Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/58

 

 

  С.Ц, С.М, С.Л нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч М.Билгүтэй, Н.Анхтуяа, Ц.Батзаяа,

хохирогч Б.Б*******ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

хохирогч Т.Б,

Ж.Б, С.Д,

иргэний нэхэмжлэгч ******банкны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх,

шүүгдэгч С.Ц /цахимаар/, С.М /цахимаар/, С.Л /цахимаар/, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн 2024/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Л, С.М, иргэний нэхэмжлэгч Г.Н, хохирогч С.Д******* нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Ц, С.М, С.Л нарт холбогдох 2016 2502 0877 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16*******н өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт С*******ийн М, **** оны * дүгээр сарын *********ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, "****" ХХК*******ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, ****** дүүргийн ** дугаар хороо, *  дугаар хороолол, ******* гудамж, *** дүгээр байрны * тоотод оршин суух,

урьд 1997 оны 02 дугаар сарын 21*******ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: *******/,

Б овогт С*******ийн Ц, **** оны * дугаар сарын *********ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, "****” ХХК*******ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, охин, зээ нарын хамт Улаанбаатар хот, **** дүүрэг, ** дүгээр хороо, **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: *****/,

Б овогт С*******ийн Л, **** оны ** дүгээр сарын *********ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “****” ХХК*******ийн захирал ажилтай, ам бүл 1, **** дүүргийн * дугаар хороо, **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ********/,

Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн:

Үргэлжилсэн үйлдлээр “Манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7,8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг чинь өсгөөд өгье, хамтарч ажиллая” гэх мэтээр хуурч, төслөө хэрэгжүүлэх боломжгүй Бит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хуурч:

*******хохирогч Т.Б*******д “Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулчих, удахгүй зээл гарахаар эд хөрөнгийг чинь чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, түүний өмчлөлийн ****** дүүргийн ** дугаар хороо, ****** гудамж, ***** тоот хаягт байрлах хувийн орон сууцыг, газрын хамт 2011 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад 35.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, урьд авсан зээл, барьцаа хөрөнгийг чөлөөлөн нийт 82.205.675 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;

*******“Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирж байгаа, тэдний  хэрэгцээнд нийцсэн зөөлөн унаа хэрэгтэй байна, **** ***********оос “****” ХХК*******ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, зээл гарахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, хохирогч Б.Б*******ын эзэмшлийн Лексус*******570 маркийн автомашиныг 78.000 ам доллароор худалдан авахаар,

*******мөн дээрх аргаар хуурч, хохирогч Ж.Б*******гийн эзэмшлийн “Лексус*******570” маркийн автомашиныг 105.000 ам. доллароор худалдан авахаар тохиролцон, 2014 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр ****** дүүргийн 16 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, дээрх 2 автомашины төлбөрийн урьдчилгаа 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлнө” гэж ярьж тохиролцсон атлаа автомашиныг бусдад худалдаж хохирогч Б.Б*******од 138.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, хохирогч Ж.Б*******д 186.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж залилсан,

*******“Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч, хохирогч Р.Б*******ын өмчлөлийн ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, *** гудамж ** дугаар байрны *** тоот нийт 4 өрөө, 3 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан уг зээлээс тухайн банкнаас урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, нийт 1.669.869.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

*******“Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч хохирогч Ч.Ц*******ын өмчлөлийн ******* дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ****** гудамж ** дугаар байрны ** тоот * өрөө, 416.929.862 төгрөгийн үнэ бүхий 1 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан  урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж 557.780.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

*******“*******” ХХК*******ийн үйлдвэрийг, газар, дагалдах хэрэгслийн хамт 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар ярьж тохиролцон, 2014 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдох гэж байгаа, банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, зээл авангуут худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, Б.Б*******ийн өмчлөлийн “*******” ХХК*******ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Л*******ийн нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 10 дугаар сарын 28*******ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан, нийт 1.686.077.639 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч С.М, С.Ц нар бүлэглэн:

*******хохирогч Б.О*******т “**** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон”, одоо түрээсэлж байгаа*******дүүргийн * дугаар хороо ** дугаар хорооллын *******дугаар байрны 11 тоот 2 өрөө байрыг /Б.О*******ийн өмчлөлийн/ 158.000.000 төгрөгөөр худалдан авъя, барьцаанд тавиад 1 сарын хугацаанд чөлөөлөөд өгнө” хэмээн  хуурч, 2013 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгө хураагдаж,

мөн “Япон улсаас гааль дээр орж ирсэн тоног төхөөрөмжийн татварыг төлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, өнөө маргаашгүй мөнгийг өгнө” хэмээн хуурч, 2014 оны 01 дүгээр сард ****** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ****** байрны ** тоот /Б.О*******ийн гэр/*******ын гадна 23.600.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 138.613.307 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

*******“...манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, эд хөрөнгөө барьцаалбал тэр зээлээс 1 тэрбум төгрөг өгнө, барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, хохирогч Д.О*******ийн өмчлөлийн ****** дүүргийн нутаг дэвсгэрт “**** ****” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр “**** ****” банк бус санхүүгийн  байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан, 50.000 ам.доллар буюу 50.000.000 төгрөгийг авч, зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө хураагдаж,174.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Ц нь ганцаараа:

************* дүүргийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр “**** ****” ХХК*******аас 6*******7 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Д*******аас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг төрсөн охин Б.М*******ийн *********** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

****** дүүргийн прокурорын газар: С.М, С.Ц, С.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…шүүгдэгч Б овогт С*******ийн М, Б овогт С*******ийн Л, Б овогт С*******ийн Ц нарыг дангаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглан, Бит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2*******т зааснаар шүүгдэгч Б овогт С*******ийн М*******д 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Б овогт С*******ийн Л*******д 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Б овогт С*******ийн Ц*******д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Ц нарын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон тус бүр 230 хоногийг, С.Л*******ийн 227 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М*******д оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, С.Ц*******д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Л*******д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 4971, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас иргэний нэхэмжлэгч Д.Д*******т 33,700,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан олгож, үл хөдлөх эд хөрөнгийн Ү***************** дугаартай Улаанбаатар хот, ****** дүүргийн ** дугаар хороо, ********** гудамж, **** тоот хаягт байрлах 211 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт баярлах нэгж талбарын Г*********** **** дугаартай 416 м.кв газрыг тус тус "**** **** ББСБ" ХХК*******ийн барьцаанаас чөлөөлж, хохирогч Т.Б*******д олгох, шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас нийт 155,082,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Б*******од 113,956,000 төгрөг, хохирогч Ж.Б*******д 41,126,000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч С.М, С.Ц нараас нийт 311,413,307 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 137,113,307 төгрөгийг хохирогч Б.О*******т, 174,300,000 төгрөгийг хохирогч Д О*******т олгох, шүүгдэгч С.Цаас 46,000,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Д*******д тус тус олгуулж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л*******гийн иргэний нэхэмжлэгч ******банктай 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг тус тус хүчингүй болгож хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг ******банкны барьцаанаас чөлөөлж, Р.Б*******ын өмчлөлийн ****** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, ****** гудамж ** дугаар байрны ** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү*************** дугаартай 138,15 м кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, мөн байрны 63 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү*************** дугаартай 137,29 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, мөн байрны 64 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү*************** дугаартай 138,15 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, буюу нийт 3 ширхэг орон сууц. Ч.Ц*******ын өмчлөлийн ****** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ****** гудамж ** дугаар байрны ** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү*************** дугаартай, 138,15 м кв хэмжээтэй 4 өрөө орон сууцыг, Б.Б*******ийн "*******" ХХК*******ийн эзэмшлийн нэгж талбарын ************ дугаартай ******* дүүрэг, ********р хороо, **** *** тоот хаягт байрлах 10 га газар, мөн хаягт байрлах "*******" ХХК*******ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү************** дугаартай 1440,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигчдэд буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч ******банкнаас шүүгдэгч С.Л*******гээс нэхэмжилсэн 3,878,174,794 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний нэхэмжлэгчдийн тухайд шүүхээс хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэл болон хохирогч нар нь өөрсдөд учирсан гэж үзэж байгаа эд хөрөнгийн болон бусад хохирол, хор уршгийн асуудлаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD*******г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Л тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэрэгт эгч С.Ц, дүү С.М бид гурвыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр иргэдийг залилан мэхэлсэн хэмээн үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин бид 3 энэ төслийг Монгол улсдаа хэрэгжүүлж эмэгтэйчүүдийг байнгын ажлын байртай болгохын тулд амьдралынхаа 21 жилийг зарцуулсан. Зөвхөн эдгээр иргэдийг залилан мэхлэх зорилгоор ажил зохион байгуулж, 3*******лаа хамтдаа 21 жилийг зарцуулсан гэж үзвэл энэ нь утгагүй юм. Бидний зүгээс ажил хийх явцдаа алдаа гаргаж, иргэдийг хохироосон гэм буруугаа бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд хохирол төлбөрөө төлж барагдуулахаа шүүхийн өмнө илэрхийлсэн. С.Л миний бие санхүүгийн үйл ажиллагаанд огт оролцоогүй, тоног төхөөрөмжийн судалгаа хүчин чадал, сонгон шалгаруулалт, засвар үйлчилгээ ба үйлдвэрлэлийг хариуцдаг байсан. Хохирогч нартай урьд өмнө нь нэг ч удаа харилцан тохиролцож аман хэлэлцээрийг хийж байгаагүй, хэнийг нь ч танихгүй. Хохирогч нар миний дүү С.Мтай уулзаж аман тохиролцоо хийсэн байдаг ба үүний дараа тохиролцогч нарын заавраар итгэмжлэх, “***” ХК*******ийн зээлийн гэрээ болон бусад гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед талууд төслийг хэрэгжинэ гэдэгт итгэж байсан. “***” ХХК*******ийн зээлийн хохирогчид нь одоогийн байдлаар зээлийн барьцаанд түгжигдсэн эл хөрөнгөө буцаан авахаар болоод байгаа ба уг зээлийн гэрээг хүчингүйд тооцуулж иргэдийн барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлыг бид 2016 оноос эхлэн шат шатанд нь хүсэлт тавьж, шүүх хурлаар энэ асуудал шийдэгдээд байна. Иймд С.Л миний бие уг хэрэг шууд оролцоо байхгүй, мөн хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргаж байгаад гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү…” гэв.

            Шүүгдэгч С.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт, нэмэлт гэрчийн мэдүүлэг болон Бит хохирлын тооцоо зөрүүтэй байдал зэргийг шалгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Бид үйл ажиллагааны чиглэлээр олгогдож байсан санхүүжилтээ авч чадаагүй, цаг хугацаан хувьд хүндрэлтэй үед банк, санхүүгийн хууль бус үйл ажиллагааны буруутайгаас шалтгаалан төслийн ажиллагаанд зориулан хувь хүмүүсээс зээлж авсан мөнгө хугацаа хэтэрсэнтэй холбогдон 2014*******2024 он буюу өнөөг хүртэл 10 жил шалгагдаж байна. Миний ээж С.Ц, ах С.Л нар нь мэргэжлийн хувьд ерөнхий захирал, инженер, үйлдвэрийн даргын ажил үүргийг гүйцэтгэдэг юм. Хохирогч нар миний ажлыг дэмжиж хөрөнгө, мөнгө зээлүүлсэн ба хохирогч нарыг залилан мэхлэх хэрэг хийгээгүй, харин хохирол мөнгийг өгсөөр ирсэн. Цаашид бүрэн төлж дуусахаа илэрхийлж байна. Гэм буруугийн тухайд: “…дан ганц хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн буруу шийдвэр гаргасан…”, “…би Монголд үйлдвэрлэв төслийн явц, Бит үйлдвэрийн үйл  ажиллагаа, тухайн үеийн Засгийн газар, холбогдох яамнуудын хөрөнгө санхүүжилтийг дэмжсэн бичиг зэргийг хохирогч гэх хүмүүстэй ажлаа танилцуулж байхдаа үзүүлж тайлбарлах үүрэгтэй. Гуравдагч этгээд байгууллагаас нотлох баримт гаргуулж, гэрчийн мэдүүлэг аваагүй. Шийтгэх тогтоолд “бичиг баримт ашиглаж гэсэн үг нь” биднийг гэмт хэрэг хийсэн гэж түлхэж байна. Шууд утгаараа бол ямар ч үйл ажиллагаа байхгүй, үйлдвэр байхгүй, ямар нэг яамны бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан гэж ойлгогдож байна. Энэ нь намайг ялтан болгож байгаа үг учир шалгаж өгнө үү…”, “...Бит байдлыг нууж гэсэн байна. 2013 онд “****” ХХК*******д Засгийн газар, ҮХААЯ*******аас хуваарилсан 10.3 тэрбум төгрөг, 2014 онд мөн Аж үйлдвэрийн яамнаас төсөлд шалгаруулан хуваарилсан 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нь 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудад албан ёсоор цуцлагдаад, үүнийг хохирогч нараас нууж байгаад зээл авсан уу, гэвэл үгүй ээ. Энэ зээлийн санхүүжилт 2013*******2019 онд байсаар байсан. Эдгээр төслүүдийн зээл олгогдоогүйд миний бие буруугүй. Арилжааны банкнууд яаж улсын мөнгийг хувьдаа байршуулдаг ямар аргаар 8%*******ийн хүүтэй хямд эх үүсвэрийг 5 жилийн хугацаатай өөртөө байршуулж луйвар хийдэг талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгалт хийгээгүй. Голомт банк яаж мөнгө идсэн тухай шалгаагүй. ******банк зээлийн гэрээгээ 2016 оны 5 дугаар сарын 22*******нд хийгээд, зөвшөөрлөө АҮЯам болон Хөгжлийн банканд явуулсан зэрэг нь бүрэн нотлох баримт юм. Шүүхийн шийтгэх тогтоолд ******банкны хууль бус ажиллагаа уг хэрэг гарахад нөлөөлсөн үндэслэлгүй байна гэсэн. Үүнийг бол зайлшгүй шалгах ёстой. ******банк ямар учраас 2014 оны 12 сард “***” ХХК*******д 1.2 тэрбумын арилжааны зээлийг шууд олгож, өөрийн банкны жилийн эцсийн тайланг Монгол банкны өмнө хамгаалж, 2015 оны 02 дугаар сард “***” ХХК*******д олгогдсон Аж үйлдвэрийн яам, ЖДҮ*******ээс олгогдсон 2 тэрбум төгрөгийн зээлээс шууд суутгаж авсан. Ямар учраас “****” ХХК*******ийн 7.8 тэрбум төгрөгийг олгохгүй гацаав. Дараа нь 2016 оны 5 дугаар сард 4 тэрбум төгрөгийн зээлийг эргэж бидэнд олгохоор болов?, энэ банкны хууль бус үйлдэл төсөл хэрэгжүүлэгч компанийн ажлыг таг зогсоосон. Үүнээс болж хохирогч гэх хүмүүс болон барьцаа хөрөнгө гаргасан хүмүүст шууд нөлөөлсөн. Гэмт хэргийн тухайд 2 хохирогчийг дутуу шалгасан, прокурор өөрөө сайн ойлгоогүй. Үүнд: хохирогч Д.О*******ийн тухайд…шүүхийн шийтгэх тогтоолын 18*******19 дүгээр хуудсанд Д.О нь өөрийн хөрөнгө болох БЗД*******т баярлах **** ****ыг **** **** ББСБ*******д зээлийн барьцаанд тавьж 100.000 ам долларын зээл авч С.М*******тай хувааж 50.000, 50.000 ам доллароор хувааж авсан. Гэтэл М нар нь захыг **** **** ББСБ*******д 50.000 ам доллар огт хийгээгүйгээс болж О******* эрсдэлд орсон. Харин өөрөө дүүгийн хамт 174 сая төгрөг төлсөн гэж худал мэдүүлэг өгсөн. Уг нь би эхлээд Д.О болон захыг **** **** ББСБ*******д хэд хэдэн удаагийн төлөлтөөр 100 орчим сая төгрөг төлсөн. Үүнийг прокурор С.М*******тай солиод ялласан. Харин хохирогч Б, Б нарын тухайд …Ж.Б*******гийн хамаатны дүү талийгаач Х, түүний гэргий Б*******, мөн хүргэн О******* гэгчтэй гэрээ хийж 2 ширхэг 570 маркийн автомашиныг 10*******ыг нь төлөөд зээлээр авсан. Эдгээр хүмүүс бүгд Ж.Б*******д итгэмжлэх хийж өгсний дагуу С.М би Ж.Б*******д бүх төлбөрийг нь хийж байсан. Ж.Б******* өөрт ногдох 180 сая төгрөгийг аваад дээрээс нь Б*******од очих ёстой 70 орчим сая төгрөгийг өөртөө авч завшсан. Гэтэл Ж.Б*******г хохирогчоор тогтоож 41.126.000 төгрөгийг нэмж гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Б******* бидний дунд маргаан байхгүй. 120.000.000 төгрөгийг төлж байгаа. Иргэний шүүхээр Л нь төлөхөөр гарсан байгаа. Хохирол төлбөрийн тухайд гэвэл би Б.О*******ийн 2 өрөө орон сууцыг ББСБ*******л 50 сая төгрөгөөр зээлийн барьцаанд тавьж, тухайн ББСБ*******д 15 орчим сая төгрөг төлсөн байдаг. Мөн тусад нь 23 сая төгрөг төлсөн байснаа төлсөн. Мөн амьдарсан байрны түрээсэнд 13 саяын үнэ бүхий moyota crown загварын машинаа өгсөн. Харин өгсөн байсан 23 сая төгрөгөө байрны түрээсэнд тооцохыг би зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрт 137.113.307 төгрөгийг хохирол гарсан үүнд маргаан байхгүй. Д******* 33.700.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бид тухайн ББСБ*******д 20 орчим сая төгрөг төлсөн байдаг. Хохирогч Б*******од 113.956.000 төгрөг гарсан байдаг. НШШГЕГ*******т төлбөр хийж байгаа. 12 сая төгрөг төлсөн. Хохирогч Б*******т 35 сая төгрөг төлсөн. Хохирогч Д.О*******т 100 сая төгрөг төлсөн. Бид 3 нийт 468 сая төгрөг төлсөн. Гэтэл Ж.Б******* 41.126.000 сая төгрөг, О*******т 100.000.000 төгрөг төлөөд байхад нэг ч төгрөг төлөөгүй 174 сая төгрөгийн хохирол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолын 26 дугаар хуудаст заасан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Гэмт хэргийн тал дээр: “...зөвхөн хохирогчдын мэдүүлгийг гол болгож, хэргийн Бит байдлыг тогтоож чадаагүй...”, прокурор цаг ямагт төсөл явагдахгүй байсан. Бичиг баримт ашигласан, Бит байдлыг нуусан гэж дүгнэдэг. Биднийг гэмт хэрэгтэн болгох гэж зүтгэж байна. Үүний тод илрэл нь 1*******рт бичиг баримт ашигласан, 2*******рт Бит байдлыг нуусан, 3*******рт бусдыг төөрөгдөлд оруулсан, 4*******рт төсөл нь явахгүй, хэрэгжихгүй төсөл байсан гэдэг зөвхөн цаас үзүүлээд хүмүүсийг хуурдаг гэсэн үгээрээ Бит байдлыг үгүйсгэж байна. Бид 3 эдгээр хүмүүсийг залилаагүй. 2020 онд бидний зүгээс энэ байдлыг нотлохын тулд зарим нэг гэрчийг дуудуулж шалгахыг хүссэн ч ажиллагаа хийгдээгүй. 2008*******2012 он МУ*******ын шадар сайд асан Н.А, ХХААХҮЯамны сайд асан Б, дэд сайд З, газрын дарга Б, УИХ*******ын гишүүн асан З, 2010*******2012 он МУЕСайд Сү.Б, 2012*******2014 он ҮХАА сайд асан Х.Б, 2014*******2015 он дэд сайд асан Т, 2012*******2015 рн ТНБД З,  ХҮБЦГ*******ын дарга Б, 2015*******2016 он АҮЯам сайд Д.Э, МУЕСайд асан Ж.Э, АҮЯ ТНБД асан Н, 2012*******2016 он ХНХЯ сайд асан С, 2010*******2016 он АҮЯ оёдлын салбар мэргэжилтэн, МАОЭНХолбооны ерөнхийлөгч А.Г, Барс групп Ерөнхийлөгч А, Төрийн банкны ерөнхий захирал асан Б, ҮХОБанкны ТУЗ*******ын дарга Б******* гэх хүмүүсээс мэдүүлэг авахад “****” ХХК*******ийн үйл ажиллагаа Бит байсныг нотолно. “****” ХХК*******ийн Монголд үйлдвэрлэв төсөл нь Монгол Улсын оёдлын салбарын хөгжлийг тодорхойлсон, олон эмэгтэйчүүдийг ажил орлоготой болго, экспортод гаргах Бит ажил юм гэдгийг батлах болно. 2020 оноос хойш энэ хэргийг огт шалгаагүй. С.М би уг төсөл, үйл ажиллагаатай гарсан алдагдал болон энэ хэрэгтэй холбоотой иргэн Б.О******* болон бусад хохирогчдын гарсан хохирлыг бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлье. С.Ц, С.Л нар нь хохирогч Б.О*******, Б*******, Б*******, Б*******, Д.О******* нарыг танихгүй. Анхан шатны шийтгэх тогтоолоор 7 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

            Шүүгдэгч С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогч нараас уучлал гуйж байна. Та бүхэнд учирсан хохирол, төлбөрийг төлнө. Миний нас өндөр, бие өвдөөд хэцүү байгааг харгалзан үзэж, шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.   

            Шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нарын өмгөөлөгч Ц.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Уг хэрэг нь 2020 оны 05 дугаар сарын 28*******ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 700 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж байсан ба улмаар анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг магадлалд “хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б******* нарын банктай холбоотой үйл ажиллагааг шалгаж тогтоогоогүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Уг асуудлыг тодруулах шаардлагатай” гэж дурдаж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг магадлал нь “******банкны үйл ажиллагаанд дүгнэлт өгч үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан 3 иргэний асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх эсэх, тус үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоо” гэсэн агуулгатай. Гэвч уг ажиллагаа хийгдээгүй ба прокурор шүүгдэгч нарыг Ч.Ц, Р.Б, Б.Б нарын хөрөнгийг залилсан гэж үзэж, яллах дүгнэлтэд 6 үйлдэл болгож бичсэн. Өөрөөр хэлбэл, магадлалын биелэлт хангагдаагүй. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд уг асуудлын талаар “банкны зээлтэй холбоотой асуудлыг шалгаж тогтоогоогүй атлаа банктай холбоотой шийдвэр гаргах гэж байна. Уг асуудлыг нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шалгаж өгнө үү” гэж тайлбарласан бөгөөд 2020 оноос хойш уг асуудлын талаар 80 гомдол гаргасан. Хэрэгт тус гомдлууд авагдсан. Хохирол төлбөрт банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан хохирогч нарын эд зүйлд төлөгдсөн хүү, алданги зэрэг нь огт тооцогддоггүй. Хэрэв уг асуудлыг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлын хэмжээгээр хор уршгийн хэмжээг тогтоох шаардлагатай. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавигдсан хөрөнгийн зээлийн хүү, алдангийг төлсөн төлбөрүүдийг тооцолгүй шийдвэр гаргасныг учир дутагдалтай гэж үзэж байна. Хэрэв шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол банк бус санхүүгийн байгууллагад хууль бусаар төлөгдсөн зээлийн хүүг хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, 7,8 тэрбум төгрөгийн зээлийг төлөхгүй гэдгийн мэдсээр байж нуун далдалж, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг ашиглаж залилсан гэсэн зүйл ярьж байна. Ийм зүйл байхгүй. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдааны яам, Жижиг дунд үйлдвэрийн холбоо нарын зохион байгуулсан “Монгол мөрөөдөл”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг төслүүдийн албан бичгүүд хэрэгт эх хуваариа авагдсан. Ямар учраас субъектив байдлаар “7,8 тэрбум төгрөгийн санхүүжилт байхгүй” гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Тухайн үеийн Засгийн газар, Үйлдвэр, худалдааны яам нарын гаргасан шийдвэрүүд бүгд албажиж, 7,8 тэрбум төгрөгийн зээл  олгогдохоор шийдвэрлэгдсэн. Зээлийн санхүүжилтийг ******банк руу шилжүүлсэн бөгөөд энэ нь 2019 он хүртэл арилжааны зээл хэлбэрээр бусдад өндөр хүүтэйгээр тараагдсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “уг асуудлыг шалгаж өгнө үү. Ялангуяа 7,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олгож байгаа жилийн 8 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт хийгдсэн зузаатгалыг шалгаж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон боловч харамсалтай нь анхан шатны шүүх банктай байгуулагдсан гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч ямар учраас банк 1,2 тэрбум төгрөгийн арилжааны зээл олгосон, ямар учраас 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс хугацаа болоогүй, 2 сарын өмнө олгогдсон арилжааны өндөр дүнтэй зээлийг суутгаж авсан болохыг, уг асуудал нь бусдад учирсан хохиролтой ямар шалтгаант холбоотой эсэх зэргийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэснээс болж шүүгдэгч нарын хувийн болон эрх зүйн байдал дордсон. Дөрөвдүгээрт, тухайн үед банкны арилжааны зээл болон хөрөнгө оруулалтын зээлийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдүүд нь ямар учраас зээлийн асуудлыг 2019 он хүртэл албан тушаалаа ашиглаж гацаасан болохыг шалгаж тогтоохгүйгээр банкны асуудлыг залилах гэмт хэрэг гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Миний бие уг асуудлыг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн асуудлыг шалгаснаар шүүгдэгч нарын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй болно. Уг асуудал 2020 онд шүүхэд хэлэлцэгдэж байсан бөгөөд одоо 2024 онд хэлэлцэгдсээр байна. Хуулийн өөрчлөлт 2020 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр хийгдсэн. Хэрэв Ч.Ц, Р.Б, Б.Б******* нарын эд хөрөнгийг чөлөөлсөн гэх асуудлыг иргэний хэрэг гэж үзвэл өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ойлгомжгүй байна. Эцэст нь, хохирлын хэмжээ тооцсон аргачлал нь ойлгомжгүй байдаг талаар дурдъя. Хэргийг прокурорт буцааж, банкны зээлтэй холбоотой асуудлыг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба банкны барьцаа хөрөнгө, зээлийн асуудлыг иргэний хэрэг гэж үзвэл шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү …” гэв.

            Хохирогч С.Д******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024. 10.22*******ны 935 тоот шийтгэх тогтоолыг 2024.11.25*******ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. С.Ц нь 6*******7 сая долларын хөрөнгө оруулалт авч өгнө гэж 2021 оны 12 дугаар сарын 24*******өөс өнөөдрийг хүртэл залилан мэхэлж хохироосон. Надаас 50.000.000 /тавин сая/ төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 24*******нд охин М.М*******ийн *********** дугаартай дансаар шилжүүлэн авсан бөгөөд уг мөнгийг өөрийн өмгөөлөгч болох Ш.Мягмарцэрэн гэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. Охинтойгоо хамтран намайг залилан мэхэлж хуурсан байхад Б.М******* холбогдуулан огт шалгаагүй орхигдуулсан байгаад гомдолтой байна. /охин Б.М нь надтай ээжийнхээ хамт ирж уулзаж зээлийн талаар ярьж байсан/ Өмгөөлөгч нь залилагч нараар мөнгө олуулж ажлын хөлсөө авдаг үйлдэл ч эргэлзээ төрүүлж байна. С.Цаас болж орон байргүй болж өрөнд орж хохирсон тул 2024 оны 10 дугаар 22*******ны 935 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхийг хүсэж байна...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******банкны хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шүүгдэгч С.Л*******ийн (*** ХХК) иргэний нэхэмжлэгч ******банктай 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ зэргийг тус тус хүчингүй болгож, уг зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр ******банкны барьцаалбарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус эзэмшигч /хохирогч/ нарт буцаан олгосугай гэж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжуудыг зөрчихөөс гадна иргэний нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна. Үүнд: 1.******банк нь Банкны тухай хуулийн дагуу тусгай  зөвшөөрлийн үндсэн дээр банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно. 2. Шүүгдэгч С.Лтэй байгуулсан 2015*******02*******11*******ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний тухайд бол банк зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулж зээл олгож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Ингэхдээ барьцаалагч С.Л нь барьцааны гэрээний зүйл болох өөрийн болон гуравдагч этгээдийн өмчлөл бүхий хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.  Банк энэхүү зээлдэгчтэй байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалбар үйлдэж, тухайн барьцаагаар хангагдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Энэхүү банк болон зээлдэгчийн хооронд үйлдэгдсэн барьцааны гэрээ улсын бүртгэлтийн байгууллагад бүртгэгдсэнээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд улсын бүртгэлд хийгдсэн бүртгэлийг иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1*******т зааснаар "үнэн зов" гэж тооцно. Тодруулбал, тус банк нь "***" ХХК болон "*******" ХХК, иргэн Ч.Ц, Р.Б нартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөгч нарын зөвшөөрөл болон барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв гэж үзэн зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, тус барьцааны гэрээг байгуулахад барьцаалуулагч нар нь бүгд өөрийн эрх, үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран зээлийн үүргийн гүйцэтгэл болгон барьцаалуулснаас гадна барьцаа эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь талууд өөрсдийн хүсэл зоригоо бүрэн дүүрэн чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Угтаа бол нэгэнт С.Л болон ******банкны хооронд байгуулсан 2015*******02*******11*******ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллага хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн хүрээнд хянан шалгаж, гэрээг улсын бүртгэлд бүртгэснээр тухайн бүртгэлтийг хуулийн хүчин төгөлдөр бүртгэл гэж үзэх бөгөөд харин уг бүртгэлтийг хүчингүй болгох эрх хэмжээ нь зөвхөн бүртгэлтийн байгууллагад хадгалагдах юм. Энэхүү ******банк болон шүүгдэгч С.Л нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу хийгдсэн барьцаалбарын бүртгэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүх улсын бүртгэлтийг хүчингүй болгохгүйгээр барьцааны гэрээг хүчингүй болгов зэрэг шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй аж.

            Тухайлбал: ******банк болон шүүгдэгч С.Л нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь өөр гуравдагч этгээд хэний ч эрх ашгийг зөрчөөгүй банк мөнгөн хэлбэрээр С.Лд зээл олгож, зээлдэгч С.Л нь уг зээлийн мөнгийг авч хэрэглэсэн зэрэг банк болон иргэний хооронд үүссэн иргэний эрх зүйн буюу зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байхад эрүүгийн хэргийн шүүх ямар ч үндэслэлгүйгээр тухайн зээлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Мөн нөгөө талаас анхан шатны шүүхийн зүгээс Банк болон *** ХХК*******н нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон түүний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй хэмээн заасан байдаг. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэхэд дараах урьдач нөхцөлүүдийг зайлшгүй хангасан байх шаардлагатай. Үүнд: Хэлцлийн нэг талыг хууран мэхэлсэн нөхцөл байдал үүссэн байх (Гуравдагч этгээдийг хууран мэхэлсэн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1*******т заасан үндэслэлд хамаарахгүй): Үүссэн нөхцөл байдлын талаар хууран мэхэлсэн байх. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэртээ болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь талууд хүсэл зоригоо олонтой илэрхийлэх замаар, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулагдсан, хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Санаатайгаар хууран мэхлэн зорилго агуулсан байх. Энэ тохиолдолд зээлдэгчийн зүгээс хуурамч компани үүсгэн байгуулах замаар зээл авах, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр банкийг хууран мэхэлсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй болно. Шалтгаант холбоотой байх. Хууран мэхэлсэн үйлдэл нь хэлцлийн нөгөө тал нь тодорхой шийдэлд хүрч, хүсэл зоригоо илэрхийлэх үйл явцтай шууд шалтгаант холбоотой байх ёстой. Энэ тохиолдолд Банк нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны хууль, Ул хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу холбогдох баримт бичиг, шаардлагуудыг үндэслэн зээлийг олгосон. Дээрх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон урьдач нөхцөлүүдийг талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хангахгүй байна. Мөн барьцаалуулагч нар нь өөрийн сайн дурын үндсэн дээр холбогдох барьцаа хөрөнгүүдийг барьцаалуулсан, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйлдэл нь дээрх хуулиудад нийцсэн байна. Ийнхүү Банк болон "***" ХХК нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ", Банк болон ***" ХХК, "*******" ХХК, иргэн Ч.Ц, Р.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ" нь дээрх үндэслэлүүдээр холбогдох хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэент заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ****** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22*******ний өдрийн 2024/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь хэсэг нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй энэхүү давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******банкны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Давж заалдах шатны шүүхэд ******банкны гүйцэтгэх захирал Г.Н гомдол гаргасан. 2015 онд хэлцэл байгуулагдсан бөгөөд уг хэлцлийн хугацаа 2020 онд дууссан. Уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн бол хууртагдсан тал тухайн үед гомдол гаргах эрхтэй байсан. 29 дүгээр хавтаст хэргийн 12*******13 дахь талд авагдсан баримтад “******банк иргэний нэхэмжлэгчээр оролцоно” гэж байсан. Миний бие уг хэрэгт ******банкийг иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн Н.Р гэх хүн нь иргэний нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байсан. Тэгэхээр 29 дүгээр хавтаст хэргийн 79 дэх талд авагдсан шүүгч н.Болдбаатарын иргэний нэхэмжлэгч тогтоох тухай захирамж хууль бус болж байна гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасны дагуу бүртгэл үнэн зөв байх ёстой. Аливаа зүйл буруудахаар бүгд буруу болдог. Төрөөс зээл, хөрөнгө оруулалт олгох төслүүдийг хэрэгжүүлж байсан ч сүүлд нь болохгүй болсон. Гэтэл тухайн асуудалтай холбоотой хүмүүс залилах гэмт хэрэг үйлдсэн болж таарсан. Үүний нэг жишээ нь энэ хэрэг юм. Барьцааны талаар үнэн зөв, Бит байдлыг Р.Б, Ч.Ц, Б.Б******* нарт маш сайн хэлсэн. Түүнчлэн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”*******г нь “***” ХХК болон “Н” ХХК нартай байгуулсан. Иймээс “*******” ХХК*******г хохирогчоор татах ёстой. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан болохоос биш Б.Б******* гэдэг хүн хувиараа гэрээ байгуулаагүй. Тэгж байж “Зээлийн гэрээ”*******тэй холбоотой асуудал тодорхой болно. “Зээлийн гэрээ” хүчин төгөлдөр байгуулагдсан боловч анхан шатны шүүх зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг бүгдийг нь хүчингүй болгосон. “Зээлийн гэрээ” байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан асуудлыг тусад нь шалгаж байж банкны оролцоо, тэдгээрийн эрх зүйн харилцаа зэрэг асуудлууд тодорхой болно. Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж, улмаар прокурор шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж, уг асуудлыг гэмт хэрэг болгосон. Гэтэл шүүгдэгч нар ажил хийх гээд зээл авсан. Эдгээр хүмүүс 2 тэрбум төгрөгийн зээл авч, үүнээс 1,3 тэрбум төгрөгийг өрөндөө өгсөн. Үлдсэн мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулаад явж байгаа. Гэтэл уг асуудлыг гэмт хэрэг болгосон. Ингэж болохгүй. Эр алдаж, эрэг нурж болно. Ялангуяа төрөөс оёдлын салбарыг дэмжээгүй асуудалд ажлаа хийж байсан хүмүүс гэмт хэрэгтэн болж байна. ******банк “*******” ХХК, “***” ХХК нартай гэрээ байгуулсан болохоос биш иргэнтэй гэрээ байгуулаагүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч оролцуулсан нь буруу, уг асуудлыг иргэний журмаар тусад нь шийдвэрлэвэл зохино. Иймээс анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******банкны эрх ашиг хөндөгдөж байгаа бол уг асуудлыг тусад нь шалгаж, хэргийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******банкны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд гомдол гаргасан. Иймээс миний бие иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлуудад тайлбар хэлэх бөгөөд үүнд хохирогч нарын эрх ашиг хөндөгдөөгүй болохыг цохон тэмдэглэе. Гэм буруугүй этгээдээр хохирол төлүүлсэн асуудал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан. Анхан шатны шүүх “Барьцааны гэрээ” болон “Зээлийн гэрээ”*******г ялгаагүй. “Барьцааны гэрээ” нь дангаараа бие даасан шаардах эрх үүсгэдэггүй, зайлшгүй үндсэн гэрээ буюу “Зээлийн гэрээ” байгуулагдаж, дараа нь “Барьцааны гэрээ” байгуулагдаж шаардах эрх үүсдэг. Гэтэл анхан шатны шүүх “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” хоёуланг нь хүчингүй болгосон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 23 дахь талд  Р.Б, Б.Б******* нарыг залилж, “Барьцаа гэрээ”*******нд гарын үсэг зуруулсан мэтээр дүгнэлт хийж, гэрээнүүдийг хүчингүй болгосон. Гэвч анхан шатны шүүх “Барьцааны гэрээ”*******г хүчингүй болгосноор “Зээлийн гэрээ”*******г хүчингүй болгосон юм уу, эсхүл “Зээлийн гэрээ”  хүчингүй учраас “Барьцааны гэрээ”*******г хүчингүй болгосон юм уу гэдэгт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуулиар Эрүүгийн хэргийн шүүх нь иргэний нэхэмжлэлийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох замаар заавал шийдвэрлэх үүрэгтэй ба зөвхөн тухайн хурлаар тооцооллыг гаргах боломжгүй тохиолдолд хэлэлцэхгүй орхихоор зохицуулсан. Энэ талаар Улсын дээд шүүх 2009 оны 05 дугаар сарын 22*******ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын 1.1*******т “...эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хуулийн 291*******293 дугаар зүйлд зааснаар шийтгэх болон цагаатгах тогтоолоор хянан шийдвэрлэхийг ойлгоно.” гэж, 2.2*******т “...шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас түүнийг шүүхийн тогтоолоор цагаатгасан тохиолдол хамаарах боловч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлтэй холбоотой тооцоог бүрэн хийх боломжгүй байх үед хэрхэх талаар заасан хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.*******т заасан нөхцөл бүрдвэл иргэний журмаар хянан шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэрэгт нэгэнт гаргасан нэхэмжлэлийг хуулийн 292 дугаар зүйлийн 292.2.*******т зааснаар шүүх хэлэлцэхгүй орхисон байвал зохино.” гэж тус тус тайлбарласан. Хэрэв анхан шатны шүүх “Барьцааны гэрээ”, “Зээлийн гэрээ” зэргийг хүчин төгөлдөр бусад тооцох эсэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол уг асуудлыг Иргэний шүүхэд үлдээх ёстой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэг хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Талуудыг тухайн зээлийн харилцаа нь хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус эсэх асуудлын талаар Иргэний шүүхэд мэтгэлцэх боломжоор хангах ёстой. Гэтэл анхан шатны шүүх гэрээг хүчингүй болгосон атлаа мөнгө авсан асуудлыг орхигдуулсан. Түүнчлэн гэрээг хүчингүй болгосон атлаа 2 тэрбум төгрөгийн зээлийн харилцааг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ тохиолдолд банкны эрх ашиг шууд хөндөгдөнө. Хэдийгээр уг асуудлыг хэлэлцэхгүйгээр орхигдуулж байгаа мэт харагдаж байгаа боловч уг шийтгэх тогтоол нь биелэгдэх боломжгүй. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.” гэж шударга эзэмшигчийн талаарх ойлголтыг хуульчилсан. Гэрээг хүчингүй болгосон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолтой асуудал Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ямар шаардах эрхийн хүрээн нэхэмжлэл гаргах эсэх нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар талууд мэтгэлцэх ёстой. Хоёрдугаарт, 3 үл хөдлөх хөрөнгийн асуудал буюу Ч.Ц, Р.Б, “*******” ХХК нартай холбоотой асуудал яригддаг. Хэрэв тухайн асуудлыг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол үйлдэл тус бүрийг ялгах ёстой. 2020 онд буюу хамгийн сүүлд хохирогчоор тогтоогдсон “*******” ХХК*******ийн хувьцаа эзэмшигч Б.Б******* гэдэг хүн зар тавьсны үндсэн дээр шүүгдэгч нар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар “Бэлэглэлийн гэрээ” байгуулсан. Өөрөөр хэлбэл, компанийн 50 хувийг “Бэлэглэлийн гэрээ”*******ний дагуу шилжүүлж, улмаар бэлэглүүлэгч нь компанитай холбоотой үйл ажиллагаа явуулж, түүнийгээ барьцаалан зээл авах ойлгомжгүй харилцааг үүсгэсэн. Уг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Гэхдээ уг асуудалд зааг тавих ёстой. Уг үйлдлийг хэзээ үйлдэж төгссөн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан боловч орхигдуулсан. “*******” ХХК*******ийн хувьцаа эзэмшигчид хоорондоо гэрээ байгуулж “Бэлэглэлийн гэрээ”*******ээр 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Улмаар шүүгдэгч С.Л тухай компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Компани өөрийн эзэмшлийн хөрөнгө буюу газрыг барьцаалах тухай шийдвэр гаргасан. Энэ үйл явдлыг ******банк мэдэх ямар ч боломжгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан итгэмжлэлийг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч өөрөө үйлдсэн. Өөрөөр хэлбэл, ******банк нь компанитай зээлийн харилцаанд орсон. Гэтэл анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хоёрдугаарт, анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авсантай холбоотой тодорхой асуудлуудад дүгнэлт хийлгүй хэлэлцэхгүй орхисон. Шүүгдэгч болон шүүгдэгчтэй хамаарал бүхий этгээдүүдийн гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн болохоо шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт зөрүүтэй мэдүүлгүүд олон байдаг. Анхан шатны шүүх Зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг хэрхэн арилгасан болохоо тодруулаагүй. Үүний зарим хэсгийг ишлэл болгоё. 4 дүгээр хавтаст хэргийн 68*******69 дүгээрт талд ****** дүүргийн прокурорын газрын прокурор н.Бат*******Очирын 2016 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 89 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” авагдсан. Уг тогтоолоос тухайн прокурор ямар баримтуудыг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болохыг харж болно. Хэдийгээр уг прокурорын тогтоол хүчингүй болсон боловч тогтоолд дурдагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг хэрэгт байгаа. 4 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан хохирогч Ч.Цын мэдүүлэгт “С.Л, С.Ц нар ******банкнаас зээл авах гэж байгаа юм аа. Тэгэхэд хамт очиж хэлтсийн дарга н.Т, мөн эдийн засагч нэг эмэгтэй, нэрийг нь мэдэхгүй байна, мөн Р.Б, С.Л, С.Ц, н.М******* бид нар барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Тэгээд зээл авч байгаа “***” ХХК*******г өртэй эсэх талаар тодруулахад компанийн асуудал тул хэлээгүй орхигдуулсан” гэж, 4 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан Р.Бын мэдүүлэгт “Төслөө танилцуулсан ах дуудаад банканд очиж барьцааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Итгэмжлэл хийж өгсөн. 3 байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн” гэж, 4 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан н.О*******ийн мэдүүлэгт “мөрдөгчөөс “****” ХХК*******ийг  урьд нь банканд өртэй байсан талаар мэдэж байсан уу” гэхэд “3 тэрбум орчим төгрөгийн өртэйг нь мэдэж байсан” мөрдөгчөөс, “та “****” ХХК*******г ******банканд өртэй байсан талаах Ч.Ц, Р.Б нарт яагаад хэлээгүй вэ” гэхэд “миний бие өрийн талаар тодорхой хэлээгүй боловч Ч.Цтай уулзахдаа уг компани тус банканд өртэй, банк барьцаа нэхээд байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр өрийн талаар Ч.Цыг мэдэж байсан гэж Бож байна” гэж тус тус дурдагдсан байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад банканд өртэй эсэх, энэ талаар мэдэгдсэн эсэх зэрэг асуудлууд яригдсан. Р.Б “би анхнаасаа энэ тухай мэдээгүй” гэж мэдүүлсэн. Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч “энэ талаар тайлбарласан” гэж мэдүүлсэн. Зургаадугаарт, анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу 3,3 гаруй тэрбум төгрөгийг хэлэлцэхгүй орхигдуулсан атлаа “Зээлийн гэрээ”*******ний үндсэн дээр хийгдсэн “Барьцааны гэрээ”*******ний үүргийн гүйцэтгэл болох үл хөдлөх хөрөнгүүдийг Р.Б, н.Б******* болон бусад этгээд рүү шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх “*******” ХХК*******ийн 50 хувийн хувьцааны асуудлыг дутуу орхигдуулсан. Түүнчлэн “Бэлэглэлийн гэрээ”*******ээс гадна “Эрх шилжүүлэх гэрээ” давхар байгуулагдсан. “Эрх шилжүүлэх гэрээ” нь “Барьцааны гэрээ”*******ний нэгэн адил эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, компанийн захиран зарцуулах эрхийг давхар шилжүүлж байдаг компанийн эрх зүйн тодорхой харилцаа явагдаж байна. Уг асуудлыг давхар шалгаж, үүнтэй холбоотой дүгнэлтийг анхан шатын шүүх хийх ёстой. Тус асуудлуудыг ******банк болон хохирогч нарын хооронд мэтгэлцээн өрнүүлж байж шийдвэрлэх ёстой байсан. Яагаад энэ бүхнийг орхигдуулж, “Барьцааны гэрээ”*******нд үндэслэж, хуульд байх боломжгүй шийдвэр гаргаж, иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. “Зээлийн гэрээ”*******г хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус эсэхийг гагцхүү Иргэний хэргийн шүүх хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн шүүх тус асуудлыг Иргэний хэргийн шүүхээр хэлэлцүүлэхээр хэлэлцэхгүй орхих ёстой. Прокурорын зүгээс хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг маш тодорхой гаргасан. Анхан шатын шүүх тухайн үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, үлдсэн хэсгийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Ингэж шийдвэрлэхгүйгээр хэт нэг талыг барьсан гаргасан шийдвэр хэрэгжих боломжгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын зургаа дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.Б*******ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж, ******банкны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б******* нь төсөл дэмжиж, хөрөнгөө барьцаалуулаагүй. Шүүгдэгч нар Б.Б*******т “танай үйлдвэрийг худалдаж авна. Гэхдээ худалдаж авахын тулд мөнгө дутаад байгаа учраас ******банканд үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавиад мөнгийг чинь өгчихнө. Угаасаа танай үйлдвэрийг худалдаж авсан учраас танд ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн ба түүний үндсэн дээр Б.Б******* нь шүүгдэгч нартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Шүүгдэгч нар Б.Б*******ийг хууран мэхэлж, түний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг ******банкны барьцаанд тавиулах итгэмжлэл хийлгэж, тухайн компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан. Өмгөөлөгч Б.Баатарсайхан “хөрөнгөө барьцаанд тавьсан хүмүүст бүгдэд нь эрх, үүргийг нь тайлбарласан. Тухайн хүмүүс хөрөнгөө барьцаанд тавьж байгаагаа мэдэж байсан” гэж тайлбарлаж байна. Тийм зүйл огт байхгүй. Миний үйлчлүүлэгч өөрийн хөрөнгийг банкны барьцаанд тавьсан болохыг сүүлд мэдсэн. 2018 онд ******банк зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн үед “*******” ХХК*******ийн хувьцаа эзэмшигч Б.Б******* олдохгүй байна гээд Б.Б*******ийг эрэн сурвалж, улмаар тэрээр тухайн хэрэгт хариуцагчаар билүү гуравдагч этгээдээр оролцож байсан. Ингээд бид 2018 оны сүүлээр уг хөрөнгийг барьцаанд тавьсан болохыг мэдсэн. Түүнээс өмнө шүүгдэгч нар “зээл хөөцөлдөж байна, барьцаанд тавьж амжаагүй байна” гэдэг зүйл хэлдэг байсан. 25 дугаар хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан 2017 оны албан бичигт “компанийн нэр дээр 4 тэрбум төгрөгийн зээл олгоно уу” гэж байсан. Б.Б******* тус асуудлыг мэдэхгүй явсаар 2018 онд түүний хөрөнгийг барьцаалсныг мэдэж, улмаар цагдаагийн байгууллагад хандаж, уг асуудал шалгагдсан. Түүнээс биш Б.Б******* тухайн төслийг дэмжсэн, эсхүл “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулсан, гэрээ байгуулсан болохыг мэдэж байсан зүйлгүй. ******банкны тухайд, 1,2 тэрбум төгрөгийн зээлийг дарахын тулд шүүгдэгч нараар барьцаа хөрөнгө олуулж, бусдыг залилан мэхлүүлж, барьцаанд тавьсан үйлдлүүд байдаг учраас “Барьцааны гэрээ” нь хүчин төгөлдөр бус. Иймээс уг барьцаалбарыг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, ******банкны төлөөлөгчийн өмгөөлөгч нар Б.Б******* гэрээнд гарын үсэг зурсан мэтээр тайлбар хийж байна. Тийм зүйл байхгүй. Шүүгдэгч нар “Б.Б*******” гэж хэлж байгаад өөрсдөө гарын үсгээ зурсан. Өнөөдөр бид “Э*******монголиа” гэдэг сайхан системтэй болоод мэдээллүүдээ хардаг болсон. Одоогоос 10 жилийн өмнө тийм зүйл хөгжөөгүй, улсын бүртгэлийн байгууллага дээр очихгүй л бол эд хөрөнгөө барьцаанд бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжгүй байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байх үед банк нь олгосон зээлийнхээ зарцуулалтыг шалгах үүрэгтэй байсан ба ******банк нь хуульд заасан тус үүргийг хэрэгжүүлэхгүйгээр барахгүй өөрсдийн эх үүсвэрээр олгосон зээлийг хаасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр баригдсан буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Түүнчлэн ******банкны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “компанийн 50 хувийн хувьцааг хэрхэн шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байна. 2024 онд шүүгдэгч нарын зүгээс компанийн 50 хувийн хувьцааг Б.Б*******т буцаан шилжүүлсэн. Иймээс энэ талаарх асуудал хэлэлцэгдээгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

            Хохирогч Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатын шүүхийн шийдэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд “урьд нь давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр буцаасан” гэж дурдагдсан байна. Тухайн үед давж заалдах шатны шүүх “шүүгдэгч нарыг цагаатгахдаа хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг няцаагаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр хэлбэл, дахиж шалгах шаардлагатай гэсэн байдлаар буцаагаагүй. Үүний дагуу анхан шатын шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн тухайд, анхан шатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тэргүүн дэд захирал н.Ренчиндорж гэдэг хүн нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасны үндсэн дээр хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогддог. Үүний дагуу иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгч захирамж гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тэрээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******банкийг төлөөлж банкны ажилтан мэдүүлэг өгсөн боловч тэрээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх “Зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Хэрэгжих боломжгүй төслийг хэрэгжих боломжтой мэтээр Бит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Зээлийн гэрээ” хийсэн байна” гэж үзэж, “Зээлийн гэрээ”*******г хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг үндсэн өмчлөгчдөд буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. “***” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 26*******ны өдөр 1,2 тэрбумын зээлийг албан бичгээр хүссэн байдаг. Үүний дагуу 2015 оны 02 дугаар сарын 14*******ний өдөр 2 тэрбумын зээл олгож, үүнээс 1,236,000,000 гаруй төгрөгийг өмнөх зээлд нь суутгасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус зээлээс үлдсэн мөнгө хаашаа орсон болохыг тодруулсан. Гэтэл уг мөнгө нь төсөлд ороогүй, зориулалтын дагуу зарцуулагдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатын шүүхийн хэргийн үйл баримт, хохирлын хэмжээг тогтоосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч Н.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр “***” ХХК 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан ба түүнээс нэг хоногийн өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр компанийн зүгээс ******банканд “Зээлийн санхүүжилт орж ирэхгүй удаж байна. Уг 1,2 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт орж ирмэгц зээлийн хүүгийн хамт буцааж цааш төлнө” гэх албан бичиг өгсөн байдаг. Уг албан бичиг нь 20 дугаар хавтаст хэргийн 132 дахь талд авагдсан. Хохирогч нарын мэдүүлгээс үзвэл,  “***” ХХК 2015 оны 02 дугаар сард зээл авч, зээлийн барьцаанд Р.Б, Ч.Ц нарын хөрөнгүүдийг тавиулахдаа “7,8 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжих гэж байгаа. Биеийн тамирын хувцас, спортын хувцасны төсөл юм. Уг төсөлд 2 тэрбум төгрөг хэрэгтэй. Төсөл нь 6 сарын хугацаанд хэрэгжинэ. Оёдлын үйлдвэр байгуулна. Эхний жилдээ 7,9 тэрбум төгрөгийн орлого олж, 1,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана” гэж хэлсэн байдаг. 6 дугаар хавтаст хэргийн 222 дахь талаас эхэлж “***” ХХК*******ийн Р.Б, Ч.Ц нарт танилцуулсан төсөл авагдсан. Компани уг зээлийг авахаасаа өмнө 1,2 тэрбумын зээлийг төлнө гэдгээ ******банканд албан бичгээр мэдэгдсэн. 2016 оны 05 дугаар сарын 24*******ний өдрийн С.Цын мэдүүлэгт “банкнуудад барьцаа шаардсан тул н.О*******ь гэж хүнээр дамжуулан Р.Б, Ч.Ц нартай танилцсан. Бид энэ хүмүүст төслөө танилцуулсан, зээлтэй байгаагаа хэлж байгаагүй” гэж, 2016 оны 05 дугаар сарын 27*******ны өдрийн С.Лгийн мэдүүлэгт “бид н.О*******иар дамжуулан Р.Б, Ч.Ц нартай танилцсан. Зээл авах гэж байгаа, энэ зээлээр төсөл хэрэгжүүлэх ёстой гэдгээ танилцуулсан. 6 сарын хугацаанд төсөл хэрэгжинэ, эхний жилдээ 7,9 тэрбум төгрөгийн орлого олж, үүнээс 1,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж танилцуулсан” гэж дурдагдсан. 2016 оны 05 дугаар сард С.Ц “би Р.Б, Ч.Ц нарт өртэй гэдгээ хэл хэлж байгаагүй” гэж мэдүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03*******ны өдөр яллагдагч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт мөрдөгчөөс “өмнөх зээлийн 1,2 тэрбум төгрөгийн зээлийг яагаад төлсөн бэ” гэж асуухад тэрээр “******банкны зүгээс бид нарыг эргэн төлөх талаар дарамталж, шаардаагүй. Зүгээр л зээлийн үлдэгдэлтэй байж яах вэ гэж Б*******оод төлсөн” гэж хариулсан байдаг. Яг тэр өдрөө яллагдагч С.Цаас ахиад зээл авсан. С.Ц “яагаад та нар өмнөх зээлийн хугацаа нь болоогүй байхад төлсөн юм бэ” гэсэн чинь “урьдын зээлийн хүү  өндөр, сүүлд авсан зээлийн хүү нь арай хямд эх үүсвэртэй байсан учраас зээлээ хаасан” гэж хэлж байсан. 2015 оны 02 дугаар сард миний үйлчлүүлэгч нарын хөрөнгийг барьцаанд тавиулж, зээл авахаасаа өмнө 2 сард авсан зээлийг төлнө гэдгээ албан бичгээр илэрхийлсэн. Гэвч шүүгдэгч нар Р.Б, Ц.Ц нарт төслөө танилцуулж, хөрөнгийг нь барьцаанд тавиулсан. Харин тухай үед зээлийн талаар ******банкнаас асуухад тухайн банкны ажилтан “компанийн дотоод асуудлыг бид нар та нарт хэлэхгүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид шүүгдэгч нарыг тус банканд зээлтэй байсан гэдгийг мэдээгүй. Ч.Ц, Р.Б нарын хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт “хэрэв зээлтэй байсан, зээл нь 1,2 тэрбум төгрөг гэдгийг мэдэж байсан бол бид хэзээ ч хөрөнгөө барьцаалуулахгүй байсан” гэжээ. Шүүгдэгчид болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчид “2015 оноос 2020 он хүртэл мөрдөн шалгах ажиллагаа 5 жил үргэлжилсэн. Энэ хооронд хохирогч нар Иргэний шүүхэд хандахгүй яасан юм бэ” гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. 2015 оны 06 дугаар сараас эхэлж банкнаас барьцааны хөрөнгийн эзэд болох Р.Б, Ч.Ц нар руу “мөнгө төлөхгүй байна” гэж ярьж эхэлсэн. Р.Б, Ч.Ц нар шүүгдэгч нар руу “зээлээ төлөөч ээ” гэхэд шүүгдэгч нар “төлнө өө, удахгүй төлнө” гэж байсан. Ингээд 2016 оны эхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2020 он хүртэл уг асуудлыг орхисон зүйл байхгүй. Үүний дагуу анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтуудыг үнэн зөв, үндэслэл бүхий үнэлсэн гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид болон иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй байна. Иймээс иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хоёрдугаарт, уг хэрэг нь давж заалдах болон Улсын дээд шүүхээр нэг удаа хянагдсан бөгөөд уг шүүхүүд гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийн үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх банкны талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны зүгээс иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогчийн аль нэгээр тогтоолгох тухай хүсэлт гаргаж байгаагүй боловч тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх “Ч.Ц, Р.Б нарыг бусдад залилуулсан” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх тус асуудлыг “бусдад эд хөрөнгөөрөө залилуулсан, үүнтэй холбоотой мэдүүлэг өгсөн байна” гэж дүгнэж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” гэж ялгахгүйгээр хамтад нь шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ““Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”*******г тусад нь дүгнэдэггүй. Эдгээр гэрээг хамтад нь дүгнэх ёстой” гэх агуулгаар дүгнэж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өмнө нь давж заалдах шатын шүүх хэргийг шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүх дүгнэхдээ “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай” гэж үзсэнээс гадна “гэм буруугийн талаар хууль зөв дүгнэлт хийх шаардлагатай” гэх агуулгаар хэргийг буцаасан. Анхан шатын шүүх хэргийг сүүлийн байдлаар шийдвэрлэхдээ үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хохирогч Б.О******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гомдолтой байна. Би 4 хүүхдийн хамт 10 гаруй жил орох ороогүй амьдарч байна. Өдрөөс өдөрт амьдрал хэцүү болж байна. Миний бие анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Шүүгдэгч нарт өнөөдрийг хүртэл намайг хохиролгүй, орох оронтой болгох боломжууд байсан, сэтгэл дутсан гэж үзэж байна. Би шүүх хуралдаанд ирэх болгондоо энэ хүмүүс миний мөнгийг өгчих болов уу гэсэн Блоо сэтгэлдээ тээсээр өнөөдөрт хүрсэнд маш их гомдолтой байна. Би орох оронтой болтлоо гомдоно. Миний 4 хүүхэд цаашид хэрхэн амьдрах нь тодорхойгүй байна. Би өглөөнөөс орой хүртэл ажиллаад орох оронгийн мөнгө цуглуулах боломжгүй, өдрийнхөө хоолыг яая даа гэж амьдарч байна. Миний 3 хүүхэд ерөнхий боловсролын бага сургууль болон сургуулийн өмнөх насны нялх хүүхдүүд байдаг. Энэ хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа байхгүй болсон. Энэ хүүхдүүдийн амьдралыг энэ хүмүүс оронгоор эргүүлж, миний амьдралыг хөмөрсөн тогоо шиг болгосон. Энэ хүмүүс зөвхөн итгэл дээр үндэслэж, намайг залилсан. Хэрэв миний бие хуулийн байгууллагад хандаагүй байсан бол яах байсныг мэдэхгүй байна. Шүүгдэгч нар “Б.О******* гомдол гаргаснаас болж” гээд надад өширхөж ярьдаг. Цаг хугацааны хувьд хэргийг удаасанд гомдолтой байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Б.О*******ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхлээд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлье. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч “ер нь бол залилах сэдэл байгаагүй. Зээл хөөцөлдөөд авахаар байсан чинь банк дундуур нь будилаан хутгаад бид нарын бүх зүйлийг нураачихсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл нөхцөл байдлын хувьд бол тийм биш гэдгийг бүх хохирогч нар мэдүүлдэг. Бусад хохирогчид өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй боловч хэрэгт энэ талаар маш олон мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нар “том төсөл хэрэгжүүлнэ. Монгол Улсыг Японтой зэрэгцүүлэхээр үйлдвэр байгуулна” гэж хохирогч нарт ярьсан байдаг. Гэтэл тэднээс “төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм бол та нарт хэдэн төгрөг байсан юм бэ” гэж асуухад “10,000  ам.доллар” гэж хариулдаг. Уг мөнгө нь тухайн үеийн ханшаар 10,000,000 гаруй төгрөг юм. Түүнчлэн шүүгдэгч нар гэмт хэргийн замаар төсвийн болон төрийн сангийн хөрөнгө, хувь хүний эд хөрөнгө, мөнгийг авч, хэсэг цаг хугацаанд баян хүмүүсийн дүрд тоглосон. Зээл олгох эсэх асуудлыг “**** ***********”*******оос шийдвэрлэсэн байж болно. Гэвч тус шийдвэрийг  нарийвчилж үзвэл, зээлийн дүн нь 7,8 тэрбум төгрөг биш байсан бөгөөд хүү багатай зээлийг арилжааны банкнуудаар дамжуулж авах ба зээлийг банкнуудын тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд олгоно гэсэн агуулгатай байсан. Түүнээс биш бондын мөнгө гэдэг нь хий дэмий цацдаг зүйл биш. Тэгээд ч зээл авах тухай асуудлыг бусад банкнууд “бизнесийн түүх байхгүй, санхүүгийн баримтууд  хангалтгүй, барьцаа хөрөнгө хангалтгүй байна” гэх үндэслэлүүдээр татгалзсан. Гэтэл ******банкны тухайн үеийн захирлуудтай хуйвалдсаны үндсэн дээр ийм асуудал үүссэн. Б.О******* зүгээр л байраа барьцаанд тавиулчхаагүй шүү дээ. 7,8 тэрбум гэдэг том тоо яриад “200,000,000 төгрөг өгье. Байр, газрыг чинь өндөр үнээр худалдаж авъя” гэж байсан учраас Б.О*******т итгэл төрсөн. Уг нь шүүдэгч нарт хохирогч Б.О*******ийн байрыг  худалдаж авах, 1 сарын хугацаанд 23 сая төгрөг төлөх санхүүгийн боломж байсан. 800,000,000 төгрөгийн зөрүү гаргахад тус мөнгийг зүгээр л хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Залилах гэм хэрэг нь нийгэмд маш өндөр хор аюултай. Шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй бөгөөд харин ч зарим нэг хүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь багадсан гэж үзэж байна. Гэхдээ уг асуудлыг нэгэнт шүүх шийдвэрлэсэн тул миний зүгээс хэргийг анхан шат руу буцааж, эрүүгийн хариуцлагын хэмжээг нэмэх шаардлагатай гэсэн тайлбар хийхгүй. ******банкны гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж нэг зүйл хэлье. Анхан шатын шүүх нэг асуудлыг буруу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Зээлийн гэрээ”*******г хүчингүй болгох уу, эсхүл “Барьцааны гэрээ”*******г хүчингүй болгох уу гэдэг дээр л алдчихсан юм. Уг нь “Зээлийн гэрээ”*******г хөндөхгүйгээр орхиж, тус асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой байсан. Банкны зүгээс энэ 3 этгээдээс зээлээ авахын тулд иргэний нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр “Зээлийн гэрээ”*******тэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр орхиж, гагцхүү бусдын хөрөнгийг барьцаалж байгаа үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй тул “Барьцааны гэрээ”*******г хүчингүй болгох байсан. Иймэрхүү байдлаар анхан шатын шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахад татгалзах зүйлгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ,эсхүл хэргийг прокурорт буцаах боломжгүй. Миний үйлчлүүлэгч 2013 оноос хойш 12 жил хохирч байна. Тэгсэн атал шүүгдэгч нар 7 жил, 5 жил, 3 жилийн хугацаагаар ял шийтгэгдсэн. Шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй, эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө 5 хоногийн завсарлага авахдаа 1,500,000 төгрөг төлсөн...” гэв.

Хохирогч Т.Б******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна, өөр тайлбаргүй...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжихээс гадна шүүгдэгч нарын ялыг багадсан гэж үзэж байна. Яагаад ичих нүргүй  өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцож байгааг ойлгохгүй байна. Надад учирсан хохирлыг төлсөн гэж ярьж байна. н.Б бол манай хүргэний төрсөн дүү. Миний бие түүнийг итгэмжилсэн нь боловч машиныг манайх оруулж ирсэн. Н.Б*******од 10,000,000 төгрөг л төлсөн. Түүнээс өөр мөнгө төлөөгүй. Надад учирсан хохирол шүүхийн шийдвэрээр баталгаажсан. Тэгсэн надад миний мөнгийг төлөх нь битгий хэл “70,000,000 төгрөг илүү өгсөн” гэж ярьж байна. Шүүгдэгч нар хүнд 70,000,000 төгрөг өгөх нь битгий хэл 7 төгрөг ч  илүү өгөхөөргүй, рецидив гэмт хэрэгтнүүд байхгүй юу. Тэрээр урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 197.3 дахь зүйлд заасны дагуу их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгт буруутгагдаж, 2 жилийн хугацаагаар шоронд суугаад гарсан...” гэв.

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 онд шүүхийн шатанд томилолтоор оролцож эхэлсэн. Миний бие хэргийн материалтай шүүхийн шатанд танилцаж, шүүх хуралдаанд оролцож эхэлсэн. Энэ явцад хохирогч С.Д*******ын холбогдох хэрэг тусдаа шүүхэд шилжсэн тухай асуудал яригдсан. Анхан шатны шүүхээс хэргийг нэгтгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Хохирогч С.Д*******аас хэргийг нэгтгэх нь буруу гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. Миний бие уг шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Прокурор өмнөх яллах дүгнэлтэд хохирогч С.Д*******тай холбогдох хэргийг нэгтгэж, яллах дүгнэлт үйлдсэн. Хоёрдугаарт, прокурорын зүгээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. ******банкнаас “иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад талууд уг асуудлын талаар тайлбар, саналаа хэлсэн. Миний зүгээс ******банкийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад шүүгч өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ******банкийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан. Миний бие гэм буруугийн дүгнэлт хэлэлцэх явцад хохирол төлбөртэй холбогдох асуудлаар ******банкны “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”*******тэй холбогдуулан ямар нэгэн санал хэлээгүй. Учир нь, би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******банкийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах асуудлыг анхнаасаа дэмжээгүй. Иймээс энэ талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзсэн. “Хохирогч нарын зарим мөнгө өгөгдсөн байхад шүүхийн шийдвэрт өгөгдөөгүй мэтээр бичигдсэн” гэж яригдаж байна. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримт, мэдүүлгүүдийг Тж, хохирлыг хохирогч тус бүрээр тогтоож, шүүх хуралдаанд саналаа хэлсэн. Анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээж авсан. Иймээс миний бие ******банктай холбоотой тайлбар хэлэхгүй. “Уг асуудал нь гэмт хэрэг биш, иргэний эрх зүйн харилцаа юм биш үү” гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл шүүгдэгч нарт анхнаасаа хохирогч нарын эд хөрөнгийг худалдаж авах, хохирогчдын эд хөрөнгийг барьцаалж авсан зээлээрээ ямар нэгэн зүйл хийж бүтээе гэсэн санаа, зорилго байгаагүй, “****” ХХК*******ийн ******банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөх санаа, зорилготой байсан. Давьж заалдах гомдолд дурдагдсан С.Л*******гийн мэдүүлэгт “би С.М*******ын хэлсний дагуу зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зурсан” гэж тусгагдсан. Тэгэхээр “***” ХХК*******д зээлийн дагуу үр бүтээлтэй ажиллая үр дүн гаргая, ашиг орлого олъё гэдэг санаа, зорилго анхнаасаа байгаагүй болохыг давж заалдах гомдолдоо дурдсан гэж үзэж байна. Энэ асуудал анхан шатын шүүх хуралдааны явцад яригдсан. 12 дугаар хавтаст хэргийн 102*******109 дэх талд “1,152,200,000 төгрөгийг зээлийн төлөлт хийгдсэн байна” гэх аудитын дүгнэлт авагдсан. Тэгэхээр “****” ХХК*******ийн зээл авсан явдал нь өмнөх зээлийг төлүүлэх гэсэн санаа, зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. С.М “Бичиг баримт хуурамчаар үйлдээгүй байхад бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж ялласан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. 7,8 тэрбум төгрөгийн төсөл бичсэнийг үгүйсгээгүй. Гол нь тэрээр тухайн төслийг хэрэгжих боломжтой эсэх талаар Бит байдлыг нууж, хохирогч нарыг хууран мэхэлж, улмаар тэдгээрийн эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Прокурорын зүгээс энэ нөхцөл байдлыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа, зорилгогүйгээр авсан гэж үзсэн. Мөн энэ гэмт хэргийг зарим хохирогч нарт зохиомол байдлыг зориудаар бий болгосон, зарим хохирогч нарт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нөхцөлүүд байдаг. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан. Прокурор үүний дагуу хэргийг зүйлчилж, улмаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нарыг яллагдагчаар татагдсанаас хойш 8 жил өнгөрсөн байна. Хохирогч нарын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удсан” гэх тайлбар нь зүй ёсонд нийцнэ. Бид шүүгдэгч гэхээс илүү хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх нь чухал тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх С.Ц, С.М, С.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч С.Л, С.М, иргэний нэхэмжлэгч Г.Н, хохирогч С.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Ц, С.М, С.Л нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн: үргэлжилсэн үйлдлээр “Манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7,8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг чинь өсгөөд өгье, хамтарч ажиллая” гэж хуурч, төслөө хэрэгжүүлэх боломжгүй Бит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн хохирогч иргэдтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж,

Хохирогч Т.Б*******д “Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулчих, удахгүй зээл гарахаар эд хөрөнгийг чинь чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, түүний өмчлөлийн ****** дүүргийн ** дугаар хороо, ********** гудамж, **** тоот хаягт байрлах хувийн орон сууцыг, газрын хамт 2011 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад 35.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, урьд авсан зээл, барьцаа хөрөнгийг чөлөөлөн нийт 82.205.675 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;

Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирж байгаа, тэдний  хэрэгцээнд нийцсэн зөөлөн унаа хэрэгтэй байна, **** ***********оос “****” ХХК*******ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, зээл гарахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, хохирогч Б.Б*******ын эзэмшлийн Лексус 570 маркийн автомашиныг 78.000 ам доллароор худалдан авахаар, хохирогч Ж.Б*******гийн эзэмшлийн “Лексус 570” маркийн автомашиныг 105.000 ам. доллароор худалдан авахаар тус тус тохиролцон, 2014 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр ****** дүүргийн 16 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, дээрх 2 автомашины төлбөрийн урьдчилгаа 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлнө” гэж ярьж тохиролцсон атлаа автомашиныг бусдад худалдаж хохирогч Б.Б*******од 138.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, хохирогч Ж.Б*******д 186.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж залилсан,

“Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч, хохирогч Р.Бын өмчлөлийн ****** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, ****** гудамж ** дугаар байрны **,**,** тоот нийт 4 өрөө, 3 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ****** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан уг зээлээс тухайн банкнаас урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, нийт 1.669.869.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;

“Төсөл бичиж шалгарсан, **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч хохирогч О.Цын өмчлөлийн ****** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ****** гудамж ** дугаар байрны 12 тоот 4 өрөө, 416.929.862 төгрөгийн үнэ бүхий 1 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан  урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж 557.780.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

“*******” ХХК*******ийн үйлдвэрийг, газар, дагалдах хэрэгслийн хамт 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар ярьж тохиролцон, 2014 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар **** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдох гэж байгаа, банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, зээл авангуут худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, Б.Б*******ийн өмчлөлийн “*******” ХХК*******ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Лгийн нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 10 дугаар сарын 28*******ны өдөр ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан, нийт 1.686.077.639 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч С.М, С.Ц нар бүлэглэн:

Хохирогч Б.О*******т “**** ***********оос “****” ХХК*******ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон”, одоо түрээсэлж байгаа ****** дүүргийн * дугаар хороо ** дугаар хорооллын ***дугаар байрны ** тоот * өрөө байрыг /Б.О*******ийн өмчлөлийн/ 158.000.000 төгрөгөөр худалдан авъя, барьцаанд тавиад 1 сарын хугацаанд чөлөөлөөд өгнө” хэмээн  хуурч, 2013 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр ********** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгө хураагдаж,

мөн ”Япон улсаас гааль дээр орж ирсэн тоног төхөөрөмжийн татварыг төлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, өнөө маргаашгүй мөнгийг өгнө” хэмээн хуурч, 2014 оны 01 дүгээр сард ****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ******байрны ** тоот /Б.О*******ийн гэр/*******ын гадна 23.600.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 138.613.307 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

“...манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, эд хөрөнгөө барьцаалбал тэр зээлээс 1 тэрбум төгрөг өгнө, барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, хохирогч Д.О*******ийн өмчлөлийн ****** дүүргийн нутаг дэвсгэрт “**** ****” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр “**** ****” банк бус санхүүгийн  байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан, 50.000 ам.доллар буюу 50.000.000 төгрөгийг авч, зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө хураагдаж,174.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Ц нь ганцаараа:

****** дүүргийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр “**** ****” ХХК*******аас 6*******7 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Д*******аас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг төрсөн охин Б.М*******ийн *********** дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

******* Т.Б*******аас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /19хх 161/,

******* “**** ****” банк бус санхүүгийн байгууллага, Т.Б******* нарын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан №100 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ болон бусад холбогдох баримтууд /23хх 128*******144/

******* Хохирогч Т.Б*******ы: “...2011 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр ************ дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК*******ийн гүйцэтгэх захирал С.М, гишүүд болох С.Ц, С.Л нарт тэдний хүсэлтээр өөрийн өмчлөлийн ****** дүүргийн *********р хороо, ********** 1 дүгээр хэсэг **** тоотод байрлах хувийн орон сууц болон 416 м.кв газрын хамт “**** ****” ББСБ*******ын захирал Д гэх хүнд барьцаалан 35.500.000 төгрөгийн зээлийг авсан. С.М, С.Ц, С.Л нар нь удахгүй банкнаас зээл гарах гэж байгаа, зээл гарахаар чиний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө гэж надад итгүүлэн миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиулчхаад би 35.500.000 төгрөгөөс огт мөнгө авалгүй бүх мөнгийг дээрх хүмүүс авсан. ...Би гомдолтой байна. ББСБ нь С.М, С.Ц, С.Л нарыг олдохгүй байна, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд байгаа, үл хөдлөх хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авмаар байна...” /19хх 170*******171/,

******* Гэрч Д.Д*******ийн: “...2010 оны 11 дүгээр сарын 10*******ны өдөр манай байгууллага дээр “****” ХХК*******ийн захирал С.Ц, С.М, Т.Б нар ирсэн. С.Ц манай байгууллагаас урьд 40 сая төгрөгийн зээл авч Төв аймгийн Ахуй үйлчилгээний барилгыг барьцаалсан байсан тэр зээлийн үлдэгдэл 35,5 сая төгрөгийг Т.Б*******ы нэр дээр шилжүүлж Т.Б*******ы ****** дүүргийн 23*******р хороо, ********** гудамж **** тоот хаягт байрлах хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай байшин, газрыг барьцаалан гэрээ байгуулсан, 100 тоот зээл болон барьцааны гэрээг Т.Б******* хүлээн зөвшөөрөөд баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Т.Б*******ы зээлийн гэрээнд С.Ц хамтран зээлдэгчээр оролцсон. Зээл авснаас хойш С.Ц, С.М нар 2*******3 удаа уулзаад, бид Б*******ы энэ зээлийг төлнө гээд яваад байснаа сүүлийн үед алга болсон...” /19хх 174*******175/,

******* “**** **** ББСБ” ХХК*******ийн 08/18 дугаартай албан бичиг /19хх 199/,

******* “****” ХХК*******ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /26хх 57*******72/,

******* Иргэний нэхэмжлэгч Д.Д*******ийн: “...Зээлийн болон барьцааны гэрээгээр Т.Б******* нь зээлийг төлөх үүрэг хүлээж байгаа. Ц манайхаас 2010 онд 40 орчим сая төгрөгийн зээл авсан, төлөөд 35 сая төгрөгийн үлдэгдэл байсан. С.Ц, С.М, Т.Б******* нарын дунд ямар яриа болсон талаар би мэдэхгүй. **** ХХК*******д оёдлын үйлдвэр байгуулахын тулд тоног төхөөрөмж худалдан авна гээд 40 сая төгрөгийн зээлийг авч байсан. 2010 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрөөс нэг хоногийн өмнө С.Ц, С.М нар нь орж ирээд маш том төсөлд хамрагдахаар болсон, төсөл хэрэгжүүлэх гэж байна, өөрийн найз Б*******ыхаа эд хөрөнгийг барьцаалж зээл аваад, тэр мөнгөөр нь өмнөх зээлээ хааж барьцаа хөрөнгөө чөлөөлж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Маргааш нь Б******* гэж хүнийг дагуулж ирээд зээл авхуулж зээлээ хаасан. Зээл авсан цагаас хойш 2011 оны 11 дүгээр сарын 28*******ны өдөр 4.300.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 29*******ний өдөр 2.000.000 төгрөг, гээд үндсэн зээлээс 6.300.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр 700.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр 1.382.800 төгрөг, уг өдрөө нэмэгдүүлсэн хүүнд 276.500 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 02*******ны өдөр 400.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр 1.000.000 төгрөг гээд хүүгээс 3.759.300 төгрөг тус тус төлсөн. Зээлийг төлөөгүй асуудалтай холбоотойгоор уг хэрэг, асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь зээлийн хүү алдангийг зогсоосон байгаа...” /26хх 23*******27/,

******* Хохирогч Ж.Б*******гийн: “2014 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр төрсөн дүү Б*******ийн нөхөр О*******ын төрсөн дүү Б*******, Х /талийгаач/ нарыг Да хүрээ техникийн зах дээр байх үед М, Л нар нь уулзаад 78.000 ам долларын үнэтэй 05*******70 УНЧ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг сарын дотор төлбөрийг барагдуулна, манай компанитай хамтран ажиллах Япончууд  ирэх гэж байгаа юм аа,  Голомт банкны 7,8 тэрбум төгрөгийн зээл бүтэж байгаа гээд бичгээ үзүүлээд ****** дүүргийн 16*******р хорооллын нотариат дээр  гэрээ байгуулсан юм билээ. ...Б, Х нар нь дүү Б, хүргэн О нарт “манайх машинаа зарсан, танайх зарах уу гэж асуугаад машинаа гаражид байхад нь үзүүлсэн байсан. 2014 оны 03 дугаар сарын 20*******ны  өдөр “**** ХХК*******ийн ажлын байранд Б, О******* нарт “Манай компанитай хамтран ажиллах Япончууд  ирэх гэж байгаа юмаа,  зөөлөн машин хэрэгтэй байна, манайх үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, бараа материал барьцаалж байна, манай зүгээс ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлээд оношилгооны тэнд С.М С.Л нар нь ирээд дугааргүй, хар өнгийн шилэн эмблемтэй Лексус 570 маркийн автомашиныг 105,000 ам долларын үнээр Бож Б, О нар оношилгоонд оруулаад  тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн байсан. Дээрх 2 автомашины 183,000 ам долларын 10 хувь буюу 18300 ам долларыг урьдчилж авсан, үлдэгдэл 164,700 ам долларыг сарын дараа өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй. Бид машинаа хайгаад явж байтал Б, Х нарт таньдаг хүн нь танайх машинаа зарсан уу Дорнод аймагт явж байна гэж хэлсэн гэсэн. 2014 оны 12 дугаар сарын дундуур Оргил сувиллын ойролцоо бид явж байгаад Б бид хоёр явж байгаад зарсан машинаа таньтал 49*******12 улсын дугаар авчихсан байсан... ...урьдчилгаа 18,300 ам.доллар өгсөн, үүний дараа 50 сая төгрөг, 30 сая төгрөг, 15 сая төгрөг, 5 сая төгрөг буюу нийт 100,000,000 төгрөг М, Ц нараас авсан...” /17хх 30*******31/... С.М*******ын гаргаж өгсөн 230.774.000 төгрөгийн мөнгөний тооцоо дээрээс харахад нийт 145.774.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч байна... Зарсан 2 автомашиныг үнэлүүлсэн бөгөөд зарсан цаг үеийн ханш буюу 2014 оны үнэлгээ 325,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” /18хх 36*******37/ 

******* Хохирогч Б.Б*******ын: “...2014 оны 03 дугаар сарын 12*******13*******ны үед байх, нөхөр бид хоёр гэртээ байхад машиныг харж үзээд таалагдах бол авъя гэсэн. М гэдэг хүн машиныг худалдаж авахаар болсон. Манайх машинаа 78,000 ам доллараар зарахаар болсон,  С.М яг бүтэн 78,000 долларыг өгч чадахгүй, харин урьдчилгаа 10 хувийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг сарын дараа өгнө. Иймд нотариатын газраар орж гэрээ хийх үү гэсэн. Нөхөр бид 2 ярилцаж байгаад зөвшилцөлд хүрсэн. Урьдчилгаа болох 7800 ам долларыг авсан. С.М нь тухайн үед нөхөр бид хоёрт хэлэхдээ Японоос хүмүүс ирж байгаа, зөөлөн явдалтай 2 жийп машин хэрэгтэй байна, гээд авсан. Нөхөр Х нь “Тэгвэл манай ахад нэг машин байгаа, ярьж өгье гэж хэлсэн...” /17хх 35*******36/...С.М*******аас удаа дараа шаардсаны эцэст бэлнээр 10,000,000 төгрөг авсан. Өөрсдийнхөө хэрэгцээнд авч байгаа, өөрөө унаж хэрэглэнэ, Японоос хөрөнгө оруулагч нараас мөнгө ороод ирэхээр олон салбар байгуулах учраас хөдөө явахад хэрэгтэй байна гээд авсан. ...Одоо би С.М, С.Л, С.Ц нараас 120,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Тухайн үед нөхрийн бие муу, би өөрөө нялх хүүхэдтэй байсан учраас энэ асуудлын талаар хөөцөлдөж чадахгүй болчих гээд байсан учраас манай ах Б******* нь 2 машин гэж явж байсан юм...” /23хх 55*******56, 26хх 6/... Би М*******аас 230 орчим сая төгрөг аваагүй. М нь өөрөө рецетив гэмт хэрэгтэн, намайг хүртэл дарамталж байсан. Тэр бүү хэл 2 гөлөг өгөхдөө бэлэглэж байна гэж өгчихөөд сүүлдээ 1 гөлгийг 5 сая төгрөгөөр тооцож өгдөг ийм л зальтай хүн. Авсан бол би хэл ам хийхгүй, нүүрэлдье гэхээр татгалзаад байгаа нь ийм л учиртай хүн...” /23хх 91*******92/,

******* Б.О*******, С.Л нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 13*******ны өдөр байгуулсан Лексус 570 маркийн автомашиныг зээлээр буюу 105,000 ам.долларын зээлээр худалдах, худалдан авах гэрээ /17хх 110/,

******* Б.Б*******, С.Л нарын хооронд 2014 оны 03 сарын 13*******ны өдөр байгуулсан Лексус 570 маркийн автомашиныг зээлээр буюу 138,840,000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /17хх 111/,

******* Хохирогч Р.Б*******ын: “...Ц бид 2 нэг айлын баз хүргэчүүд байгаа юм. 2013 онд Ц ах, “миний танил О*******ийн таньдаг “***” ХХК*******ийн захирал Л, Ц нар хувцасны чиглэлээр төсөл бичиж шалгарсан, санхүүжилт хөрөнгө авах дээрээ тулчхаад байгаа юм байна, хамгийн гол нь банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байгаа юмаа, барьцаа хөрөнгө байвал туслаач ээ гэж байна чи юу гэж Бож байна уулзаж ярилцаж үзэх үү” гэсэн. Тэгээд би ахад танд хэрэгтэй, мөн тус болохоор бол тавьчихаа би зөвшөөрч байна гэсэн. Тэгээд Л, Ц, Мийгаа гэж дуудаад байдаг ах дүү нартай уулзаж байсан. Тэгэхэд төслөө сайхан танилцуулж яриад л олох ашиг, үйл ажиллагааг танилцуулсан. Ингээд зөвшөөрсөн бөгөөд тэрбум төгрөгийн барьцаа хэрэгтэй байна гэсэн, тэгэхээр нь ах бид хоёр 4 байр гаргахаар нэг байрыг нь 250 сая төгрөгөөр тооцож Бож авах юм байна даа гэж ойлгосон. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр өөрийн өмчлөлийн ****** дүүрэг 3 дугаар хороо, ****** гудамжны 12 дугаар байрны 27 тоот 138,15 мкв, 63 тоот 137,29 мкв, 64 тоот 138,15 мкв талбайтай нийтдээ 413,59 мкв талбай бүхий орон сууцны итгэмжлэлийг Л*******д хийж өгсөн. Энэ байрыг 1 жилийн дараа буцаагаад суллаад өгнө гэж ярьж байсан. Мөн энэ талаар “***” ХХК*******ийн 2014 оны 12 дугаар сарын 11*******ний өдрийн албан бичиг бий. Тэгээд итгэмжлэл хийж өгсний дараа 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ******банк дээр дуудсан, очиход Ц ах бид хоёрыг барьцааны гэрээнд гарын үсэг зур гэээд гарын үсэг зурсан, тэгээд л салцгаасан. 6 сарын дараа банкнаас яриад нөгөө зээл авсан хүмүүс 6 сар зээлийнхээ хүүг төлсөнгүй, асуудал хүндрээд байна, танай барьцаа хөрөнгөтэй ярина шүү гэсэн. Тэгээд судлаад нөгөө нөхдүүдийг олж уулзахад өмнө 1,3 тэрбумын зээл авч байсан бөгөөд түүнийгээ төлж чадаагүй өртэй, саяны төслийн санхүүжилт болох 2 тэрбум төгрөг орж ирэхэд өмнөх зээлийг хаачихсан үлдэгдэл 700 сая төгрөгөө бэлнээр гаргаад авсан байсан... Тэр гурвыг өр төлбөртэй байсныг мэдэж байсан бол хэзээ ч байраа тавихгүй, төсөл шалгарч ******банкаар дамжуулан зээл авч төслийн үйл ажиллагаа явуулах юм байна гэж ойлгосон болохоос өмнөх өр төлбөрийг суутгаад нааш цааш нь гэсэн асуудал байсныг мэдсэн бол хэзээ ч байраа тавихгүй байсан...” /12хх 78*******80/,

******* Хохирогч Ч.Ц*******ын: “...О*******ь 2 жилийн өмнө “***” ХХК*******ийн захирал С.Л, “****” ХХК*******ийн захирал С.Ц нартай намайг танилцуулж улмаар 2013 онд Засгийн газраас зарласан “*******” төсөлд биеийн тамир спортын хувцасны төсөл боловсруулаад оролцсон чинь шалгарчихлаа, барьцааны хөрөнгө дутаад байна гэж С.Л, С.Ц нар хэлсэн. Тэгээд төслийн холбогдох материалтай танилцаад олох ашиг хөрөнгө оруулалтын талаар Засгийн газрын тогтоол шийдвэрийг нь үзэж харж танилцсан, тэгээд дэмжээд туслаад өгөөч ээ гэсэн. Ингээд би өөрийн баз хүргэн Бтой уулзаж ярилцаад өөрийн нэг, мөн Бын 3, нийт 4 байрыг банкны баталгааны барьцаанд тавихаар болсон. ...Тухайн үед би Л, Ц нарыг хэдэн төгрөгийн зээл авах гэж байгааг мэдээгүй, барьцаа хөрөнгө л дутаад бид нараас тусламж авч байна гэж ойлгосон. Ингээд 6 сарын дараа банк бид нар луу утсаар яриад энэ хүмүүсээ олж өгөөч ээ хүүгээ төлөхгүй байна гэсэн. Тэгээд л энэ асуудлыг мэдсэн. С.М, С.Ц нар ******банкнаас өмнө нь зээл авсан байсан юм билээ. Тэр зээлээ төлөхийн тулд надад худлаа хэлж, компанидаа тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна гэж итгүүлээд улмаар өмнөх зээлээ хаахын тулд надад худлаа хэлж байгаад Б бид хоёрын эд хөрөнгийг барьцаалан зээл авч, өмнөх зээлээ хаасан байгаа юм. Тус банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан байсан бөгөөд өөрсдөө ямар ч барьцаа гаргаагүй Б бид хоёрын 4 байрыг барьцаалсан байсан... ” /12хх 76*******77, 26хх 11*******14/,

******* Гэрч Ц.О*******ийн: “2014 онд шиг санагдаж байна, С.Л, С.Ц хоёр надтай ирж уулзаад “зээл авах гэсэн боловч банкны барьцаа хэрэг болоод байна, хэрвээ банкинд барьцаа тавьчих юм бол зээлээ авчих гээд байна” гэж хэлсэн. Харин энэ үед “***” гэдэг төсөлд Л, Ц хоёр шалгарсан байсан бөгөөд зээлээ ******банкнаас авахаар болсон байсан. Ингээд би өөрийн танил Ц*******тай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлсэн чинь Б гэдэг хүнтэй уулзаж улмаар би Л, Ц хоёртой Ц, Б хоёрыг уулзуулсан. Гэхдээ би барьцаа хөрөнгө заавал тавь гэж хэлээгүй. Хэрвээ уулзаад итгэл үнэмшил олох юм бол барьцаагаа тавь л гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 06 дугаар сар байсан байхаа, Ц над руу утсаар яриад “над руу сая банкнаас ярилаа нөгөө хоёр чинь банкны хүүгээ төлөхгүй алга болсон байна, тэгээд манай байрыг хураана гээд байна.” гэж хэлсэн. Энэ үед л би Ц*******ыг барьцаа гаргаж зээл авч өгснийг мэдсэн. Улмаар Ц*******тай уулзаад яагаад банкны хүү төлөхгүй байгаа талаар асуухад “ажил хэвийн явагдаж байгаа, Япон улс руу экспортлох талаар гэрээ хийчихсэн байгаа, удахгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ” гэж хэлэхээр нь итгэсэн. Мөн сүүлд авсан зээлийн зарцуулалтын талаар асуухад Ц нь 2 тэрбум төгрөгийн зээлийг ******банкнаас авсан боловч банк нь урд авсан зээлийн үлдэгдлийг суутгаад авчихсан гэж хэлсэн...” /12хх 81/,

******* Гэрч О.Ө*******ийн: “...Би “****” ХХК*******д зээл олгож байгаагүй, харин ”***”  ХХК нь 2 удаагийн зээл авсан бөгөөд уг зээлийг би судалж зээлийг олгож байсан. Анх 2014 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр “***” ХХК*******ийн захирал Л нь “*******” төслийн хүрээнд шалгарсан оёдлын үйлдвэрийн төсөлд эргэлтийн хөрөнгийн зээл авахаар гэрээ хийсэн. Би бүгдийг нь судалж улмаар зээл олгохоор болж 2014 оны 12 сарын 26*******ны өдөр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг 1 сарын 1,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай өгсөн. Үүний дараа дээрх зээл дуусгавар болоогүй байхад “***” ХХК нь Засгийн газраас хэрэгжсэн “*******” хөтөлбөрийн хүрээнд зээл олгох шийдвэр гарч улмаар барьцаа хөрөнгөд 4 ширхэг байрыг холбогдох итгэмжлэл зөвшөөрөл авсны дагуу барьцаалахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ хийгдэх үед байраа барьцаалуулахаар итгэмжлэл хийсэн хүмүүс  нь өөрсдийн биеэр ирж зээлийн гэрээтэй танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 26*******ны өдөр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг С.Л нь чек бичиж бэлнээр авсан, мөн өдөр С.Л нь 1,2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж зээлээ хаасан. Сүүлд авсан зээлийг “***” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 25*******ны өдөр 14,794,520 төгрөгийг, 2015 оны 04 сарын 24*******ний өдөр 1,288,628 төгрөгийн хүүний төлбөрийг тус тус төлсөн” (12хх 84/,

******* ******банк, С.Л нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /12хх 30*******33/,

******* Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /12хх 34*******36/,

******* Р.Б, Ч.Ц нараас С.Л*******д орон сууц захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /12хх 22*******29/,

******* “****” ХХК*******ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /26хх 77*******103/,

******* Хохирогч Б.Б*******ийн: “...2014 оны 9 дүгээр сард өөрийн танил хүнээр дамжуулан С.Л, С.М, С.Ц нартай танилцаад ******* дүүрэгт байдаг миний ******* компани, үйлдвэртэй танилцаж үзээд худалдах, худалдан авах гэрээ хийхээр болоод салцгаасан. 2014 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр С.Л, С.М, С.Ц нар ******банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөөд болсон, одоо барьцаа нь дутуу байна, чиний урьдчилгааг зээл гарахаар өгнө гэж тохирон С.Лтэй худалдах, худалдан авах гэрээ өөрсдөө хийсэн. 2014 оны 10 дугаар сарын 27*******ны өдөр С.Л*******тэй уулзахад банкны барьцаанд миний үйлдвэрийг тавихын тулд ******банк нь ******* компани 50*******с доошгүй хувийг эзэмшиж байж барьцаанд тавьж болно гэж надад хэлэхээр нь би компанийн 50 хувийг ****** дүүрэгт байрлах Улсын бүртгэл дээр хамт очиж С.Л*******ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 28*******ны өдөр С.Л*******тэй хамт ****** дүүрэг, 2*******р хороонд байрлах нотариатаар орж банканд барьцаанд тавих эрхийг би олгож нотариатаар батлуулсан. С.Л нь 2018 он хүртэл зээл хөөцөлдөж байна гэж надад хэлж байсан, гэтэл 2018 онд Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг гуравдагч этгээдээр дуудаж үүргийн гүйцэтгэлийг ******* компанийн үйлдвэрийн барилгаар хангуулахаар ******банк нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл 2015 онд иргэн С.Л нь миний үйлдвэрийг барьцаалж 2 тэрбум төгрөгийн зээл авсан байсныг мэдсэн. 2018 оноос хойш Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөж байна гээд зээлийн гэрээ үзүүлсэн. Та нар цагдаад мэдэгдэх юм бол зээл ч гарахгүй, бид нар үйлдвэрийг чинь гаргаж өгч чадахгүй гэж хэлэхээр нь өнөөдрийг хүртэл цагдаад хандаагүй. ******банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг миний үйлдвэртэй цуг барьцаалагдсан бусад хүмүүсийн хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал түдгэлзсэн байгаа...” /25хх 15/... С.Л, С.Ц, С.М нар нь үйлдвэрийг зарна гэсэн зарын дагуу гурвуулаа надтай ирж уулзаад үйлдвэрийг чинь худалдан авах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ С.М нь **** ХХК*******г ажиллуулдаг, С.Ц нь компанийн захирал ажилтай, спорт хувцас үйлдвэрлэх гэж байгаа, ******банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авна. Уг зээлээр танай үйлдвэрийг 1,700,000,000 төгрөгөөр худалдан авна гэж хэлсэн. ...Төрсөн ах, дүү нар гэсэн учраас маш их итгэсэн. ...Ингээд үйлдвэрийг худалдан авах мөнгийг өгөхийн тулд ******банкнаас зээл авна, Банкнаас зээл авахын тулд худалдан авах гэж буй үйлдвэрийг барьцаалж байгаад, дээр нь ******* ХХК*******ийн 50 хувийг С.Л нь хувьцаа эзэмшдэг байдлаар харагдуулж байгаад зээл авах шаардлагатай байна гэсний дагуу өөрийн үйлдвэрээ  зарахын тулд итгэн улмаар С.Л*******д ****** ХХК*******ийнхаа 50 хувийг Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Мөн С.Л нь үйлдвэрийг банканд барьцаалах, миний өмнөөс баримт бичиг дээр гарын үсэг зурах эрхийг шилжүүлэн өгсөн. Дээрх процесс яриаг С.М, С.Л, С.Ц нартай ярилцаж байсан. Ингээд С.М, С.Л, С.Ц нараас шаардсаны дагуу бүх эрхээ шилжүүлж өгсний дараа сураг чимээгүй болсон. Ингээд хайгаад байж байтал Хан*******Уул дүүргийн шүүхээс намайг дуудсан. Очих уулзахад ******банкнаас нэхэмжлэл гаргасан байсан. Миний эзэмшлийн үйлдвэрийн болон одоо нэрийг нь мэддэг болсон Ц, Б нарын хүмүүсийн байрыг давхар барьцаалж байгаад ******банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авчихсан, тэрийг төлөөгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байсан. Гэтэл анх аман байдлаар тохиролцсоноор бол ******* ХХК*******ийн 50 хувийг С.Л шилжүүлэн аваад, мөн Үйлдвэрийг барьцаалан ******банкнаас 2 тэрбум төгрөгийн зээлийг авч, уг зээлсэн мөнгөнөөс 1 тэрбум 7 сая төгрөгийг надад өгч үйлдвэрийг худалдан аваад, эргүүлэн ******* ХХК*******ийн 50 хувийг С.Л нь буцаан надад шилжүүлэн өгөх байсан боловч ярьсан зүйлс худлаа болж зээл авсан мөнгөөрөө өмнөх зээлээ хаасан болж таарсан. ...С.М, С.Л, С.Ц нар гурвуулаа ирээд **** ХХК*******ийн захирал, тус компаниараа үйл ажиллагаа явуулж мөнгө олдог гэж итгүүлсэн, мөн компани хувьцааны 50 хувийг шилжүүлэн авсан, миний өмнөөс гарын үсэг зурах эрхийг авч улмаар банканд үйлдвэрийг барьцаалан зээл авч намайг хохироосон хүмүүс юм.  ...С.М, С.Л, С.Ц нарт "*******" ХХК*******ийн 50 хувийг шилжүүлэн өгсөн, үйлдвэрийг банкны барьцаанд тавиулснаас болж үйл ажиллагаагаа эрхэлж чадахгүй, улсад төлөх ёстой татвараа төлж чадахгүй, худалдан борлуулаад өөрийн мөнгөө гаргаж авъя гэхээр бусдад шилжүүлэн өгөх боломжгүй маш их эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Нөгөөтэйгүүр ******банканд байгаа ******* дүүргийн 5 дугаар хороо ******* тоот хаягт байрлах 1440,7 м.кв талбайтай, Ү******* ******* тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн зориулалттай баригдсан барилга, дагалдах эд зүйлс, газрыг алдах магадлалтай байна. Улмаар буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэх болон компани хувьцааны 50 хувийг эргүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлттэй байна. Мөн барьцаа хөрөнгө хураагдаж биет байдлаар шилжүүлэх боломжгүй болж алдсан тохиолдолд хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлж гарсан мөнгийг мөнгө хэлбэрээр гаргуулан авах хүсэлтэй байна...” /26хх 16*******17/,

******* Б.Б*******, С.Л нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр байгуулсан Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ /25хх 16*******22/,

******* Б.Б*******ээс С.Л*******д олгосон итгэмжлэл /25хх 35/,

******* 2014 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ /25хх 38*******39/, 

******* 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ ******банк, “***” ХХК, ******* ХХК, Ч.Ц, Р.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан ЭДҮТ/15*******001 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /25хх 40*******45/,

******* ******* дүүрэг, 5 дугаар хороо, *******тоотод байрлах 1140,7 м.кв талбайтай “*******” ХХК*******ийн үйлдвэрийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /25хх 50*******62/,

******* “****” ХХК*******ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /26хх 104*******146/,

******* Гэрч Д.Э*******ын: “...Б.Б******* нь миний төрсөн ах Б*******ын хүүхэд юм аа. Л, М, Ц нарыг мэднэ. Амгалангийн ажлын байран дээр 2014 онд байнга уулзаж ирдэг байсан. ******* дүүрэгт байрлах Б*******ийн блокийн үйлдвэрийг худалдан авах гэж байгаа хүмүүс гэж танилцуулж байсан. Л, М*******, Ц нар гэрээ болон банкны барьцааны талаар байнга ярьж Б*******т удахгүй мөнгийг чинь өгнө гээд яваад байдаг байсан. Амгалангийн байранд мөнгө төлөх график гаргаж байх шиг байсан, тэр үед би хамт сууж байсан...” /25хх 16/,

******* Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20*******ны өдрийн шүүгчийн захирамж /25хх 17*******18/,

******* “**********” ХХК*******ийн 2016 оны 7 дугаар сарын 29*******ний өдрийн А/29 дугаартай “Аудитын дүгнэлт” /12хх 104*******128/,

******* Хохирогч  Б.О*******ийн: “...2010 оны 10 дугаар сараас эхэлж миний эзэмшлийн ****** дүүргийн 13*******р хороолол  1101 тоот 2 өрөө байрыг М түрээсэлж ирсэн юм. М*******т сарын 300 ам.доллароор түрээсэлж байсан. Тэгээд түрээсийн хугацаа 1 жилд сунгагдаад явж байгаад 2013 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр сүүлийн гэрээ дуусаад гэрээ сунгах уу гэтэл ах нь одоо түрээсийн гэрээ хийхгүй, энэ байрыг чинь худалдаж авъя гэсэн. М надад хэлэхдээ би одоо 10 тэрбум төгрөг авах гэж байна, зээл авахаараа чамд 200.000.000 төгрөгийг банкны хүүгээр зээлээд хэрэглүүлье гэсэн юм. Тэр үед би итгээгүй юм. Хамгийн сүүлд гэхэд 2013 оны 12 сард багтаж орж ирнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бэлэн мөнгөө гар дээрээ авч байж өгнө гэсэн чинь надад, би тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гэж зураг харуулсан, орон нутаг болгонд үйлдвэрээ нээж байгаа, миний төсөл батлагдсан гэсэн. Тэгэхээр нь би бас итгэхгүй байсан чинь М, төрсөн эгч Ц*******тай ирээд, чи ахдаа байраа 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад өгчих, гааль дээр байгаа тоног төхөөрөмж ороод ирсэн, гааль дээр мөнгө хэрэгтэй байна, байраа Ориент банк бус санхүүгийн байгууллагад тавья гэсэн юм. Тэгээд тэр газарт нь очоод байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан, 50.000.000 төгрөгийг М өөрөө тоолоод авсан. ...би мөнгөө өгөөд Цад, “мөнгөө өглөө шүү” гэсэн чинь “за найдвартай, нэг сарын дотор угаасаа чөлөөлөөд авна” гэсэн. Тэгээд дараа нь ахиад 2014 оны 01 дүгээр сард М ах утасдаад ахад нь хэдэн төгрөгийн хэрэг болоод байна, нөгөө мөнгө нь бүтэх гээд банкны хурлаар ороод байна, өнөө маргаашгүй мөнгө бүтлээ гээд дахин дахин залгаад гэрээс бэлнээр 23.200.000 төгрөг аваад явсан. Энэ мөнгийг авахдаа Ц эгчтэй хамт ирээд аваад явсан... Одоо байрны мөнгө 113.000.000 төгрөг, мөн бэлнээр авсан 23.600.000 төгрөг, ингээд Бит хохиролд 136.300.000 төгрөг, мөн дээрээс нь нэмээд энэ хугацаанд авсан 4 өмгөөлөгчийн хөлс, нийт 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...” /9хх 42*******43/...итгээд байраа зарах, мөн байраа барьцаалж зээл гаргаж өгөхөөр болсон. Үүний дагуу 2013.11.22*******ны өдөр уулзаж тохиролцсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "**** ****" ББСБ*******д байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, би өөрийнхөө нэр дээр зээл гаргуулан авч, ББСБ*******аас би өөрөө 50.000.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад, улмаар мөнгийг авч гараад банк бусын гадаа М нь ирээд 50.000.000 төгрөгийг тоолоод авч явсан. 1 сарын дотор зээлээ төлж, байраа чөлөөлөхөөр гэрээ хийсэн байсан боловч Банк бусад мөнгөө төлөхгүй, мөнгөө төлөөч, тохиролцсоны дагуу байрыг минь чөлөөлж өг гэхээр **** ***********ын зээл бүтэхгүй, удаашраад байна гээд хугацаа хожоод яваад байдаг байсан. Ингээд байрыг барьцаалж зээлж авсан 50.000.000 төгрөгийг төлөхгүй байсаар байгаад "**** ****" ББСБ*******аас намайг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өгч, улмаар "**** ****" ББСБ*******д мөнгөн дүнг нь одоо санахгүй байна, надаас 70 гаруй сая төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Энэ хугацаанд С.М нь анх надад хэлж итгүүлсэн бүх зүйлээ хэрэгжүүлээгүйгээс гадна, С.М*******ын өмнөөс өөрийн нэр дээр байраа барьцаалж зээл авч өгөөд, зээлээ С.М нь төлж барагдуулна гэсэн хэрнээс төлөхгүй байснаас болж Шүүхийн шийдвэр гарна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, миний байр хураагдан, дуудлага худалдаанд орж "**** ****" ББСБ*******ийн төлбөр төлөгдсөн. Ингээд би бүр байраараа хохирсон. Улмаар Голден Ассет ХХК*******аар миний алдаж хохирсон ****** дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ***дугаар байрны 11 тоотод 2 өрөө байрыг үнэлүүлэхэд 115.013.307 төгрөгөөр үнэлэгдсэн. Ингэхээр би зөвхөн байртай холбоотой асуудал дээр С.М*******аас 115.013.307 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг авах ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Мөн 2013.11.25*******ны өдөр 50.000.000 төгрөгөөр бэлнээр зээлсний дараа 2013.12 сарын дундаас эхлээд С.М, С.Ц нар нь **** ХХК*******ийн нэр дээр ажиллуулдаг Хан*******Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оёдлын үйлдвэрээ үзүүлээд, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирээд манай оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулж, үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжүүлэх, хөдөө орон нутагт салбар нээх гэж байгаа, үүнтэй холбогдуулан Япон улсаас шинээр тоног төхөөрөмж орж ирж байгаа, гааль дээр ирчихсэн байгаа юм аа, татварыг төлөөд тоног төхөөрөмжөө авчихмаар байна, боломжоороо олоод туслаач, эргүүлээд 1 сарын хугацаанд **** ***********ын 10 тэрбумын зээл бүтэхээр нь өгчихнө, зээл өгөх нь тодорхой, цаг хугацааны асуудал болоод байна гэхээр нь энэ үед байрыг маань авна, зээлээ төлнө гээд давхар давхар асуудалтай, түүнийгээ шийдчих байх, С.М*******ын ажил бүтвэл, миний мөнгийг бүтээж өгөх юм байна гэж итгэж, туслаад итгээд яваад байсан. Энэ үед нөхөр Д.М*******ийн унаж хэрэглэдэг Toyota Hilux загварын автомашиныг 23.600.000 төгрөгөөр зарчихсан, мөнгөө хадгалаад байж байсан учраас С.М, С.Ц нар нь удаа дараа гуйгаад байсан учраас мөн л 1 сарын дараа гэхэд эргүүлээд өгчих байх гэж итгээд 2014 оны 01 сарын эхээр өдөр нь сайн мэдэгдэхгүй байгаа, бэлнээр мөнгө нь байсан учраас С.М, С.Ц нар манай гэрийн гадаа ирээд мөнгийг бэлнээр тоолоод аваад явсан. Уг авсан 23.600.000 төгрөгийг тоног төхөөрөмжийн татвар төлнө гэж авсан боловч сүүлд шалгалтын явцад гааль дээр тоног төхөөрөмж орж ирсэн нь нотлогдохгүй, мөн тухайн **** ХХК нь татвараас чөлөөлөгдсөн компани байсан. Ингэхээр байраа алдаад 115.013.307 төгрөгийн хохирол учирсан, мөн бэлнээр 23.600.000 төгрөгийг өгсөн. Ингэхээр С.М, С.Ц нараас авах ёстой мөнгө маань 138.613.307 төгрөгийг авахаар байгаа...Нийт авах ёстой 138.613.307 төгрөгөөсөө өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг аваагүй байгаа. Уг авах ёстой мөнгөнд хамааралгүй байдлаар миний байрыг түрээсэлж байхдаа сүүлийн 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөр өгөөгүй байсан бөгөөд бид хоёр түрээсийн төлбөрөө жилээр нь /сарын 650.000*******700.000 төгрөг/ хийдэг байсан боловч 1 жил орчмын хугацаанд төлбөрөө төлөөгүй байсан учраас уг мөнгөндөө Бож кровн машиныг өгсөн. Өгөхдөө төлөөгүй түрээсийн төлбөрт Бож өгсөн бөгөөд машиныг яг тэдэн төгрөгт гэж үнэлж өгөөгүй. Түрээсийн төлбөртөө гээд 2013 оны 06 сарын 04*******ны өдөр С.М надад шилжүүлж өгсөн. Уг машин нь надад өгөх төлбөртэй ямар ч хамааралгүй. ...Би С.М, С.Ц нараас 138.613.307 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” /23хх 52*******54/,

******* Хохирогч Д.О*******ийн: “... тэр 2 хүн “манай компани аж үйлдвэрийн тендерт оролцоод 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, чи эд хөрөнгөө барьцаалчих юм бол тэр зээлээс 1 тэрбум төгрөг аваарай бид чиний барьцаалсан хөрөнгийг чөлөөлөөд өгчихнө” гэсэн. ...тэгээд би өөрийн эд хөрөнгө болох ****** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** **** худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавихаар болсон. Ц, М нар өөрсдөө гүйж хөөцөлдөж байгаад “**** ****” банк бус санхүүгийн байгууллагыг олж бид нар эд хөрөнгөө тавьсан. 100.000 ам долларын зээл авсан. 1 сарын хугацаатай зээлийн гэрээ гэж Бож байтал 1 жилийн хугацаатай байсан. ...2015 оны 02 дугаар сарын 27*******ны өдөр 12000 ам доллар авч “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад өгсөн. Дараа нь 20 сая төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27*******нд 1 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26*******нд 1.5 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30*******нд 5 сая төгрөг тус тус өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 25*******нд 5000 ам.доллар авсан, өөр мөнгө аваагүй...” /18хх 204*******205/...2015 байна уу 2016 онд байх, цаг хугацаа өнгөрсөн учраас оноо мартсан байна, намайг ажлын байран дээрээ байж байтал С.М, С.Ц, С.Л нар ирж уулзаад Аж үйлдвэрийн яамнаас **** ХХК*******д 7,8 тэрбум төгрөгийн зээл олгох гэж байгаа гэсэн утга бүхий бичиг үзүүлээд, яаралтай мөнгөний хэрэг гараад, 14 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, эргүүлээд бүрэн төлнө гэхээр нь өөрт бэлэн мөнгө байгаагүй, мөн надад мөнгөний хэрэг байсан учраас өөрийн ****** дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол ***р байрны 1 давхарт байрлах 290,42 м.кв талбай, ***р байрны зоорины давхрын зүүн хэсэгт байрлах 145.16 м.кв талбайтай үйлчилгээний талбайг барьцаалан “**********ББСБ”*******аас 2 жилийн хугацаатай 100.000 ам.долларыг зээлсэн. Уг зээлж авсан 100.000 ам.доллароос С.М, С.Ц нарт бэлнээр 50.000 ам.долларыг өгсөн. Тухайн үед монгол мөнгө өгөөгүй бөгөөд уг 50.000 ам.долларыг монгол мөнгөөр 100.000.000 төгрөгт Б*******ж өгсөн. Үлдэгдэл 50.000 ам.долларыг өөрөө авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Ингээд **** **** ББСБ*******д зээлийг өөрийн нэр дээрээ авсан байсан учраас зээл авсан өдрөөс хойш хугацаатай төлж явсаар байгаад өөрийн төлөх ёстой 50.000 ам.долларыг **** **** ББСБ*******д бүрэн төлж барагдуулсан байгаа. С.М, С.Ц нарт бэлнээр 50.000 ам.долларыг төлөөгүй байгаа. Миний санаж байгаагаар бол **** **** ББСБ*******д нийт 174 орчим сая төгрөгийг төлөхөөр болсон байгаа. Би өөрийн авсан 50.000 ам.долларыг төлж дуусгасан учраас барьцаанд тавьсан ****** дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол ***р байрны 1 давхарт байрлах 290,42 м.кв бүхий үйлчилгээний талбайг чөлөөлж авсан байгаа. Харин С.М, С.Ц нарын төлөх ёстой 50.000 ам доллар буюу түүний хүү алдангид нь ****** дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол ***р байрны В1 буюу зоорины давхрын зүүн хэсэгт байрлах 145.16 м.кв талбайтай үйлчилгээний талбайг **** **** ББСБ*******ийн барьцаанд байсан боловч намайг шүүхэд өгөөд, улмаар шүүхийн шийдвэр гарч **** **** ББСБ*******д төлөх ёстой төлбөрт тооцож зоорины давхрын үйлчилгээний талбайг өгөхөөр шийдвэр гарсан. Үүний дагуу **** **** ББСБ*******д С.М, С.Ц, С.Л нарын төлөх ёстой төлбөрийн оронд өөрийн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгөх байсан учраас үл хөдлөх хөрөнгөө алдахгүй байхын тулд миний төрсөн дүү болох Э, Э нар нь **********ББСБ*******д төлөх ёстой 174 орчим сая төгрөгийг төлж, **** **** ББСБ*******д өгөхөөр байсан үл хөдлөх хөрөнгийг маань чөлөөлж, дүү Э нь өөрийнхөө нэр дээр авсан байгаа. Ингэхээр би **** **** ББСБ*******д ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй болж, улмаар **** **** ББСБ*******д С.М, С.Ц, С.Л нарын төлөх ёстой төлбөрийг дүү Д.Э нь 174.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ингэхээр одоо С.М, С.Ц, С.Л нараас авах ёстой мөнгө нь 174.000.000 төгрөг болж байгаа юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд одоо С.М, С.Ц, С.Л нараас 174.000.000 төгрөг авах ёстой. Ингэхээр төрсөн дүү Д.Э нь 174.000.000 төгрөгийг авах ёстой болоод байгаа юм. Гэвч дүү маань энэ асуудалд оролцохгүй, намайг нэхэмжлэх байдлаар яв яв гэсэн учраас миний бие анхнаасаа хохирогчоор явж байна. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. С.М, С.Ц, С.Л нарын хүмүүст гомдолтой байна...” /23хх 93*******94/,

******* Иргэний нэхэмжлэгч Б.Г*******ийн: “...М нь надад дүү О*******ийн байрыг зах зээлийн үнээс бараг 30 хувь илүү үнээр, мөн миний зуслангийн байшинг бараг 60 хувь илүү үнээр худалдаж авахаа амлаад хамт газар дээр нь очиж үзэж байсан. М нь над руу утсаар бараг тасралтгүй өдрийн 10*******20 удаа залгаж гуйж мөнгө олоод өгөөч, О*******ийн байрыг тавиулаад өгөөч гэж байсан. Хүн тасралтгүй залгаад олон дахин ярихаар бүр үнэмшил төрдөг юм билээ. Энэ бүхнээс болоод эр хүнд мөнгөний хэрэг гарахгүй яахав гэж би Бсон. Банкны ажилтнуудыг авлига мөнгө хэрэгтэй байна, гааль дээр ирсэн тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй байна гээд байсан. Тэгээд  миний дүү О******* болон хүргэн М******* нараас 20,600,000 төгрөгийг надаас 3,000,000 төгрөгийг нийт 23,600,000 төгрөгийг С.М, С.Ц нар нэмж авсан боловч мөнгийг өгөөгүй. Би боломжтой хүн биш ч гэсэн өөрт байгаагаа хамж шимээд л 3,000,000 төгрөг болгож М*******т өгч байсан...” /8хх 81/,

******* Шинжээч С.О*******ийн: “...Б.О*******ийн эзэмшлийн ****** дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол  ***дугаар байрны 11 тоот байр нь хэмжилт хийхэд 58,9179 мкв талбайтай болсон, 59 мкв талбайгаар тооцож үнэлгээг гаргасан... 2013 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн байдлаар 115.013.307 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон...” /13хх 123/,

******* Гэрч Д.М*******ийн: “...эхнэр О******* түүний ах Г******* нарт ...байрыг чинь өндөр үнээр авна, мөнгийг нь 14 хоногийн дараа өгнө” гэж санал тавьсан талаар би утсаар сонсоод эргэлзэж эхэлсэн. М нь хэдхэн хоногийн дараа 10 тэрбум төгрөгийн зээл авна гэж хэлээд төслийн бичиг баримт үзүүлээд, Г******* ахыг үйлдвэр дээрээ аваачиж үзүүлсэн байгаа юм, энэ мэтээр олон хоног эргүүлдэж, 20 гаруй удаа утсаар залгаж гуйсан учраас эцэст нь бид өндөр үнээр зараад 3 өрөө болгох боломж байгаа мэт санагдаж гэрээ хийж “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаалсан...” /8хх 3*******4/,

******* Б.О*******, “**** ****” ББСБ нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр байгуулсан 13/2128 дугаартай Зээлийн гэрээ /9хх 61*******65/,

******* Гэрч М.Н*******ын: “...О******* нь манай эхнэр байгаа юм. ...”**** ****” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам доллар авсан. 50,000 ам.долларыг нь М, Ц нар авсан. Зээлийн гэрээг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулж зээлүүлсэн. Ц, М нар О******* бид хоёрт хэлэхдээ “Танай авч байгаа зээлийг 100 хувь бид хоёр дааж төлнө, 1 сарын хугацаатай байхад болно, эхний санхүүжилт оронгуут эд хөрөнгийг зээлээс чөлөөлж өгнө” гэж амаар тохиролцсон...” /18хх 206*******207/,

******* Гэрч П.Н*******ийн: “...М нь төсөв батлагдсан 7,8 тэрбум төгрөг байгаа барьцаа байвал банкнаас зээл гаргаж өгнө гэж хэлсэн. ...тэгээд **** **** дотор М, Ц хоёрыг О*******тэй уулзуулсан. Нэг удаа О******* бид 2 очиж уулзахад 60 гаруй сая төгрөг төлсөн гэж байсан...” /18хх 208*******209/,

******* Хамтран ажиллах гэрээ, иргэд хоорондын зээлийн гэрээ /19хх 5*******7/,

******* Хохирогч С.Д*******ын: “... Би 2021 онд "*************" ХХК дээрээ ЖДҮ*******н зээл авах зорилгоор хөөцөлдөж байсан ба Монгол банкин дээр хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй гээд банкнаас ЖДҮ*******н зээл гарахгүй гэж хэлсэн. Ерөнхийдөө би хүү багатай зээл хайж байсан. 2021 оны 11 сарын эхээр би бясалгалын төв дээрээ байхдаа тэнд хамт бясалгал хийдэг Дд бага хүүтэй зээл авах хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд оёдол дээр хөрөнгө оруулалт хийх хүн байна чи уулзах уу" гэхээр нь би зөвшөөрөөд манай ажил дээр аваад ирээч гэж хэлэхэд 2021 оны 12 сарын 10*******ны өдөр **** дүүргийн 9 дүгээр хороо ****** тоотод байх манай оёдлын үйлдвэр дээр Д хөрөнгө оруулалт хийнэ гэх Ц гэх эмэгтэй түүний охин М нарын хамтаар ирсэн. Ц нь урьд өмнө оёдлын техник хэрэгсэл оруулж ирдэг байсан миний хуучны зүс таних эмэгтэй байсан. Ц надад хэлэхдээ гаднын хөрөнгө оруулалт эгч нь авч байгаа нэг хөрөнгө оруулагчтай болсон, одоо манай хөрөнгө оруулалтын мөнгө орж ирнэ хамтарч ажиллах оёдлын салбарынхаа хүмүүсийг хайж байна, яг чам шиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс хэрэгтэй байна, жилийн 2 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах гэж байгаа гэж хэлсэн. "**** **** ХХК"*******аас 6*******7 сая орчим долларын хөрөнгө оруулалт орно гэж хэлсэн. Тэр хөрөнгө оруулалтаараа том оёдлын үйлдвэрүүд барина захиалга нь Япон улсаас орж ирнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр хөрөнгө оруулалтыг нь маш сайн лавлаж асуухад "манай хөрөнгө оруулалтын дээр хамтарч ажиллах эсвэл чи надад мөнгө байршуулах юм бол хөрөнгө оруулалтынхаа мөнгөнөөс бага хүүтэй зээл гаргаж өгч болно" гэж хэлсэн. Хамгийн сүүлийн хугацаа 2022 оны 03 сарын 15*******ны өдөр гэхэд мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол 1 тэрбум төгрөгийн зээл хайж байгаа талаараа хэлсэн. Хөрөнгө оруулалт чинь орж ирэхээр л би аль нэг нөхөцлөө сонгоно гэж хэлсэн. Тэгээд Ц нь манайх санхүүжилтээ авахад гадаад валютын данс нээх гэх мэт зардалд мөнгө хэрэгтэй байна 50,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх боломж байна уу гэж хэлсэн. Ерөнхийдөө зээл гаргахад урьдчилгаа төлбөр болгож авч байна гэж би ойлгосон. Тэгээд би 2021 оны 12 сарын 24*******ний өдөр Цтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэгээд гэрээ байгуулсны маргааш би хүнээс хүүтэй 60,000,000 төгрөг зээлээд 50 саяыг нь Цад өгсөн ...Тэгээд одоог хүртэл Ц*******ын хөрөнгө оруулалт гэх мөнгө орж ирээгүй надаас авсан 50,000,000 төгрөгөө одоог хүртэл буцаан өгөөгүй намайг хохироож байна. Сүүлдээ бүр гар утсаа авахаа больсон миний дугаарыг блок хийсэн байгаа...” /28хх 9/,

******* Гэрч Б.М*******ийн: “....Би ээж С.Ц болон түүний танил дүү Д нарын хамтаар 2021 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр Д******* гэх эгчтэй уулзсан. Уулзаад ээж тухайн хүмүүстэй хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд мөнгө төгрөг ярилцаад байх шиг байсан. Би тухайн үед машин бариад жолоочийн үүрэг гүйцэтгээд л явж байсан. Тэд нар хоорондоо юу ярьсан талаар би тодорхой мэдэхгүй. Тэгээд манай ээж С.Ц нь Д******* гэх эгчээс 50,000,000 төгрөг авахаар болоод өөрийнх нь данснууд хаагдсан байсан болохоор миний 5429105820 дугаарын Хаан банкны дансаар 50.000.000 төгрөг тухайн өдөр авсан. Тэр дансны картыг ээж тухайн үед ашиглаж байсан болохоор мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...” /28хх 16/,

******* Гэрч Б.Б*******ийн: “...Би *****ын хөрөнгө оруулалттай *****ХХК*******ийн Монгол талаа хариуцсан менежер ажилтай. Манай компани 2018 онд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш манайх өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай компани захирал ***** улсын иргэн "********нь 2022 оны 09 сард ***** улс руу ажлаар буцсан байгаа ба энэ оны 03 сарын 20*******ны өдрийн орчимд Монгол улсад эргэн орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Захирал явсан цагаас хойш манай үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалтай байгаа. Захирал ирээд үйл ажиллагаа хэвийн явагдана. Би тухайн манайхтай байгуулсан гэх гэрээг харлаа. Манайх тухайн "**** *** ХХК*******тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэхдээ хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэдэг нь хөрөнгө оруулна гэсэн үг биш. Ерөнхийдөө анхан шатны гэрээ гэж ойлгож болно. Тухайн газар нь манай шаардлагыг хангаад мөн манайхтай хамтарч ажиллах үйлчилгээ авах 15,000,000 төгрөгийн төлбөр төлснөөр дараагийн шатны гэрээ хийгддэг. Тэгэхээр тухайн компани манайхаас хөрөнгө оруулалт авах гэрээ байгуулаагүй гэсэн үг. Манайд 15,000,000 төгрөгийн төлбөр төлсөн асуудал ч байхгүй. Би **** *** ХХК*******ийн захирал С.Ц гэх хүнийг танихгүй...” /28хх 19/,

******* 2023 оны 02 дугаар сарын 7*******ны өдрийн Б.М*******ийн эзэмшлийн *********** дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй хуулга /28хх 48*******61/,

******* “**** ***” ХХК, “**** ****” ХХК*******ийн хамтын ажиллагааны гэрээ, “*************” ХХК, “**** ***” ХХК*******ийн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, мөнгө шилжүүлсэн баримтууд /28хх 21*******29/,

******* Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн “Тушаалын өөрчлөлтөд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” №173 дугаартай тушаал /3хх 138*******140/,

******* *** ХХК*******н зээлийн барьцаа хөрөнгөнд гаргасан баталгаа /3хх 250/,

******* Гэрч Ц.О*******ь, Б.Т, О.Ө*******, Б.Э, Д.Э, Г.Б нарын мэдүүлгүүд /4хх 80*******88/,

******* С.Л*******гийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 230, 234*******238/,

******* *** ХХК Зээлийн дансны хуулга /6хх 180/,

******* 2014 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр ******банк, *** ХХК нарын хооронд байгуулагдсан ЭХ*******14/036 дугаартай зээлийн гэрээ /6хх 185*******186/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нарыг дангаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглан, Бит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн Бит байдалд нийцжээ.

3. Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч, шүүгдэгч нарын хооронд болон шүүгдэгч нарын нэр бүхий иргэдтэй байгуулсан гэрээнүүд, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нар нь бүлэглэн хохирогч Т.Б*******ы үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцыг нь “**** ****” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан зээл авсан атлаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөлгүй залилсан, хохирогч Б.Б*******, Ж.Б******* нараас “Лексус 570” загварын хоёр ширхэг тээврийн хэрэгслийг нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Б.Б*******, Ж.Б******* нарт мөнгийг буцаан өгөлгүй залилсан, хохирогч Р.Б, Ч.Ц нарын үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч ******банкны барьцаанд тавьж зээл авч залилсан, хохирогч Б.Б*******ийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар ярьж тохиролцон “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “*******” ХХК*******ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Лгийн нэр дээр шилжүүлэн авч, ******банкны барьцаанд тавьж залилсан,

шүүгдэгч С.Ц, С.М нар нь бүлэглэн хохирогч Б.О*******ийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авъя, барьцаанд тавиад 1 сарын хугацаанд чөлөөлөөд өгнө хэмээн  хуурч “**** ****” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиулан, зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгө хураагдаж, мөн ”Япон улсаас гааль дээр орж ирсэн тоног төхөөрөмжийн татварыг төлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, өнөө маргаашгүй мөнгийг өгнө” хэмээн хуурч залилсан, хохирогч Д.О*******ийн ****** дүүргийн нутаг дэвсгэрт “**** ****” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09*******ний өдөр “**** ****” банк бус санхүүгийн  байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулж залилсан,

шүүгдэгч С.Ц нь ганцаараа хохирогч С.Д*******аас хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг төрсөн охин Б.М*******ийн *********** дугаартай дансаар шилжүүлэн авч залилан, үүргээ зориуд биелүүлэлгүйгээр гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний энэхүү үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Учир нь, Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний харилцаагаар шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн хариу төлбөрийг хийхгүйгээр, гэрээний үүргээ зориуд биелүүлэлгүйгээр ашиглах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах, эргэлтэд оруулах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогддог болно.

          4. Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн Битойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзахаас гадна хуулийг тайлбарлан хэрэглэхдээ шүүгдэгчид илүү ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэдэг болно.

          Ийнхүү анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М*******т 07 /долоо/ жил, С.Л*******д 05 /тав/ жил, С.Ц*******д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, 2011 оноос хойш хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа болон шүүгдэгч С.Ц*******ын хувийн байдал буюу түүний нас, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялыг бусад шүүгдэгч нараас бага хэмжээгээр оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.М нь  “...хохирлыг буруу Бсон, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгнө үү...”, шүүгдэгч С.Л нь “...хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргаж буйд гомдолтой байна...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3*******т “…Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ...” гэж хуульчилсан тул анхан шатны шүүх хохирол төлбөрийг шүүгдэгч С.М, С.Л, С.Ц нараас хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Д******* давж заалдах гомдолдоо  “...С.Ц нь өөрийн охин Б.М*******ийн дансаар мөнгө авсан. Иймд Б.Мтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн учир хамтруулан шалгуулах, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ц*******ыг гэм буруутайд тооцож, түүнээс 46.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д*******т олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.  

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай байдаг.

Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М*******ийн...“ээж С.Ц нь Д******* гэх эгчээс 50.000.000 төгрөг авахаар болоод өөрийнх нь данснууд хаагдсан байсан болохоор миний 5429105820 дугаарын Хаан банкны дансаар 50.000.000 төгрөг тухайн өдөр авсан. Тэр дансны картыг ээж тухайн үед ашиглаж байсан болохоор мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...”/28хх 16/, хохирогч С.Д*******ын “...2021 оны 12 сарын 24*******ний өдөр Цтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Ц*******д 50.000.000 сая төгрөг өгсөн...” /28хх 9/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх ба хэрэгт тэдгээр баримтыг няцаан үгүйсгэсэн талаарх нотлох баримт байхгүй байна.  

Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэгт Б.М нь шүүгдэгч С.Ц*******тай хамтран оролцооны аль нэг хэлбэрээр оролцож гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд хохирогч С.Д*******ын гаргасан “...шүүгдэгч С.Ц нь охин Б.М*******тай хамтарч гэмт хэрэг үйлдсэн. Иймд энэхүү асуудлыг дахин шалгуулах шаардлагатай...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний нэхэмжлэгч ******банкны гүйцэтгэх захирал Г.Н болон Н.Б нар давж заалдах гомдолдоо:  “******банк нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу холбогдох баримт бичиг, шаардлагуудыг үндэслэн зээлийг олгосон...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, холбогдон гаргасан иргэний нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “... хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б******* нарын үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр банкны барьцаанд тавьсан...” гэж дүгнээд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л*******ийн ******банктай байгуулсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг тус тус хүчингүй болгож барьцааны зүйлсийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчдэд буцаан олгож” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, прокуророос шүүгдэгч С.Ц, С.Л, С.М нарыг “Хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б******* нарыг хуурч үл хөдлөх эд хөрөнгийг нь банканд барьцаалуулж зээл авч, уг зээлээс урьд авсан зээлээ төлж, өөрсдийн хөрөнгийг чөлөөлсөн” гэж ялласан бөгөөд тэдний хохирлыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр тогтоож хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт хохирогч Р.Б*******ын “...Ц бид хоёр баз хүргэнүүд юм. “***” ХХК*******ийн захирал Ц, Л нар төсөл бичээд шалгараад банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө дутаад байна гэсэн. Ингээд итгэмжлэл хийж өгсний дараа 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр Ц ах бид ******банканд очиж гэрээнд гарын үсэг зурсан…”/12хх 79/, ”…зээлээ хаагаад барьцаа хөрөнгө чөлөөлж өгнө гээд би зөвшөөрсөн…”/26хх 12/, хохирогч Ч.Ц*******ын “...би өөрийн 4 үл хөдлөх хөрөнгийг банкны баталгааны барьцаанд тавихаар болж барьцааны гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр гарын үсэг зурсан…”/12хх 77/, гэрч Л.Ө*******ийн мэдүүлэг /12хх 84/, Зээлийн гэрээ эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /12хх 10*******19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /26хх 57*******133/, хохирогч Б.Б*******ийн “...С.Л, С.М, С.Ц нартай уулзаад, С.Л*******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...”/25хх 25*******26, 48*******49/, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ /25 хх 16*******22/, итгэмжлэл /25хх 35/, бэлэглэлийн гэрээ /25хх 38/, эрх шилжүүлэх гэрээ /25хх 39*******45/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарыг хуурч, итгэлийг нь эвдэх аргаар тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ******банканд барьцаалж, зээл авсан атлаа уг зээлээр өмнө авсан зээлээ төлөх, хувийн бусад хэрэгцээндээ захиран зарцуулах байдлаар ашигласан нь тогтоогдсон.

Мөн ******банк болон шүүгдэгч С.Л нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11*******ний ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, шүүгдэгч С.Л нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Р.Б*******ын өмчлөлийн ...Улаанбаатар хот, ****** дүүрэг * дугаар хороо, * хороолол, ****** гудамж ** байр ** тоот, ***, 15 м.кв 4 өрөө...Улаанбаатар хот, ****** дүүрэг * дугаар хороо, * хороолол, ****** гудамж ** байр ** тоот, 137,29 м.кв 4 өрөө... Улаанбаатар хот, ****** дүүрэг * дугаар хороо, * хороолол, ****** гудамж ** байр ** тоот, 138,15 м.кв 4 өрөө...,Ч.Ц*******ын өмчлөлийн Улаанбаатар хот, ****** дүүрэг * дугаар хороо, * хороолол, ****** гудамж ** байр ** тоот, 138, 15 м.кв 4 өрөө..., “*******” ХХК*******ийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, * дугаар хороо, *****, *** тоот 1440,7 м.кв…, “*******” ХХК*******ийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 га талбайтай өмчлөх эрх бүхий газрыг, мөн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалан, Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ байгуулан, зээлж авсан үйл баримт хэрэгт авагдсан /24хх 02*******17/ байхад анхан шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр ******банк болон “***” ХХК*******ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээг шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нар нь гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон эсэхэд ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг баримтлан уг хэлцлүүдийг хүчингүй болгосон нь буруу юм.

Иймд ******банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангасан эсэх, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хангуулах асуудлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5. Иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон бол шүүх тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1*******д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл 59 дүгээр зүйлийн 59.1*******д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох асуудлыг шийдвэрлэнэ.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд шүүх үр дагаврыг арилгах асуудлыг шүүх Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэх учиртай.

Мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж хуульчилсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн 3.913.727.889 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б 1.669.869.625 төгрөг /26хх 93*******98/, хохирогч Ч.Ц*******т 557.780.625 сая төгрөг /26хх 99/, хохирогч Б.Б*******т 1.686.077.639 төгрөгийг /26хх 84*******90/ тус тус олгож, шийтгэх шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Л, шүүгдэгч С.М, хохирогч С.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч ******банкны гүйцэтгэх захирал Г.Н*******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн 2024/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад: “...шүүгдэгч С.Ц, С.Л, С.М нараас хувь тэнцүүлэн 3.913.727.889 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Б 1.669.869.625 төгрөг, хохирогч Ч.Ц*******т 557.780.625 сая төгрөг, хохирогч Б.Б*******т 1.686.077.639 төгрөгийг тус тус олгосугай...” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Ц, С.Л, С.М нарын 2024 оны 10 дугаар сарын 22*******ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 8*******ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ