| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2041000530426 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
2025 01 07 2025/ДШМ/47
Н.Д, Ө.М, Б.Б, М.Б,
Д.О, Х.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг*******Эрдэнэ,
яллагдагч Ө.М, түүний өмгөөлөгч Н.Гомбодорж,
яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цолмон*******Эрдэнэ,
яллагдагч М.Б,
яллагдагч Д.О*******ийн өмгөөлөгч Г.Г*******,
яллагдагч Х.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.ОтгонБ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн 2024/ШЗ/2856 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг*******Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Н.Д, Ө.М, Б.Б, М.Б, Д.О, Х.Б нарт холбогдох 2041 00053 0426 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овогт Н*******ийн Д, **** оны * дугаар сарын ********ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** хотхоны * дугаар байрны ** тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26*******ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:********/,
Д овогт Ө*******ийн М, **** оны ** дугаар сарын *********ний өдөр ***** аймагт төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, ***** дугаар гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, **** аймгийн **** сум, *** дугаар баг, * дугаар хороолол, ** байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,
А овогт Д ын О, **** оны * дугаар сарын *********ны өдөр ************* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, *** хотхоны * дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********/,
Б овогт Х*******ын Б, **** оны * дүгээр сарын *********ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хадам эх, 3 хүүхдийн хамт ***** аймаг, ***** сум, * дүгээр баг, ***** дугаар хэсэг гудамжны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*****/
Н овогт М*******ын Б, **** оны * дугаар сарын **********ны өдөр***** аймагт төрсөн, 3**настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт ***** дүүргийн 3 дугаар хороо, ***** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух,
Баянгол, Хан*******Уул, Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг шийтгүүлж, ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: *****/,
Х овогт Ө*******ы Б, **** оны ** дугаар сарын *********ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** дүүргийн ** дүгээр хороо, **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Яллагдагч Н.Д нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Х.Б, Ө.Б, Ө.М, Д.О, М.Б нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "Покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 02 дугаар байрны 39 тоотод "Gogo.poker.hyz", "Royalcasino.site" гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
яллагдагч Ө.М нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д, Д.О, М.Б нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 2 дугаар байрны 39 тоотод "Gogo.poker.hyz", "Royalcasino.site" гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч Д.О нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д, Ө.М, М.Б нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 2 дугаар байрны 39 тоотод "Gogo.poker.hyz", "Royalcasino.site" rax нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч М.Б нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д, Д.О, Ө.М нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 2 дугаар байрны 39 тоотод "Gogo poker.hyz", "Royalcasino.site" rax нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч Х.Б нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ө.Бтай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн *****р сум, 7 дугаар багийн 3*******126 тоотод "Immortal.cash", "Shark*******togoltsgooy", "softpoker.mn" гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
мөн Н.Д, Ө.Б нартай санаатай нэгдэж, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 2 дугаар байрны 39 тоотод "Gogo.poker.hyz", "Royalcasino.site" гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд ашиглах домэйн хаягийг олж өгөхөөр урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
яллагдагч Ө.Б нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Х.Б, Н.Д нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "покер" нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сум, * дугаар багийн **** тоот болон ***** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хотхоны * дугаар байрны ** тоотод "Gogo.poker.hyz", "Royalcasino.site", "softpoker.mn" гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд домэйн хаягуудыг шинээр зохиож өгөхөөр урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Н.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ө.М, Д.О, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Х.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ө.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос яллагдагч Н.Д, Ө.М, Д.О, М.Б, Х.Б, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шийдвэр, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар тодорхойлохдоо 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэлх цаг хугацаанд гэж, гэмт хэрэг ***** дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хотхоны 2 дугаар байрны 39 тоотод гарсан гэжээ. ...Мэдүүлгийн нотлох баримтаас үзэхэд, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг шалгаж тогтоогоогүй, өөр бусад байдлаар нотолж тогтоогоогүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын хэн нь хэнтэй 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийг хүртэлх цаг хугацаанд ямар үйлдэл оролцоотойгоор, хэрхэн гэмт хэрэгт хамтран оролцсон болох, тэрхүү цаг хугацаанд оролцсон яллагдагч нарын үйлдлийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох чухал ач холбогдолтой болно. ...Б.Б нь "Gogo.poker.hyz, "Royalcasino.site" гэх домэйн хаягийн тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог хангаж, мөрийтэй тоглоом тоглох иргэдийн арилжааны банкны харилцах дансыг цэнэглэх, мөрийтэй тоглох боломжийг олгох, хожил, алдагдлыг хуваарилах, хожсон мөнгийг буцаан шилжүүлэх хэлбэрээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн талаар яллах дүгнэлтдээ дурдсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..." гэж эрүүгийн хариуцлагыг хуульчилсан ба энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 "...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн..." гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн хугацаагаар яллагдагчаар татах хүртэл тоолохоор байна.
Иймд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд яллагдагч нарын хамтран оролцсон байдал, тэдгээрийн үйлдлийг шалгаж тогтоох нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зорилго хангагдахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим хангагдана.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол..." гэж хуульчилсан тул яллагдагч нарын үйлдэлд ****** дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны 102 тоотод цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах газар байгуулсан, ажиллуулсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.
******* Шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Л.Алтанцэцэгээс хоёр дүгнэлтийн зөрүүтэй байдлыг тодруулж мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно" гэж тодорхойлсон тул яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж буюу цахим мөрийтэй тоглоом тоглох цахим сайт бий болгож худалдсан төлбөр, бусад эд хөрөнгө худалдаж авсан байдал, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж дансаар орсон орлогоос олсон орлого бүрийг яллагдагч бүрээр тогтоох” гэсэн үндэслэлүүдээр яллагдагч Х.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2041 00053 0426 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 8 ширхэг СиДи*******г хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт буцаан хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Цэцэг*******Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар Х.Б нь "..."Immortal.cash", "Shark*******togoltsgooy", "softpoker.mn" гэх домэйн хаягууд болон М.Б*******ын Хаан банкны *******, Т.Г*******ийн Хаан банкны ***** тоот данснуудыг ашиглан..." Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгт санаачлах, төлөвлөх, хамтран оролцогчдын үүрэг оролцоог хуваарилах хэлбэрээр зохион байгуулагчаар хамтран оролцсон, Ө.Б нь Х.Б*******ын санал болгосноор домэйн хаяг шинээр зохиохыг урьдчилан амлаж, мөрийтэй тоглох үед гарсан алдааг засах хэлбэрээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, харин Б.Б, Т.Г, О.Т нар нь ашигласан домэйн хаягийн тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог хангаж, мөрийтэй тоглоом тоглох иргэдийн арилжааны банкны харилцах дансыг цэнэглэх, мөрийтэй тоглох боломжийг олгох, хожил, алдагдлыг хуваарилах, хожсон мөнгийг буцаан шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйл баримт нотлогдсон байна. Прокуророос гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэргийг шинээр хуульчилж, хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн хугацаа болох 2020 оны 2 дугаар сарын 24*******ний өдрөөс гэмт хэрэг эхэлсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэж дууссан буюу Т.Гийн Хаан банкны *********** тоот дансны эцсийн орлогын гүйлгээ болох 2020 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийг гэмт хэрэг төгссөн гэж үзсэн бөгөөд дээрх цаг хугацааг харгалзан гэмт хэргийн гүйцэтгэгч Б.Б, О.Т, Т.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан "...3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан..." тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй талаар яллах дүгнэлтээ дурдсан болно. Харин Х.Б, Ө.Б нарын үйлдэлд 2023 оны 11 дүгээр сарын 20*******ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалттай нийцсэн ба яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Мөн яллагдагч Н.Д нь "..."Gogo.poker.hyz", "Royalcasino.site" rэх нэртэй домэйн хаягууд болон Т.Тунгалагийн Хаан банкны 507****436, О.А*******ын Хаан банкны ************, О.Т*******ын Хаан банкны ************, Ц. Б*******ын Хаан банкны ************, Г.У*******ийн Хаан банкны ******* тоот данснуудыг ашиглан..." Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгт санаачлах, төлөвлөх, хамтран оролцогчдын үүрэг оролцоог хуваарилах хэлбэрээр зохион байгуулагчаар хамтран оролцсон, харин яллагдагч Х.Б нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглах домэйн хаягийг Н.Д*******Д олж өгөхөөр, Ө.Б нь домэйн хаягт гарсан алдаа, засварын ажлыг хийж өгөхөөр тус тус урьдчилан амлаж, хамжигчаар хамтран оролцсон бол Ө.М, Д.О, М.Б, Б.Б нар нь ашигласан домэйн хаягийн тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог хангаж, мөрийтэй тоглоом тоглох иргэдийн арилжааны банкны харилцах дансыг цэнэглэх, мөрийтэй тоглох боломжийг олгох, хожил, алдагдлыг хуваарилах, хожсон мөнгийг буцаан шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь нотлогдсон байна. Прокуророос гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэргийг шинээр хуульчилж, хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн хугацаа болох 2020 оны 02 дугаар сарын 24*******ний өдрөөс гэмт хэрэг эхэлсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэж дууссан буюу Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг таслан зогсоосон болон ашигласан арилжааны банкны дансны эцсийн орлогын гүйлгээ болох 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг гэмт хэрэг төгссөн гэж үзсэн бөгөөд гэмт хэргийн гүйцэтгэгч Б.Б нь Монгол Улсын хилээр гарч, хаа байгаа газар нь тодорхойгүй байсан болон түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан "...3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан..." нөхцөл байдлыг харгалзан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байдалд дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй талаар яллах дүгнэлтээ дурдсан болно. Харин Н.Д, Х.Б, Ө.Б, Ө.М, Д.О, М.Б нарын үйлдэлд прокуророос хэрэг бүртгэлтийн шатанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 20, 2023 оны 12 дугаар сарын 22, 2024 оны 1 дүгээр сарын 15*******ны өдөр тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хуулийн зохицуулалттай нийцсэн ба Н.Д нь өгсөн мэдүүлэгтээ цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлэх хүртэл Ө.М, Д.О, М.Б нарыг өөрсдийн гар утсыг ашиглаж, байгаа газартаа домэйн хаягуудыг ажиллуулж, 3 ээлжээр админ хийсэн талаар мэдүүлсэн бөгөөд Ө.М, Д.О, М.Б нараас дээрх мэдүүлгийг үгүйсгээгүй байдаг. Гэвч шүүгчийн захирамжид гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд яллагдагч нарын хамтран оролцсон байдал, тэдгээрийн үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн яллагдагч Д.О ийн өмгөөлөгч н.Г*******аас шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаагаа дурдаж, шүүгчийн санаачилгаар хийгдэж буй урьдчилсан хэлэлцүүлэгт үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, санал, хүсэлт гаргахын тулд хэргийн материалтай танилцах шаардлагатай талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө танилцах боломжтой байсан, мөн цаашид танилцах боломжтой гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхдээ яллагдагч тус бүрээс "... ямар домэйн хаяг ашигласан, хэзээнээс хэзээ хүртэл ажиллуулсан, хэний дансыг ашигласан..." талаар тэдний гэм буруу, хамтран оролцооны талаар асууж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэсэн хуулийн заалтыг зөрсөн гэж үзэхээр байна. Шүүгчийн захирамжид “****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны *** тоот хаягт байрлах орон байранд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд үндэслэн яллагдагч нар нь мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан эсэхийг шалгах шаардлагатай талаар дурдсан боловч дээрх орон байранд Ө.Бн найз болох Г.Г нь "...2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд "Richpoker info", "Mongolpoker" нэртэй домэйн хаягуудыг ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан..." эрүүгийн хэргийг ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 23*******ны өдөр хянан хэлэлцэж, 2021/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Г ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Ө.Б*******г Г.Г*******тэй санаатай нэгдэн, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар огт дурдаагүй бөгөөд дээрх шийтгэх тогтоол хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон тул хэрэгт хавсаргасан болно. Мөн хэргийн бусад яллагдагч нар нь Г.Г ийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралтай байж болох өөр нотлох баримт авагдаагүй байхад шүүхээс ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 23*******ны өдрийн 2021/ШЦТ/423 дугаартай шийтгэх тогтоолыг нягтлалгүй, Н.Д, Х.Б, Ө.Б, Ө.М, Д.О, М.Б нар нь мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай холбогдох нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй..." талаар заасан бөгөөд уг зохицуулалт нь эрүүгийн хэргийн ямар нэгэн үйл баримтыг өмнө нь гарсан, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоосон тохиолдолд түүнд холбогдох баримтат мэдээллийг ахин хэлэлцэж үнэлэхгүй гэсэн агуулгыг илэрхийлж байх бөгөөд дээрх хэм хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэсэн зарчимд харшлахааргүй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан яллагдагч нарыг мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан эсэхийг шалгах шаардлагатай гэсэн заалтын дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул үүнтэй холбоотой нотлох баримтыг дахин магадлан үзэх нь ач холбогдолгүй юм. Хэргийг прокурорт буцаасан үндэслэл болох санхүүгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16*******ны өдрийн 177 дугаартай анхдагч дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 8*******ны өдрийн 132 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдэд гарсан 10,000,000 (арван сая) төгрөгийн зөрөөг шинжээчээс тодруулж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж, шийдвэрлэх боломжтой байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн аудитын дүгнэлт эргэлзээ бүхий байна гэж үзэж, мөрдөгчөөс санхүүгийн шинжээч томилж, 2022 оны 3 дугаар сарын 16*******ны өдөр 177 дугаартай анхдагч шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үүний дараа анхдагч шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлт зөрөөтэй байсан тул нэмэлт шинжилгээ хийлгэхэд, 2023 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 132 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтээр "...нийт 587,602,**8.03 төгрөгийн орлого олсон..." болохыг тодорхойлсон бөгөөд прокуророос 132 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтийг үндэслэлтэй гэж үнэлж, яллах талын нотлох баримтдаа дурдсан. Хэдийгээр нэмэлт шинжилгээний дүгнэлтийг урьд дүгнэлт гаргасан санхүүгийн шинжээч дангаар хийж гүйцэтгэсэн боловч нэмэлт шинжилгээг багаар эсхүл анхдагч шинжилгээ хийсэн шинжээчээр хийлгэх асуудлыг хуулиар хориглоогүй ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт "Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно" гэж нарийвчлан зохицуулсан тул дээрх нэмэлт шинжилгээний дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээ бүхий байна гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж, шинжээчийг оролцуулан тодруулсан ч дээрх зөрөө арилах боломжгүй, зайлшгүй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд талуудын зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дахин шинжилгээ хийлгэх боломжийг хуульд заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Прокурорын зүгээс шүүх яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай бөгөөд, хүрэлцээтэй гэж үзэж байна. Иймд ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн 2024/Ш3/2856 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.
Яллагдагч Ө.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч Ө.М*******ийн өмгөөлөгч Н.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзээгүй, дэмжиж байна. Өөр хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч Б.Б*******н өмгөөлөгч Н.Цолмон*******Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.
Яллагдагч Д.О*******ийн өмгөөлөгч Г.Г******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.
Яллагдагч Х.Быг өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Н.Цолмон*******Эрдэнэ, Б.Гомбодорж нартай санал нэг байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.Д, Ө.М, Б.Б, М.Б, Д.О, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь,
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлсон.
Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх нь зөвхөн прокуророос хэргийг шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.
Энэ нь, шүүх хараат бус, бие даасан байх, төвийг сахих зарчмын хэрэгжилттэй холбогдох бөгөөд шүүгч оролцогч талуудад тэгш хандах зарчмыг хүндэтгэж, талуудад мэтгэлцэх бололцоог олгон, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлбэл зохих ажиллагааг ойлгоно.
2. Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16*******ны өдрийн 177 дугаартай дүгнэлт болон 2023 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 132 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй гарсан, дүгнэлтүүдийн зөрүүг арилгах шаардлагатай...мөн яллагдагч нарын дансаар орсон орлогоос олсон орлого бүрийг тогтоох нь зүйтэй байна...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай.
Шүүх хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд хүрэлцээгүй, эсхүл мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар дүгнээгүй,мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар зөрчил гаргасныг тодорхойлохгүйгээр ерөнхий байдлаар хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн тухай мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа тодорхой цаг хугацааны шаардлагаар нөхцөлдсөн байхаас гадна нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлогоос хамаарч процедурын зааглал бүхий үе шат, харьяалалтай байх, ингэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилгыг хангаж, эрүүгийн процессын хэрэгжүүлэгч субъект бүрийн үйл ажиллагаанд ямар нэгэн давхардал, чирэгдэл гарахгүй байх нөхцөлийг бий болгоно.
Энэ зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, үргэлжилсэн, найдвартай байдлыг хангахад чухал түлхэц үзүүлдэг болно.
Өөрөөр хэлбэл санхүүгийн шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байх ба шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан тодруулах боломжтой юм.
Мөн яллагдагч нарын дээрх гэмт хэргийг үйлдэж буюу цахим мөрийтэй тоглоом тоглох цахим сайт бий болгож худалдсан төлбөр, бусад эд хөрөнгө худалдаж авсан байдал, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж дансаар олсон орлого зэргийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутай гэж тооцогдсон этгээдээс гаргуулах боломжтой байна
Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор эсэргүүцлийг хүлээн авч, ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн 2024/ШЗ/2856 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Н.Д, Ө.М, Б.Б, М.Б, Д.О, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн 2024/ШЗ/2856 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Цэцэг*******Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч Н.Д, Ө.М, Б.Б, М.Б, Д.О, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ