Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 579

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч С.С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

С.Шт холбогдох эрүүгийн 1805008550572 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

С.С.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах иргэн Р.Эгийн эзэмшлийн бэлэн хувцасны лангууны худалдагчаар ажиллаж байх үедээ 1.110.750  төгрөгийн бараа хувьдаа авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Надаас 1.350.000 төгрөгийн бараа нэхсэн, урдаас авсан барааных нь үнээр 500.000 төгрөг төлсөн. Одоо төлөх төлбөргүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Э мөрдөн байцаалтанд”...манай эхнэр бид хоёр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Билэг их дэлгүүрийн 3 дугаар давхарын 3-4 тоот өөрсдийнхөө лангуунд зарын дагуу С.Ш гэх эмэгтэйг худалдагчаар ажилд авсан юм. Тэгтэл С.Ш манай лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 23 ны өдөр хүртэлх хугацаанд бараа дутаахгүй дажгүй ажиллаж байсан.  Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүх бараануудаа С.Шт лангуун дээрээ хүлээлгэж өгсөн. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр С.Ш ажлаа хаяад алга болсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр бараагаа тоолоод үзтэл 1.350.000 төгрөгийн бараа дутсан байсан...”  /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

Гэрчээр Б.Энхзул мөрдөн байцаалтанд: Манай нөхөр бид хоёр Билэг их дэлгүүрийн 3 давхарт эмэгтэй бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын эхээр лангуундаа С.Шыг худалдагчаар ажилд авсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл манайд  худалдагчаар ажиллаж байсан С.Штай тооцоо нийлэхэд ямар нэгэн асуудал гаргаагүй байсан.  Тэгтэл С.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа хаяад бид нарт хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд би С.Шын гар утас руу залгаад чи хурдан ирж бараагаа хүлээлгэж өг гэж хэлтэл С.Ш хүүхэд харах хүн байхгүй очих боломжгүй байна гэж ярьсан. Тэгээд би С.Шыг ирэхгүй болохоор нь бараагаа тоолоод үзтэл 1.315.000 төгрөгийн бараа дутсан байсан. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар С.С.Ш мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн 3 давхарт байрлах 3-4 тоот Э ахын лангуунд худалдагчаар ажилд орсон. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа хаяад явсан. Тухайн үед ажлаа хаяж явахдаа Э ахын эхнэр  Энхзул  эгчийн дугаар руу би хоёр хоног очиж чадахгүй шүү, хүүхэд харах хүн байхгүй гэсэн мессэж явуулсан...би Э ахын лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын дундуур 350.000 төгрөгийн үнэтэй Deiser брэндийн 1 ширхэг куртик хувьдаа авсан. Мөн 20.000 төгрөгийн үнэтэй Максим брэндийн подволк 3 ширхэг, 35000 төгрөгийн үнэтэй хар даавуун өнгийн цамц 1 ширхэгийг  тус тус хувьдаа авсан. Би эдгээр зүйлсийг Э ах болон Энхзул эгчид хэлэлгүй нууцаар авсан. Би Э ахын лангуунд 445.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад бараануудыг тооцоон дээр алдсан гэж бодож байна. /хх-ийн 58/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63/, хохирогч Эгээс гаргаж өгсөн С.С.Штай тооцоо нийлсэн акт гэх хуудасны хуулбар /хх-ийн 18/,  хохирогч Р.Эгээс ирүүлсэн С.С.Шт хүлээлгэн өгч байсан нийт барааны жагсаалт /хх-ийн 20/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.С.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч С.С.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах иргэн Р.Эгийн эзэмшлийн бэлэн хувцасны лангууны худалдагчаар ажиллаж байх үедээ 1.110.750  төгрөгийн бараа хувьдаа авч завших гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Эгийн”...2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр С.Ш ажлаа хаяад алга болсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр бараагаа тоолоод үзтэл 1.350.000 төгрөгийн бааа дутсан байсан ...”  /хх-ийн 37/, гэрч Б.Энхзулын”...би С.Шыг ирэхгүй болохоор нь бараагаа тоолоод үзтэл 1.315.000 төгрөгийн бараа дутсан байсан...” /хх-ийн 12/, эд зүйлийн үнэлгээгээр 1.110.750 төгрөг /хх-ийн 63/, хохирогч Эгээс гаргаж өгсөн С.С.Штай тооцоо нийлсэн акт гэх хуудасны хуулбар /хх-ийн 18/,  хохирогч Р.Эгээс ирүүлсэн С.С.Шт хүлээлгэн өгч байсан нийт барааны жагсаалт /хх-ийн 20/, хохирогч Р.Эгийн ...би С.С.Шаас хохирлын 500.000 төгрөг авсан одоо цаашид С.Шт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 52/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч С.С.Шын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Би Э ахын лангуунд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” /хх-ийн 58/ гэх мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

Прокуророос С.С.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.С.Шыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас С.С.Шыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Р.Эгээс:... хохирлын 500.000 төгрөг авсан одоо цаашид С.Шт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх хүсэлт /хх-ийн 52/ гаргасан байх тул С.С.Шыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон С.С.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.С.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч С.С.Ш бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч С.С.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч С.С.Шт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Шыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч С.С.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. С.С.Шт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.С.Шт анхааруулж мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.С.Шт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ