2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00322

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00322

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Мобифинанс ББСБ ХХК /РД:5373271/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 873,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Мобифинанс ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019.12.22-ны өдөр 1400000508494 тоот Зээл, зээлийн эрх нээх байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.08-ны өдөр 300,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 2023.02.11-ний өдөр 260,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. гийн зээлийн гэрээний үүрэг 2024.05.09-ний өдрийн байдлаар

Үндсэн зээл

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт

300,000

300,000

134,844

26,901

461,745

260,000

260,000

127,746

23,800

411,546

560,000

560,000

262,590

50,701

873,291

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хүүгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул гээс зээлийн гэрээний үүрэгт 873,291 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Мобифинанс ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 873,291 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025.02.28-ны өдрийн дотор 2 хувааж төлөх болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 873,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 873,291 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 873,291 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 25,509 төгрөгөөс 12,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 12,754 төгрөгийг, хариуцагч гээс 12,754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ