2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03939

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        05          07   

                                 191/ШШ2025/03939

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н-ын А би Д-гийн А-тай эд хөрөнгийн маргаантай байх ба ******* нь өөрийн албан ёсны хаяг дээр байдаггүй бөгөөд шүүх хуралдаанд ирдэггүй болно. Иймд Д-гийн А дээр эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* миний бие хуульд заасан дээрх үндэслэл буюу эрхийн хүрээнд *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэл Орхон аймгийн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх ба нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буй татгалзлыг хүргүүлсэн билээ.

Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөн хөрөнгийг надад шилжүүлсэн байдаг бөгөөд тэрээр шүүхэд холбогдох хариу тайлбараа хүргүүлсэн тул хариуцагчийн эрэн сурвалжлуулах хүсэлт буюу нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзлаа энэхүү баримт бичгээр баталгаажуулан хүргүүлж байна. Иймд хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь *******д холбогдох маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч Н.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болж нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА