| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2239000000106 |
| Дугаар | 2025/ДШМ/12 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.12.3.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/12
2025 02 05 2025/ДШМ/12
Э.Б, Г.Л, О.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Д.Ч,
Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч О.Г, Г.Л нарын өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч Э.Б, О.Г, Г.Л,
Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У-ын даргалж, шүүгч Э.О , шүүгч Э.Х нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Б , Г.Л , О.Г нарын давж заалдах гомдлоор тэдгээрт холбогдох 2239000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
3.1 Шүүгдэгч Э.Б нь Х...............багийн нутаг дэвсгэр “Эргэцэг” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу ......улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Б-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн мухар эр үхэр хулгайлж, түүнд 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
............... багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .........улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
................багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
........... багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ._...улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
..............гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ....... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
................................гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ............... улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
.................... гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ............... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
..................... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
............гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .............. улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
................................ гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О.Г , Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу ............. улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
................... гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур О.Г , Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу ................ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн
хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
................ гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн ............. мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
...................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Л , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
................... гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу ....... улсын дугаартай приус-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Д-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
.........гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Г.Л-той бүлэглэж машин механизм буюу ....... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.С-н эзэмшлийн адуун сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан, 15 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 47 тооны малыг хулгайлан нийт 29.420.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
3.2. Шүүгдэгч Г.Л нь .....................гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Э.Б-тай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Б-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн мухар эр үхэр хулгайлж, түүнд 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
................... нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ........ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
........................ гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
.......................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
...................... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ..............улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
...............гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу 87-85 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
............ гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .......... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
..........гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
...................... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр О.Г-тай бүлэглэж, машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Г.Э-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
.......................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу 97-56 УНЗ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
.................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр О.Г-тай бүлэглэж морин уналга ашиглан Х.Г-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны улаан шүдлэн гунж, хүрэн халзан бяруу зүсмийн үхэр хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
............... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О.Г , Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
................. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр О.Г-тай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай цэнхэр өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 2 тооны соёолон насны ямааг хулгайлж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
.........гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр О.Г-тай бүлэглэж явганаар тасалж хөөж Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь хулгайлж, түүнд 720.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............. гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур О.Г, Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б , О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .......... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
...........гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Б-тай бүлэглэж, машин механизм буюу ....... улсын дугаартай приус-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Д-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
....................гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Э.Б-тай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.С-н эзэмшлийн адуун сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............. гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О.Г-тай бүлэглэж морин уналга ашиглан Г.Г-ны эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 20 удаагийн үйлдлээр 10 хохирогчийн 60 тооны малыг хулгайлан нийт 35.640.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
3.3 Шүүгдэгч О.Г нь ............дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу 97-56 УНЗ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
..............гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
.................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
........... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу.. ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
................гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ........... улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
................. гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ............... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ............ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Г.Э-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
...........гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ........ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
..........гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Л-той бүлэглэж морин уналга ашиглан Х.Г-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны улаан шүдлэн гунж, хүрэн халзан бяруу зүсмийн үхэр хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
.............гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Л , Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-ын эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
..................гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Л-той бүлэглэж машин механизм буюу ............ улсын дугаартай цэнхэр өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 2 тооны соёолон насны ямааг хулгайлж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
........... гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Л-той бүлэглэж явганаар тасалж хөөж Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь хулгайлж, түүнд 720.000 төгрөгийн хохирол учруулсан,
.........................гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур Г.Л , Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ........... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,
..........гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
:.............гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б , Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу .............. улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
................... гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Л-той бүлэглэж морин уналга ашиглан Г.Г-ны эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 17 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 55 тооны малыг хулгайлан нийт 29.510.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-т 6 (зургаа) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Г-т 6 (зургаа) жил 10 (арав) сарын жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Г.Л-д 6 (зургаа) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 6 (зургаа) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Г-т оногдуулсан 6 (зургаа) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие өөрийн үйлдсэн гэм буруутай бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч тэр бүхнийхээ төлөө маш их гэмшиж байна. Өөрийн минь үйлдсэн гэм буруутай нийт 15-н үйлдлээс 1 үйлдэлд нь надтай хамт явж бүх зүйлд гар бие оролцож хамтарч хэрэг үйлдсэн М овогтой Г гэх хүнийг өөрийн шүүгдэж буй хэрэгтээ хамсаатангаар татан оролцуулж байгааг минь хүлээн авна уу. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед М овогтой Г , Га овогтой Л , миний бие бид гурвуулаа М.Г-ын машин болох приус-20 маркийн /82-23 УНД/ улсын дугаартай шаргал өнгийн тээврийн хэрэгслээр ............. аймгаас чанх баруун зүг тийш явж 30 км газар явсаар “Баруун хэрэм” гэх газар очсон. Тэнд очоод бид 3 Д.Д-н эзэмшлийн 2 тооны мухар улаан халзан гунжин үнээг тэр газар нь унагаан төхөөрч М.Г-н машинд ачин буцаж Хэнтий аймагт орж ирэн “Элит мандал” үйлчилгээний байгууллагын хажууд байрлах мал нядалгааны байр руу аваачин Б.О гэх ченжид 1,700,000 төгрөгөөр тушаан арилжиж миний өөрийн данс руу мөнгөн шилжүүлэг хийлгүүлсэн болно. Бид гурав М.Г-ын машинаар цааш явж Хэнтий аймгийн төв “Хаан банк”-ны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 1,700,000 төгрөгийг М.Г-тай хамт орж аваад арилжсан. 1,700,000 төгрөгийг бид гурав адил тэнцүү хувааж бэлнээр тоолж авцгаагаад салсан маань ил тод баримт нотолгоотой байгаа. Иймээс миний бие үйлдсэн гэм буруутай үйлдэлд маань хамт хамжилцан явж бүх зүйлд гар бие олон унаагаар хангаж өгч оролцсон Магсар овогтой Г гэх уг хүнийг өөрийн шүүгдэж буй хэргийнхээ хамсаатангаар татан оролцуулж хохирол гомдлоо хувааж төлөн барагдуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу ” гэв.
6.1 Шүүгдэгч О.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “........ миний бие надад болон шүүгдэж буй хэргийн маань хамсаатан болох Э овогтой Б , Г овогтой Л нар бидэнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн 298 дугаартай шийтгэх тогтоол дээр бидний хэн маань ч огт танихгүй, мэдэхгүй овог нэртэй хүмүүс гэнэтийн байдлаар тусгагдан бичигдэж гарч ирсэнд бид гайхахын зэрэгцээ гомдолтой байгааг маань хүлээн авна уу. Үүнд тухайлбал: Шийтгэх тогтоолын 34-35-р хуудсанд бичигдсэн байх У.А гэх хүний Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 145 хуудас/, У.Ц гэх хүний Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх-ийн 146 хуудас/, мөн шийтгэх тогтоолын 37-38-р хуудсанд бичигдсэн байх Н.Г , Ч.Э гэх хүмүүсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож гэх хэсэг буюу бидний огтоос таньж мэдэхгүй нийтдээ дөрвөн тэс өөр хүний овог нэр гэнэтийн байдлаар шийтгэх тогтоол дээр дурдагдан гарч ирсэнд гомдолтой байна. Иймээс надад ирсэн шийтгэх тогтоол дээр маань дурдагдсан О овогтой Г миний огтоос таньж мэдэхгүй 4 хүний талаар шүүх дээд байгууллага дахин нэг хянан шалгаж нягтлан үзэж өгөхийг төрийн эрхэм шүүгч та бүхнээс миний бие чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна” гэв.
6.2 Шүүгдэгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Г овогтой Л миний бие нь өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Миний үйлдсэн гэм буруутай нийт 20 үйлдлийн 8 үйлдэлд нь надтай хамт явж бүх зүйлд гар бие оролцсон. Х.Б гэх хүнийг өөрийн шүүгдэж буй хэрэгтээ хамсаатан болгон татан оролцуулж байгааг минь хүлээн авна уу. Х.Б нь
-2021 онд Н.А-н эзэмшлийн 3 тооны адуу, 9 тооны үхэр,
-2021 оны 12 дугаар сарын 05-нд Г.Г-ны эзэмшлийн 6 тооны хонь,
-2021 оны 12 дугаар сарын 27-нд Д.Ө-ын эзэмшлийн 2 тооны ямаа,
-2022 оны 01 дүгээр сарын 13-нд Г.Э-н 1 тооны үхэр,
-2022 оны 01 дүгээр сарын 25-нд Х.Г-ын эзэмшлийн 2 тооны үхрийг тус бүр нийтдээ энэхүү гэм буруутай 8 үйлдэл дээр Х.Б гэх уг хүн надтай хамт явж бүх зүйлд нь гар бие оролцон цэнхэр өнгийн приус-11 маркийн .... гэх улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр удаа дараа хамжин хангаж, үйлдэл бүхэн дээр бие даан малын бичиг гаргуулан авч өгч байсан ба тушааж арилжсан мал тус бүрээс унасан олз ашгийг адил тэнцүү хувааж, зөвхөн Х.Б гэх хүний дансаар гүйлгээ тооцоогоо хийж, орлого зарлага орж гардаг байсан нь бүгд баримт нотолгоотой байгаа. Иймд миний бие Х.Б гэх уг хүнийг өөрийн шүүгдэж буй хэрэгтээ татан оролцуулж байгааг минь хүлээн авна уу. Өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлүүддээ учруулсан хохирол төлбөрийнхөө гомдлыг адил тэнцүү хувааж барагдуулахыг хүсэж байна” гэв.
7. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Г гэж хүн хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй. Гэнэт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хойно Г-г татъя гэж байгаа нь үндэслэлгүй байна. Зөвхөн шүүгдэгчийн үгээр тухайн шалгах ажиллагааг явуулах үндэслэлгүй. Л-ийн хувьд Б гэдэг хүнийг 2 удаа шалгасан. Энэ хүн мал хулгайлахыг мэдэхгүй мэдсэн байх боломжгүй, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хувьд хохирлыг хувааж төлөх санаа зорилгоор давж заалдах гомдол гаргасан байна. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй. Г гэдэг хүнийг шалгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.” гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэг дээрээ үйл баримттай маргаж орж ирээгүй. Б гэдэг хүний машинтай хөдөө явдаг. Б цуг очоод зардаг. Б-н дансаар мөнгөө авдаг. Б би мэдэхгүй гэдэг юм ярьдаг. Мөрдөн байцаалтын шатанд Г гэдэг ченж байдаг. Б-нийн дансаар ингэж өгсөн гэдэг. О гэдэг хүний нэр Ө гэдэг хүний 6 хонь, хохирогч С бас л Б-нийн машинаар, дансаар нь, маш олон удаагийн үйлдлээр Б явсан байдаг. Энийг шалгаад өг гэхээр үгүй гээд байна гээд татахгүй яваад байна. Хэргийн бодит байдал гэдэг чинь Б машинаар үйлчилдэг, тийм учраас хэргийг тал бүрээс нь шалгаад өгөөч, мултарч үзэх гээд байгаа ийм асуудал байгаа юм уу. А гэдэг хохирогч 6 удаагийн үйлдлээр энэ хүмүүсийн малыг хулгайлсан байдаг. Б-нийн дансаар мөнгө авсан байдаг. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны яллах дүгнэлтийг харахад бүх юм тодорхой харагдана. 5-аас дээш удаагийн үйлдэл дээр оролцсон учраас энэ гомдлыг дэмжиж оролцож байна. ” гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “5-р 138-140 тал дээр Г-ын мэдүүлэг авагдсан. Огт хохирол мөнгийг төлж өгөөгүй. Миний үйлчлүүлэгчийн Г-ын мэдүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан.” гэв.
10. Шүүгдэгч Э.Б , Г.Л , О.Г нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Гомдлоо дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , Г.Л , О.Г нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б нь 15 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 47 тооны малыг хулгайлж, нийт 29,420,000 төгрөгийн, шүүгдэгч Г.Л нь 20 удаагийн үйлдлээр 10 хохирогчийн 60 тооны малыг хулгайлж, нийт 35,640,000 төгрөгийн, шүүгдэгч О.Г нь 17 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 55 тооны малыг хулгайлж, нийт 29,510,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчид бүлэглэн гэм буруугийн санаатай хэлбэрээр машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн ангиллаар хүнд гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг зэргийг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-т 6 жил 8 сарын, шүүгдэгч О.Г , Г.Л нарт 6 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ”эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”гэж тус тус заасанд нийцэхгүй байна.
12. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэв.
13. Шүүгдэгч Э.Б , Г.Л , О.Г нарын давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б , Г.Л , О.Г нарт холбогдох 2239000000106 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Э.Б , Г.Л, О.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ