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 23 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 133,231,195 төгрөгийг гаргуулах тухай, 23 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан БГ/018 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 42.75 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр 35/018 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 114,865,498 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан БГ/019 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 40.95 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/019 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай; 23 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Б-084 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 136,916,101 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийт 5 зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бидний зүгээс Б084 гэсэн гэрээний дагуу 70 сая төгрөгийг зээлж, Фидуцийн гэрээ, барьцааны гэрээг хийж автомашиныг барьцаалсан байгаа. Ингээд гэрээ болон фидуцийн гэрээгээ судлаад үзэхээр тухайн үед 4 буюу түүнээс дээш удаа хуваарьт төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах эсвэл өөр үүргийн гүйцэтгэл бүхий үнийн дүнгээр солиулах ч гэдэг юм уу? банк бусын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг авах эрх, үүрэг нь фидуцын гэрээнээс харагдаад байгаа. Фидуцын гэрээний 2.5.4, 3.2.4, 3.2.5, 3.2.11 гэсэн заалтуудыг харахаар 4 буюу түүнээс дээш удаа зээлээ төлөөгүй тохиолдолд манайд мэдэгдээд фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулаад манай зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг зогсоогоод бидний эрх ашигт нийцсэн байдлаар тухайн үедээ зээлийн гэрээгээ дуусгавар болгох бүрэн эрх хэмжээ байсан. Гэтэл манайд ерөөсөө мэдэгдэхгүйгээр фидуцийн гэрээнийхээ үүргийн дагуу автомашиныг зарж борлуулж худалдахгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар ингээд хоёр дахин их болгочихсон. 70 сая төгрөгийн зээл авсан байхад 136,916,101 төгрөг болгож нэхэмжлээд байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой хохироосон асуудал гэж үзэхээр байгаа. Ингээд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээгээ харвал нэхэмжлэгч тал өөрөө фидуцийн зүйлийг зарж борлуулаад гэрээгээ дуусгавар болгох бүрэн эрхтэй байсан. Тэгэхээр хариуцагчийн зүгээс 136,916,101 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашинаа зарж борлуулаад төлбөрөө төлөх ёстой. Тийм учраас ийм шаардлагыг гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 235.4-д заасны дагуу бодитоор фидуцийн зүйлийг шилжүүлэн өгснөөр энэ гэрээ дуусгавар болсон буюу гэрээтэй холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж байгаа. Манай зүгээс зээлийн гэрээний төлсөн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаан байхгүй. Гэхдээ бидний зүгээс нэг хүсэлт байна. Талуудын хооронд байгуулагдсан 5 зээлийг харахаар 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээний хүү тооцоо 45 сая төгрөгийн зээл 93 сая төгрөг болчихсон, 48 саяынх нь 101 сая болчихсон гэх мэтчилэн даблаад нэмэгдүүлсэн. Тэгэхээр хэт өндөр хүүг шүүхийн зүгээс багасган шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, 25 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 25/13 дугаартай А.Мөнхтулгад олгосон итгэмжлэл, 23 оны дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/012 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/012-01 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 23 оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/014/ зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/014-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-04119932 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/018/ дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/018-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/019/ дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/019-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б084 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/084-01 дугаар гэрээний хуулбар, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/084- дугаар фидуцийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, зээл хаах дүн зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /х.х 8-60/

4. Хариуцагчаас нотлох баримтаар 24 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0911 дугаар Г.д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн. /х.х 67/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч Д.*******д холбогдуулж гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт 580,161,946 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: манай банк бус санхүүгийн байгууллагаас 23 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 93,523,130 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан БГ/012 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, ороо, хороолол /13341/ гудамж, дүгээр байр, тоот хаягтай, м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/014 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 101,626,2 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан БГ/014 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг хороо, 15 дугар хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 48.25 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр 35/014 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 23 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 133,231,195 төгрөгийг гаргуулах тухай, 23 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан БГ/018 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 42.75 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр 35/018 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 114,865,498 төгрөгийг гаргуулах тухай. 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан БГ/019 дугаартай барьцааны гэрээний үүрэгт дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 40.95 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/019 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай; 23 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Б-084 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 136,916,101 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..136,916,101 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашинаа зарж борлуулаад төлбөрөө төлөх ёстой. Тийм учраас ийм шаардлагыг гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 235.4-д заасны дагуу бодитоор фидуцийн зүйлийг шилжүүлэн өгснөөр энэ гэрээ дуусгавар болсон буюу гэрээтэй холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж байгаа. Манай зүгээс зээлийн гэрээний төлсөн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаан байхгүй. Гэхдээ бидний зүгээс нэг хүсэлт байна. Талуудын хооронд байгуулагдсан 5 зээлийг харахаар 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээний хүү тооцоо 45 сая төгрөгийн зээл 93 сая төгрөг болчихсон, 48 саяынх нь 101 сая болчихсон гэх мэтчилэн нэмэгдүүлсэн. Тэгэхээр хэт өндөр хүүг шүүхийн зүгээс багасган шийдвэрлэж өгнө үү хэмээн тайлбарласан.

4. ******* ******* ******* ББСБ ХХК болон Д.******* нарын хооронд 23 оны дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/012/ дугаар зээл гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 46.8 хувийн хүүтэй, БГ/012/ дугаар барьцааны гэрээний үүрэгт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ороо, хороолол /13341/ гудамж, байр, тоот хаягтай, м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

23 оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/014/ дугаар зээл гэрээ байгуулж, 48,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 46.8 хувийн хүүтэй, Б/014/ дугаар барьцааны гэрээний үүрэгт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг хороо, 15 дугар хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 48.25 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/018/ дугаар зээл гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 46.8 хувийн хүүтэй, Б/018/ дугаар барьцааны гэрээний үүрэгт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 42.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/019/ дугаар зээл гэрээ байгуулж, 55,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 46.8 хувийн хүүтэй, Б/019/ дугаар барьцааны гэрээний үүрэгт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 40.95 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-084 дүгээр зээл гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.90 хувийн хүүтэй, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/084- дугаар фидуцийн гэрээний үүрэгт эрхийн Mercedes Benz E200 маркийн 2014 онд үйлдвэрлэсэн, дугаар арлын дугаартай --- гаалийн мэдүүлгийн дугаартай хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж буцаан төлөх нөхөлтэйгөөр тохирчээ.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Иргэний хуулийн 235.4-д заасны дагуу бодитоор фидуцийн зүйлийг шилжүүлэн өгснөөр энэ гэрээ дуусгавар болсон буюу гэрээтэй холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж байгаа. Манай зүгээс зээлийн гэрээний төлсөн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаан байхгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд тухайн фидуцийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нь гаалийн бичигтэй, улсын дугаар авагдаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй тул нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй гэх тайлбарыг зохигч гаргасан. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэл хангагдах боломж бий болоогүй байна.

 

7. Зээлдүүлэгч ******* ******* ******* ББСБ ХХК болон зээлдэгч Д.******* нарын хооронд 23 оны дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/012/ дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах үүднээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ороо, хороолол /13341/ гудамж, байр, тоот хаягтай, м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд,

23 оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/014/ дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах үүднээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг хороо, 15 дугар хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 48.25 м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд,

23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/018/ дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах үүднээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 42.75 м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд,

23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/019/ дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах үүднээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 40.95 м.кв талбайтай орон сууцыг үүргийн гүйцэтгэлд,

23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-084 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Mercedes Benz E200 маркийн 2014 онд үйлдвэрлэсэн, дугаар арлын дугаартай --- гаалийн мэдүүлгийн дугаартай хөдлөх эд хөрөнгийг тус тус байгуулан барьцаалсан байна.

 

8. Талууд 23 оны дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/012/, 23 оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/014/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/018/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/019/, 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-084 дугааруудтай зээлийн гэрээнүүд, 23 оны дугаар сарын 09-ний өдрийн БГ/012/, 23 оны дугаар сарын 14-ний өдрийн БГ/014/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БГ/018/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БГ/019/, 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/084- дугаар барьцаа болон фидуцийн гэрээнүүдээр ******* ******* ******* ББСБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Д.******* нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, Зээлийн болон барьцааны гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

11. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.

10. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Д.******* нь 25 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 23 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 93,523,130 төгрөг, 23 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/014 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 101,626,2 төгрөг, 23 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 133,231,195 төгрөг, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ/019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 114,865,498 төгрөг, 23 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Б-084 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 136,916,101 төгрөг, нийт 580,161,946 төгрөгийг төлөөгүй байх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ байгуулагдсан мөн зээлийн төлбөр, хүү зэргийг тооцоолсон тооцоолол зэрэгт маргаагүй.

 

11. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурдсан 23 оны дугаар сарын 09-ний өдрийн БГ/012/, 23 оны дугаар сарын 14-ний өдрийн БГ/014/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БГ/018/, 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БГ/019/, барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч 24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/084- дугаар фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болно.

12. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,971,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 3,971,359 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас 580,161,946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ороо, хороолол /13341/ гудамж, байр, тоот хаягтай, м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг хороо, 15 дугар хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 48.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 42.75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13341/ гудамж, дугаар байр, тоот хаягтай, 40.95 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,971,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 3,971,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР