Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/46

 

 

 

Б.Б*******д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/ШЗ/2806 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Б.Б*******д холбогдох 2406 03842 2428 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б*******ын Б*******, **** оны 8 дугаар сарын 9*******ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** дүүргийн * дугаар хороо, **** гудамжны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,

Яллагдагч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 4*******нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.У*******ыг шалтгаангүйгээр зүүн хөл рүү өшиглөн зодож, түүний биед зүүн шаант, тахилзуур ясны ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: “...Б.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ...”.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...С.У*******ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл байх боловч үүнээс аль нь гэмт хэргийн улмаас хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох нь тодорхойгүй байна. Хяналтын прокурорын зүгээс төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой гэх тайлбарыг гаргаж байх боловч уг баримтад авагдсан ямар хэмжээний төлбөрийг гаргуулах, хохирогч гэмт хэргийн улмаас хохирч ямар үйлчилгээ авсан зэргийг тодорхойлох боломжгүй байна. ... Хохирогч С.У******* нь гэмт хэргийн улмаас ямар эмчилгээ, үйлчилгээг авсан, уг үйлчилгээний зардал нь хэдий хэмжээнийх болох талаар Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэний нэхэмжлэгчийг тогтоож, холбогдох баримтыг гаргуулж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад "...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол..." гэж заасанчлан яллагдагч Б.Б*******д холбогдох эрүүгийн 2406 03842 2428 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Цэцэгмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5*******д заасан заалттай нийцэхгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын тооцоо буюу цахим хэлбэрээр боловсруулагдсан мэдээллийг хур системээс гаргуулан авч хэрэгт хавсарган ба шүүгдэгч нь хэргийн материалтай танилцсан, прокурорын яллах дүгнэлтийг гардан авч энэ талаар танилцах боломж хангагдсан болно. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад "..яллагдагч Б.Б*******с Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаарын дансанд гаргуулах.."талаар дурдсан нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоосон, түүнийг яллагдагч ойлгож мэдсэн, улсын яллагчаас хуульд заасны дагуу шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6*******д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3*******т "эрүүл мэндийн даатгалын байгууллага" гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байхаар хуульчилжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн боловч гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах талаар зааж өгөөгүй, тухайн төрийн байгууллагын эрхлэх асуудалд хамаарахгүй бөгөөд харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах нарийвчилсан зохицуулалт нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1*******д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ" гэсэн заалт юм. Хуулийн дээрх зүйл, заалт болон Прокурорын тухай хуулийн 20, 41 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8*******д заасан нарийвчилсан зохицуулалтуудаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг прокурор буруутай этгээдээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу Эрүүл мэндийн даатгалын газарт олгох нь хуульд нийцэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 16 дугаар зүйлийн 5*******д "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14*******т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна." гэсэн заалтыг үндэслэн хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/Ш3/2806 шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ: “...Прокурорын байгууллагын тухай хуулийн 20, 41 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8*******д заасан нарийвчилсан зохицуулалтуудаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг прокурор буруутай этгээдээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу Эрүүл мэндийн даатгалын газарт олгох нь хуульд нийцэхээр байна. Шүүх хэрэв үүнийг үндэслэлгүй, иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14*******т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэсэн заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр 60 хүртэл хоногоор хойшлуулан шийдвэрлэх боломжтой байсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Б*******ыг 2024 оны 6 дугаар сарын 4*******ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.У*******ыг шалтгаангүйгээр зүүн хөл рүү өшиглөн зодож, түүний биед зүүн шаант, тахилзуур ясны ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13*******ны 2806 дугаар захирамжаар Б.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг “...хохирогч С.У*******ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл байх боловч үүнээс аль нь гэмт хэргийн улмаас хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох нь тодорхойгүй, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр уг эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж хуульчилсан. Хуулийн энэхүү заалтын дагуу шүүгч шаардлагатай бол зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой байхад зөвхөн ”иргэний нэхэмжлэгчийг тогтоох” үндэслэлээр яллагдагч Б.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Харин хэргээс үзэхэд:

1. Хохирогч С.У******* нь “…эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны зардалд 7.400.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ…” гэжээ.

Мөрдөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт” хохирогч С.У*******т танилцуулж гарын үсэг зуруулахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас РД:********дугаарын бичиг баримттай У овогтой Б*******ий сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоов” гэж хохирогчийн овог нэр, яллагдагчийн холбогдсон хэргийн зүйл ангийг буруу бичсэн байна.

Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрөөгүй аль нь болох талаар тодруулаагүй зэрэг зөрчлийг гаргажээ.

2022 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр батлагдсан “Шүүх шинжилгээний тухай” хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан.

Уг хуулийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд 40.1 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар заасан ба дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар байна.

Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”*******ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”*******ийг тус тус баталсан ба энэхүү нарийвчлан зохицуулсан журмын 1 дүгээр хавсралтын 2.2*******д “энэ журмын 2.1*******2.5*******д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1*******д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”, 2.10 дугаар зүйлд “энэ журмын 2.1*******2.5*******д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж, журмын 2 дугаар хавсралтад “хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох...” гэж,

Мөн тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3*******д “энэ журмын 2.1*******д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”*******ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана”, 2.4*******д “шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллагаар бус, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох хүснэгт”*******ээр шууд тогтоохоор зааж, шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр, хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжилгээний байгууллагаар зэрэглэлийг тогтоолгохоор нарийвчлан зохицуулсан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/*******ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж хуульчилжээ. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 25*******ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б*******ыг “…бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай…” гэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан бичсэн алдааг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай анги нь хууль зүйн бичвэрийн хувьд бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг.

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Иймд, прокурорын “Иргэний нэхэмжлэгчийг шүүхийн шатанд тогтоох, хэрэв боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шатанд хойшлуулах боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”*******аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/ШЗ/2806 дугаар захирамжийн үндэслэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийг ийнхүү прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13*******ны өдрийн 2024/ШЗ/2806 дугаар захирамжийн үндэслэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Яллагдагч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ