| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01016/И |
| Дугаар | 316/ШШ2025/00840 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00840
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2025/00840 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* ББСБ ХХК-ийн Н.Б******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 707,276.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Н******* Б******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-11-06-ны өдөр 2225363 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Та илгээсэн Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2225363 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,900.0 төгрөг, үндсэн хүүнд 188,674.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,701.83 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 707,276.42 төгрөгийг хариуцагч Н******* Б*******-с гаргуулах;гэжээ.
Хариуцагч Н. Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Т******* ББСБ ХХКний нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн төлбөр болох 499,900.00 төгрөг нийт 707,276.42 төгрөгийг 2025.09.30-нд төлсөн болно... гэжээ.
Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б******* холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 707,276.42 төгрөг гаргуулах -аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрч биелүүлсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,525.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,762.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 10,762.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б******* холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 707,276.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,525.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,762.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 10,762.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН