Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/01204

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Х.........  дүүрэг, ......  хороо, Стадион оргил Махатма ганди гудамж, 31/1 дүгээр байр, .........................., ..........................т байрлах, .................................... н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А.................. сумын .................. баг, .................. оршин суух, Г-н  Ш......  (..................)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 320/2025/01515/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......................... хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ш......  нь 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-67183 дугаартай зээл 365 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-67183 дугаартай зээлэнд

         Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,522,093.52 төгрөг

         Зээлийн хүү: 1,212,774.16 төгрөг

         Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 102,831.38 төгрөг, нийт 4,837,699.06 төгрөг,

......................... ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Ш...... ын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Ш......  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 260534 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-67183 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,522,093.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,212,774.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 102,831.38 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, бүгд 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Ш...... аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ш......  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Ш......  нь .........................-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус ББСБ-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болон 4,867,699.06 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......................... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Ш...... т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ш......  нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .................................... н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,833 (ерэн хоёр мянга найман зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш...... аас 46,416.5 (дөчин зургаан мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 46,416.5 (дөчин зургаан мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ......................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .................................... н нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ш...... т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага 4,867,699.06 (дөрвөн сая найман зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн ес) төгрөг 6 (зургаа) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,655 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-с   61,327.5 (жаран нэгэн мянга гурван зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 61,327.5 (жаран нэгэн мянга гурван зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ......................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ          Н.БЯМБАСҮРЭН