Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 301/ШШ2025/00572

 

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                                 301/ШШ2025/00572

 

 

 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ........ урд байрлах “М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн Ц сумын ..... хороололд байрлах Ц ЗГБХН-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “3,365,592.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А./цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М-А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Ц Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Ц сумын эмийн сантай 2024 оны 02 дүгээр сарын 08-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр заасан. Мөн гэрээний 4-р зүйлийн 4.7-д “Зээлээр худалдан авагч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 1.8 хувиар тооцож сарын хүүг Иргэний хуулийн 263.2.3-т заасны дагуу худалдагч талд төлөх”-өөр заасан. Гэтэл худалдан авагч тал буюу Ц Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Ц сумын эмийн сан нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс Ц Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Ц сумын эмийн санд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263.2.3 дахь заалт, тус компанитай байгуулсан гэрээний 4.1. 4.7 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 2,577.660.40 /хоёр сая таван зуун далан долоон мянга зургаан зуун жаран төгрөг дөчин мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 787,932.47 төгрөг, нийт 3,365,592.87 төгрөгийг “Ц” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М А” ХХК нь эм ханган нийлүүлэг компани юм. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Ц” ЗГБХН-тэй бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус нөхөрлөлийн ажиллуулдаг эмийн санд эм ханган нийлүүлсэн. Тус гэрээний 4.1-д зааснаар худалдан авсан барааны төлбөр тооцоог 30 хоногт багтаан төлдөг. Гэтэл төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний 4.7-д зааснаар төлөөгүй үнийн дүнгийн 1.8 хувиар тооцдог. Уг хүүг дэлгэрэнгүй хүснэгтээр харуулсан. “Ц” ЗГБХН-ийн захирал Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ч уг төлбөрийг 2026 он гаргаад төлөх санал гаргасан. Манай талаас Д.О захирлын эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлүүлэх саналтай байгаа. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Төлбөрийг 2026 он гаргаж төлнө гэдэг дээр ямар нэгэн график гаргаж эвлэрэх боломжгүй. Манай талаас төлбөрийн график гаргалгүйгээр энэ ондоо багтаан төлбөрийг төлж барагдуулахыг шаардаж байгаа...” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ц эмийн сангийн эрхлэгч Д.О би М А эм ханган нийлүүлэх төвийн нэхэмжлэлийн утгатай танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг төлөх хугацаа олгож өгнө үү. Д.О миний бие 2025 оны 07 сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ ухаан алдаж унаж зүрхний ханын хурц шигдээсээр өвдсөн тул хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир 2025 оны 11 сараас эхлэн эмийн сангаа ажиллуулах боломж бүрдэж байгаа билээ. Иймд энэхүү эм барааны төлбөрийг хүү алдангийн хамт 2025 оны 11 сараас эхлэн төлөх боломж олгож өгнө үү...” гэжээ.

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Нэхэмжлэгч М А ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Ат олгосон итгэмжлэл,

Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан,

“М А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Тооцооны үлдэгдлийн баталгаа,

Зээлээр худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М А” ХХК нь хариуцагч “Ц” ЗГБХН-д  холбогдуулан 3,365,592.87 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. “М А” ХХК нь “Ц” ЗГБХН-тэй 2024 оны 02 дугаар  сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнэ бүхий барааг, худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээжээ.

Ц” ЗГБХН  нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“М А” ХХК нь “Ц” ЗГБХН-тэй 2024 оны 02 дугаар  сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнэ бүхий барааг, худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Гэрээний талууд хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан”...Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ...” харилцаа үүссэн байна.

Мөн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Хэрэгт авагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч Ц” ЗГБХН нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг буцаан зээлдэгчид төлөөгүй, зээлдэгч нь гэрээнд заасан гэрээний үүргийг биелэлтийг хангаагүй гэж үзэж, үндсэн төлбөр 2,577.660.40 /хоёр сая таван зуун далан долоон мянга зургаан зуун жаран төгрөг дөчин мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 787,932.47 төгрөг, нийт 3,365,592.87 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ц” ЗГБХН-өөс 3,365,592.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М А” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М А” ХХК-ийн хариуцагч Ц” ЗГБХН-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.О нь эрүүл мэндийн шалтгаанаар эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц” ЗГБХН-өөс 68,799 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М А” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ЗГБХН-өөс 3,365,592.87/гурван сая гурван зуун жаран таван мянга таван зуун ерэн хоёр төгрөг, наян долоо/ мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “М А” ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ЗГБХН-өөс 68,799 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР