2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03803

 

 

 

 

 

 

 

 

             2025       05          05   

                              191/ШШ2025/03803

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 дүгээр байранд оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

2025.02.12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *******-ийн эрх шилжүүлж авсан гэрээний үүргийг биелүүлж улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие "Нэйшнлдевелопер" ХХК-ийн 100 хувь хувьцааг эзэмшдэг байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 122 дүгээр зүйлийн 122.2, 260 дугаар зүйлийн 260.1-ийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан *******-ийн 100 хувь хувьцааг худалдах худалдан авах гэрээ /бүргэлийн дугаар 0271/, компанийн эрх шилжүүлэх гэрээний /бүргэлийн дугаар 0272/ дагуу худалдан авагч Б.******* нь *******-ийн эрх шилжүүлж авсан. Гэтэл эрх шилжүүлэн авагч Б.******* нь тухайн компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуульд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэхгүй байгаа учир Д.******* миний бие хохирч байна.

Тухайлбал тус гэрээний 6.2-д Компанийн хувьцаа эзэмшигчийн шинэчилсэн бүртгэлийг эрх шилжүүлэн авагч нь холбогдох хууль, журамд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу эрх шилжүүлэн авагч Б.******* нь бичиг баримтаа бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээж байна.

Б.*******ээс *******-ийн 100 хувь хувьцааг худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Б.******* нь хуульд заасан хугацаа дууссан учраас улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Иймд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан *******-ийн 100 хувь хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авагч Б.*******эд Нэйшнлдевелопер" ХХК-ийн эрх шилжүүлж авсан гэрээний үүргийг биелүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ийн 2025.02.12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *******-ийн эрх шилжүүлж авсан гэрээний үүргийг биелүүлж улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан 2025.02.12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Б.*******ийг *******-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр болон компанийн эрх бүхий этгээдээр улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь Д.*******ийн 2025.02.12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *******-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр болон компанийн эрх бүхий этгээдээр улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь Д.*******ийн 2025.02.12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Б.******* нь *******-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр болон компанийн эрх бүхий этгээдээр улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 30,200 /гучин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА