| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03946/И |
| Дугаар | 191/ШШ2025/04142 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04142
| 2025 05 12 | 191/ШШ2025/04142 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Сентрал тауэр, 0 давхарт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт К-ы ******* /РД:ЦЕ00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 34,410,438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч К ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.05-ны өдөр 6000253262 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 35,990,000 төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000253262 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 78 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000253262 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.02.01-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000253262 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 32,194,735.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,178,195.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,507.13 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 34,410,438.35 төгрөгийг зээлдэгч *******ы *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К.******* шүүхэд гаргасан тайлбартаа: К.******* миний бие М-ны нэхэмжилсэн 34,410,438 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлнө.
1. 2025.05.30-ны өдөр 1,911,000 төгрөг
2. 2025.06.30-ны өдөр 1,911,000 төгрөг
3. 2025.07.30-ны өдөр 1,911,000 төгрөг
4. 2025.08.30-ны өдөр 1,911,000 төгрөг
5. 2025.09.30-ны өдөр 1,911,000 төгрөг
6. 2025.10.30-ны өдөр 1,911,000 төгрөг
7. 2025.11.30-ны өдөр 1,911,000 төгрөг
8. 2025.12.30-ны өдөр 1,911,000 төгрөг
9. 2026.01.30-ны өдөр 1,911,000 төгрөг
10. 2026.02.30-ны өдөр 1,911,000 төгрөг
11. 2026.03.30-ны өдөр 1,911,000 төгрөг
12. 2026.04.30-ны өдөр 1,911,000 төгрөг
13. 2026.05.30-ны өдөр 1,911,000 төгрөг
14. 2026.06.30-ны өдөр 1,911,000 төгрөг
15. 2026.07.30-ны өдөр 1,911,000 төгрөг
16. 2026.08.30-ны өдөр 1,911,000 төгрөг
17. 2026.09.30-ны өдөр 1,911,000 төгрөг
18. 2026.10.30-ны өдөр 1,923,438.35 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч К.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,410,438.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 34,410,438.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.30-ны өдрөөс 2026.10.30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, К.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч К.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 34,410,438.35 /гучин дөрвөн сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.30-ны өдрөөс 2026.10.30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг баталж, К.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,002 төгрөгөөс 165,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 165,001 төгрөгийг, хариуцагч К.*******гаас 165,001 /нэг зуун жаран таван мянга нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА