Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/111

 

 

                                   Д.Э*******д холбогдох эрүүгийн

                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Д.Э /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар /цахимаар/,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 2024/ШЦТ/1052 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э*******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2409000000620 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Д*******ийн Э, **** оны 3 дугаар сарын 02*******ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** аймгийн ***** сумын *** дугаар баг, ***** гудамжны * тоотод оршин суух,

Урьд: **** аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 8*******ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хойшлуулсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 7*******ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сараар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 7*******ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 17*******ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 өдрийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын    23*******ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 8*******ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 4 дүгээр сарын 8*******ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 17*******ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

**** аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 28*******ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сараар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 11*******ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 23*******ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 16*******ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол, Хан*******Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 8*******ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2015 оны 11 дүгээр сарын 5*******ны өдөр эдэлж дууссан,

Дархан*******Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27*******ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 6 дугаар сарын 11*******ний өдрийн 18/1414 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

Дархан*******Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01*******ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 210 дугаар тогтоолоор эдэлж дууссан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22*******ны өдрийн 2020/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2*******т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан атны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8*******ны өдрийн 2020/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22*******ны өдрийн 2020/ШЦТ/376 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж нийт 03 жил 01 сар 02 хоногийн хорих ялаар тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн 283 дугаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:*******/;

 

Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 5*******ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э*******ий халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фоне 12 /iphone 12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Д.Э*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э*******г Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Д.Э******* нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна...Миний эрх зүйн байдал дордож байна. Миний гэр бүл гурван нялх хүүхэд болон дөнгөж сая гэр бүлийн хүн маань нэлээд хүнд нөхцөлд 4 дэх хүүхдийг маань гаргаж одоогоор нялх дөрвөн хүүхэд маань болон эхнэрийн биеийн байдал хүнд байгаа тул гэм бурууг минь хүлээсэн байдал, мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Э*******гийн өмгөөлөгч Д.Ганбаатараас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн үйлдлийг өмнөх 2 үйлдэлтэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс яллагдагчаар татаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлын хэмжээ 2.950.000 төгрөгийн 2 үйлдэлд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Сүүлийн 1 удаагийн үйлдэл буюу ямар нэгэн хохиролгүй, гэм буруу дээрээ маргаагүй үйлдэлд олон удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг байр сууринаас 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар урьд ял шийтгүүлж, ялаа эдэлсэн бол хувийн байдал талаас нь дүгнэхээс биш ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Д.Э*******гийн ар гэрийн нөхцөл байдлын хувьд нялх хүүхэдтэй, өр зээлтэй зэрэг хүнд байдалтай байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, өмнөх ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Э******* нь урьд 2024 онд 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд ялтан шилжүүлэх тогтоолын дагуу Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид авчрахад 1 жил 22 хоногийн ял үлдсэн байсан. Хохирогч Б.Э*******ий халааснаас гар утас авсан үйлдэлд анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь хувийн байдлын тухайд урьд 13 удаагийн ял шийтгэлтэй, түүнээс 11 үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Д.Э*******д 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулах санал гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Э*******д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 5*******ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э*******ий халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох “Ай фон*******12” /iphone 12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол “...2024 оны 4 дүгээр сарын 5*******ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Э*******ий халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фоне 12 /iphone 12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан...” /хх 01*******02/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх 6/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8*******10/,

эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12*******13/,

насанд хүрээгүй хохирогч Б.Э: “...2024 оны 4 дүгээр сарын 10*******ны 17 цагт Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд “iphone 12” загварын гар утсаа алдсан...” /хх 16/,

гэрч Л.Э: “...2024 оны 4 дүгээр сарын 10*******ны 17 цагт Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд ач охин Б.Э******* маань “iphone 12” загварын гар утсаа алдсан...” /хх 19*******20/,

“*****” ХХК*******ийн шинжээчийн “iphone 12” загварын гар утас  925.000 төгрөг гэх үнэлгээ /хх 25*******26/,

шүүгдэгч Д.Э*******гийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 10*******ны 17 цагт Хүнсний 4 дүгээр дэлгүүр орчимд “iphone 12” загварын гар утсыг би хулгайлсан. Уг гар утсыг би буцааж өгсөн...” /хх 33*******34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Э*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.  

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Э*******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Э*******гийн насанд хүрээгүй хохирогч Б.Э*******гийн гар утсыг хууль бусаар хулгайлан авч, 925.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Д.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Д.Э нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч, “2024 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна...ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

             Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.Э нь “...үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх зах дотор хохирогч Н.О*******ийн халааснаас "Самсунг галакси А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 365.000 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 11*******ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Жи Эс" дэлгүүрийн ойролцоо хохирогч Б.У*******ийн гадуур хувцасны халааснаас "Айфоне 14 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 2.150.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.515,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр  сарын 30*******ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял шийтгүүлэхийн өмнө 2024 оны 4 дүгээр сарын 5*******ны өдрийн буюу насанд хүрээгүй хохирогч Б.Э*******ий халааснаас iphone 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

            Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Шүүгдэгч Д.Э*******гийн хувьд хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Iphone 12” загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан, мөн тэрээр урьд 13 удаа хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан боловч энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд, шүүгдэгч Д.Э*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 2024/ШЦТ/1052 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 2024/ШЦТ/1052 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрөөс 2025 оны  01 дүгээр сарын 21*******ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                                 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ