Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар  2025/ДШМ/76

 

 

                                                    

Г. Н*******д холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Г.Н*******,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 2024/ШЦТ/943 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н*******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2402 00610 0315 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны  01 дүгээр сарын 03*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овогт Г*******ийн Н, **** оны 9 дүгээр сарын 25*******ны өдөр *****  аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт  ****** дүүргийн ** дугаар хороо,  ****** гудамж  *** тоотод оршин суух, /РД: ********/;

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20*******ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  8 сар, 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18*******ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн,

Г.Н******* 2024 оны 9 дүгээр сарын 10*******ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг /Methamphetaminne/*******ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, 3.1 грамм жинтэй /Tethrahydrocannabinol/*******ын агууламж бүхий 1.4 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Г.Н*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н*******ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор, шүүгдэгч Г.Н*******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Монгол Улсын АY1842751 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол Улсын AZ0589312 серийн дугаартай 1.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4*******т зааснаар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн хутгуур мэт зүйл, №2 Г*******289 Г.Н*******ын биеэс хураан авсан “мөс” 3.1 грамм а/д Г.Нямдорж 2024.09.10” гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, №3 Г*******289 Г.Н*******ын биеэс хураан авсан шавар 1.4 грамм а/д Г.Нямдорж 2024.09.10” хаягласан зип лок ууттай шавар мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл, 2 ширхэг зиплок уут, №4 Г*******289 М.Ц*******н биеэс хураан авсан зиплок уутанд а/д Г.Нямдорж 2024.09.11 гэж хаягласан зиплок ууттай бараан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 23 ширхэг зип лок уутнууд, тунгалаг өнгийн гялгар уут, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон зип лок уут зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Н******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн төрсөн эх болон бага насны 3 хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний бие уг гэмт хэргээс болж ар гэр, үр хүүхдээ сэтгэлийн гүн хямралд оруулж байгаадаа туйлын их харамсаж байна. Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй, хэцүү байдалд оруулсандаа гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”  гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Н*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь тухайн хэргийг үйлдэхдээ сэтгэцэд нөлөөт бодисын маш хүнд хэлбэрт хамаарах метамфетамины агууламжтай “мөс” гэх, мөн тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисуудыг хууль бусаар олж авч, хадгалсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг уруу татдаг, хэрэглэсэн этгээдийг донтуулдаг, удаа дараа хэрэглэх нөхцөлд хүргэдэг зэрэг нийгмийн хор аюулын шинж чанар ихтэй тул нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо 2 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Н*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н 2024 оны 9 дүгээр сарын 10*******ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг /Methamphetaminne/*******ын агууламж бүхий  3.1 грамм жинтэй /Tethrahydrocannabinol/*******ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодис, 1.4 грамм жинтэй “шавар” мэт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

яллагдагч Г.Н*******ын “...Миний хувьд үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 121/,

“...Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “№1 Г*******289 Г.Н*******ын биеэс хураан авсан 1000 төгрөгийн дэвсгэрт, хэрэглүүр, хутгуур, цаасанд боодолтой зүйл а/м.ч а/д Г.Нямдорж 2024.09.10” гэж 1 хаягласан зип лок ууттай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн хутгуур мэт зүйл Монгол Улсын АZ0589312 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Г*******289 Г.Н*******ын биеэс хураан авсан “мөс” 3.1 грамм а/д Г.Нямдорж 2024.09.0” гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, “№4 Г*******289 М.Ц******* биеэс хураан авсан 50 төгрөгийн зип лок уутанд а/д Г.Нямдорж 2024.09.11” гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зип лок уут тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. “№3 Г*******289 Г.Н******* биеэс хураан авсан шавар 1.4 грамм а/д Г.Нямдорж 204.09.10” гэж хаягласан зип лок ууттай шавар мэт зүйлээс дельта*******9 тетрагидроканнобинол /delta*******9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”*******ийн II жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн хуванцар зүйл, 2 ширхэг зип лок уут, №4 Г*******289 М.Ц*******н биеэс хураан авсан 50 төгрөгийн зип лок уутанд а/д Г.Нямдорж 2024.09.11” гэж хаягласан зип лок уутнууд, тунгалаг өнгийн гялгар уут, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон зип лок уут, Монгол Улсын АҮ1842751 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс уут тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 2.8187 грамм, шавар мэт зүйлийн цэвэр жин нь 1.1447 грамм байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5209 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 49*******55/,

“...Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Н  /********/” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс MDMA, метамфетамин /Methamphetamine/, “М.Ц ********* 2024.09.11” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ гэх бодис нь НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын бодисын тухайн конвец”*******ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Илэрсэн MDMA бодис нь НҮБ*******ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”*******ийн 1 дүгээр жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5208 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 58*******60/,

“...Г.Н******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Н нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Г.Н нь болсон явдпыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судпалын 963 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 130*******131/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7*******10/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 12*******13/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 26*******27/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Н*******ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Н*******ын 2024 оны 9 дүгээр сарын 10*******ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан 3.1 грамм цэвэр жинтэй “мөс”, 1.4 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Н*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Н*******ын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Н*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Г.Н*******д тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв. 

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх нэр томъёог ашиглаж бичсэн нь ойлгомжгүй байх тул шүүгдэгч Г.Н*******ын үйлдэлд тохирсон байдлаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Н*******ын 2024 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн 2024/ШЦТ/943 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            1 дэх заалтын “...“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”  гэснийг “...хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй. 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н*******ын 2024 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                               

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ