Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/00629

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/006*******0

*******

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******-р давхар Токи ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын -р баг, ын 2-9 тоотод оршин суух - /РД:ЗН0230619/-д холбогдох 61336.96 төгрөг гаргуулах тухай 310/2025/00576/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт 61336.96 төгрөгийг Э.- гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э.- нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 сарын 31-ний өдөр бүрэн барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Э.-аас 61336.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч Э.- нь нэхэмжлэлийн шаардлага болох 61336.96 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190*******0 төгрөгөөс 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 950 төгрөгийг, хариуцагчаас 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75, 75******* дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Токи ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 61336.96 төгрөгийг хариуцагч - /РД:ЗН0230619/ нь бүрэн төлж биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190*******0 /арван есөн мянга наян/ төгрөгөөс 950 /есөн мянга таван зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 950 /есөн мянга таван зуун дөчин/ төгрөгийг, хариуцагчаас 950 /есөн мянга таван зуун дөчин/ төгрөгийг тус тус гаргуулан Токи ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ