Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0872

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, М.А*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ю******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.А******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/160 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/160 дугаар захирамжаа өөрөө хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-т тус тус заасны дагуу 2026 оны 09 сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.

Нэхэмжлэгч М.А*******ээс 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Ю*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ю******* нь 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.А*******ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан М.А*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/160 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ