| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01799/И |
| Дугаар | 191/ШШ2025/03368 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03368
| 2025 04 22 | 191/ШШ2025/03368 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ЕЮ00000000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ... байранд байрлах, Н-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Г овогт Г-ын Г /РД:УШ00000000/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/ нар оролцсон,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-22 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоот, Ү-220 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, гуравдагч этгээд Ц.Х, гуравдагч этгээд Г.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд Г.******* миний гэрт нь ирж хураан авах ажиллагаа хийх болсныг хэлэхэд миний өмчлөлийн байр шүүхийн шийдвэрт төлбөр барагдуулахаар заагдсан болохыг анх мэдсэн бөгөөд нийслэлийн прокурорын газар, анхан, давах шатны эрүүгийн хэргийн шүүхэд хандан алдааг залруулах хүсэлтүүдийг удаа дараа гарган, тодорхой шийдвэр авж чадалгүй явна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан д холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар үүсгэсэн 1909030841188 дугаартай хэрэгт Г.******* миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот Ү-2206 улсын бүртгэлийн дугаартай 122 мкв 4 өрөө орон сууцыг яллагдагч Б.Б-нийн эзэмшлийн яг тус хаяг байранд байрлах 426 тоот 2 давхар 300 мкв талбай бүхий байртай андууран битүүмжилснээс үүдэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулах хөрөнгийн жагсаалтад орсон байна.
Г.******* би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот Ү- 2206 улсын бүртгэлийн дугаартай 122 мкв 4 өрөө орон сууцыг анх 2014 онд өөрийн хөрөнгөөр худалдан авч улмаар 2015 онд Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний дагуу ипотекийн барьцаанд барьцаалсан бөгөөд одоог хүртэл зээлийг өөрийн хуваарийн дагуу төлж ирсэн болно. дагуу ипотекийн барьцаанд барьцаалсан бөгөөд одоог хүртэл зээлийг өөрийн мөнгөөр бие даан хуваарийн дагуу төлж ирсэн болно.
1909 тоот хэрэгт Г.******* намайг хамтран шалгасан, гэрчээр мэдүүлэг авсан, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон, ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зүйл огт байхгүй бөгөөд Б.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт ямар нэг хамааралгүй юм.
Гэтэл Нийслэлийн прокурорын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 492 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийн дагуу "... Яллагдагч нь гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй мөнгөөр Ү-2206 дугаартай улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот орон сууцыг худалдан авсан үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч нарын мэдүүлэг, -ийн аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлтэй" гээд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт барилт хийлгэн, улмаар битүүмжлэгдэн хураагдсан хөрөнгийн жагсаалтад оруулан шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн болохыг хожим мэдлээ.
Бодит байдал дээр ялтан нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мөнгөнөөс Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот 300 мкв талбайтай дотроо 3 давхар орон сууцыг -тай 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болгон 850,000 ам доллар шилжүүлсэн байна. Тус урьдчилгаа нь 426 дугаар байрны төлбөр гэсэн утгатай гүйлгээг хийсэн талаар -ийн тайланд тусгагджээ. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л мэдүүлэгт нь өөрийн оршин сууж байгаа хаягаа 0 тоот гэж өгсөн, түүний амьдарч байгаа байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлээс харвал ХУД-ийн 11-р хороо 0 тоот гэсэн байна.
Ийнхүү Г.******* би шат шатны прокурорын газарт, шийдвэр гаргасан эрүүгийн шүүхүүдэд хандан 426 тоот 416 тоотуудыг андуурч хязгаарлалт тогтоосон алдаагаа залруулахыг хүсч олон тооны гомдол санал гаргасан боловч эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийдвэрийг одоогийн байдлаар залруулаагүй хугацаа алдсаар байна. Энэ хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.******* миний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот Ү- 2206 улсын бүртгэлийн дугаартай 122 мкв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоолыг 2024 оны 3 сарын 19-ний өдөр гаргасан ба улмаар хууль бус шийдвэрийг биелүүлэн төлбөр барагдуулахаар ажиллаж байгаад гомдолтой байна.
Шат шатны прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт хөрөнгө битүүмжлэх ажиллагааны явцад алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 2023/ШТ/2358 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор иргэн Г.******* өөрийн өмчлөх эрхтэй холбоотой эрх зөрчигдсөн шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан "Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол" гэх үндэслэлээр прокурорт гомдол, хүсэлт гаргах боломжтой гээд прокуророор дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандан эрхээ хамгаалуулахыг шүүх бүрэлдэхүүн зөвлөсний дагуу энэхүү хүсэлт, гомдлыг прокуророор дамжуулан гаргаад явж байна.
Улсын ерөнхий прокурорын 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 5/2811 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “... Эрүүгийн 1909 дугаартай хэрэгт хийсэн аудитын шинжилгээний тайлан болон бусад баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч виста хотхоны 0 тоот 300 мкв орон сууцыг 650.000 ам доллар буюу 1.710.104.500 нь -иас Будда төгрөгөөр худалдан авсан байхад 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 492 дугаартай прокурорын зөвшөөрөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхоны 0 тоот Г.*******ы өмчлөлийн 122 мкв талбай бүхий Ү-2206041975 улсын бүртгэлийн дугаартай өөр орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ авч техникийн шинжтэй алдаа гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт залруулага хийх асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт даалгав” гэсэн байна. Энэхүү хариу мэдэгдэх хуудасны дагуу Нийслэлийн прокурорын газарт хандахад хяналтын прокурор Ш.С-ийг томилсон шүүхэд хандан шийдвэрийг залруулах хүсэлт гаргаад байгаа. Ийнхүү Г.******* намайг болон өмгөөлөгчийг маргаан бүхий эрүүгийн хэргийн оролцогч биш тул прокуророор дамжуулан залруулах тухай хүсэлтээ гарга гэсний дагуу алдаа бүхий шийтгэх тогтоол магадлалыг засварлах ажиллагааг прокурор явуулж байна. Гэвч Шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гээд битүүмжлэх хураан авах ажиллагааг явуулаад байна.
Энэ хооронд хөрөнгө хураах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Г.******* миний өмчлөх зөрчин миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0 тоот Ү-2206 улсын бүртгэлийн дугаартай 122 мкв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоол гарган хураан авах гэж байгаа тул тус хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус үл эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1, 122.5 дах хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу.
Иймд Г.*******ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Г.*******ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд иргэн Г.*******ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хүсэлтийг гаргаж байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* нь т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан хүсэлт, тайлбарыг гаргасан.
Ийнхүү нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчид хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста 0 тоот, Ү-2206 дугаартай хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгон чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА