| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00486/И |
| Дугаар | 301/ШШ2025/00565 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2025/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Ө баг, ...... гэх газар оршин суух хаягтай, Х Цийн Аийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Ц.А миний бие 1969 онд төрсөн. Миний бие сонсгол муу учир эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хааж байгаагүй. Би 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч, аав Цийн хамт Ө сумын Т нэгдэлд адуу хариулж түүний ажилд тусалдаг байсан.
Би 16 насанд хүрч Т нэгдлээс мал авч, өөрөө бие даан адуу хариулж эхэлсэн. Тэр үеэс Ө сумын Т нэгдлийг хувьчлагдах хүртэл мал малласан.
Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болчхоод А аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан талаарх материалаа шүүлгэхэд Ө сумын Т нэгдлийн ээлжийн амралт болон шагнал олгосон 1987, 1988, 1990 оны тушаалууд гарч, намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтрийг нээсэн огноо болон зарим оны бичилт бүдгэрч арилсан байсан. Ийм учраас нийгмийн даатгалын байцаагч эдгээр баримтаар тэтгэвэр тогтоох боломжгүй, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн.
Үүнээс шалтгаалж би өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч чадахгүй шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.
Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Цийн А намайг А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү...гэжээ.
- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бөгөөд миний аав болох Ц.А нь Т аймгийн Б суманд түр оршин суугаа тул малчны ажилласан жил тогтоолгох шүүх хуралдааныг эзэнгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас:
- Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр,
А аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 463 тоот тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай “Шагнах” тухай тогтоол,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хын хүсэлтээр Б.Б, Г.Ц нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11/511 тоот албан бичгээр ирүүлсэн МАЯГТ-1, ХААТР-15,
- Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/743 тоот албан бичгээр ирүүлсэн Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Ө сумын бүртгэлээс Ц.Ад холбогдох хүн амын тооллогын эх баримтыг хуулбарлан ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Аийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Ц.А нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ө сумын Т нэгдэлд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт Ө сумын Т нэгдлийн 1989 оны баримтыг шүүн үзэхэд Цийн Ад холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 463 тоот тодорхойлолт,
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай “Шагнах” тухай тогтоол “...75.Ц.А, Гар хадуур гэсэн,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал “...60.Ц.А, адуучин...” гэсэн,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал “... 203.Ц.А...” гэсэн,
- А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал “... 201.Ц.А адуучин...” гэсэн,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон “А аймгийн Ө сум, Цэгмэдийн А, 1969 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, Ө сумын Ө хэсэгт адуучин, Ө хэсгийн Зүүн” гэсэн МАЯГТ-1,
- 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн”...Гэрлэсэн 1993 оны 10 дугаар сарын 02, Нөхрийн РД:А....4, Цийн А, малчин, эхнэрийн РД:А.......9, н.ҮүрийнТ...” гэсэн ХААТР-15/А/,
- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/743 тоот албан бичгээр ирүүлсэн Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын эх баримтыг хуулбарлан ирүүлсэн баримт Ц.А, адуучин...” гэсэн,
- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №03-01/4956 дугаартай лавлагаа “...1989 он, А аймаг, Ө сум, И баг, Х оршин суух, ...Цын А, 19 настай, эрэгтэй...” гэсэн зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Г.Цгийн: “...Би А аймгийн Ө сумын найман жилийн сургуулийг 1968 онд 4 дүгээр анги төгсөөд, аав ээжтэйгээ хамт мал малласан. 18 нас хүрээд А аймгийн Ө сумын Т нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Ц.А нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1987 оноос адуу маллаж, гэр бүлтэй болж одоо дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдарч байгаа. А нь А аймгийн Ө сумын уугуул бөгөөд 3-4 жилийн өмнө Батсүмбэрт шилжин суурьшсан. Хамт нэг дор мал маллаж, нэг нэгдэлд ажиллаж байсан учир Аийн малчнаар ажиллаж байсан байдлыг мэднэ. Манай гэр А аймгийн Ө сумын Орхон багт харьяалагддаг, Аийнх А аймгийн Ө сумын Ө багт харьяалагддаг байсан. А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргаар ..., ......н даргаар Н. нартай хамт А бид нар ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Т нэгдэлд Ц.Аээс өөр Ц.А гэсэн нэртэй малчин намайг ажиллаж байх үед ажиллаж байгаагүй. А аймгийн Ө сумын Т нэгдэл 1991 оны үед тарсан, хувьчлагдах хүртэл А нь малчнаар ажиллаад байгаад хувийн малаа малласан...” гэх,
- Гэрч Б.Бийн: “...Би А аймгийн Хотонт сумын уугуул хүн байгаа юм. 1977 онд Дархан-Уул аймгийн Анагаахын сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд, 1977 оноос 1985 оны хооронд А аймгийн Хүүхдийн полинизд сувилагчаар ажилласан. 1985 оны 07 сарын үеэр А аймгийн Ө сумын хүн эмнэлэгт багийн эмчээр томилогдон ажиллаж байгаад 2000 онд тэтгэвэртээ гарсан. Атэй Ө суманд шилжиж очоод танилцаж байсан, тухайн үед А нь хүүхэд байсан бөгөөд 1987 оноос адуу маллаж адуучин болсон. А нь аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад, 1983 онд гэр бүлтэй болж, одоог хүртэл гэр бүлийн хамт мал маллан амьдарч байгаа. Хүн эмнэлэг нь бүх л хүмүүстээ үйлчилдэг байсан болохоор энэ хүн тэнд ажилладаг, тэр багт амьдардаг гээд бүгдийг сайн мэддэг байсан болохоор Аийг А аймгийн Ө сумын Т нэгдэлд адуу маллаж адуучин байсныг мэднэ. 1992 оноос Т нэгдэл тарч, хувьчлалд ороод, А нь хувийн малаа одоог хүртэл маллаж байгаа...” гэх мэдүүлгүүд зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрӨг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Цийн Аийг
- А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрӨг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ы3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР