Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

    2018        06         26                                                   2018/ШЦТ/187

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч *******, иргэний нэхэмжлэгч *******, иргэний нэхэмжлэгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт *******-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийнн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт .

 Шүүгдэгч Ц овогтой Г нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шөшийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай маркийн автомашиныг жолоодон явж байгаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 21.8-а” Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Н амь насыг хохироож, зорчигч Т.Ш Д.Н нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээлж солилцох үед би ирж чадаагүй эмнэлэгт хэвтэж байсан юм. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгааг өгч Компани зардлыг нь өгч явуулсан. Компанийн зүгээс гарсан аливаа хохирлыг цаг тухайд нь төлж байсан. Энэ хэрэг хэний буруугаас болсноос шалтгаалж буруутай этгээдээс хохирлыг гаргуулна. Компаний зүгээс нийт 17218626 төгрөгийг зардал гарсан. Тухайн зардалд оршуулгын зардал 2000000 төгрөг, талийгаачийн цогцсыг Завхан аймаг руу зөөсөн зардал 1000000 төгрөг, 1000000 төгрөгийн цалингийн зээл, Н-н онгоцны зардал 1100000, задлангийн материал 60000 төгрөг, Дорнод аймгийн “Ялгуун сондор” эмнэлэгт машинд байсан бүх хүмүүсийн тархины болон  цээжний зураг авахуулсан 180000, ослын газарт очих зардал 84608 төгрөг, талийгаачийн цогцсыг түргэний машинаар тээвэрлэсэн 200000 төгрөг, шүүх шинжилгээний албанд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний 105990 төгрөг, Дорнод аймгийн эмнэлэгт хэвтсэн 4 хүний төлбөр 124968 төгрөг, Н толгойн гэмтлийн зураг 110000 төгрөг, нүдний нарийвчилсан шинжилгээ 53500 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 507960 төгрөг, нүдэнд имплант суулгах 880000 төгрөг, хамрын хагалгааны зардал 383000 төгрөг, Вэндогийн төлбөр 208000 төгрөг, зочид буудлын зардал 128000 төгрөг, үлдсэн нь шатхууны зардал болно. Энэ бүх зардлыг Г болон ээлж солих ажиллагааг ахалж байсан нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би дүүтэйгээ хамт ажил хийхээр явж байгаад дүүгээ алдсан. Энэ хэргээс болж аваарт орсноос хойш ажил огт хийгээгүй. Жаахан ажиллахаар миний нүд хөхөрчихдөг. Ажилгүй байсан хугацааны 3-5 сарын 1000000 төгрөгийн цалингаа нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хагалгаанд орсон бүх зардлыг Компани гаргаж өгсөн. Сардаа цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгал төлдөг байсан гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймагт ээлж солилцох гээд явж байгаад замаа олохгүй төөрч байгаад осолд орсон. Г, хоёроос бичиг баримт болон хувцасны үнээ гаргуулах хүсэлтэй байна. Надад гэмтсэн зүйл байхгүй гэв.

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/           -Зам тээврийн ослын схем, зураглал /хх-ийн 15/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг /хх-ийн 55/

-Иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 62-64/

-Иргэний хариуцагч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 66-67/

-Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 83-84/

-Шинжээч Б.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 94/

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Уянгын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 112, 113 тоот дүгнэлт /хх-ийн 97, 100/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 129-132/

-Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 143-145/

-Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 146/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 148-149/

-Иргэний хариуцагч ийн мэдүүлэг /2-р хх-ийн 51/

-Хохирлын баримтууд /хх-ийн 156-177, 2-р хх-ийн 53-58/

-Хохирогчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн баримт /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай “” маркийн автомашиныг жолоодон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8-а-д ”Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.ын амь насыг хохироож, Т., ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- Шүүгдэгч *******ын өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би “” ХХК-д харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг байсан. Манай хамгаалалтын алба Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны 19 дүгээр тайлбан хамгаалалтыг хариуцан ажилладаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хот хооронд явдаг маркийн машинд хамт ажилладаг , , нартай хамт суугаад Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарч 16 цаг өнгөрч байхад Дорнод аймагт ирсэн. Тэгээд хамгаалалтын албаны улсын дугаартай автомашиныг бууж байгаа ээлжийнхнээс хүлээж аваад надад хандаж “би архи уусан байна, та автомашинаа бариа” гээд түлхүүрээ надад өгсөн. Тэгээд бид нар хоол идчихээд би автомашинаа бариад хажуу талд хойд талын суудал дээр , , , нар суугаад зүүн тийш яваад гүүрээр гарах гэсэн боловч гээрээ олохгүй 2 удаа буцаж Дорнод аймаг руу орж ирсэн. Тэгэхэд ээлжийн ахлах би автомашиныг баръя гээд аймгийн төв рүү орж ирж дэлгүүрээс 1 шил архи аваад айлаас замаа асуугаад автомашинаа бариад хөдлөж гүүрээр урагшаа гараад 19 дүгээр талбай руу явдаг замд оруулаад зогссон. Тэгээд та автомашинаа барьчих гэж хэлэхээр нь би барьсан миний хажуу талд  , хойд талд нөгөө хэд суугаад хөдлөөд замынхаа тал орчимд явж байгаад бид нар зогсож бууж засцгаачихаад би автомашинаа миний хажуу талын суудал дээр , хойд талд , , , нар суугаад хөдлөөд явж байхад гэнэт замын баруун гар талаас хар юм орж ирэх шиг болохоор нь би сандраад автомашинаа зүүн гар талруугаа дараад тормоз гишгэсэн тэгээд нэг сэргэхэд автомашин хажуугаараа харж зогссон байсан. намайг татаад автомашинааасаа гаргасан боловч миний цээжээр хөндүүрлэж өвдөөд босч чадахгүй байсан  учир хажууд юу ярьж байсанг нь анзаараагүй. Тэгээд нилээн удаан байж байгаад бага зэрэг сэргэхэд намайг татаад бос хэвтээд байвал хөлдөж үхэхнээ гэж хэлээд татаад босгоод надад хандаж , , нар тусламж гуйхаар явсан харин Н өнгөрчихлөө гэж хэлсэн. Бид хоёр автомашинаа орхиод айл хайхаар явсан боловч олохгүй буцаад автомашин дээрээ ирээд байсан учир даараад, хөлдөж үхэхгүйн тулд автомашины багажинд байсан өөрийнхөө хувцас болон өөр цүнхтэй хувцас, автомашины хагарсан гупер гэх мэт зүйлүүдийг шатааж гал асааж дулаацаж байгаад гэгээ орохоор нь айл хайхаар алхаад өдөр 13 цаг өнгөрч байхад заставын малын суурь дээр ирсэн. ...Осол гарах үед би автомашин жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...Би талийгаачийн төрсөн ах нь юм. Миний зүгээс болон манай гэр бүлийн гишүүдийн зүгээс гомдолтой байна. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/

  Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: “...Би “” ХХК-ийн менежерээр ажилладаг юм. Манай компаний зүгээс гэм буруутай этгээдээс авто осол гаргаснаас болж тус компаний зүгээс гаргасан оршуулгын зардал, бензин, автомашины эвдрэл, эмчилгээний зардал гэх мэт зардлуудыг нэхэмжилнэ. Нийт 17,218,626 төгрөгний хохирол манай компанид учирсан. Холбогдох баримтуудыг нь гаргаж өгнө. ...Ээлжийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолт дээр автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана гэж тусгагдсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 58/

  Иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Улаанбаатар хотоос шуудангийн жижиг тэргэнд суугаад Дорнод аймагт 16 цагийн орчимд ирсэн. Тэгээд бид нар бууж байгаа ээлжийнхээ хүмүүсээс автомашины авчихаад цайны газар орж хоол идчихээд албаны улсын дугаартай маркийн автомашиныг Г бариад хажууд талд нь суугаад Дорнод аймгийн төвөөс 19 дүгээр талбай руу явах гээд хөдөлсөн. Тэгээд зүүн тийш гарах гэсэн боловч замаа олохгүй 2 удаа буцаж аймаг руу ирсэн. Замаа олохгүй байсан учир хүнээс зам асуугаад өөрөө улсын дугаартай автомашиныг бариад гүүрээр гараад зам салдаг самбарын хажууд зогсоод нэг шил архи гаргаад тойруулах уу? гээд ын хамт архиныхаа талыг нь уугаад үлдсэнг нь асгасан. Тэгээд автомашины Г бариад би хажуу талд нь суугаад, хойд талын суудал дээр , , , талийгаач Н нар суугаад хөдлөөд замынхаа тал орчимд очиж бие засаад хөдлөхдөө Г машины бариад жолоочийн хажуу талын суудал дээр би, Н, , нартай хойд талын суудал дээр суугаад хөдлөөд явж байхад гэнэт автомашин шарваж замаас гарах шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд автомашин талаараа харсан, би талийгаачийг тэврээд сууж байсан. Талийгаачийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй, нүүр, толгойноос нь цус гарсан байхаар нь би той  талийгаачийг өргөөд автомашины цонхоор оруулж хэвтүүлээд дээрээс нь куртик нөмөргөсөн. Тэгээд , бид 3 хүнээс тусламж гуйхаар явсан боловч айл тааралдахгүй төөрч явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр застав дээр ирж тусламж дуудсан. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилнэ. Би нэг ажиллаад эхний сардаа 450000 төгрөг, 2 дахь сардаа 590000 төгрөг, амралтын мөнгө гэж 190,000 төгрөг авдаг байсан. Эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж өгнө...“ гэх мэдүүлэг /хх-ийн 60/

  Иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: “...Хэрэг болсон газарт миний хар өнгийн бэлтгэлийн цүнхтэй хувцас, эд зүйлийг маань шатаасан байсан. Тус эд зүйлүүдээ нэхэмжилж байна. Хар өнгийн adidas, брэндийн дунд зэргийн хэмжээтэй цүнх 1 ширхэг, шинэ 35000 төгрөг, кирманд нь байсан note 2 маркийн гар утас хуучин 150000 төгрөгөөр худалдаж аваад 3 сар орчим барьсан. Одоо 150000 төгрөгөөр үнэлнэ. Бөөрөнхий захтай бор саарал өнгөтэй нимгэн ноосон цамц 1 ширхэг 20000 төгрөгөөр авсан /шинэ/, малгайтай даавуун материалтай саарал өнгийн цамц 1 ширхэг 25,000 төгрөгөөр авсан /шинэ/, бөөрөнхий захтай бор өнгөтэй нимгэн цамц 1 ширхэг 15000 төгрөгөөр үнэлнэ /хуучин/, урдаа 3 товчтой хар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг 15000 төгрөгөөр үнэлнэ /хуучин/, нимгэн хагас ханцуйтай хар саарал өнгийн даавуун цамц 10000 төгрөгөөр үнэлнэ /хуучин/, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг 30000 төгрөгөөр үнэлнэ /шинэ/, зузаан мөрөвчтэй цасны өмд 1 ширхэг 40000 төгрөг /хуучин/, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг 15,000 төгрөг /хуучин/, хөх өнгийн жинсэн өмд 2 ширхэг  нэгийг нь 15,000 төгрөгөөр үнэлнэ /хуучин/, хөх өнгийн дотуур өмсдөг ногоон өмд 1 ширхэг 10,000 төгрөг /хуучин/, даавуун материалтай хар ногоон өнгийн футболка 2 ширхэг  нэгийг нь 5,000 төгрөгөөр үнэлнэ /шинэ/,  даавуун материалтай хар ногоон өнгийн футболка 1 ширхэг 3,000 төгрөг /хуучин/, цагаан өнгийн даавуун майк 1 ширхэг 3,000 төгрөгөөр үнэлнэ /хуучин/, даавуун дотуур хувцас 5 ширхэг хуучин нэгийг нь 4,000 төгрөгөөр үнэлнэ, хар өнгийн өвлийн ботинка 2 талдаа цахилгаантай 1 ширхэг 120,000 төгрөгөөр үнэлнэ /шинэ/, хар өнгийн магнум израйлан гутал 1 ширхэг 25,000 төгрөгөөр үнэлнэ /шинэ/, 9 хайрцаг улаан вэст тамхи зах зээлийн ханшаар үнэлнэ. Мөн цүнхний харманд байсан ШУТИС – ын өрөмдлөгийн мастерын мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг тус тус байсан. Миний хохирлыг барагдуулсан тохиолдолд өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/

Иргэний хариуцагч Б.гийн өгсөн: “...Би  “ ” хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар ажилладаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Улаанбаатар хотоос  Дорнод аймаг руу  , , Г нартай хамт Приус 20 маркийн автомашинд суугаад гарсан. Замдаа 1 шил 0,75 граммын архи задлаад , бид гурав хувааж уусан. амсаад дахин уугаагүй. Орой 17 цагийн орчимд Дорнод аймагт ирээд бууж байгаа ээлжнээсээ авто машинаа хүлээж аваад цайны газар орж хоол идчихээд Г автомашинаа бариад би урд талын суудал дээр, , , , талийгаач нар хойд талын суудал дээр суугаад 19 дүгээр талбай руу явах гээд хөдлөөд аймгаас зүүн тийш гарсан боловч төөрч гүүрээ олохгүй байсан учир 2 удаа буцаж аймаг руу орж ирсэн. Тэгээд би дэлгүүр орж 0,5 граммын “Сархад” архи аваад автомашинаа өөрөө бариад хүнээс зам асуугаад зүүн тийш хөдлөж гүүрээр гараад урагшаа яваад 19 дүгээр талбай руу  явдаг шонгийн модтой зам руу орж зогсоод бууж сэржим өргөж авсан архинаасаа бага зэрэг уугаад автомашинаа бариад урд талын суудал дээр, би , , талийгаач хамт хойд талын суудал дээр суугаад хөдлөөд нилээн яваад замынхаа тал орчимд очоод бууж бие засцгаагаад автомашиндаа суугаад Г автомашинаа бариад би урд талын суудал дээр, хойд суудал дээр , , , талийгаач суугаад хөдөлсөн. Цааш явж байхад би хальт зүүрмэглээд сэргэхэд автомашин талаараа харсан байсан. Би автомашинаас гараад автомашин дотор байсан хүмүүсээ татаж цонхоор гаргасан, харин талийгаач автомашины хойд талд зам дээр толгойноос нь цус гарсан байдалтай хөдлөхгүй байхаар нь сэргээх гэсэн боловч сэргэхгүй байсан. Тэгээд , хоёр талийгаачийг өргөж автомашины цонхоор оруулж хэвтүүлж орхиод , , нар тусламж дуудахаар айл хайхаар алхаад явсан, би жолооч Г-г хараад автомашины хажууд үлдсэн. Г нилээн удаан хэвтээд босохгүй байхаар нь очоод “хөлдөж үхлээ босоо” гэж хэлээд татаад босгосон. Тэгэхэд Г сэргэхээр нь би болсон хэргийн талаар хэлсэн. Тэгээд бид хоёр тусламж дуудахаар явах гээд алхсан боловч буцаж автомашин дээрээ ирээд байсан учир даараад, хөлдөж үхэхгүйн тулд  автомашин дотор байсан үүргэвчтэй хувцас /хэний хэдэн ширхэг ямар хувцас байсныг нь мэдэхгүй/, автомашины хагарсан пивор, шаврын хаалт зэрэг эд зүйлүүдийг шатааж дулаацаж байгаад үүр цайхаар нь дахин айл хайхаар  автомашинаа орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

Гэрч Т.ын өгсөн: “..., бид гурав 1 шил 0,5 граммын архины талаас жоохон дээгүүр байсныг нь хувааж уусан. , Н, нар архи уугаагүй байсан. Аймгаас хөдлөхөд Г-г автомашинаа барьчих гэж хэлээд бариулаад хөдөлсөн замдаа жолоо шилжүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 сарын 2-ний өдрийн 17 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны зулай, чамархай 2 хажуугийн заадас салсан, баруун зүүн чамархай, дагзны ясны олон тооны сэлтэрхий хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дагз, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зулай орой хэсэг, баруун чамархай, дагзны хуйх, баруун зүүн чамархай булчингийн цус хуралт, баруун чамархайн цус хуралт, хуйх баруун хөмсөг, доод зовхи, баруун чихний дэлбээ язарсан шарх, дух, нуруу, зүүн гар, зүүн гуяны гадна хэсэг, баруун шилбэний зулгаралт, цээж, баруун гуя, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар зулайн орой хэсэг, баруун чамархай, дагзны хуйх, баруун зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хөмсөг, доод зовхи, баруун чихний дэлбээ, язарсан шарх, дух. Нуруу, зүүн гар, зүүн гуяны гадна хэсэг, баруун шилбэний зулгаралт, цээж, баруун гуя, баруун сарвууны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь гавлын ясны зулай, чамархайн 2 хажуугийн заадас салсан, баруун зүүн чамархай, дагзны ясны олон тооны сэлтэрхий хугарал, их тархины 2 бөмбөлгийн дагз, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зулайн оройн хэсэг, баруун чамархайн, дагзны хуйх, баруун зүүн чамархайн булчигийн цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр бие хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6.Талийгаач нь нас бараад 24-с дээш цаг өнгөрсөн байна...” /хх-ийн 133-136/ гэх дүгнэлт

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 07 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 21.8-а Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүй, улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 3. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байв” /хх-ийн 90-91/ гэх дүгнэлт

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 112 тоотын  дүгнэлтийн хэсэгт: “1.*******ийн биед тархи доргилт, зүүн нүд, доод уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 97/ гэх дүгнэлт

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 113 тоотын  дүгнэлтийн хэсэгт: “1.Т.ын биед хамрын хянга яс, өвчүүний хугарал, духанд зулгаралт баруун нүдний доод зовхинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 100/ гэх дүгнэлт

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 120 тоот дүгнэлтийн хэсэгт: “1.Б.гийн биед нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-ийн 103/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.ын амь хохирсон, Т., ******* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 21.8-а -д  заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүнд хөнгөн, 1 хүний амь насыг хохирсоон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 12596600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилж байгаа, үүнээс “” ХХК-ийн өгсөн 2000000 төгрөгийг хасахад 10596600 төгрөг болж байгаа, энэ мөнгийг нэхэмжилж гэсэн тайлбарыг  гаргаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь  “” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба тухайн гэмт хэрэг гардаг өдөр ажил үүргээ гүйцэтгэхээр явж байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг ажиллуулж байсан “” ХХК-иар бусдад учруулсан гэм хорын хорыг арилгуулах нь зүйтэй байна. Харин  гэм хорыг арилгасан тохиолдолд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардаж  гаргуулах эрхтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан гэм хорын хохирлын баримтыг нэг бүрчлэн тооцож үзэхэд нийт 13180200 төгрөгийн баримт байгаагаас иргэний хариуцагч ” ХХК-ийн өгсөн 2000000 төгрөг хасаж тооцоход нийт 11180200 төгрөг  болж байх ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан, нотлох баримттай, хэрэгт хамааралтай 8148600 /найман сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийг иргэний хариуцагч “” ХХК-иас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7589100 /долоон сая таван зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******ид хувцасны үнэ 559500 /таван зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын шаардлагад хамаарахгүй, нэхэмжлэх үндэслэлгүй 3031600 төгрөгийг /бэлнээр зээлсэн зээлийн 2000000 төгрөг /хх-ийн 164/,  өмгөөлөгчийн хөлс, 1000000 төгрөг, түүний унааны хөлс 31600 төгрөгийг тус тус  хэрэгсэхгүй болгох, иргэний нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны 3-5 сарын буюу нийт 3 сарын цалин гэж 1000000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг баримтаар гаргаж өгснөөс өөр нотлох баримтыг гаргаж өгөөгүй /энэ хуулбар нь нотариатаар батлуулаагүй/ тул зөвхөн ганц нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн гэм хорын хохирлыг гаргах боломжгүй байх тул энэ талаархи холбогдох /цалингийн тодорхойлолт, татвар төлсөн баримт гэх мэт/ баримтаа бүрдүүлэн иргэний журмаар тусад нь нэхэмжлэх эрхтэй юм.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “” ХХК нь өөрт учирсан хохирол 17218626 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ шүүх хуралдаанаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэлэлцэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Учир нь иргэний нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд иргэний хариуцагч , шүүгдэгч ******* нараас  байгууллагад учирсан хохирлоо 50 хувь буюу хувь тэнцүүлэн гаргуулах тухай тайлбарыг гаргаж байгаа, мөн талийгаачийн оршуулахтай холбогдсон гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй зэргээс нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул  иргэний нэхэмжлэгч ******* нь иргэний журмаар тусад нь нэхэмжлэл гарган гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, өөрөөр хэлбэл иргэний хариуцагч “” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн тул  шүүгдэгч *******ын эзэмшлээс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 353 метр квадрат газар //-ын *******ад ногдох хэсэг /гурван иргэний өмч/, дугаарын гэрчилгээтэй 64 метр квадрат талбайтай хувийн сууцны *******ад ногдох хэсэг /гурван хүний өмч/-ийг тус тус битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч “” ХХК-ийн эзэмшлээс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн 01502564 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч “” ХХКомпанид, шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хариуцагч “” ХХ Комани нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   оршуулгын зардалд 2000000 /хоёр сая/ төгрөг өгсөн болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүнд хөнгөн, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хариуцагч “” ХХ Компани нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 2000000 /хоёр сая/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “” ХХК-иас нийт 8148600 /найман сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7589100 /долоон сая таван зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******ид 559500 /таван зуун тавин есөн мянга таван зуу/  төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын шаардлагад хамаарахгүй 3031600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан 3 сарын цалин 1000000 төгрөгийн, иргэний хариуцагч “” ХХК нь өөрт учирсан хохирол 17218626 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэл гарган гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг тус тус иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдсүгэй.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 353 метр квадрат газар // *******ад ногдох /гурван иргэний өмч/, дугаарын гэрчилгээтэй 64 метр квадрат талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч “” ХХК-ийн эзэмшлээс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн 01502564 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “” ХХКомпанид, шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР