| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03310/И |
| Дугаар | 191/ШШ2025/04059 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04059
| 2025 05 09 | 191/ШШ2025/04059 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, 0 байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоотод байрлах, Ви Эм Ти ХХК /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Ю-гийн ******* /РД:ОД00000000/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Ю-гийн ******* /РД:ОД00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Э-ийн ******* /РД:ЗД00000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 270,108,157 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч "В" ХХК нь "Төрийн банк" ХК-иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЭҮБДТЗ-341801664690 дугаар зээлийн гэрээ, БГ-341801664690 дугаар барьцааны гэрээ, ФГ- 341801664690 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци), БДГ-341801664690 дугаар Батлан даалтын гурвалсан гэрээг тус тус байгуулан 300,000,000 (Гурван зуун сая) төгрөгийн "Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжүүлэх" зориулатаар зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан.
1. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БГ-341801664690 дугаар барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө барьцаалсан. Үүнд:
УБ хот, Хан-уул, 3 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай 83.1 мкв талбайтай, граж 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Суудлын автомашин 0000УНӨ улсын дугаартай, ZVW-300 арлын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин.
2. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГ-341801664690-1 дугаар Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Үүнд:
УБ хот, Хан-уул, 3 дугаар хороо, 0 тоот, 18 мкв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
Зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч "В" ХХК-ийн Төрийн банк дахь MN830034341801 дугаар харилцах дансанд 300,000,000 (Гурван зуун сая) төгрөг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй юм. Төрийн банкны зүгээс 2020 оны 01 сард уулзсан тэмдэглэл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 03 сард Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 01,03 саруудад Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 05 сард уулзалт хийсэн тэмдэглэл, 2024 оны 1,2,8,10 саруудад уулзалт хийсэн тэмдэглэл хөтлөн уулзалтууд хийж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЭҮБДТЗ-341801664690 дугаар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 89,593,007 төгрөг, үндсэн хүүд 151,594,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,356,783 төгрөг, нийт 242,544,166 төгрөг төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан БГ-341801664690 дугаар гэрээнд тусгагдсан Хан-уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 86-р байр, 805 тоот, 79.48 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 212,500,000 (Хоёр зуун арван хоёр сая таван зуун мянган) төгрөгөөр худалдан борлуулан зээл төлүүлсэн.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг зээлдэгчээс нэхэмжилж байна. Үүнд:
1. Үндсэн зээл 210,406,993 төгрөг
2. Үндсэн хүү 58,935,536 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүү 765,538 төгрөг нийт 270,108,157 төгрөг гаргуулах.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Барьцааны гэрээ болон Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд дурдагдсан үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч Ви Эм Ти ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ю.*******, Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ви Эм Ти ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Г би Т-ы нэхэмжилсэн 270,108,157 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулснаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 270,108,157 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* нар нь Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн 270,108,157 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* нар нь Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн 270,108,157 /хоёр зуун далан сая нэг зуун найман мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 0 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0000 УНӨ улсын дугаартай, ZVW-3002 арлын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин зэргээр хангуулахыг зөвшөөрснийг баталж, Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,578,691 төгрөгөөс 789,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 789,346 төгрөгийг, хариуцагч Ви Эм Ти ХХК, Ю.*******, Ю.*******, Э.******* 789,345 /долоон зуун наян есөн мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА