| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00564/И |
| Дугаар | 310/ШШ2025/00626 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 310/ШШ2025/00626
| *******0*******5 оны 11 сарын 06 өдөр | Дугаар **************/ШШ*******0*******5/006*******6 | Дундговь аймаг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******гийн *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /Рд: ЗГ/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй, 59 нас хүрч байна. Улсад ************** жил 8 сар ажилласан юм. Үүнээс 198******* оны 07 сарын 01-нээс 1985 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1994 оны 1******* сарын *******1-ний өдрийг дуустал ******* сумын зам ХК-нд жолоочоор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, шатсан тул гэрчийн мэдүүлэг, анх ажилд томилогдсон тушаал зэргийг үндэслэн 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн ******* сумын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 1994 оны 1******* сарын *******1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын зам ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсныг, мөн 1985.06.08-наас 1988.06.18-ны өдрийг хүртэл ******* жил хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ээж Бадамаар овоглож гарч ирсэн тул архивын лавлагааны / хугацаат цэргийн алба хаасан/ жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
*******. Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1966 оны 08 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн. ******* гэдэг хүний ууган хүү болж төрсөн. 198******* онд 8 дугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн ******* сумын зам нэгдэлд 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс туслах үйлдвэрт ажилласан, 1985 онд цэргийн албанд татагдаад Улаанбаатар хотын 015 дугаар зэвсгийн ангид ******* жилийн алба хаасан. 1988 онд халагдаж ирээд Дундговь аймгийн ******* сумын зам хувьцаат компанид усны тэрэгний жолооч болсон. Зах зээл эхэлтэл Дундговь аймгийн ******* сумын зам хоршоонд усны тэрэгний жолоочоор ажилласан. Би ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай нутаг орны архив шатсан. Мөн ******* жилийн хугацаанд цэргийн алба хаасан лавлагаа маань ээжээр минь овоглож гарч ирсэн. Иймээс ажилласан байдал, цэргийн лавлагааны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэв.
*******. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Бадамын Бат-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа / хэргийн 8-р тал/, Дундговь аймгийн Архивын тасгийн *******0*******5 оны 09 сарын 0*******-ны өдрийн 1************** дугаартай тодорхойлолт / хэргийн 9-*******-р тал/, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн *******0*******5.09.0*******-ны өдрийн 04/07 дугаартай дүгнэлт /хэргийн 11-р тал/, Дундговь аймгийн Татварын газрын *******0*******5 оны 09 сарын 01-ний өдрийн 08/414 дугаартай албан бичиг/хэргийн 1*******-р тал/,Батлан хамгаалахын төв архивын *******0*******4 оны 05 сарын 06-ны өдрийн 06/1*******50 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”/хэргийн 1*******-р тал/, Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн даргын 198******* оны 1******* сарын *******6-ны өдрийн 44 дугаартай “ Ажилд томилох тухай” тушаал / хэргийн15-р тал/, Дундговь аймгийн Архивын тасгийн *******0*******5.*******.*******0-ны өдрийн *******/17******* тоот албан бичиг, түүний хавсралт Дундговь аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 199*******.0*******.17-ны өдрийн 6 дугаар тогтоол, түүний хавсралт / хэргийн **************-*******5-р тал/, гэрэл зураг / хэргийн *******6-*******7-р тал/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
*******. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л., М., Ж. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн байна. Гэрч Л., М. нарын ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар хувь хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 1994 оны 1******* сарын *******1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын “ зам нэгдэл”, “ зам” ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байснаа, Батлан хамгаалахын төв архивын *******0*******4 оны 05 сарын 06-ны өдрийн 06/1*******50 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”-ны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг … миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажиллаж байсантай холбогдох баримт архивт байхгүй, цэргийн алба хаасан архивын лавлагаа эх Бадамаар овоглож бичигдсэн зөрчилтэй тул шүүхээр ажилласан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
*******. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
*******.1. Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн даргын 198******* оны 1******* сарын *******6-ны өдрийн 44 дугаартай “ Ажилд томилох тухай” тушаалд “Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчин ******* овогтой Бат-Эрдэнийг 7 сарын 1-нээс авч ажиллуулсугай” гэж, Дундговь аймгийн Архивын тасгийн *******0*******5.*******.*******0-ны өдрийн *******/17******* тоот албан бичиг, түүний хавсралт Дундговь аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 199*******.0*******.17-ны өдрийн 6 дугаар “ Төсөл батлах тухай “ тогтоолд “ 1. зам, Шинэ зам ... нэгдлүүдийн хувьцааг хувьцаат компани болгон хувьчилж, хувьцаа гаргах болон төрийн өмчид үлдэх хөрөнгийн хэмжээ, хувьцааны тоог хавсралтад заагдсанаар тогтоосугай” гээд , түүний хавсралтад “ийн Бадам, Бадамын *******, *******ын ...” гэж тус тус тэмдэглэгджээ.
Дундговь аймгийн Татварын газрын *******0*******5 оны 09 сарын 01-ний өдрийн 08/414 дугаартай албан бичигт “ Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдэл нь 1991 оны 04 сарын *******8-нд байгуулагдаж, 199******* оны 0******* сарын **************-нд “ зам” ХК, 1994 оны 05 сарын *******8-нд “ зам” ББХКомпани, 1996 оны 04 сарын *******0-ны өдөр “ зам” хоршоо бол өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэж тодорхойлжээ.
Гэрч Ж.ын “ Д.******* нь 198******* оныг хүртэл Дундговь аймгийн ******* сумын сургуульд сураад 198******* онд 8-р ангийн төгссөн. 198******* оны 06 сараас Дундговь аймгийн ******* сумын зам нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар 1985 оны 6 сар хүртэл ажиллаад цэргийн албанд татагдаж 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэрэгт байхдаа жолооч болсон юм байна лээ. Цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн ******* сумын зам нэгдэлд жолоочоор ажилласан. 1995 оныг хүртэл ажилласан. Айл өрхөөр ус тараана. Хөдөө мал угаалгын банн ус зөөдөг байсан. Хаана усны хэрэгцээ байна тэр газарт ус зөөдөг байсан . Аав ******* гэж хүн байсан. Худалдаа бэлтгэл ангид нярав хийдэг байсан. Ээж Бадам нь банкинд эрхлэгчээр ажилладаг байсан. Би нэг нутаг усанд өссөн, төрсөн, нэг нэгнээ багаасаа мэднэ. Бид нэг онд цэргийн албанд татагдаж байсан. Нэг үеийн хүмүүс учраас нэг нэгнээ мэдэж байна” гэх, гэрч Л.ын “Д.******* нь 198******* онд Дундговь аймгийн ******* сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Дундговь аймгийн ******* сумын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн үеийн ажилчид хороо барих, мал тэжээх, малчин айлд туслах зэрэг хаана ямар ажил хийхээр байна тэнд ажилладаг байсан. 1985 оны 7 сар хүртэл ажиллаад цэрэгт явсан. Цэргийн алба хааж ирээд эргээд зам нэгдэлдээ жолоочоор ажилд орсон ингээд 1994 оныг дуустал Дундговь аймгийн ******* сумын зам нэгдэлд жолоочоор ажилласан. Аав ******* гэж хүн байсан. Худалдаа бэлтгэл ангид барааны няраваар ажиллаж байсан. Ээж Бадам гэж хүн байсан. Банкинд ажиллаж байсан. Эхээсээ 6 уулаа байх. Баасанжав, Сугиржав, Майхүү, *******, , Батсайхан гэж хүмүүс байгаа” гэх, гэрч А.ын “198******* онд бид 8-р анги төгссөн. Д.******* нь ******* сумын зам нэгдэлд жолоочоор ажилд орсон.1985 онд цэргийн албанд татагдаж 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд зам нэгдлийн туслах үйлдвэрт жолоочоор ажилласан. Усны тэрэг барьж байсан. Хэдэн оныг хүртэл ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Нэгдлийн нэр өөрчлөгдөөд байх үед ажиллаж л байсан. Тасралтгүй ажилласан. Өөр газар ажиллаагүй. Бат-Эрдэнийн аав *******, ээж нь Бадам гэж хүн байсан. Бид нэг суманд ажиллаж байсан. Би 1984-1991 он хүртэл Дундговь аймагт ажиллаж байгаад 1991 оноос ******* суманд хөдөө аав, ээж дээрээ очиж мал маллан амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар Д.******* нь 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 199******* оны 0******* сарын **************-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Харин Д.Бат-Эрдэнийн 199******* оны 0******* сарын **************-ны өдрөөс 1994 оны 1******* сарын *******1-ныг дуустал хугацаанд “ зам” ХК-нд жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч Д.******* нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж шатсан, энэ талаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн *******0*******5.09.0*******-ны өдрийн 04/07 дугаартай дүгнэлт байгаа гэх тайлбарыг гаргадаг. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн *******0*******5.09.0*******-ны өдрийн 04/07 дугаартай “Гал түймэр гарсан тухай дүгнэлтэд “ Тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын байр, зам хоршоо компанийн *******000 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гал түймэр гарсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн нь нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтэртэй байсныг, хэрэв хөдөлмөрийн дэвтэр байсан бол ******* сумын Засаг даргын тамгын газрын байранд *******000 онд гал түймэр гарахад шатаж үрэгдсэн болохыг шууд нотолж байгаа баримт биш юм.
“ зам” нэгдлийг хувьчилж нэгдлээс 199******* оны 0******* оны 17-ны өдөр хувьцаа гаргахад нэхэмжлэгч Д.******* нь эх ийн Бадамын хамт нэгдлээс хувьцаа авсан нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 199*******.0*******.17-ны өдрийн 6 дугаар “Төсөл батлах тухай “ тогтоолоор, “ зам” нэгдэл 199******* оны 0******* сарын **************-нд “ зам” ХК болж өөрчлөгдсөн нь Дундговь аймгийн Татварын газрын *******0*******5 оны 09 сарын 01-ний өдрийн 08/414 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Энэ нь Д.Бат-Эрдэнийг “ зам” нэгдлийг “ зам” ХК болж өөрчлөгдөх хүртэл нэгдэлд ажиллаж байсан үйл баримтыг нотолж байна. Харин үргэлжлүүлээд ******* сумын “ зам” ХК-нд жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзсэн.
*******.*******. Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Батлан хамгаалахын төв архивын *******0*******4 оны 05 сарын 06-ны өдрийн 06/1*******50 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”-нд “ Бадамын ******* БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/**************5 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 015 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.*******-ны өдрийн н/*******64 дүгээр тушаалаар 1988.06.18-ны өдөр 547564 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж тэмдэглэгджээ.
Хавтаст хэргийн 8-р талд авагдсан Төрсний бүртгэлийн лавлагаанд “ЗГ регистрийн дугаартай Бадамын *******, эрэгтэй, 1966.08.09-нд төрсөн, Дундговь *******, Эхийн овог, нэр: ийн Бадам” гэж бичигдсэн бөгөөд нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн дээрх мэдүүлэг зэрэг баримтуудаар “Батлан хамгаалахын төв архиваас *******0*******4 оны 05 сарын 06-ны өдөр олгосон 06/1*******50 дугаартай “ Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа””-нд түүний овгийг эх Бадамаар овоглогдож бичигдсэн нь иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой тохирохгүй байгаа тул дээрх лавлагааны жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 1*******5.*******.4-д Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; гэж, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Н.Бат-Эрдэнийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 199******* оны 0******* сарын **************-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан талаарх ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн *******0*******5.09.0*******-ны өдрийн 1************** дугаартай тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Мөн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа болох эрх олгосон баримт бичигт нэхэмжлэгч Бат-Эрдэнийн овгийг “Бадам” гэж эхээр нь овоглож бичигдсэн нь иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй овогтой тохирохгүй байгаа тул дээрх лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Д.******* болохыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.Бат-Эрдэнийг “Батлан хамгаалахын төв архиваас *******0*******4 оны 05 сарын 06-ны өдөр олгосон 06/1*******50 дугаартай “ Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа””-ны жинхэнэ эзэмшигч болохыг,
198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 199******* оны 0******* сарын **************-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 199******* оны 0******* сарын **************-ны өдрөөс 1994 оны 1******* сарын *******1-ныг дуустал хугацаанд “ зам” ХК-нд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
4. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1.6, 115 дугаар зүйлийн 115.*******, 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******.4, 1*******5.*******.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /Рд:ЗГ/-ийг Батлан хамгаалахын төв архиваас *******0*******4 оны 05 сарын 06-ны өдөр олгосон 06/1*******50 дугаартай “ Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”-ны жинхэнэ эзэмшигч болохыг, 198******* оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 199******* оны 0******* сарын **************-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын “ зам” нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 199******* оны 0******* сарын **************-ны өдрөөс 1994 оны 1******* сарын *******1-ныг дуустал хугацаанд “ зам” ХК-нд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 / нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ