| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403005240768 |
| Дугаар | 2025/ДШМ/75 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/75
Э.Н*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин*******Эрдэнэ,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын өмгөөлөгч А.Цогтбаяр,
шүүгдэгч Э.Н,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн 2024/ШЦТ/1353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын өмгөөлөгч А.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Н*******д холбогдох 2403 00524 0768 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э*******ийн Н*******, **** оны 11 дүгээр сарын 26*******ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:********/,
Э.Н******* нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ******** хорооллын доторх замд 2024 оны 7 дугаар сарын 04*******ний өдрийн 17:00 цагийн орчим “********” маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1*******т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч насанд хүрээгүй хохирогч У.Т******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Э.Н*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын өмгөөлөгч А.Цогтбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамаарахаар заасан байх бөгөөд төлбөрийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэт хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн тул хохирогчид төлбөл зохих үнийн дүнг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлал"*******ыг зөрчсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэт хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш бөгөөд мөн хохирогчид төлбөл зохих төлбөрийг багасгах үндэслэл биш юм. Харин дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн гомдолгүй, харин хохиролтой холбогдуулан гомдол гаргасан. Учир нь, хохирогчийн хувьд 3 настай хүүхэд бөгөөд дунд чөмөгний ил болон далд хугарал гэмтэл нь одоо хүртэл бүрэн эдгэрээгүй, цэцэрлэгтээ явж чадахгүй байдалд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлж, гуравдугаар зэрэгт хамааруулсан. Улсын Дээд шүүхийн журамд тус зэрэглэлд хамаарах, нөхөн олгох төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлэх хүртэл хүрээнд заасан. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэт хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж хохирогчид төлбөл зохих үнийн дүнг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хохирлыг 50 хувиар бууруулбал хор уршиг арилахгүй тул бууруулж болохгүй. Иймд анхан шатны шүүх хохирол төлбөрийн хэмжээг буруу тогтоосон гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 2024 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн 2024/ШЦТ/1353 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Н******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч оролцож байна. Маргах зүйл байхгүй. Миний бие бага насны 2 хүүхэдтэй, нөхөр маань ганцаараа ажил эрхэлдэг. Би хохирлоо төлж барагдуулна...” гэв.
Прокурор Г.Нандин*******Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг зөв тогтоож, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Н******* нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “********” хорооллын доторх замд 2024 оны 7 дугаар сарын 04*******ний өдрийн 17:00 цагийн үед “********” загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1*******т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 19.1 Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч 3 настай насанд хүрээгүй хохирогч У.Т******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын “...Эхнэр залгаад хүү машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны АТМ*******ны хажууд очиход эхнэр надад “Бид хоёр АТМ орж мөнгөө авчихаад хүүгээ хөтлөөд гарахад хүү АТМ*******ээс гараад гараа тавиад урагшаа зогсоолд тавьсан байсан машинуудыг хооронд гүйгээд гарч байгаад машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Мөн манай эхнэр хүүхдээ урагшаа гүйчихээр нь баруун талаас машин ирж байгааг хараад машины жолоочид “хүүхэд” гэж хэлэхэд цаашаа харчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд л хүүхдийг машины урд хэсгээрээ хүүгийн ар талаас нь мөргөсөн гэж хэлсэн. Манай хүү 2 нас, 11 сар, 18 хоногтой. Манай хүүгийн баруун дунд чөмөг хугарсан гэх оноштойгоор хагалгаанд орсон. ...” /хх 21/,
гэрч С.Г*******ийн “...2024 оны 7 дугаар сарын 04*******ний өдрийн 17 цаг өнгөрч байрны гадна талын Хаан банкны АТМ*******рүү хүү У.Т*******ийн хамт ороод би мөнгөө авахдаа хүүгийнхээ гараас хөтөлсөн байж байгаад тавихад манай хүү АТМ*******ээс гараад явсан байсан. Тэгээд би араас нь мөнгөө аваад гарахад хүү маань хас өнгийн Приүс 41 загварын тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуйны ард талд доош хараад хэвтчихсэн, зүүн талын хөлийн өвдөгнөөс доошоо шалбарсан, мөн 2 гарын шууны тохой хэсгээр нь шалбарсан байдалтай байсан. Тэгээд шууд тухайн мөргөсөн машинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 67/ гэх мэдүүлгүүд,
“...Тоёота Приус 41 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн урд оврын гэрэл асахгүй, баруун урд дохио асахгүй дугаарын гэрэл асахгүй эвдрэл гэмтэлтэй байна. Зүүн урд оврын гэрэл асахгүй баруун урд дохио асахгүй, дугаарын гэрэл асахгүй, эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой байна. Тоёота Приус 41 загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь АВS буюу шингэн дамжуулгат тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормозны систем нь бүрэн хэвийн ажиллаж байна. Уг тээврийн хэрэгслийн тоормоз нь дээр дарах хүч, ачаа ачсан зэргээс хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ. *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухрахын камертай, стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023, 2024 онд техникийн хяналтын үзлэгт орсон тэнцсэн байна. ...” гэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 197 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 34*******36/,
“...У.Т*******ийн биед баруун дунд чөмөгт ясны дээд 1/3*******ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1*******т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 9029 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 39*******41/,
“...Жолооч Э.Н******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3*******т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1*******т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хууль ёсны төлөөлөгч Г.У******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.5*******т заасны дагуу “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 4*******т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн 1362 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 53/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 4*******5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10*******11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12*******15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 16/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх 17/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Н*******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, шүүгдэгч Э.Н*******г Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 19.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч У.Т*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын өмгөөлөгч А.Цогтбаяр “...сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн хэмжээг буруу тогтоосон тул өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Т*******ийн биед баруун дунд чөмөгт ясны дээд 1/3*******ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1*******т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3*******т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1*******2.1.5*******д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1*******д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/*******т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн 40.1*******д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэнд сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул насанд хүрээгүй хохирогч У.Т*******ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 84/ анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч У.Т*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Насанд хүрээгүй хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 6*******ны өдрийн 2024/ШЦТ/1353 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н*******гаас 5.063.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******д олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөлөгчид төлөх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Н*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг “…Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н*******гаас 226.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******д олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай…” гэж,
6 дахь заалтын “...Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н*******гаас 1.779.180 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай...” гэснийг “…Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1*******д зааснаар шүүгдэгч Э.Н*******гаас 1.779.180 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У*******ын өмгөөлөгч А.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ