Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 352

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Сд холбогдох эрүүгийн 1805018880427 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

П.С 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15 дугаар гудамж 112 тоот дахь гэртээ “эгчийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар цохиж, бие махбодид нь хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Маргаж мэтгэлцэх зүйлгүй гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч С.Ч мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах...хүргэн ахынхаа гэрт ирсэн...би гэрт нь хоёр хүүхэдтэй нь байж байхад гаднаас хүргэн, эгч хоёр муудалцаад орж ирсэн. Тэгээд байж байтал хүргэн С эгч Шүрэнцэцэгийн хоолойг нь боогоод гараараа нүүр рүү нь цохьсон. Би буйдан дээр сууж байгаад болиоч ээ гэж хүргэнд хэлэхэд намайг тэгвэл ална гээд ирээд хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд нүүр рүү хоёроос гурван удаа алгадсан. Тэгсэн эгч Шүрэнцэцэг боль гээд салгасан. Тэгээд миний хамраас цус гоожоод би цагдаа дуудна та намайг яагаад ална гэж зоддог юм бэ би таныг яасан юм гэхэд цагдаагаа дууд гэсэн”  /хх-ийн 6/

“...би хүргэн ахтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 68/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Шүрэнцэцэг мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр...би нөхөртөө би танай ээж рүү чинь ярина ямар даварчихсан авгай вэ гэж хэлээд бид хоёр муудалцсан байдалтай гэр рүүгээ орсон. Тэгээд би утсаа өг ээжтэй чинь ярья даварчихсан авгай вэ гэсэн чинь манай нөхөр уурлаад над руу миний нокиа маркын утсыг шидээд намайг багалзуурдсан. Тэгээд намайг багалзуурдахад манай дүү Ч гэрт байсан ба манай нөхөрт хандаж та одоо эхнэрээ ингэж болдог юм уу эхнэр чинь жирэмсэн шүү дээ гэхэд манай нөхөр миний асуудал чамд хамаагүй гээд манай дүүгийн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Мөн гэрт байсан савтай сүүг авч шидээд байсан. Тэгээд би нөхрийгөө хорихоор намайг 2 удаа миний шанаа руу гараараа цохисон” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр П.С мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би 16 цагийн орчим 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирсэн байсан чинь манай эхнэрийн төрсөн дүү Ч манай гэрт ирчихсэн байсан. Оройн 19-20 цагийн орчим би эхнэр Шүрэнцэцэгийг ажлаас нь авах гээд гарсан бөгөөд Өргөөгийн автобусны буудал дээрээс авсан. Би эхнэртээ ээж рүүгээ 200000 төгрөг зээлүүлчихсэн гэж хэлсэн чинь эхнэр маш их уурласан бөгөөд маргалдсан чигээрээ гэртээ орсон. Гэрт Ч манай 2 хүүхдийн хамт байсан. Эхнэр Шүрэнцэцэг хэл амаар доромжлоод байхаар нь Приус машиныхаа түлхүүрийг авч түүн рүү шидсэн чинь түлхүүр цээж хэсэг рүү нь оносон. Тэгтэл Шүрэнцэцэг манай ээж рүү утсаараа залгасан утсаа дуудаж байх хооронд муу пизда хүүхдээсээ мөнгө авдаг хэн бэ гэх мэтээр хашгираад байсан. Би уурандаа чи миний эцэг эхийг хараадаг хэн бэ гээд гар утсыг нь булаан аваад заамдсан. Тэгтэл Ч миний араас эгчийгээ өмөөрөн юм авч шидсэн. Би уурандаа Чын нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгтэл хамраас нь цус гарахаар нь юм цохихоо больсон” /хх-ийн 47/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3735 дугаартай: С.Чын биед хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 42/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 55/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэртээ эхнэр С.Шүрэнцэцэг “хадам ээжийгээ ямар даварчихсан авгай вэ, ажилгүй хүүхдээсээ мөнгө аваад” гэснээс үүдэлтэйгээр нөхөр П.С “миний ээжийг хараадаг хэн бэ” гэж С.Шүрэнцэцэг рүү машины түлхүүр шидэж, цээж рүү нь цохих зэрэг үйлдэл гаргахад С.Шүрэнцэцэгийн дүү С.Ч “та яаж байгаа юм бэ” гэхэд П.С нь С.Чын нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдлаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн буюу эхнэр, нөхрийн харилцаатай П.С, С.Шүрэнцэцэг нарын хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл П.С нь эхнэрийн дүү С.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ гэх шинжид хамааруулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Харин шүүгдэгч П.С 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15 дугаар гудамж 112 тоот гэртээ эхнэрийн дүү С.Чыг “эгчийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Чын”...хүргэн С эгч Шүрэнцэцэгийн хоолойг нь боогоод гараараа нүүр рүү нь цохисон би...болиоч ээ гэж хүргэнд хэлэхэд намайг ална гээд хамар руу нэг удаа цохисон...нүүр рүү хоёроос гурван удаа алгадсан” /хх-ийн 6/, гэрч С.Шүрэнцэцэгийн”...манай нөхөр миний асуудал чамд хамаагүй гээд манай дүүгийн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон” /хх-ийн 11/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3735 дугаартай дүгнэлт /хх-ийн 42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд П.Сын “...би уурандаа чи миний эцэг эхийг хараадаг хэн бэ гээд гар утсыг нь булаан аваад заамдсан. Тэгтэл Ч миний араас эгчийгээ өмөөрөн юм авч шидсэн. Би уурандаа Чын нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон” /хх-ийн 47/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

Шүүхээс шүүгдэгч П.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч  П.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав