Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 468

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Н.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705016380439 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Н.О2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг дотор иргэн Ё.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ошүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтсэн юм. Өглөө нь би хуучин ажилладаг компаныхаа баримтыг цуглуулж өгөх гээд сахиураа нөхөртэйгөө солих гээд эмчээс магадлагаа гуйсан юм. Тэгэхэд өгөхгүй гэсэн. Би гараад явах гэхэд миний хүүхдийн дэвтрийг чулуудсан. Тэгэхэд нь миний уур хүрээд тэр эмчийг цохисон юм. Би тухайн үед цагдаад өгсөн гэдгийг нь мэдээгүй байж байгаад найм хоногийн дараа мэдээд шүүх эмнэлэгт үзүүлэх гэхэд шинжээч эмч надтай “чи одоо эмч зоддог хэн бэ” гэх  маягаар хандсан гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ё.Бын мөрдөн байцаалтанд”...2017 оны 11 дүгээр сарын 17-ны 11 цагийн үед Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг дээр ажил дээрээ эмч нарын өрөөнд сууж байхад манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн ээж нь гэх 30 гаруй насны эмэгтэй орж ирээд “сахиураа сольё, нөхөртөө акт авмаар байна, би ажилтай болчихлоо нөхрөөрөө хүүхдээ сахиулъя” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би нөхөр чинь хүүхдийг чинь хараагүй болохоор акт өгөх боломжгүй гэхэд тэгвэл хүүхдээ аваад гарна гэсэн. Би тэгэхээр нь “дараа нь гарах хариуцлагыг хэн хүлээх вэ гэхэд чи акт өгөөгүй болохоор чи өөрөө хүлээнэ” гэсэн. Тэгээд хүүхдийн ягаан дэвтэр гаргаж ирээд эмчилгээ бичиж өг гээд загнаад байсан...би хүүхдийнх нь дэвтэр дээр хийгдсэн эмчилгээг нь бичээд хажуудаа тавихад чи миний хүүхдийн дэвтрийг шидлээ гээд над руу орилж чарлаад байж байгаад гарахдаа миний хүзүү рүү араас 1 удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан эмч дадлагын оюутан нар салгаад байсан. Тэгээд тэр эмэгтэй орилоод би чамаас магадлагаа авнаа гээд орилоод дайраад миний үснээс зулгааж, заамдаж хоолой боосон тэгээд хэл амаар доромжилоод орилж байхад нь манай тасгийн эрэгтэй эмч орж ирээд салгасан” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Нармандахын мөрдөн байцаалтанд ”Би Баянгол дүүргийн 7 дугаар төвийн хүүхдийн эмнэлэгт дагалдангаар ажиллаж байсан юм. Намайг уг эмнэлгийн эмч нарын өрөөнд эмч нартай хамт байж байхад 9-11 цагийн орчимд манай эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж байсан Н.Онь эмч нарын өрөөнд орж ирээд сахиураа солиод акт бичүүлж авмаар байна гэж эмч .Бд хандсан. .Б эмч сахиур солих боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд Онь би нөхөр дээрээ акт авмаар байна гээд байсан бөгөөд .Б нь манай байгууллагын дотоод дүрэмд зааснаар сахиур солих боломжгүй гэж хэлсэн. Тухайн өрөөнд байсан эмч нар О-д болохгүй гэдгийг хэлэхэд Оуурлаад та нар над руу дайрлаа би хүүхдээ аваад гарна гэж хэлээд өрөөнөөс хаалга саваад гарсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд Н.Онь .Бд хандаж миний хүүхдийн эмчилгээг бичээд өг би хүүхдээ аваад гарлаа гэж хэлээд Н.Онь хүүхдийнхээ дэвтрийг эмчийн ширээн дээр шидээд .Б эмчийн нурууны хоёр далны голын хэсэгт гараа атгаж байгаа нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл .Б эмч сонин болж сууж байгаад та яаж байна аа гээд О .Б хоёр хэрэлдэж эхэлсэн. Хэрүүл болж байх үед Н.Онь эмчийн ширээн дээр байсан эмчилгээний баримт болон бичиг цаасыг газарт шидээд Н.Онь сандал шүүрч аваад .Б эмчийн толгойг хагална гэж дайрсан бөгөөд тэнд байсан эмч нар тухайн үйлдлийг болиулсан. Тэгээд Онь .Бын үснээс атгаж байгаад ширээн дээгүүр толгойгоор нь чирсэн.  Тэгээд өрөөнд байсан эмч нар О арай гэж болиулаад өрөөнөөс гараад явсан” /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Цолмонцэцэг мөрдөн байцаалтанд ”Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед эмч нарын өрөөнд сууж байхад хэвтэж байсан хүүхдийн сахиур ээж орж ирээд .Б эмчээс нөхөртөө магадлагаа бичиж өгөхийг хүссэн. Тухайн үед нөхөр нь хүүхдээ сахиагүй байсан болохоор .Б эмч магадлагаа бичиж өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд уг эмэгтэй сахиураа солино гэхэд тухайн үед томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе байсан болохоор сахиур солихыг эмнэлгийн зүгээс хориглосон  байсан. Энэ талаар .Б эмч уг эмэгтэйд хэлэхэд нөгөө эмэгтэй “тэгвэл би хүүхдээ авч гарна, одоо эмчилгээг нь бичиж өг, та хариуцлагыг нь хүлээгээрэй” гэж хүүхдийн  ягаан дэвтрээ .Б эмчийн ширээн дээр шидсэн. .Б эмч та хүүхдээ аваад гарч байгаа тохиолдолд би хариуцлага хүлээхгүй гэхэд нөгөө эмэгтэй чи магадлагаа бичиж өгөөгүй эмчилгээ бичиж өгөөгүй байж яахаараа хариуцлага хүлээдэггүй юм гээд уг эмэгтэй дайрсан. Тэгэхэд .Б эмч та жоохон цаашаа гээд өөрөөсөө холдуулж түлхээд хүүхдийнх нь ягаан дэвтрийг ширээнийхээ буланд тавихад уг дэвтэр нь газар унасан. Тэгэхэд тэр эмэгтэй миний хүүхдийн дэвтрийг шиддэг хэн бэ гээд .Б эмчийн нуруу руу нь гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд ширээн дээр байсан өвчний түүхүүдийг газар шидэж унагаасан.

...тэр эмэгтэй .Б эмчийн нуруун дээр гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Мөн үснээс нь зулгааж хүзүүг нь маажсан түлхэж унагаасан сандал авч цохихыг завдсан, .Б эмч уг эмэгтэйд гар хүрээгүй” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Эрдэнэзул мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 11 дүгээр сарын 17-нд эмнэлэг дээрээ үзлэг хийгээд явж байхад манай дадлагын оюутнууд ирээд эмчээ танай өрөөнд хэрэг болоод байна та ирэх хэрэгтэй гэсэн. Тэгээд би эмч нарын өрөө рүү яваад ортол манай эмч .Быг манай эмнэлэгт хэвтэж байсан хүүхдийн сахиур ээж үсдээд зогсож байсан. Тэгээд би гүйж очоод салгасан. Тэгсэний дараа нөгөө ээж утсаа гаргаж ирээд бичлэг хийж намайг энэ эмч нар барьж идлээ зодлоо гэж бичлэг хийгээд байсан....Б эмчийг үснээс нь зулгаагаад өөр рүүгээ татаж байсан...” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14392 дугаартай “Ё.Бын биед тархи доргилт, хүзүүнд, дагзны төвгөрт цус хуралт, дагзны төвгөрийн орчмын хуйхны үс халцралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Н.О мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би бага хүүхэд болох Хонгорзул хатгаа аваад хүүхдийн 7 дугаар төвд ор байхгүй гээд коридорт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 10-11 цагийн орчимд тус эмнэлгээс нэг эмэгтэй эмч манай хүүхдийг хариуцан эмчлэхээр болсон байсан. Надад ажил гараад нөхөртөө хэлэхэд манай нөхөр болох Золбадрах нь магадлагаа гаргуулчих хоёулаа тэгвэл сахиураа сольё би ажлаасаа чөлөө авъя гэсэн тэгэхээр нь би эмчийнхээ өрөөнд ороод хэд хэдэн эмч нар байсан манай хүүхдийг үзсэн эмч нь мөн байсан тэгэхээр нь тэр эмч дээр очоод надад магадлагаа бичээд өгөөч ээ би нөхөртэйгөө сахиураа солих гэсэн юм гэхэд үгүй юу яриад байгаа юм гэсэн томууны дэгдэлтэй үед сахиур солихгүй гэсэн. Тэгэхээр нь би яаралтай ажил гараад байна гэхэд тус эмч нь дургүйцээд байхаар нь тэгвэл бид хоёр өөр эмч дээр очих юм уу эсвэл гаръя манай хүүхдэд хийсэн эмчилгээг бичээд өг гэсэн тэгэхэд тэр эмч бичиж өгч байснаа би яахаараа танай хүүхдийн эмчилгээг бичих ёстой юм бэ гээд манай хүүхдийн дэвтрийг газар шидсэн. Тэгэхээр нь би уурлаад ширээн дээр нь байсан мөн бичиг цааснуудыг мөн адил гараараа шалан дээр унагаасан. Тэгэхэд тус өрөөнд нь байсан эмч нар нь эмнэлэгийн бичиг баримт унагаалаа гээд над руу дайраад байсан. Тэгтэл миний араас нэг эмэгтэй нь үснээс зулгаасан тэгэхээр нь би гар утсаараа бичлэг хийгээд нөгөө эмч бас миний өөдөөс бичлэг хийж байсан тэгээд бүгд над руу дайраад унагаасан тэгээд би босох гэж байгаад маажиж зулгаасан өөрөөр би дайрч үсдэж зодсон цохисон асуудал болоогүй. Миний баруун гарны хоёр хуруу хөдлөхгүй тулсан байсан. Миний хоёр хөлний гуя хэсэгт хөхөрсөн байсан. Би хүүхдийн эмчилгээг бичиж байгаад шал руу дэвтэр шидэхээр нь гартаа гар утас барьсан байсан болохоор гараараа мөр нуруу хэсэгт нь нэг удаа өөрийн эрхгүй цохисон. Би гар утсаараа бичлэг хийж байтал миний гар утсыг булаагаад шидсэн. Тэгээд би гар утсаа авах гэтэл миний гарыг татаад миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би мөн адил үснээс нь зулгаасан...”/хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/, гэрэл зураг /хх-ийн 18/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 39/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.О-н  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 62/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч Н.О2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг дотор тус эмнэлгийн эмч Ё.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ё.Бын”...чи миний хүүхдийн дэвтрийг шидлээ гээд надруу орилж чарлаад байж байгаад гарахдаа миний хүзүүрүү араас 1 удаа цохисон. ...миний үснээс зулгааж, заамдаж хоолой боосон...”/хх-ийн 22/, гэрч М.Нармандахын “...Онь .Б эмчийн нурууны хоёр далны голын хэсэгт гараа атгаж байгаа нэг удаа маш хүчтэй цохисон...” /хх-ийн 23/, гэрч Г.Цолмонцэцэгийн”...тэр эмэгтэй миний хүүхдийн дэвтрийг шиддэг хэн бэ гээд .Б эмчийн нуруу руу нь гараа зангидаж байгаад цохисон. ...Мөн үснээс нь зулгааж хүзүүг нь маажсан түлхэж унагаасан...” /хх-ийн 26/, гэрч Т.Эрдэнэзулын “...эмч .Быг манай эмнэлэгт хэвтэж байсан хүүхдийн сахиур ээж үсдээд зогсож байсан...” /хх-ийн 27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14392 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/, гэрэл зураг /хх-ийн 18/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 39/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Н.О-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Н.О Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Н.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ё.Баас хэрэгт 128000 төгрөгийн баримт хавсаргуулсан байгаа нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Н.О-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Н.О-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.О-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.О-дторгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Н.Оцагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.О-аас 128.000 төгрөг /нэг зуун хорин найман мянга/  гаргуулж хохирогч Ё.Бт олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ