| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05045/И |
| Дугаар | 191/ШШ2025/03063 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03063
| 2025 04 11 | 191/ШШ2025/03063 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт Г-ын ******* /РД*******/-д холбогдох,
Өмчлөлийн авто зогсоолд автомашинаа дахин байрлуулж тавихгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн хамаарал бүхий "Х" ХХК нь Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 52 айлын орон сууцыг 2009 онд барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, Х ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 459 тоот шийдвэрээр олгогдсон ... нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорийн давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхарын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 47/2009 дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгч, орон сууц захиалгын гэрээний дагуу иргэдэд худалдан борлуулсан.
Дээрх барилга байгууламжийг нийт 13 машины зогсоолтойгоор төлөвлөж, худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц худалдаж авсан иргэдэд зогсоолыг худалдан борлуулж, гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараагаар зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн оршин суугчийн нэр дээр гаргуулан өгч байсан.
Хуваалтын дагуу хийгдсэн 13 зогсоолоос 11 зогсоолыг оршин суугч нар худалдан авч, үлдэх 2 зогсоол нь борлогдоогүй байдаг. Улмаар 5 тоот зогсоолыг 2023 оны хавар "Х" ХХК-ийн ажилтан худалдан авч, үлдэх 13 тоот зогсоолыг нэхэмжлэгч нь өөрөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байдаг.
Нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө сул зогсоол дээрээ өөрийн хамаарал бүхий автомашин, хөдөө орон нутгаас ирсэн ах дүүгийн машин зэргийг зогсоол дээр байрлуулж байсан боловч 2023 оны хавар буюу 4 дүгээр сараас 01-99УЕА маркийн автомашин уг зогсоол дээр давхардуулж тавих болсон. Тухайн автомашины эзэмшигч нь хэн болох талаар СӨХ болон оршин суугчдаас тодруулахад 57-р байрны 0 тоотод оршин суугч болох Г.*******ын автомашин болох нь тогтоогдсон. Улмаар тус иргэнтэй холбогдож автомашины холдуулахыг хэлэхэд өөрийнх нь 8 тоот зогсоол дээр ах нь гаальтай машин тавьсан, тус машиныг авсны дараагаар би өөрийнхөө зогсоол дээр машинаа тавьчихна, түр хүлээж байгаарай гэдэг хариуг өгсөн байдаг.
Хэлж тохирсон хугацаандаа хариуцагч нь автомашинаа холдуулахгүй, өдөр бүр машинаа тавиад байсан учир холдуулах талаар дахин хэд, хэдэн удаа шаардсан хэдий ч элдэв шалтаг тоочоод машинаа холдуулахгүй байрлуулсаар л байсан. Улмаар тухайн асуудал хүндэрч хэрүүл маргаан дээрээ тулсан бөгөөд өөрийн 8 тоот зогсоолоо өөр оршин суугчид түрээслээд, нэхэмжлэгчийн 13 тоот зогсоол дээр хариуцагч нь өөрийн эзэмшлийн 00-00УЕА маркийн автомашиныг тавьсан болохыг мэдсэн.
Дээрх асуудал даамжирсаар өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн автозогсоол дээр машинаа байрлуулж түүний өмчлөх эрхийг зөрчөөд байгаа тул нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 0-р байрны зоорийн давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байрлалтай 23 м.кв талбай бүхий авто зогсоолд автомашинаа дахин байрлуулахгүй байхыг хариуцагч Г.*******од даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Г.*******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан өмчлөлийн авто зогсоолд автомашинаа дахин байрлуулж тавихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан өмчлөлийн авто зогсоолд автомашинаа дахин байрлуулж тавихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Г.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 30,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот данснаас 30,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА