2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/03238

 

 

 

 

 

 

 

 

 

             2025      04          17   

                          191/ШШ2025/03238

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 өөрийн байранд байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/ нарт холбогдох,

2021.02.02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1-н тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, Н.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 123,778,521 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.*******, Б.******* нар нь Худалдаа, хөгжлийн банктай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/RCC210202005-1-н тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г байгуулан 90,000,000.00 (ерөн сая төгрөг) төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 18 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №ЗБ/RCC210202005-1-1-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу Н.*******ийн өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай, 71.8 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2203 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Хариуцагч 2021 оны 11 сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, Орон сууцны зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгон 2022 оны 08 сарын 26-ны өдрөөс хойш мэдэгдэл №5/8045 тоот, 2022 оны 12 сарын 12-ны өдрийн №6/12302 тоот, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 6/46 тоот мэдэгдлүүдийг гардуулсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/RCC210202005-1-н тоот "Орон сууцны зээлийн гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нь №ЗГ/RCC210202005-1-н тоот гэрээний 5.3-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй.

Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2024 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл: 89,010,052.30 (наян есөн сая арван мянга тавин хоёр төгрөг гучин мөнгө), үндсэн хүү: 34,571,348.95 (гучин дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга гурван зуун дөчин найман төгрөг ерэн таван мөнгө), нэмэгдүүлсэн хүү: 170,119.84 (нэг зуун далан мянга нэг зуун арван есөн төгрөг наян дөрвөн мөнгө), шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 27,000.00 (хорин долоон мянга).

Зээлдэгч ******* овогтой ******* (РД: *******), ******* овогтой ******* (РД: *******) нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг Худалдаа, хөгжлийн банкны зүгээс гаргаж байна.

1. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/RCC210202005-1-н тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж өгнө үү.

2. Хариуцагч Н.*******, Б.******* нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 123,778,521.09 (нэг зуун хорин гурван сая долоон зуун далан найман мянга таван зуун хориг нэгэн төгрөг есөн мөнгө) төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж "Худалдаа, хөгжлийн банк" ХК-д олгох шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

3. Хариуцагч Н.*******, Б.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №ЗБ/RCC210202005-1-1-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан Н.*******ийн өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай, 71.8 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2203028602 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Зохигч Эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 0 хаягт орших Х ХХК /РД:2635534/, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г (цаашид нэхэмжлэгч гэх), нөгөө талаас Улаанбаатар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тут хаягт орших *******ийн ******* /РД: *******/, Улаанбаатар Сүхбаатар дүүрэг, 0  тоот хаягт орших *******ы ******* /РД: *******/ (цаашид хариуцагч гэх) нар дараах байдлаар харилцан тохиролцож, доор дурдсанаар эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Зээлдэгч нь доор дурдсан нөхцөлөөр үндсэн зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцов.

1.1.2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх зээлийн зөрчил 18,553,400 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлж зөрчлийн дүнг хэвийн болгох, 2025 оны 03 сарын 19-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1 тоот гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах

2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

3. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1 тоот гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Н.*******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай 71,8 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулттай үл хөдлөх хөрөнгийг эвлэрлийн гэрээг баталгаажуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх худас, албадан гүйцэтгэх захирамж гаргуулан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******, Б.******* нарт холбогдуулан 2021.02.02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1-н тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, Н.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 123,778,521 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК болон хариуцагч Н.*******, Б.******* нар нь 2024.08.18-ны өдрөөс 2025.03.19-ний өдөр хүртэлх зээлийн зөрчил 18,553,400 төгрөгийг 2025.03.19-ний өдөр төлж, зөрчлийн дүнг хэвийн болгож, 2025.03.19-ний өдрөөс 2021.02.02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

 

Талуудын эвлэрсэн нөхцөл нь хариуцагч Н.*******, Б.******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх төлбөрийн зөрчлийг арилгаснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь 2021.02.02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1-н тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлахаас татгалзан талууд уг гэрээний эрх үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Иймд Орон сууцны зээлийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа тул зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчид гэрээнд заасан нөхцлөөр гэрээг цуцлах, зээлийн төлбөрийг буцаан шаардах, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүснэ. Харин зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдснөөр энэхүү захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж гаргуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Н.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.*******, Б.******* нар нь 2024.08.18-ны өдрөөс 2025.03.19-ний өдөр хүртэлх зээлийн зөрчил 18,553,400 төгрөгийг 2025.03.19-ний өдөр төлж, зөрчлийн дүнг хэвийн болгосноор нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь зээлийн гэрээг цуцлахаас татгалзаж, 2025.03.19-ний өдрөөс 2021.02.02-ны өдрийн №ЗГ/RCC210202005-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталж, Н.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 917,242 төгрөгөөс 458,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 458,621 төгрөгийг, хариуцагч Н.*******, Б.******* нараас 458,621 /дөрвөн зуун тавин найман мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА