| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/04601/И |
| Дугаар | 191/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00159
2025 01 14 191/ШШ2025/00159
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,, бэлхийн 51 гудамж 239а тоотод оршин суух /РД:МЮ02320113/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,674,079.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь "Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-тай 2022 оны 05-р сарын 20-ны өдөр БЗГ22-0850 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
2024 оны 08-р сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 846,190.01 төгрөг, үндсэн хүү: 731,751.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 86,838, нотариатын зөрдөл: 9300 нийт: /1,674,079.81 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга далан есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 476 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байнагэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн үнийн дүн болох 1,674,079.81 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Жич: 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч д холбогдуулан 1,674,079.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Билгүүн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,674,079.81 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,674,079.81 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 41,750.00 төгрөгөөс 20,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 20,875 төгрөгийг, хариуцагч ээс 20,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ