| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01017/И |
| Дугаар | 316/ШШ2025/00839 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00839
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2025/00839 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.О******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,797,556.73 төгрөг гаргуулах тухай, 316/2025/01017/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Б******* а******* овогтой Ю******* О******* /С* аймаг Е******* сум * дугаар баг Б******* төв гудамж 2* тоот, РД:У*******, утас-85/ нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
Хариуцагч Ювуунбаатар Отгонбилэг нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 3Г2025012050202 1. 2025-01-20-ны өдөр Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. TOOT гэрээний дагуу 2. 2025-01-10-ны өдөр 2316354 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 420,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах з*******илго******* зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дот******* төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2316354 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 418,018.75 төгрөг, үндсэн хүүнд 109,029.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,807.07 төгрөг, шимтгэлд 1,500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,797,556.73 төгрөгийг хариуцагч Ювуунбаатар Отгонбилэг-с гаргуулахгэжээ.
Хариуцагч Ю.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Т******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,797,556.73 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 4 сарын хугацаанд сард 449,400 сар болгоны 30-ны өдөр төлж дуусгана. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ю.О******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,711.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн *******логод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,855.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21,855.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн *******лого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю.О******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,797,556.73 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,711.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн *******логод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,855.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21,855.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн *******лого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН