Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 590

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Нд холбогдуулан эрүүгийн 1805020500514 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Н 2018 оны 4 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Тийн биед халдаж эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Тийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр би хороолол орж найз Наранбаяр,Отгонбаяр, Хосоо нартай 21-р гудамжны гэрийнхээ ойролцоо Охь 0.75 грам архи хувааж уугаад Наранбаяр муудаад явж чадахгүй болохоор нь гэр рүү нь оруулж амрах гээд ортол ах Н нь согтуу орон дээрээ сууж байгаад босож ирээд Наранбаяр руу дайраад нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь би яах гэсэн юм бэ Нараа ахаа гээд салгаад тэврээд авсан. Тэгсэн дүү Наранбаяр нь ах руугаа дайраад нүүр рүү нь 2 удаа цохиод авсан. Тэгээд би Наранбаярыг яаж байгаа юм бэ гээд холдуулахад Н нь чи намайг барьдаг хэн бэ? гээд араас толгой руу тодоор толгой, нуруу хөл рүү 4-5 удаа цохисон. Тэгээд би архи уусан байсан учраас манараад хаалгаар гарах гээд байж байтал гэнэт миний толгойг нэг юмаар цохих шиг болсон тэгсэн чинь Наранбаярын эхнэр Түмээ гэгч нь яаж байгаа бэ? заазуурдчихлаа ш дээ гэж орилсон. Тэгтэл толгойноос цус гараад байхаар нь доошоо суугаад хэсэг байж байгаад гадагшаа гараад яаснаа санахгүй нэг мэдсэн чинь найз Мөнхөөтэй цуг гэмтэл дээр ирчихсэн толгойгоо оёулж байсан яаж юугаар ирснээ санахгүй байна. Тэгээд толгойгоо боолгоод харих гээд явж байтал замд эгч Адилбиштэй таараад цагдаад хандсан. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Наранбаяр мөрдөн байцаалтанд: Намайг гэртээ байхад Т, Отгонбаяр хоёр над руу залгаад намайг гараад ир гээд дуудсан. Би гэрээсээ гараад очоод уулзахад тэр 2 бага зэрэг согтуу байсан. Бид гурав цуг 0,75 л архи 3 шилийг 1 пивотой хувааж уусан. Би архи ууж байхдаа тасарсан гэррүүгээ яаж орсноо санахгүй байгаа. Намайг ах Н чи яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд загнаж байхыг санаж байна цааш нь юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь ээж эгч хоёроос юу болсныг мэдсэн тэр өдөр би гэртээ хоноогүй ах Батхишигийнд очиж хоносон. Ээжийн хэлснээр ах чинь хүний тархи толгой хагалчихсан юм биш үү Т ахыг чинь цээжин дээр  гараад суучихсан боож байсан гэж л хэлсэн. Ээжийг орж ирээд Тийг ах Н-н дээр гараад суучихсан байхад хамарнаас нь цус гарч байсан гэж ярьсан. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4552 дугаартай: М.Тийн биед тархины доргилт, баруун зулайн шарх, дух, баруун дал, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Ч.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 03-ны орой найзтайгаа нэг шил архи хувааж уугаад гэртээ ороод амарч байхад миний төрсөн дүү Наранбаяр найз Тэрээгийн хамт орж ирсэн. Өмнө нь гэрт энэ хоёр хамт бас архи ууж байсан талаар сонсож байсан болохоор маргаан үүнээс эхэлж би Тэрээг зайлуул гэтэл хоёулаа нийлээд над руу дайрч намайг орон дээр дараад босгохгүй хоолой боогоод байсан. Энэ үед гаднаас ээж орж ирээд нэгийгээ аллаа боль гэхэд хоёулаа миний дээрээс босох үед би Тэрээг нэг удаа хойноос нь мөн дүүгээ нэг удаа өшиглөсөн. Гар гэхэд гарахгүй үүдэнд зогсоод байхаар нь би заазуур аваад ишээр нь нуруу руу нь хоёр удаа мөн дүүгээ бас цохиод хөөгөөд гаргасан. Ингээд надад хөөгдөөд гараад явсан ийм л зүйл болсон./хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ч.Н-н  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 21 дугаар хороо, Горькийн 21-718 тоот өөрийн гэртээ иргэн М.Тийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Тийн”...Н нь чи намайг барьдаг хэн бэ гээд араас толгой руу модоор толгой, нуруу, хөл рүү 4-5 удаа цохисон...” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4552 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Ч.Н мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Тэрээг нэг удаа хойноос нь цохисон”  /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос Ч.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ч.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ч.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч М.Т “Ч.Нас 500.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэж  мэдүүлсэн байх боловч хохиролтой холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ч.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Харин хохирогч М.Т хохиролтой холбогдох зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч  Ч.Нас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Ч.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.