| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2208020801375 |
| Дугаар | 2025/ДШМ/112 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/112
Х.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Намдаг,
шүүгдэгч Т.Б /цахимаар/,
шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
**********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 2024/ШЦТ/891 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б*******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Б, Т.Б нарт холбогдох 2208020801375 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Х*******ийн Б, **** оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ************** дүүргийн *** дугаар хороо ***** тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12*******ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 /гурван/ жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ял шийтгэж, өмнөх шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12*******ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сар хорих ял тогтоосон, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13*******ны өдөр 149 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /1хх 108*******110/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11*******ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн
**********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31*******ний өдрийн 750 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22*******ны өдрийн 1047 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж /1хх 136*******142/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9*******ний өдрийн 2021/ХМШЗ/139 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, сулласан /РД:**********/
2. ********** овгийн Т*******ийн Б, **** оны 5 дугаар сарын 19*******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 2 хүүхдийн хамт ************ дүүргийн ** дугаар хороо, **** **** *** тоотод оршин суух, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05*******ны өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж /4хх 211*******218/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 16*******ны өдөр дуусгавар болсон /5хх 95/, /РД:***********/,
Шүүгдэгч Х.Б нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдөр ************ дүүргийн 26 хороо ********* тоотод оршин суух иргэн Г.Н*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, Samsung маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 31*******нд **********дүүргийн 26 хороо *********тоотод оршин суух иргэн Ж.Д*******ын гэрт хууль бусаар нэвтэрч Samsung маркийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 грамм, гинж сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч,
2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдөр **********дүүргийн 23 дугаар хороо, гаалийн **********тоотод оршин суух иргэн Б.А*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.324.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 12*******ний өдөр **********дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр *********тоотод оршин суух иргэн Г.Б*******ын гэрт хууль бусаар нэвтэрч, 39 инчийн "Шарп" зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 25*******ны өдөр **********дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр *********тоотод оршин суух иргэн Ч.А*******ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600 000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,
2022 оны 06 дугаар сарын 25*******ны өдөр **********дүүргийн 36 дугаар хорооны хороо, *******тоотод оршин суух иргэн Х.Э*******ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ВSВ маркийн 43 инчийн зурагт, 500.000 төгрөгийн бүхий даалин, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, алдарт эхийн одон, 120,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35,000 төгрөгийн үнэ бүхий цагаригтай мөнгөн ээмэг, 1,880,000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грамм алтан бөгж, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50,000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдөр **********дүүргийн 23 дугаар хороо, ******тоотод оршин суух иргэн Б.У*******ийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр **********дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **********дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1*******р давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс "ОеН соге" брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 1 дүгээр сарын 27*******ны өдөр **********дүүргийн 10 дугаар хороо, *******гудамжны **********н тоотод оршин суух иргэн Ш.Ц*******ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17,000 рубль, биет 50,000 төгрөг зэргийг, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4,735,958 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Х.Б нь Т.Бтай бүлэглэн:
2023 оны 01 дүгээр сарын 11******* ний өдөр ****** дүүргийн 27 дугаар хороо, ******дүгээр гудамж ***** тоотод оршин суух Д.Н*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, "сани" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдрөө ********тоотод оршин суух иргэн А.О*******ын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, “Nosmog” гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******гудамжны **** тоотод оршин суух Ц.Д*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос 3,2 грамм, монетон гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан,
*******дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г*******ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 роб чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175.000 төгрөгийн хохирол учруулсан,
*****тоотод оршин суух иргэн О.Б*******ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Toshiba маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21,897,416 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч Т.Б нь Х.Б тай бүлэглэн:
2023 оны 01 дүгээр сарын 11*******ний өдөр ****** дүүргийн 27 дугаар хороо, ******дүгээр гудамж, **** тоотод оршин суух Д.Н*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, "Sony" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдрөө ********тоотод оршин суух иргэн А.О*******ын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******гудамжны **** тоотод оршин суух Ц.Д*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос 3,2 грамм, монетон гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1.028.500 төгрөгийн хохирол учруулсан,
*******дугаар гудамжны 236 тоотод оршин суух иргэн Ц.Г*******ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 роd чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175.000 төгрөгийн хохирол учруулсан,
*****тоотод оршин суух иргэн О.Б*******ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Toshiba” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2.282.985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 5 удаагийн үйлдлээр 3.939.458 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
**********дүүргийн Прокурорын газар: Х.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
Т.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
**********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Т.Б*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б*******д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Б*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Б, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б*******ийн цагдан хоригдсон 640 /зургаан зуун дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, Х.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Б*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 8 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б*******иас хохирогч Г.Н*******д 300.000 төгрөг, хохирогч Ж.Д*******ад 940.000 төгрөг, хохирогч Б.А*******т 1.324.000 төгрөг, хохирогч Г.Б*******од 550,000 төгрөг, хохирогч Х.Эд 2.435.000 төгрөг, хохирогч Б.У******* 1.050.000 төгрөг, хохирогч Ш. Ц*******д 4.735.958 төгрөг, хохирогч Д.Н*******д 50.000 төгрөг, хохирогч А.О*******т 77.250 төгрөг, хохирогч Ц.Д*******ид 531.750 төгрөг, хохирогч Ш.Г*******д 95.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.А*******д 210.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.*******д 1.030.000 төгрөгийг гаргуулж олгуулах, шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс цагдан хорих 461 дүгээр ангийн А4*******11 камерт хоригдож байгаа билээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Өндөр настай эцэг, эх маань бага насны 2 хүүхдийг маань асарч хоцорсон. Би тэдэндээ маш их санаа зовж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөлд авч хэлэлцэж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Бын хувьд 1 өдөр 5 үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон. Өмнө нь энэ хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Анхан шатны шүүхээс Т.Б*******ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Т.Б нь хувийн байдлын тухайд 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялаа биелүүлсэн. Мөн бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг юм. Иймд бусдад төлөх төлбөргүй, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргадаггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б*******ын хувьд урьд 1 удаа ял шийтгүүлсэн. Мөн бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Т.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б*******ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Х.Б нь
1.1 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдөр **********дүүргийн 26 хороо *********тоотод оршин суух иргэн Г.Н*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, Samsung маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Н*******ийн: “...манайхаас 32 инчийн зурагт алга болсон ...” /2хх 244*******245/,
гэрч О.Э*******ы: “...тухайн зурагтыг манай ломбардад 100.000 төгрөгөөр тавьсан байна...” /3хх 01*******02/,
эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /3хх 4/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...Самсунг брэндийн 32 инчийн зурагт 300.000 төгрөг...” /3хх 25*******27/ зэрэг баримтаар,
1.2 2022 оны 5 дугаар сарын 31*******нд **********дүүргийн 26 хороо *********тоотод оршин суух иргэн Ж.Д*******ын гэрт хууль бусаар нэвтэрч Samsung маркийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 грамм, гинж сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 223/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 225*******232/,
хохирогч Ж.Д*******ын: “...манай гэрээс 32 инчийн зурагт, 3 грамтай мөнгөн гинж алга болсон...” /2хх 235*******236, 240/,
хохирогч Г.О*******ийн: “...манай нөхөр нас барсан. Манай гэрээс 42 инчийн самсунг маркийн зурагт алга болсон...” /6хх 233/
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “... самсунг загварын 32 инчийн зурагт 300.000 төгрөг, мөнгөн ээмэг 3гр 20.000 төгрөг, гинж 20.000 төгрөг, сийлбэрийн цахилгаан багаж 600.000 төгрөг...” /3хх 20*******21/ зэрэг баримтаар,
1.3. 2022 оны 10 дугаар сарын 5*******ны өдөр **********дүүргийн 23 дугаар хороо, гаалийн **********тоотод оршин суух иргэн Б.А*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.324.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 147/,
хохирогч Б.А*******ийн: “...манай гэрээс монетин гинж, ээмэг, манай нөхрийн бугуйн цаг, үнэртэй ус, хүүхдийн яак алга болсон...” /2хх 155*******156/,
үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 157*******163/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...монетин гинж 490.000 төгрөг, ээмэг 434.000 төгрөг, нөхрийн бугуйн цаг 280.000 төгрөг, үнэртэй ус 100.000 төгрөг, хүүхдийн яак 20.000 төгрөг, нийт 1.324.000 төгрөг...” /2хх 175*******178/,
***** ХХК*******д Б.А******* 40.000 төгрөг төлсөн баримт /2хх 174/ зэрэг баримтаар,
1.4 2022 оны 6 дугаар сарын 12*******ны өдөр **********дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр *********тоотод оршин суух иргэн Г.Б*******ын гэрт хууль бусаар нэвтэрч, 39 инчийн "Шарп" зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6*******9/,
хохирогч Г.Б*******ын “...манай гэрээс Самсунг маркийн 40 инчийн зурагт алга болсон. 1.200.000 төгрөгөөр авч байсан...” /1хх 18*******19/,
гэрч Д.Б*******н “...2022 оны 6 дугаар сарын 12*******ны өдөр Х.Б нь манай барьцаалдан зээлдүүлэх газарт 39 инчийн Sharp led зурагтыг 150.000 төгрөгөөр тавьсан бөгөөд мөнгийг нь би бэлэн тоолж өгсөн...” /1хх 22*******23/
“*****” ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Sharp 39 инчийн зурагт 550.000 төгрөг...” /1хх 29*******30/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 159*******163/
бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх 164*******165/ зэрэг баримтаар,
1.5 2022 оны 6 дугаар сарын 25*******ны өдөр **********дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр *********тоотод оршин суух иргэн Ч.А*******ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600.000 төгрөгийн үнэ бүхий Samsung загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 48/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51*******54/,
хохирогч Ч.А*******ы “...манай гэрээс Самсунг маркийн 43 инчийн LCD зурагт алга болсон. 1.200.000 төгрөгөөр авч байсан...” /1хх 18*******19/,
“*****” ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг брэндийн 42 инчийн зурагт 600.000 төгрөг...” /1хх 67*******69/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “зурагтыг нь түлээний амбаарт хийсэн” /1хх 159*******163/ зэрэг баримтаар,
1.6 2022 оны 6 дугаар сарын 25*******ны өдөр **********дүүргийн 36 дугаар хорооны хороо, *******тоотод оршин суух иргэн Х.Э*******ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ВSВ маркийн 43 инчийн зурагт, 500.000 төгрөгийн бүхий даалин, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, алдарт эхийн одон, 120,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35,000 төгрөгийн үнэ бүхий цагаригтай мөнгөн ээмэг, 1,880,000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грамм алтан бөгж, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50,000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 189/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 190*******197/,
эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “А*******с BSB загварын 43 инчийн лед зурагт хүлээн авч, Ч.Э*******д хүлээлгэн өгөв” /1хх 202*******204/,
эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “хар өнгийн зүү ороосон даалин, бор өнгийн чулуун хөөрөг хүлээн авч, Ч.Эд хүлээлгэн өгөв” /1хх 205*******210/,
иргэний нэхэмжлэгч Ц.А*******ын: “...2022 оны 6 дугаар сарын 28*******нд 43 инчийн BSB загварын лед зурагтыг 210.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би 210.000 төгрөг нэхэмжилж байна...” /1хх 217*******218/,
хохирогч Х.Э*******ы: “...манайхаас 5.4 грамтай алтан бөгж, манан хөөрөг, алдарт эхийн 1,2 дугаар одон, 3.2 грамтай мөнгөн бөгж, 1.4 грамтай мөнгөн бөгж, 2.6 грамтай мөнгөн бөгж, 2.6 грамтай мөнгөн ээмэг 1.8 грамтай мөнгөн ээмэг зэргийг хулгайд алдсан ...” /1хх 223*******228/
“*****” ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...BSB загварын зурагт 500.000 төгрөг, Алтан бөгж 1.880.000 төгрөг, Зүү ороосон даалин 500.000 төгрөг, бор өнгийн манан хөөрөг 1.000.000 төгрөг, алдарт эхийн одон үнэлэх боломжгүй, хар өнгийн тольтой бөгж 120.000 төгрөг, шигтгээтэй мөнгөн бөгж 70.000 төгрөг, очиртой мөнгөн бөгж 50.000 төгрөг, цагирган мөнгөн ээмэг 35.000 төгрөг, улаан өнгийн циркон ээмэг 180.000 төгрөг нийт 4.335.000 төгрөг...” /1хх 244*******250/ зэрэг баримтаар,
1.7 2022 оны 10 дугаар сарын 5*******ны өдөр **********дүүргийн 23 дугаар хороо, ******тоотод оршин суух иргэн Б.У*******ийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 78/,
Б.У*******ийн: “...манайхаас өргөст мана хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, ухаалаг цаг алга болсон...” /2хх 83*******54/,
үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 92*******99/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт: “...мөнгөн аяга 350.000 төгрөг, жижиг гарын өргөст мана хөөрөг 700.000 төгрөг нийт 1.050.000 төгрөг...” /2хх 102*******106/,
***** ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Smart ухаалаг бугуйн цаг 150.000 төгрөг” /4хх 247/
эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...бугуйн цагийг Б.У*******д хүлээлгэн өгөв...” /2хх 116*******117/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 121*******122/,
***** ХХК*******д төлсөн 20.000 төгрөгийн баримт /6хх 245/ зэрэг баримтаар,
1.8 2023 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр **********дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **********дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1*******р давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс "ОеН соге" брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г*******ийн: “...408 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний 2 хаалга цоож эвдэрсэн. 407 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний нэг хаалга эвдэрсэн, 405 тоот өрөөний хаалга цоож эвдэрсэн. Эрүүл мэндийн өргөтгөлийн 7, 8 давхрын эмчийн өрөөний хаалга цоож эвдэрсэн. Мөн 1 давхрын хог хаягдал хадгалдаг өрөөний вакум цонх эвдэрсэн. 405 тоот өрөөний Dell загварын зөөврийн компьютер алдагдсан...” /3хх 159*******160/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 130/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 131*******138/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 139*******143/,
“*****” ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...нөүтбүүк 1.490.000 төгрөг, ажилтны халтаны гадуур өмсдөг хувцас 30.000 төгрөг ...” /3хх 176*******178/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх 180*******202/,
эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /3хх 206*******207/,
иргэний нэхэмжлэгч Э.Ш*******йн: “...Dell загварын нөүтбүүк 1.000.000 төгрөгт танихгүй хүн манай ломбардад тавьсан. Манай байгууллагад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан...” /3хх 163*******164, 6хх 227/ зэрэг баримтаар,
1.9 2023 оны 1 дүгээр сарын 27*******ны өдөр **********дүүргийн 10 дугаар хороо, *******гудамжны 08*******н тоотод оршин суух иргэн Ш.Ц*******ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17,000 рубль, биет 50,000 төгрөг зэргийг, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.735.958 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 53/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 54*******60/,
хохирогч Ш.Ц*******ы: “...манай гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, монетан гинж, бөгж, бэлэн 600 доллар, 17.000 рубль, 50.000 төгрөг бэлнээр, мөн 500*******тын дэвсгэрт 2 ширхэг алга болсон...” /5хх 64*******65/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “... мөнгөн аяга 5*******н диаметртэй аяга 2 ширхэг 260.000 төгрөг, мөнгөн аяга 6*******н диаметртэй аяга 2 ширхэг 360.000 төгрөг, мөнгөн аяга 7*******н диаметртэй аяга 1 ширхэг 230.000 төгрөг, мөнгөн аяга 8*******н диаметртэй аяга 1 ширхэг 280.000 төгрөг, монетон гинж 174.000 төгрөг, монетон бөгж 391.500 төгрөг, 600 доллар 2.101.818 төгрөг, 17.000 рубль 831.640 төгрөг, чихэвч 26.000 төгрөг, чихэвч 30.000 төгрөг нийт 4.734.958 төгрөг... ” /5хх 66*******71/ зэрэг баримтаар,
2. Шүүгдэгч Х.Б, Т.Б нар нь бүлэглэн:
2.1 2023 оны 01 дүгээр сарын 11******* ний өдөр ****** дүүргийн 27 дугаар хороо, ******дүгээр гудамж 1403 тоотод оршин суух Д.Н*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч, "сани" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 3/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 5*******90/,
хохирогч Д.Н*******ийн: “…Сони загварын гар утас, 1 ширхэг мөнгөн бөгжөө хулгайд алдсан…” /4хх 16*******17/,
эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Сони загварын гар утас, 1 ширхэг утсны гэр зэргийн хүлээлгэн өгөв...” /4хх 18/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...Sony брэндийн гар утас 300.000 төгрөг, мөнгөн бөгж 50.000 төгрөг... ”/4хх 24/ зэрэг баримтаар,
2.2 мөн өдрөө********тоотод оршин суух иргэн А.О*******ын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, “Nosmog” гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 45/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 47*******49/,
хохирогч А.О*******ын: “...миний савхин куртик, “Nosmog” алга болсон. Би хоёр цоожоо нийлүүлээд 30.000 төгрөгөөр үнэлнэ...” /4хх 55*******56, 60*******61/,
эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Nosmog” нэртэй 1 хайрцаг тамхи хүлээлгэн өгсөн...” /4хх 62/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх 67*******69/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...куртик 100.000 төгрөг, цоож 3.000 төгрөг...” /4хх 71/ зэрэг баримтаар,
2.3 *******гудамжны *** тоотод оршин суух Ц.Д*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос 3,2 грамм, монетон гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 102/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 104*******108/,
хохирогч Ц.Д*******ийн: “...манай гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 хос 3.2 грамм монетан ээмэг, 2.1 грамм монетан гинж алга болсон...” /4хх 113/,
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...Дунд гарын мөнгөн аяга 260.000 төгрөг, хос 3.2 грамм монетан ээмэг 464.000 төгрөг, 2.1 грамм монетан гинж 304.500 төгрөг... ”/4хх 128/ зэрэг баримтаар,
2.4 *******дугаар гудамжны 236 тоотод оршин суух иргэн Ц.Г*******ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 роб чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Г*******ийн: “... манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, ipod чихэвч алга болсон...” /4хх 116/
“*****” ХХК*******ийн шинжээчийн дүгнэлт “...Мөнгөн гинж 25.000 төгрөг, мөнгөн хос ээмэг 25.000 төгрөг, чихэвч 30.000 төгрөг, мөнгөн бугуйвч 65.000 төгрөг, мөнгөн бөгж 30.000 төгрөг...” /4хх 128/ зэрэг баримтаар,
2.5 *****тоотод оршин суух иргэн О.Б*******ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Toshiba маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2.282.985 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 51/,
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх 53*******56/,
хохирогч О.Б*******ы: “...манай гэрээс Toshiba брэндийн 55 инчийн зурагт алга болсон...” /3хх 59/,
“*****” ХХК*******ийн үнэлгээ “…Toshiba маркийн 55 инчийн” зурагт 2.192.985 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 90.000 нийт 2.282.985 төгрөг…” /3хх 83/,
эд зүйл хүлээлгэн өгсөн хүний тэмдэглэл “…Toshiba маркийн 55 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл …” /3хх 110/
хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 74/,
эд зүйл хураан авах тухай прокурорын тогтоол /3хх 107/ зэрэг баримтаар,
иргэний нэхэмжлэгч Ч.М*******ын: “...барьцааны мөнгө 500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Б хохирлоо барагдуулсан. Гомдолгүй...” /3хх 112*******113/ болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Х.Б, Т.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр **********дүүргийн прокурорын газраас:
шүүгдэгч Т.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Х.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлснийг:
“Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр хүртэлх хугацаанд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар 14 удаагийн үргэлжилсэн уг үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, 7 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь цаг хугацааны хувьд амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлсэн шинжгүй, шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Т.Б*******тай хамт барилгын ажил хийж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээс үзэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олохыг амьжиргааны эх үүсвэр болгосон тогтвортой шинжтэй гэж дүгнэх боломжгүй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б*******т холбогдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, өөрчилсөн талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тусгасан атлаа тогтоох хэсэгт дээрхийг тусгаагүй нь буруу байх тул энэхүү магадлалаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх 25 нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Бт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
5. Шүүгдэгч Т.Б нь “...анхан шатны шүүхээс ногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Т.Б*******ыг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Б*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд, шүүгдэгч Т.Б*******ын “...хорих ялыг хөнгөрүүлэх...”*******ээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, **********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 2024/ШЦТ/891 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Б, Т.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д зааснаар Т.Б*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй....” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3*******т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д зааснаар Т.Б*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй…” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б*******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ