| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2309000001876 |
| Дугаар | 2025/ДШМ/170 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/170
Ө.***т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Г.Анхбаяр,
шүүгдэгч Ө.***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж, З.***, М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн 2024/ШЦТ/1014 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Ө.***т холбогдох 2309 0000 01876 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ***ын ***, 1977 оны 10 дугаар сарын 16*******ны өдөр *** аймагт, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, "***" ХХК*******д захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, ***тоотод оршин суух,
Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр 01*******ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: РЭ77101617/,
Шүүгдэгч Ө.*** нь 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдөр *** дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж "***” ХХК*******ийн байрны 2 тоотод байх "***" ХХК*******ийн ажлын өрөөнд эхнэр Э.***ийг "2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдөр гэртээ хоноогүй, өөр хүнтэй яваад ирсэн” гэж бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун хана, баруун 11, 12*******р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хураа гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу, зүүн бугуй, баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтлүүдийг учруулж, улмаар хохирогч Э.*** нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
*** дүүргийн прокурорын газар: Ө.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ө.*** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа ойлгон гэмшиж эмгэнэн гашуудаж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ханиа амь амьдарлаа санаа бодолтойгоор онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үгүй хийх хүйтэн сэтгэл надад байхгүй. Тухайн үед бүх зүйл хурдан гэнэтийн болж өнгөрсөн. Энэ хэргийн гол шалтгаан нь миний хань гэртээ ирж хонохгүй болж хоорондоо маргалдаж би тэр үед сэтгэл санааны хямралд орж тэрхэн зуурт биеэ барьж чадалгүй уурлаж ханьдаа гар хүрч цохисноос болж хүнд гэмтэл авч улмаар түүнийг нь бид хоёр аль алин нь мэдэлгүй цаг алдаж эмнэлгийн тусламж авсан боловч харамсалтайгаар амь насыг аварч чадалгүй эндсэн явдал юм. Тухайн үед талийгаач хань маань миний цохисон үйлдлээс болж хүнд гэмтэл авч түүнийг нь мэдэлгүй цаг алдаж эмнэлэгт үзүүлж амь хохирсон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Одоо миний 2 хүү хоёр талд аавынхаа ухаангүй үйлдлээс болж зовж явна. Миний бага хүү Б.*** айлд амьдарч байна. Элэг бүтэн айлд өнчин хүүхэд өсөж торниход сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү байдаг. Бие мах бодь, сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайрлагдах байдал, эрүүл мэнд, сурч боловсрохын хувьд хүүхдэд ямар хүнд тусдаг билээдээ. Иймд би бага хүү Б.***ийг том болох Б.*** 20 настай өөрийн ээж Б.***, эгч Б.*** нарын асран хамгаалтанд байлгахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ө.*** нь 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдөр *** дүүргийн 1 хороо, Олимпын гудамж, *** ХХК*******ийн байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг *** ХХК*******ийн албан өрөөнд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.***ийг бусадтай хардсаны улмаас онц харгис хэрцгийгээр зодож алсан гэх үйл баримт тогтоогдсон байна... гэж дүгнэн шүүгдэгч Ө.***ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхээс миний үйлчлүүлэгч Ө.***т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдол бүхий талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, цагаатгах тал /зүйлчлэлийг хөнгөрүүлэх/*******ын шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрхэн няцаасан, үнэлсэн дүгнэсэн талаар тусгаагүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирол хор уршиг учирсан цаг хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо хууль зөрчиж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлэн, сэтгэцэд учирсан хохирлын дүнг буруу дүнгээр тооцоолсон байна.
1. Хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтаас үүдэлтэй, нэг удаагийн шинжтэй талаар; 2. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг улсын яллагч яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй, талийгаачийг 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдөр бусдад зодуулж, хүнд гэмтэл авсны улмаас шууд нас барсан мэтээр тусгасан нь үндэслэлгүй, 3. Шүүгдэгч нь 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдөр 10:00 цагийн орчим талийгаач 3.***ийн биед халдаж зодсон, энэ үйлдэл нь тухайн цаг хугацаандаа зогссон буюу 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдрийн 10 цагаас хойш ямар нэгэн гэмт үйлдэл үргэлжлээгүй, 4. Талийгаач Э.*** нь шүүгдэгч Ө.***т зодуулсан гэх цаг хугацаанаас хойш гар утсаараа өөрийн дүү /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***тай 3 удаа, хүү Б.***ийн гар утсаар 1 удаа харилцсан, 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өглөө болсон гэмт халдлага буюу шүүгдэгч Ө.***ын түүнийг зодож, гэмтээсэн үйлдлээс хойш ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байсан буюу талийгаачийн бусадтай харилцах харилцаа холбоо тогтоох, чөлөөтэй зорчих эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, 5. Хэвлийн дотор хэсэгт учирсан /нүдэнд ил харагдахгүй/ хүнд гэмтлийн дараах хор уршгийг талийгаач болон шүүгдэгч нарын хэн аль нь мэдэхгүйн улмаас цаг хугацаа хожимдуулж, 2023 оны 8 дугаар сарын 02*******ны өдөр 09 цагт /хүнд гэмтэл учирснаас 24 цагийн дараа/ гэмтлийн эмнэлэгт очсон. Эмчийн үзлэгт хамрагдсан боловч эмчилгээ хийлгэж чадаагүй. Мөн өдрийн 15 цаг 30 минутад /хүнд гэмтэл учирснаас хойш 30 цагийн дараа/ хагалгаанд ороход хэвлийн дотоод хэсэгт 800мл цус шүүрсэн, маш их цаг хугацаа алдсан нь талийгаачийн амь насыг аврах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож талийгаач 2023 оны 8 дугаар сарын 02*******ны өдөр 21 цагийн орчим нас барсан; 6. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй. 7. Ө.***ын үйлдэл нь бусдыг алах шууд санаа зорилготой байсан нь гэж үзэх үндэслэлгүй, харин түүний бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршгийн нөхцөл байдал хүндэрч, талийгаачийн амь нас хохирсон; зэрэг дүгнэлтийг гаргаж, хавтаст хэрэгт авагдсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд ач холбогдолтой.
******* гэрч Т.***, Э.***, шүүгдэгч Ө.***ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Ч.***ын мэдүүлэг, 2023 оны 8 дугаар сарын 28*******ны шинжээчийн дүгнэлт №2086, яаралтай тусламжид ирсэн огноо 2023 оны 8 дугаар сарын 02*******ны 09:25, хагалгааны өмнөх мэдээгүйжүүлэлт 2023 оны 8 дугаар сарын 2*******ны өдрийн 15 цагт, мэс заслын тэмдэглэл хэвлийн хөндийд их хэмжээний буюу 800мл орчим цусархаг шингэн байсныг соруулсан, шарлаж цайсан байдалтай цус шүүрч байсныг соруулан авав" гэх тэмдэглэл цөсний хүүдийд чинэрсэн, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, Ө.***т холбогдуулан яллаж буй хэргийн зүйлчлэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид нийцэхгүй байгаа талаар хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3*******д заасан Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт "гэмт хэрэг" үйлдэгдсэн цаг хугацааг тусгана, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэснийг зөрчиж, өмгөөлөгч нараас шүүдэгч нь хохирогчоос алах санаа, сэдэл байгаагүй, гагцхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас 37 цагийн дараа түүний учруулсан гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх ёстой гэх тайлбарыг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, гар утас болон хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь харилцан нэг нэгнээ нотолсон, нотолбол зохих байдал тогтоогдсон байх тул өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй" гэх байдлаар шийтгэх тогтоолд тусган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо ч мөн адил хууль зөрчиж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг гарсан цаг хугацааны үеэр бус, 2024 оны дүнгээс тооцсон байгаа нь хууль бус шийдвэр гаргаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан болохыг харуулж байна. Иймд өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдааны шатанд мэтгэлцсэн, өмгөөлөгчийн дүгнэлтэд тусгагдсан дараах асуудлуудад үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож өгөхийг хүсэж байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8*******д заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах" хүндрүүлэх шинжийн хувьд: "Гэр бүлийн хүчирхийлэл" гэж хамт амьдарч буй, эсвэл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзэх ба дээрх харилцааны явцад хүнийг санаатай хөнөөсөн тохиолдлыг ойлгоно. /Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн №448 тогтоол/, Мөн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8*******д заасан хүндрүүлэх шинжид "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан" бол гэж хуульчлаагүй, харин "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан" бол гэх байдлаар хуульчилсан нь дээрх зүйлчлэлээр зүйлчлэхэд байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл бүхий харилцааг тогтоогдсон байх үндсэн шаардлагыг хангаж буй эсэхийг анхаарах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм. Ө.***ын хувьд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч /эхнэр/ Э.***ийн амь насыг хохироосон үйл баримтын хувьд маргаан байдаггүй. Түүнийг зодож гэмтэл учруулсан нь үнэн, талийгаачийн биед нүдэнд үл харагдах, дотор эрхтний хүнд гэмтэл учирсан гэдгийг мэдээгүйн улмаас нэн даруй эмчилгээ хийлгээгүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэх талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас хохирсон үйл баримтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаангүй юм. Харин шүүгдэгч болон талийгаач нарын хооронд байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж маргасан байдаг. Хэрэв Ө.*** нь байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд байсан бол энэ талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлон тогтоох ёстой. Өмнө нь талийгаачийг зодсон бол хэзээ зодсон, ямар гэмтэл учруулсан, энэхүү асуудал байгууллагад шалгагдаж байсан эсэх, талийгаач Э.***, эсхүл түүний дүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***гийн зүгээс Ө.***тай цагдаагийн холбоотой дуудлага мэдээлэл өгч байсан эсэх, гомдол гаргаж байсан эсэх, ядаж нэг удаа Ө.*** эхнэртээ агсам согтуу тавьсан гэж зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх үйл баримтыг шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөвлөгчийн буюу шүүгдэгчтэй шууд эсрэг сонирхолтой этгээд болох Э.***гийн анх өгсөн мэдүүлгээ өөрчилж өгсөн мэдүүлэг, мөн Э.***г хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоож, Э.***г байлцуулан авсан насанд хүрээгүй гэрч Б.***ийн мэдүүлэгт үндэслэн, өөр ямар ч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтгүй байхад "... Ө.*** нь амь хохирогч Э. ***ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хоёр. Ө.*** нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5*******д заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан" гэх зүйлчлэлд хамаарах талаар: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэрэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5*******д заасан Хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хувьд Гэмт хэргийн бүрэлдэхүүний Субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болох үр дагаврыг ухамсарлаж, зориуд, хүсэж үйлдсэн байх шинжээрээ ялгагддаг. Хуульчлагдсан байдлыг авч үзэхэд ч гэсэн нэг нь "Хүнийг алсан бол", нөгөө нь "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол" гэх байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт санаа, сэдэл, зорилгоос гадна, бий болж буй үр дагавар нь шууд, хувиршгүйгээр, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх боломжгүй байх нь Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж юм. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 10.2 дугаар зүйл /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/, 10.3 дугаар зүйл /Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/, 10.5 дугаар зүйл /Эх нярай хүүхдээ алах/, 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн өндөр тушаалтныг алах/ гэх байдлаар Санаатайгаар хүнийг алах үйлдлийг хуульчилсан 5 төрлийн гэмт хэрэг тусгагдсан байна. Харин гэмт этгээд нь хүнийг алах үр дагаврыг шууд ухамсарлаагүй, зориуд хүсээгүй боловч түүний санаатай үйлдсэн, гэм буруутай үйлдлээс хамааралтай шалтгаан нөхцөлийн улмаас хүний амь нас хохирсон буюу хуульчлагдсан бичиглэлийн хувьд "гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан" буюу хожим бий 6 болж буй үр дагавраас шалтгаалан зүйлчлэл хүндэрч тодорхойлогддог гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 /Хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 12.1 дүгээр зүйлийн 4 Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 /Хүний хууль бусаар хорьсон гэмт хэргийн улмаас хохирогч нас барах, 15.1 дүгээр зүйлийн 3 /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.3 дугаар зүйлийн 3 /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.5 дугаар зүйлийн 3 /Хууль бусаар үр хөндөх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 28.9 дүгээр зүйлийн 2 /Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/ зэрэг 6 зүйл ангид тусгагдсан байна. "Хүнийг санаатай алах", "Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж "нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. Улсын дээд шүүхийн 2019.10.28*******ны өдрийн №550 тогтоол/ Гэтэл энэ хэрэгт Ө.*** нь талийгаач Э.***ийг алах зорилготой байсан гэдэг үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. Хэрэв хүнийг алах зорилготой байсан бол тус зорилгоо туйлд нь хүргэхийн тулд үргэлжилсэн үйлдэл хийсэн байх ёстой. Тодорхой хэмжээнд эрх, эрх чөлөөг нь хязгааралдагч юм уу. нийгмээс тусгаарладаг ч юм уу үйлдэл хийгдэх, энэ үйлдэл нь тухайн гэмт хэргийн зорилго туйлдаа хүрэх хүртэл хугацаанд үргэлжилсэн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон бусад баримтад амь хохирогч бусадтай чөлөөтэй харилцаж байсан, өөрийн гар утсаа эзэмшиж байсан, шаардлагатай тохиолдолд тусламж хүсэх бүрэн боломжтой байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа нь түүний эрхийг хязгаарласан, хүний амь насыг хохироох туйлын зорилго агуулсан үйлдэл хийгээгүй болохыг нотолж байна. Түүнчлэн Яллах дүгнэлтэд яллаж байгаа хэргийн товч агуулгыг дурдахдаа: 4... 2023.08.01*******ний өдөр талийгаачийг зодож, гэмтэл учруулж, улмаар хохирогч Э.*** нь хэвлийн битүү гэмтэл... цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн" гэж тусгасан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь яг хэзээ юм бэ, гэмт үйлдэл хэзээ төгссөн бэ? гэх талаар яллах дүгнэлтэд тусгалгүй орхигдуулсан ба шийтгэх тогтоолд ч энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Ө.***ын бусдын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан үйлдлийн цаг хугацааг авч үзвэл 2023.08.01 өдөр өглөөний 9 цагийн орчим болсон гэх үйл баримтыг талууд хэн аль нь мэдүүлсэн байдаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол 10 цаг 16 минутын үед талийгаачтай утсаар ярихад *** цохисон, зодсон гэх талаар талийгаач ярьсан гэж мэдүүлдэг. Харин дээрх цаг хугацаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачтай 2023.08.01*******ний өдрийн 11*******12 цагийн орчим ярих үед, оройн 20 цаг өнгөрч байх үед ярихад, маргааш буюу 2023.08.02*******ны өдрийн өглөө гэмтлийн эмнэлэгт талийгаачтай ярилцах үед 2023.08.01*******ний өглөө түүнийг зодож эрүүл мэндэд нь халдсанаас өөр дахин түүний биед халдсан үйл баримтын талаар яригдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт халдлага, хүний эрүүл мэндэд эсрэг чиглэсэн довтолгоо нь 2023.08.01*******ний өглөө 9 цагийн орчим эхэлж, мөн хугацаандаа дууссан байх буюу тухайн цаг хугацаанд талийгаачийн биед түүний үхэлд хүргэх шалтгаан болсон хүнд гэмтэл учирсан байдаг. Харин талийгаач нь 2023.08.01*******ний өглөөнөөс хойш шүүгдэгч Ө.***тай эвлэрч, учир зүйгээ олж, түүний үйлдлийг уучилсан гэж үзэх нөхцөл тогтоогдох ба 2023.08.02*******ны өдөр гэмтлийн эмнэлэгт байх үедээ Ө.***ын өмөөрч өөрийн төрсөн дүүдээ "өөр хүнд зодуулсан гэж хэлээрэй" гэж хэлж байсан гэх талаарх мэдлэг хэрэгт хүнд зодуулсан Талийгаачийн биед 2023.08.01*******ний өглөө 09 багийн орчим хүнд гэмтэл учирснаар гэмт үйлдэл төгссөн буюу Ө.***ын үйлдэл дууссан. Гэвч түүний үйлдлийн улмаас бий болсон хохирол /хүнд гэмтэл/, хохирлын улмаас бий болсон үр дагавар арилаагүй буюу эмчилгээ хийлгэлгүй хугацаа алдаж бүтэн 1 өдрийн дараа эмнэлэгт хандсан, 2023.08.02*******ны өглөө 9 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт очсон, оношилгоо шинжилгээ хийлгэх байдлаар хугацаа алдаж, 15 цаг 30 минутын орчим хагалгаанд орсон зэрэг нөхцөл байдлын улмаас гэмтлийн дараах хор уршиг буюу дотуур цус алдалт улам хүндэрч, их хэмжээний цус алдаж, цус бүлэгнэлтийн улмаас хагалгааны дараа буюу 2023.08.02*******ны оройн 21 цагийн орчим буюу анх гэмтэл авснаас хойш 36 цагийн дараа нас барсан байдаг. Мөн түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч мэдүүлэг авах ажиллагааны шатанд Өмгөөлөгч Г.Буянбадралаас асуусан асуултад хариулахдаа "... талийгаач нь гэмтэл авсан цаг хугацаандаа шүүд эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан, удах тусам биеийн байдал хүндэрнэ.... шинжээч эмчийн хувьд цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хагалгааны тэмдэглэл зэрэг баримтуудад тулгуурлан... эмнэлэгт очсон үеийн нөхцөл байдлаар, хагалгаанд орсон нөхцөл байдлаар амь нас аврагдах боломжтой байсан эсэх талаар асуугдсан гэж үзэж амь нас аврагдахгүй гэсэн дүгнэлт гаргасан, гэмтэл авснаас хойш 24 цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой, ... дээрх хүнд гэмтлийг авснаас хойш хөдөлгөөн хязгаарлахгүй, ажил хөдөлмөрөө хэвийн хийх боломжтой" гэх хариултуудыг өгсөн байх ба хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхэд шууд нөлөөлөх: "Шинжээчийн дүгнэлтийн 3, 5 дахь асуултын хариуд "Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ" гэж тусгасан байна. Талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөлд тусгагдсан байгаа элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал гэх ойлголт нь гэмт хэргийн улмаас талийгаачийн биед шууд учирсан гэмтэл үү, эсхүл Хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилт гэмтлийн улмаас үүсээд байгаа хор уршиг үү?" гэх асуултад хариулахдаа "... талийгаачийн үхэлд хүргэх шалтгаанд дурдагдаж буй элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал гэх ойлголт нь шууд учирсан гэмтэл биш, гэмтлээс шалтгаалж, гэмтлийн дараа дээрх нөхцөл байдал үүссэн" гэх хариултыг өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэгт үйлдсэн хугацаагаар тооцно" гэж хуульчилсан байна. Эрүүгийн 2309000001876 дугаартай хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар Ө.*** нь талийгаач Э.***ийг 2023.08.01*******ний өглөө ажлын байрандаа байх үедээ түүний биед халдаж зодсон, тухайн цаг хугацаанд талийгаачийн биед хүнд гэмтэл учирсан гэх үйл баримт хөдөлбөргүйгээр нотлогдсон байх бөгөөд дээрх хугацаанаас хойш дахин талийгаачийн бие эрүүл мэндэд халдаагүй, халдашгүй чөлөөтэй байх эрхийг. бусадтай харилцах эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал огтхон ч тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл Ө.*** гэмт буруутай үйлдэл нь 2023.08.01*******ний өдөр 09 цагийн орчим үйлдэгдэж, мөн үедээ төгссөн гэж үзэхээр байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шалтгаалсан хүндрэл буюу хор уршиг арилаагүй, нэн даруй эмчилгээ хийлгээгүй нөхцөл байдлаас шалтгаалан хор уршгийн хэмжээ өсөн нэмэгдэж, 30 гаруй цагийн хугацаанд 800мл дотуур цус алдаж, улмаар шинжээчийн Дүгнэлтэд тусгагдсан хүндрэлээр нас барж, хүний амь нас хохирсон хор уршиг 2023.08.02*******ны оройн 21 цагийн орчим учирсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал дүгнэлт, нотлох баримтад үндэслэл бүхий няцаалт өгөөгүйгээс гадна, шинжээчийн мэдүүлэгт дурдагдсан ... 24 цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандсан бол амь нас аврагдах боломжтой,... элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогсонгишил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал нь хүний биед шууд учирсан гэмтэл биш, гэмтлээс шалтгаалж бий болдог" гэх мэдүүлэгт дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа юм.
Гурав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх мөнгөн төлбөрийн талаар: Шүүгдэгч Ө.*** нь гэм буруутай үйлдэл хийсэн, гэмт хэрэг үйлдсэн, үүний улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан этгээд аливаа хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргийг хүлээх бөгөөд шүүх хохирогчоос гаргаж байгаа нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн нь ч үндэслэлтэй юм. Гэвч шүүх хохирогчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлж, ямар ч нотлох баримтгүй, зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа талаараа гараар бичсэн баримтад дурдагдсан бодитоор зарлага гарсан эсэх нь тодорхойгүй, зардлын баримтгүй, дансны хуулгаар нотлогдоогүй, худалдан авалт хийсэн е*******баримтгүй төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2024.11.14*******ний өдрийн шүүх хуралдааны шатанд "би өөрөө хууль эрх зүйн мэдлэггүй учир талийгаачийн ажил явдалтай холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлэн өгч чадаагүй. Иймд талийгаачийн ажил явдалд зарцуулсан зардлыг нэхэмжилж байна гэж тайлбарлан өөрийн гараар бичсэн гэх нэхэмжлэхийг гаргасан ба тус хохирлын нэхэмжлэлд Эрдэнэбат ламаар алтан хайрцаг нээлгэхэд 1.000.000 төгрөг баримтгүй, Ганбаа хамба ламд ном, засал, газар, ажил 3.500.000 төгрөг баримтгүй, тогооч 1.000.000 төгрөг баримтгүй, туслах 2 ажилчин 1.000.000 төгрөг баримтгүй, ажилд явсан жолооч нарт бензин мөнгө /13 машин/ 2.600.000 төгрөг баримтгүй, газарт явсан жолооч нарт бензин мөнгө /10 машин/ 2.000.000 төгрөг баримтгүй, 08.19*******нд 10 ламд 1.000.000 төгрөг баримтгүй, хоол зууш цай 500.000 төгрөг баримтгүй, хойтох даасан ламд 1.000.000 баримтгүй, өдрийн ламд /49 хоног дуустал/ 200.000 төгрөг баримтгүй, гэр барихад 500.000 төгрөг баримтгүй, хөшиг 180.000 төгрөг баримтгүй, хулдаас 218.000 төгрөг баримтгүй, 49 хоног хураахад ламд 2.000.000 төгрөг баримтгүй, зэд, хоол хүнс 2.000.000 төгрөг баримтгүй, 08.02*******нд эрчимд эмчилгээний тасгийн эрхлэгч Ариунжаргал эмчийн бичиж өгсөн уураг, амь тариа 800.000 төгрөг баримтгүй, эмнэлэг дээрх ламд 500.000 төгрөг баримтгүй, баримтаар гэх 3.036.300 6 падаантай, 3 падаан нь худалдагчийн гарын үсэггүй
гэх байдлаар тусган 18 төрлийн зардалд 23.034.300 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл хавтаст хэргийн 2 хавтасны 28*******35 дугаар талуудад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмнө гаргаж өгсөн, "Дөл Буян" ХХК*******аас буяны ажлын цогц үйлчилгээ авсан 4.359.000 төгрөгийн баримт, 2023.08.04*******ний өдөр буяны зэд хийх тор худалдан авсан гэх 464.400 төгрөгийн падаан, 2023.08.04*******ний өдөр хэвийн боов худалдан авсан 144.000 төгрөгийн падаан, 2023.08.04*******ний өдөр 150 хүний эзэд худалдан авсан гэх 3.602.500 төгрөгийн падаан, 2023.08.04*******ний өдөр гахайн мах худалдан авсан гэх 421.200 төгрөгийн гарын үсэггүй падаан, огноо тодорхойгүй, буяны ажилд ажлын эд зүйл худалдан авсан гэх 480.000 төгрөгийн гарын үсэггүй падаан, 2023.08.04*******ний өдөр юу худалдан авсан нь мэдэгдэхгүй 645.000 төгрөгийн гарын үсэггүй падаан, 2023.08.04*******ний өдөр 108 хүний ээд, арц, хадаг, зулын тос худалдан авсан гэх 2.171.000 төгрөгийн гарын үсэггүй падаан, 2023.08.03*******ний өдрийн 108 хүүхдийн зэд, хонины мах, цагаан будаа худалдан авсан гэх 2,585,100 төгрөгийн падаан, хийдэд ном уншуулсан гэх 420.000 төгрөгийн баримт зэрэгт тусгагдсан нийтдээ 15.292.200 төгрөгийг нэхэмжилж буй баримтууд авагдсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн 2309000001876 дугаартай хэрэгт талийгаачийн ажил явдалд зарцуулсан мөнгө гэх 4 байдлаар 2 тусдаа буюу эхний удаа 15.292.200 төгрөгийн нэхэмжлэлийг, дараагийн удаа буюу шүүх хуралдааны шатанд дахин 23.034.300 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж, талийгаачийн ажил явдалд нийт 38.326.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтууд нь хоорондоо давхцаж буй талаар, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй талаар, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нэг ч зарлагын баримтгүй зардлууд байгаа талаар огтхон ч дүгнэлт хийлгүйгээр бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс буяны ажилтай холбоотой 38.326.500 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа боловч эдгээр баримтаас зөвхөн "Дөл Буян" ХХК*******аас буяны ажлын цогц үйлчилгээ авсан 4.359.0007*******ийн баримт баримт нотлох баримтын хуульд заасан шаардлага хангасан, бусад баримтууд нь бүгд эргэлзээтэй /100 гаруй кг тавгийн чихэр, печень, 125кг цагаан будда, зөвхөн ном уншуулахад зарцуулсан гэх бодит баримтгүй зардал гэхэд 8.620.000 төгрөг/, бодитоор дээрх хэмжээний зардал гарсан гэж үзэх хөдөлбөргүйгээр нотлох баримтгүй, дансны хуулга, зардлын гүйлгээний баримтгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байхад шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан мэтээр дурдаж, тооцооллын хувьд илтэд бодит байдалтай нийцээгүй тоон дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гаж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны эсэхийг харьцуулан үнэлээгүй бөгөөд хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэлээ дурдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3*******д "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6*******д заасан "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9*******д заасан шаардлагыг хангаагүй бол" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх, цаашлаад Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.08*******ны өдрийн №24 1 дугаартай тогтоолд тусгагдсан "гэм буруутай эсэхэд" гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, "эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал" гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, "шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.14*******ний Өдрийн №2024/ШЦТ/1014 дугаартай Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Ө.***т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5*******д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийн бодит байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү. /жич: Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хурлын товыг мэдэгдэж, шүүгдэгчийг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 3 асуудалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүүлэхээр давж заалдах гомдлоо гаргасан. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй талаар, онц харгис хэрцгийгээр хүнийг алах хүндрүүлэх шинжийн хувьд “Онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдлийг ойлгоно гэж Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 23 дугаар тогтоолд заасан. Мөн гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх шаардлагатай талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19*******ний өдрийн 564 дүгээр тогтоолд тусгасан. Гэтэл миний үйлчлүүлэгч Ө.***т холбогдох хэрэгт шүүгдэгч нь хохирогч хэрхэн зовоож тарчилгасан, онц харгис хэрцгийгээр тарчилгаж байгаа үйлдлээсээ ямар сэтгэл ханамж авсан, сэтгэхүйн ямар харилцаа хандлага гаргасан талаарх үйл баримт тогтоогддоггүй. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай холбоотой асуудлыг гомдолд тодорхой дурдсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ”. Гэтэл миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хэзээ, ямар үйлдлээр төгссөн гэдэг талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч этгээдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэр утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өглөө 09*******10 цагийн орчим шүүгдэгч нь амь хохирогчийн биед халдаж зодсон гэх үйл баримт тогтоогддог. Гэтэл энэ талаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдагддаггүй. Амь хохирсон цаг хугацааг ч дурддаггүй. Амь хохирогчийн биед халдсанаас хойш 36 цагийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 02*******ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд нас барсан гэдэг үйл баримт байдаг. Яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д гэмт хэрэг гарсан байдлыг тогтоо гэдэг вэ. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдэл, түүний үр дагавар, хохирол, хор уршгаараа ялгаатай байдаг. Ийм учраас энэхүү асуудлыг шалган шийдвэрлэх, үүнд дүгнэлт өгөх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Иймд шүүгдэгч этгээд хохирогчийн биед 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өглөө 09 цагийн орчимд халдаж гэмтэл учруулснаас хойш ямар нэгэн байдлаар зодсон цохисон, зовоосон, тарчлаасан, харгис хэрцгий үйлдлийнхээ үр дүнг мэдэж үхэлд хүргэх үр дагаврыг зориуд бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8*******д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах хүндрүүлэх шинжийн хувьд, шийтгэх тогтоолын 3 дахь талд миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үйл баримтыг дурдахдаа “Шүүгдэгч Ө.*** нь 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр *** дүүргийн 1 дүгээр хороо, “***” ХХК*******ийн албан өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.***ийг бусадтай хардсаны улмаас онц харгис хэрцгийгээр зодож алсан үйл баримт тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг алсан гэж дүгнэсэн. Гэтэл хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг авч үзвэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан бол хүндрүүлэх хуулийн үндэслэл байхгүй. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан бол хүндрүүлэх үндэслэл болохоор хуульчилсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30*******ны өдрийн 448 дугаар тогтоолд “Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй, эсхүл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзэх ба дээрх харилцааны явцад хүнийг санаатай хөнөөсөн тохиолдлыг ойлгоно” гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар Ө.*** нь хэзээ, хэрхэн, ямар байдлаар байнгын шинжтэй сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хүчирхийлэлд хохирогчийг байлгаж байсан үйл баримт тогтоогдоогүй. Нэг удаа эхнэрээ зодоод, агсам согтуу тавьж эрүүлжүүлэгдсэн баримт байхгүй. Амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад хандаж байсан үйл баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, хэрэгт хамгийн анх хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Миний эгч нөхөртөө зодуулж байсан талаараа бидэнд хэлж байгаагүй, эв найртай байсан байх” гэдэг. Дээрх нөхцөл байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Миний үйлчлүүлэгч Ө.*** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.***ийг амь насыг хохироосон үйлдэлдээ маргаагүй. Гагцхүү байнгын шинжтэй, дарамтад суурилсан харилцаа байгаагүй гэдэг. Хоёрдугаарт, Ө.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа үндэслэлийн тухайд, Эрүүгийн хуульд зүйлчлэгдсэн байдлыг авч үзвэл хүнийг алсан үйлдэл нь 5 гэмт хэрэгт хуульчлагдсан. Харин хүнийг алах үр дагаврыг шууд ухамсарлаагүй, зориуд хүсээгүй боловч түүнийг санаатай үйлдсэн гэм буруутай үйлдлээс хамааралтай үйлдлээс хүний амь нас хохирсон үйлдэл нь 6 зүйл, заалтад бичигдсэн байна. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигтаа хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн үү, эсхүл гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэл үүсэж нас барсан уу гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн 550 дугаар тогтоолд тусгагдсан байдаг. Энэ үйл баримтыг тодруулах зорилгоор өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны шатанд шинжээч эмчийг оролцуулж, тодорхой асуусан. Тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “*** нь хэвлийн битүү гэмтэл, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан байна” гэсэнтэй холбоотойгоор шинжээчээс “Үхэлд хүрсэн шалтгаан нөхцөлийг тодорхойлохдоо цусан хангамжийн цочмог хямрал, цус бүлэгнэлтийн алдагдал гэж дурдсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд гэмтэл үү, эсхүл гэмтлийн дараах хор уршиг уу” гэхэд “Элэгний доргилт гэдэг гэмтлийн улмаас үүсэж байгаа үр дагавар юм” гэсэн. Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд дээрх дүгнэлт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь, 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өглөө 09 цагт учирсан элэгний доргилт гэмтлийн улмаас цус шүүрч, уг үйл баримт нь 36 цагийн турш үргэлжилж 2023 оны 08 дугаар сарын 02*******ны өдрийн 15 цаг 30 минутад хагалгаа хийж, хэвлийг нээж үзэхэд 800мл цус алдсан байсан. Энэ цус алдалтыг хор уршиг гэж тодорхойлно. Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдлыг авч үзсэн ч гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохиролд, хохирлын улмаас учирсан бусад үр дагаврыг хор уршигт тооцно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд мөн дүгнэлт хийлгүй орхигдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй. Шинжээчийн өгсөн мэдүүлгийг бүхэлд нь авч хэлэлцээгүй, няцаагаагүй, үгүйсгээгүй. Мөн шинжээчээс асуусан асуултад “24 цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол амь аврагдах боломжтой байсан” гэсэн хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл, талийгаач гэмтэл авсан даруйдаа шууд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой байсан гэх дүгнэлтийг мэргэжлийн шинжээч гаргасан байтал энэ үйл баримтад шүүх үндэслэл бүхий няцаалт хийгээгүй, дээрх асуудлыг орхигдуулсан. Гуравдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх мөнгөн төлбөрийн талаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн баримтдаа “Би өөрөө хууль, эрх зүйн мэдлэггүй учраас боломжит байдлаар баримтаа гаргаж өгөөд хохирол төлбөр, оршуулгын зардлыг нэхэмжилж байна” гээд нийт 23.034.300 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 28*******35 дахь талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмнө гаргаж өгсөн нийт 15.292.200 төгрөгийн оршуулгын зардал, холбогдох баримтыг үндэслэж нэхэмжилсэн нэхэмжлэл, баримтууд мөн авагдсан байсан. Тиймээс 23.034.300 төгрөгөөр хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба үүнээс 19.998.000 төгрөг нь ямар ч баримтгүй зардал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан. Гэтэл 19.998.000 төгрөгийн баримт байдаггүй. Мөн хэрэгт авагдсан хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа нийт 38.326.500 төгрөгийн баримтуудыг авч үзвэл үүнээс 19.998.000 төгрөг нь ямар ч баримтгүй, 4.359.000 төгрөг нь баримттай, бусад нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн санхүүгийн анхан шатны шаардлага хангасан баримт гэж үзэхэд эргэлзээтэй. Өмгөөлөгчийн зүгээс ерөнхий байдлаар тооцож үзэхэд 125кг цагаан будаа, 100 гаруй кг чихэр худалдаж авсан байсан. Ямар ч баримтгүй байгаа зардалд 8.620.000 төгрөгөөр ламд ном уншуулсан гэдэг зардал багтсан байсан. Мэдээж ажил явдал болно, цаг хугацаа давчуу, маш их хэмжээний зардал гарах ба уг зардлыг бүгдийг нь үндэслэлгүй гэж хэлээгүй. Гэхдээ ядаж дансны хуулгаа гаргаж, тодорхой байдлаар нотлох боломжтой байхад энэ ажиллагаа огт хийгдээгүй, шүүх үүнийг огт үнэлж дүгнээгүй. Мөн нөгөө талаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг 2023 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн гаргуулсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл хүн амын насжилтын дундаж хэмжээгээс зохих журмын дагуу тооцож шүүхээс ашигтайгаар тогтооно” гэдэг зохицуулалтыг хуульчилсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр байсан тул энэ цаг хугацааг баримтлах ёстой. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг шүүх хэрэглэсэн ба дээрдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж тайлбарлах боломжтой байсан. Иймд миний үйлчлүүлэгч Ө.***т холбогдох хэргийг анхан шатны шүүх үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмын дагуу зүйлчлэлийг өөрчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Бичгээр гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний эгчийг гэртээ ирж хоноогүй, түүнээс болж маргалдсан гэж яриад байна. Гэтэл эгч бид хоёр хоорондоо 1 насны зөрүүтэй, бид хоорондоо бүх зүйлээ нуулгүй ярилцдаг, харин дүүгээсээ нуугаад, хүн амьтанд ярьдаггүй байсан. Хэрэг явдал болохоос сар гаруй хугацааны өмнө агсам тавьж, янз бүрийн үгээр хэлэхээр нь эгч граш руугаа орж автомашиндаа хонож байсан ба би тэр талаарх баримтуудыг хүртэл гаргаж өгсөн. Хэрэг гарахын өмнөх өдөр би орой 5 цагийн үед эгчтэйгээ зам дээр тааралдахад “Авто тээврийн үндэсний төв орж автомашин шилжүүлэх гэсэн юм, Эрхэмээгийн нэр дээр шилжүүлэх гэсэн юм” гээд нөхрийнхөө дагавар хүүгийн нэрийг хэлээд явсан тул би эгчийгээ ***гийн Авто тээврийн үндэсний төвд хүргэж өгсөн. Гэтэл эгч нэр шилжүүлэх автомашины жолоочтой хурдан гарч ирэхээр нь “Яасан бэ, шилжүүлсэн юм уу” гэтэл “Хаах гэж байхаар нь өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ, дараа нь нотариат орж байгаад Эрхэмээ рүү шилжүүлэх юм байна” гэсэн. Тэгээд хүү нь манайд очъё гэхэд эгч “Яах юм бэ, дараа нь бол” гээд хүүгээ аваад явсан. Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад эгч над руу 2*******3 удаа залгасан байхаар нь буцаагаад залгатал нэлээд уйлсан, сандарсан байдалтай ярьсан. Би энэ бүгдийг нь мэдэж байгаа болохоор эгч гэртээ ирж хоноогүйгээс болж хардсан, маргалдсан гэж байгаа нь үндэслэлгүй. Оршуулгын зардалтай холбоотой баримтын тухайд манай ээж, аав баримт гаргаж өгөх ч хэрэггүй гэсэн. Гэхдээ бид баримтаа гаргаж өгсөн. Ламд ном уншуулахад заавал баримттай байх, эсхүл дансны хуулга гаргаж өгөөгүй гэж өмгөөлөгч нар нь яриад байна. Гэтэл надад анх удаа ийм зүйл тохиолдож, эгчийгээ алдсаны улмаас бүх зүйл тулгарч байна. Үүнийг баримтаар нотлоод байх зүйл байхгүй. Зүйлчлэлийн хувьд, өчигдөр би 1 дүгээр ангийн охиндоо “Маргааш ээж нь шүүх хуралд оролцоно, 18 жилийн хорих ял авсан” гэтэл “Ээж дуусаагүй юм уу, үүрд биш юм уу” гэж хэлсэн. Үүнийг нь сонсоод би шүүх хөнгөн ял оногдуулсан гэж бодож байна. Эгчийн маань орон зайг нөхөхгүй тул мөнгө төгрөг бидэнд ямар ч ач холбогдолгүй. Хэзээ ч буцаж ирэхгүй байхад өөрийгөө өмгөөлөөд сууж байгаад хэлэх үг алга. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.***ын хувьд хохирогчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга элдвээр хэлж, доромжилж байсан болох нь талийгаачтай хоорондоо харилцаж байсан мессежнүүдээс тодорхой харагдана. 2023 оны 07 дугаар сарын 31*******ний өдөр зодох болсон шалтгааныг өмгөөлөгчийн хувьд бартераар авсан автомашиныг ажил тарсан үед цаг тулсан учраас өөрийнхөө нэр дээр бүртгүүлснээс болж талийгаач руу уурласан гэж үздэг. Иймээс уурласан учраас зодуулах вий гэж айсандаа гаршид хоносон гэж дүгнэдэг. Гэртээ очоогүй хугацаанд 2023 оны 07 дугаар сарын 31*******ний өдөр Ө.*** талийгаач руу 98 удаа, 2023 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр 113 удаа залгасан байсан. Эндээс хохирогчид ямар нөхцөл байдлыг үүсгэсэн нь тодорхой харагдана. Амь хохирогч автомашиндаа хоносон нь тодорхой бөгөөд өглөө ажил дээрээ очиход эхнэртэйгээ ямар байдлаар уулзсан нь хажуу оффисын залуугийн хийсэн бичлэгээс тодорхой харагддаг. Маш хэрцгийгээр амь хохирогчийн эрх чөлөөнд халдсан. Шүүгдэгч өөрөө 2 удаа алгадсан гэж мэдүүлдэг боловч шүүх эмнэлгийн дүгнэлт өөр гарсан байдаг. 36*******37 цаг цус алдсан учраас нас барсан гэдэг. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж болох байтал үзүүлээгүй. Ямар гэмтэл учруулсан гэдэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд “4 дүгээр зэргийн эрээнтэлт” гэсэн байсан. Өмгөөлөгчийн хувьд хэдий хэмжээний гэмтэл учирсан болоод 4 дүгээр зэрэгт хамаарч байгаа талаар тодруулах гээд чадаагүй. “Бүх биеийн” гэдэг үгийг энэ нь тодорхойлж байна гэж гэж ойлгож байна. Хоёрдугаарт, нүүр болон хоёр гар, хоёр гуя, хоёр шилбэ, анус хөхөрч, няцарсан, гадна бэлэг эрхтэн хөхөрч урагдсан гэдэг ба энэ гэмтлүүд яаж үүссэн нь тодорхойгүй. Шүүгдэгч буруугаа хүлээж, гэмшиж байна гэдэг ч уг гэмтлүүдийг тодруулж асуухаар “Би өөрөө үйлдсэн хэргээ нотлох боломжгүй, шаардлагагүй” гээд ярьдаггүй, нэг ч тайлбар, мэдүүлэг өгдөггүй. Шүүгдэгчээс өөр хүн зодоогүй болох нь нотлогдсон. Өөрийн үйлдсэн хэргээ нотлох шаардлагагүй, “ханийгаа”, “хайрыгаа” гээд яриад байгаа боловч хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг үгүйсгэсэн. Мөн хоолойн боолттой, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт, дотор эрхтний шинжилгээнд хэсэгчилсэн цус хуралт буюу боолтын шинж тэмдэг илэрсэн. Энэ бүгд шинжээчийн дүгнэлтээр гарсан тул Ө.*** хохирогчийг хэрхэн хэрцгийгээр зодож, зовуурь шаналгаа үүсгэсэн байхыг заавал шаардахгүй. Бэлэг эрхтэн, дотор эрхтний гэмтлүүд, бүх бие нь эрээн болтол зодсон байхад яаж зовуурь шаналаг үүсгээгүй байх вэ гэдгийг бодох ёстой. Тиймээс шүүгдэгч нь хохирогчийг тамлаж, тарчлаан зовоосон үйлдэл хийж, хохирогч нь 36 цаг гэртээ шүүгдэгчийн хараа хяналт дор байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадаагүй байдалд байсан. Биеийн байдал нь маш хүнд байхад эмнэлгийн тусламж үзүүлэхдээ эхлээд аав, ээж рүү нь яриад “Хэдүүлээ ярилцъя” гэсэн байдаг. Тэгээд түргэн тусламж дуудаагүй, өөрөө үүрч гарч ирсэн, хохирогчийн ар гэрийнхэн өөрсдөө эмнэлэгт хүргэхэд цаг алдсан, оройтсон байсан. Мөн эмнэлэгт очсон хойно “Ахыгаа бодоорой, би хэд хэдэн ажил авсан байгаа шүү” гэж хэлсэн нь өөрийн үйлдсэн хэргээ нуун далдлах, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй гэрт нь байлгах гэсэн зүйл мөн. Биеийн байдал нь муу байсан нь өөрт нь ойлгомжтой байсан тул эгчийгээ дуудаж дусал хийлгэсэн байдал харагддаг. Ийм байдлаар хохирогчийн биед онц харгис хэрцгий аргаар бүх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ойлгомжтой. Гэр бүлийн баталгаагүй боловч хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүс. Амь хохирогчийн биед учирсан гэмтлийн байдлаас шүүгдэгч нь онц харгис хэрцгий аргыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Амь насыг аврах боломж байсан уу гэдэг талаар шинжээч боломжтой байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байгаа боловч би тэгж сонсоогүй. Харин эмнэлгийн тусламж үзүүлсэн бол аврах боломж байсныг үгүйсгээгүй боловч тавилан муутай шүү гэдэг асуудлыг дүгнэлтдээ хэлсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, ганц удаа эрүүлжүүлэгдэж байгаагүй гэж байгаа боловч хохирогч байнгын дарамтад амьдарч байснаа бусад хүмүүсээс нууж байсан. Маш олон удаа асууж дарамтлах гэсэн нь олон удаагийн утасны дуудлагаас харагдана. Хардалт бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүчирхийллийн хамгийн том шинж гэж хэлмээр байна. Хохирол төлбөрийн тухайд, хохирогчийн аав, ээж Шувуун фабрикт хүнсний мухлаг ажиллуулдаг бөгөөд ажил явдлын үед мухлагаасаа зарцуулсан. Үүнийхээ тооцоог гаргаж өгсөн. Ламаар уншуулсан гэх боловч дансны хуулга, баримтгүй гэж байгаа боловч карт уншуулаад явна гэж байхгүй. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд хохирогчийн ар гэрийнхэнд “Боломжтой хэмжээндээ зарцуулсан мөнгө, төгрөгийн тооцоогоо гаргаад өг” гэж хэлсэн. Бага насны хүүхэд ээж нь нас барсан өдөр эгчийнхээ асрамжид очсон ба Засаг даргын захирамжаар хууль ёсны асран хамгаалагчаар тогтоосон. Шүүгдэгч нь оршуулгын зардал болон хүүхдийнхээ сурч боловсрох, бусад асуудалд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Бага насны хүүхдийн сэтгэл санааны байдлыг үнэлж дүгнээгүй. Тийм учраас хохирлын асуудалд заавал баримттай байх ёстой, санхүүгийн баримтгүй гэдгээр хасах үндэслэлгүй. Хохирогч хохирсон хохирлоо бодитоор гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд бүрэн үндэслэлтэй шийдвэр гаргасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс харгис хэрцгий аргаар амь насыг нь бүрэлгэж, үр хүүхдийг нь өнчрүүлсэн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Э.*** миний арван жилийн ангийн охин бөгөөд бид хоёр нэг ширээнд хамт суудаг байсан. Бид *** аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн Оюунцэцэг багштай ангийг 2004 онд төгсөж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Амь хохирогч бол маш даруухан охин байсан ба үүнийг шүүгдэгч хүртэл мэдэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дурдаж хэлэхэд, шүүгдэгч, амь хохирогч хоёрын хоорондоо бичсэн олон хуудас чат байдаг бөгөөд чат дээр “Буруу ундаа авчирлаа гэж намайг зоддог чи хэн юм бэ” гэж бичсэн байдаг. Эндээс уг чат хэрэг гарахаас өмнө үйлдэгдсэн явдал бөгөөд хүн эхнэрээ буруу ундаа авчирсан гэдгээр шалтаглаж зодож байгаа нөхцөл байдал амь хохирогчийг гэр бүлийн ямар хүчирхийлэлд байсныг илтгэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байдаг бөгөөд хэрэгт гаргаж өгсөн чат тэдний хоорондын харилцааг ямар түвшинд байсныг, гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг харуулж байгаа хэлбэр юм. Мөн амь хохирогчийн хүү Э.***ийн өгсөн мэдүүлгээр “Орцондоо зодсон, манай орцны гаднах хүмүүс харсан байдаг, аав ээжийг зодоод байж байхад би нэг удаа өмөөрсөн, гэтэл намайг бас алгадсан, түүнээс хойш би ааваас айгаад ээжийг өмөөрөхөө больсон, аав дандаа архи ууж ирэхээрээ ээжийг зоддог” гэдэг. Хүүхдийн энэхүү мэдүүлэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан болохыг тодотгоно. Мөн амь хохирогчийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтээр авсан шархнууд нь нэг юм уу, хоёр удаа цохиод үүсэх шарх сорви биш. Тэгэхээр тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд яаж тарчлаасан нь амь хохирогчийн биед үүссэн гэмтэл шархнаас харагдана. Энэ бол олон тооны шарх гэмтэл тул яалт ч үгүй хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч түргэн тусламж дуудаагүй хэр нь өөрийн эгчийгээ дуудаж эхнэртээ дусал хийлгэсэн байдлаас үзэхэд тэрээр амь хохирогчийг гэмтсэн гэдгийг мэдсэнийх гэж үзэж байна. Энэ нь гэмт хэрэг гарсан төдийгүй хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ нуун далдлахын тулд түргэн тусламж дуудаагүй удсан гэж үзэх үндэслэл болно. Өглөө нь түргэн тусламж дуудахын оронд Шувуун фабрикт байгаа хүмүүс рүү яриад “Биеийн байдал нь болохгүй байна, яаралтай ирээч” гэж дуудсан. Гэр бүлийнхэн нь Шувуун фабрикаас 13 дугаар хороололд ирэхэд орцноосоо үүрээд гарч ирж байсан гэдэг. Тэгээд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болсон дүү нь түргэн дуудаад ирэхгүй болохоор нь яаралтай 10 тусламжийн төв рүү хүргэж, тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан нөхцөл байдал тогтоогддог. Түргэн тусламжийг шүүгдэгч дуудаагүй, дүү нь эгчийгээ хараад дуудсан. Шүүгдэгч ямар зорилгоор ийм үйлдэл гаргасан нь туйлын ойлгомжтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон яллах дүгнэлт үйлдэж, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа хэргийн зүйлчлэлийн хувьд, онц харгис хэрцгий аргаар болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас онц харгис хэрцгий аргаар гэдэгт шүүгдэгч үйлдэлдээ ямар сэтгэл зүйн ханамж авсан байдал нь тогтоогдоогүй гэж байна. Гэтэл уг байдал тогтоогдох боломжгүй ба онц харгис хэрцгийгээр гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амь хохирогчийн биед учирсан гэмтэл, шархны тоогоор тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн толгой, хүзүү, нүүр гээд биеийн бүх хэсэгт гэмтэл учирсан гэдэг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэх шинж үгүйсгэгдэж байна, өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй гэж тайлбарлаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нэг удаагийн шинжтэй үйлдэгдэх хүнийг алах гэмт хэрэгт хамаарахгүй, үндсэн шинж биш. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүйлчлэл хөнгөрүүлэх гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж нь амь хохирогчийн эмчлүүлж байгаад нас барсан, эсхүл яаралтай эмнэлгийн тусламж авч чадаагүй гэдгээр тодорхойлогдохгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн дүүтэйгээ 3 удаа, хүүхэдтэйгээ 1 удаа ярьсан гээд амь хохирогчийн бусадтай харьцах байдлыг нь хязгаарлаагүй байхад эмнэлгийн тусламж аваагүй 36 цагийн дараа нас барсан гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, гэмтэл учруулсан арга хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт үйлдэл болон хор уршигтаа хандах сэтгэхүйн харьцаагаар тогтоогдоно. Амь хохирогчийн биед ямар гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ө.***т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ө.***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ө.*** нь 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдөр *** дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж "***” ХХК*******ийн байрны 2 тоотод байх "***" ХХК*******ийн ажлын өрөөнд эхнэр Э.***ийг "2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдөр гэртээ хоноогүй, өөр хүнтэй яваад ирсэн” гэж бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун хана, баруун 11, 12*******р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хураа гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу, зүүн бугуй, баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтлүүдийг учруулж, улмаар хохирогч Э.*** нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
******* Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5*******11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12*******18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19*******24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25*******29/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30/,
******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***: “...Ө.*** нь амь хохирогчтой хамт амьдарч эхэлсэн хугацаанаасаа эхлээд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, өөрөөсөө ах хэдэн залуучуудтай нийлж ийш тийшээ явж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Ө.*** нь анх манай эгчтэй хамтран амьдарч эхлэхдээ л зан ааш муутай, хүнтэй дээрэнгүй харьцдаг, хүү Б.***ээ төрөхөд нь хүртэл манай ээж Т.***тай маргалдаж муудалцаж байсан тийм л ааштай хүн... эрүүл байхдаа хүртэл жижиг зүйл дээр хүртэл уурлаж уцаарладаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсан согтуу тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохоор амь хохирогч төрснөөс хойш улиралдаа 1 удаа зугтааж хүүхдээ дагуулаад манайд ирдэг байсан. Манайд ирэхдээ хөл, гар, бие нь хөхөрчихсөн ирдэг байсан... Амь хохирогчийг байнга хэл амаар доромжилж бусадтай харьцуулж дээрэлхдэг, хэтэрхий их харддаг байсан бөгөөд манай нөхөр ***той хүртэл харддаг байсан... 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өдрийн өглөө 10 цаг 43 минутад эгч миний *** дугаарт залгасан байсан бөгөөд буцаагаад 3 минутын дараа буюу 10 цаг 46 минутад залгасан чинь эгч сандарчихсан уйлчихсан дуудлага аваад "Хэрэг болоод залгахаар утсаа авахгүй юм аа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Яасан юм" гэж асуухад хариулахгүй уйлаад байсан. Би "Хаана байгаа юм" гэж асуухад "Оффис дээр байна" гэж хэлсэн. ...эгчийн *** дугаар луу залгаад юу болсон талаар асуухад "*** /Ө.***/ өчигдөр орой хүнтэй ажил ярина гэж хэлээд хүнтэй архи ууж байгаад "Архи аваад ир" гэж хэлээд байхаар нь архи аваачаад өгсөн чинь "Компанийн данснаас мөнгө шилжүүл" гэж хэлээд байхаар нь мөнгө өгөлгүй гарч ирээд гэрт ирээд олон юм яриад байна байх гэж бодоод гэрийн гадаа машинд унтчихсан юм аа" гэж хэлэхээр нь би "Тэгээд яасан юм" гэж хэлэхэд "Тэгээд оффис дээр орж ирэхэд машин нэр дээр шилжүүл гэж хэлээд гар руу цохиж мохиод" гэж хэлсэн. ...би дахиад эгч рүү залгаад "Би яваад очих уу, та зүгээр үү" гэж асуухад "яах юм бэ, чи ажлаа хий" гэж хэлсэн. ...ажил дээрээ очоод байж байгаад хэсэг хугацааны дараа эгч рүү дахиад залгахад надад "*** сая оффис руу орж ирээд "Олгой хагаравч тогоо дотроо" гэж хэлчхээд гараад явлаа" гэж хэлсэн... Би утсаар ярьснаасаа хойш 1*******2 цаг болоод тогтмол залгахад манай эгч ердөөсөө дуудлага авахгүй байсан. Б.***ийн *** дугаарт нь залгахад дуудлага авсан... "Ээж нь байна уу" гэж асуухад "Ээж гүйлгэж бөөлжиж байгаад сая тайвшраад унтчихлаа" гэж хэлэхээр нь би "яасан юм, аав чинь байгаа юм уу" гэж асуухад "байхгүй" гэж хариулсан, би "ээжийгээ сэрээгээд надтай яриулаадах" гэж хэлээд эгчтэй ярихад сул дуутай байсан бөгөөд би "та зүгээр үү, гайгүй юу" гэж асуухад "би зүгээрээ" гэж хэлсэн. Би "би танай гэрт хүрээд очъё, таныг хүүтэй чинь аваад аавынд очиж хоноё, та зүгээр үү" гэж асуухад эгч "би зүгээрээ зүгээр, ирж аваад яах юм бэ, бид 2 явахгүй" гэж хэлэхээр нь би "*** одоо хүртэл очоогүй, байхгүй байгаа юм уу" гэж асуухад "байгаа ш дээ" гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 02*******ны өглөө 06 цаг өнгөрчихсөн 07 цаг дөхөж байхад ээж намайг сэрээгээд "миний охин сэрээрэй, *** /***/ залгаж байна, эгчийн чинь бие муу байна гэнээ, ярилцъя гээд дуудаж байна" гэж хэлсэн. Би өмнөх өдөр нь болсон явдлын талаар аав, ээжид хэлээгүй бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01*******ний орой 23 цаг өнгөрч байхад төрсөн дүү ***т "эгч надтай өглөө уйлаад ярьсан, *** зодсон юм шиг байсан" гэж хэлж байсан. Би аав, ээжийн хажууханд байдаг дүү ***ыг орж сэрээгээд, аав, ээж дүү ***, нөхөр Дорждаваа, манай 2 охин нийлээд 2 машинтай "Шувуун фабрик"*******аас эгчийн гэр рүү хөдөлсөн. Эгчийн байрны гадаа ирэхэд Ө.*** манай эгчийг үүрчихсэн том хүү Б.*** ард нь эгчийн цүнхийг барьчихсан орцноосоо гараад явж байсан. Би тэр үед эгчийгээ харахад бие нь харахын эцэсгүй, нүүр ам нь хавдчихсан, уруул нь хар өнгөтэй болчихсон, сульдаад өөрөө алхаад явах тэнхэлгүй байсан. Би Ө.***аас "хаашаа авч явж байгаа юм" гэж асуухад "машин руу" гэж хариулахаар нь би "үгүй, миний машин руу суулга" гэж хэлээд би машиндаа суулгаад 103 руу залгаад "хэр удаж ирэх вэ" гэж асуухад "ачаалал ихтэй байна" гэж хариулахаар нь би "өөрсдөө яваад очиж болох уу" гэж асуугаад 103 үүдэнд очоод зогсоход Ө.*** эгчийн сууж явсан талын хаалгыг нээгээд надад хандаж "Туяа ах нь 2, 3 ажил авчихсан байгаа шүү" гэж шивнэж хэлсэн. 103*******н эмч нар гарч ирж машинд үзлэг хийж үзээд "Та нар шууд гэмтлийн эмнэлэг рүү яв” гэж хэлсэн, бид нар гэмтлийн эмнэлэг рүү явж байхад би эгчээс "гэмтэл дээр очоод ***г зодсон гээд хэлчих юм уу" гэж асуухад эгч надад "намайг зүгээр хүнд зодуулсан гээд хэлчих" гэж хэлсэн. Тэгээд бид нар "гэмтлийн эмнэлэг"*******рүү очоод би тэргэнцэр авах гээд явах үед Ө.*** "гэмтлийн эмнэлэг"*******ийн хүлээн авах дээр юу болсон талаар ярьж байсан. Би эгчийг тэргэнцэртэй түрж яваад "гэмтлийн эмнэлэг"*******ийн 203 тоотод эрэгтэй эмчид үзүүлсэн. Тухайн эмч нь 2*******3 удаа ийш тийшээ явуулж шинжилгээ өгүүлсэн бөгөөд бид нар 09 цагийн үед "гэмтлийн эмнэлэг" дээр очоод эгч 16 цагийн үед хагалгаанд орсон. Манай эгч хагалгаанд ороод хагалгаанаас гарахад эмч нь "хамрын таславч гэмтсэн, тархины хавантай, элэг няцралттай, цөс хагарсан, дотор эрхтний цус алдалттай, 2 литр цус юүлж авсан, та нар хугацаа алдаж ирсэн байна, биеийн байдал хүнд байгаа болохоор та нар сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн. Ө.***ын эгч нь ирж би өчигдөр очиж дусал хийж өгсөн гэж хэлсэн. Эгчийн хүү болон Б.*** нь хэрэг 2023 оны 8 дугаар сарын 02*******ны өдрөөс хойш надтай хамт байгаа. Би 2023 оны 8 дугаар сарын 7*******нд эгчийн ажил явдлыг дуусгаад гэрт нь очиж хувцас, хэрэглэлийг нь цэгцлэхэд эгчийн цус болон ард тал нь шохой болчихсон хар саарал өнгийн фудволк байсан. Өмнө нь 2023 оны 6 дугаар сарын 24*******нд Ө.*** шөнө залгаад эгч чинь алга болчихлоо гэхээр нь эгч рүү залгахад би грашд машиндаа унтаж байна гэж хэлсэн. Би эгчийнхээ оффис руу очиход хажуугийн оффисын залуу 2023 оны 8 дугаар сарын 01*******ний өглөө Ө.*** манай эгчийг хашхирч дуудаж байгаа бичлэгийг над руу viber*******аар явуулсан. Ө.*** ер нь их хартай, догшин авиртай, эгчийг байнга дарамталж байдаг. Эгч маань Ө.***аас яаж салдаг юм билээ гээд цөхөрлөө бардаг байсан. Миний эгчийг маш их зовоож, байнга сэтгэл санааны түгшүүр, зовлон шаналалтай, айдастай амьдруулж байсан. Ө.*** агсан тавьж зодож нүдсэн үед эгч хүүгээ аваад манайд ирдэг байсан...” /1хх 37*******54, 80*******82/,
******* насанд хүрээгүй гэрч Б.***ийн: “... Аав архи уухаараа л оройтож ирдэг байсан. Архи уухаар нь айдаг байсан. Надад аймаар санагддаг байсан. Аав ээж гэртээ байхдаа дандаа хэрэлдэж зодолддог байсан. Надад муухай санагддаг байсан. Би нэлээн олон удаа хэрэлдэж зодолдож байхыг нь харсан. Хэрэлдэж зодолдож маргалдаж байхад нь Б.*** агаа бид 2 гэртээ байж байдаг байсан. Ер нь ихэнхдээ миний ээжийг зөвшөөрөлгүй мөнгө үрэхэд аав уурлаад байдаг. Бас ааваас зөвшөөрөл авахгүйгээр аялалд явахаар уурлаж хэрэлдэж маргалддаг байсан. Аав ихэнхдээ ээжийг буланд шахаж байгаад л зоддог байсан... намайг очоод нэг удаа "болиоч ээ ааваа" гээд хэлсэн чинь аав уурлаад намайг алгадаж байсан. Тэрнээс хойш аав ээж хоёрыг хэрэлдэж маргалдахад нь би айгаад дахиж аавыг "болиоч ээ" гэж хэлж байгаагүй. Хэрвээ тэгж хэлбэл намайг зодчих байх гэж айдаг байсан. Хамгийн сүүлд сонссоноор бол манай амьдардаг байрны орцонд зодож байсан. Тэгж зодохдоо ээжийг шатаар чирээд байгаа мэт чимээ сонсогдсон... дараа нь ээж надад хэлэхдээ "аав нь ээжийг нь зодоод, зодуулж байхад орцны хүмүүс харж байсан" гэж хэлсэн. Тэр үед бол ээжийн биед гэмтэл харагдахгүй байсан. Манай хаалга аймар нимгэн болохоор орцонд болж байгаа юм аймар чанга сонсогддог... ээж нь гарч "Акуа /Aqua/ машинд унтахаар гарлаа" гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь *** ах /***/ орж ирсэн. Тэгээд надаас "ээж чинь хаашаа явсан юм" гэж асуухад нь би "ээж машинд хонохоор гарсан" гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө Б.*** агаа бид 2 гэртээ хамт хоносон... унтаж байхад шөнө 03 цагийн орчим аав ирээд намайг "утсаа аваад ээж рүүгээ залга" гэж хэлсэн. Тэгээд намайг залгахад ээж утсаа аваагүй... ээж гэртээ орж ирээд үүдэнд суучхаад "аав чинь намайг зодсон" гээд уйлаад байсан. Тэгээд аавыг дуудаад аав ирсэн. Тэгээд гэрт ирээд аав *** /аавын эгч/ аниа руу утсаар залгаад "*** аниа, Тунгаагийн бие нь өвдөөд байна, та гялс ирээд эмчлээд өгөөч" гээд хэлж байсан. *** аниаг ирэх үед ээж уйлаад ёолоод байх шиг байсан. Тэгээд *** аниаг гэрт ирсний дараа аав гараад явсан. Гэрт *** аниа ирээд ээжид дусал хийж өгсөн. Тэгээд *** аниа ээжийн хувцсыг тайлж хараад "энэ яачихсан юм бэ" гэж ээжээс асуухад ээж *** намайг цохисон" гэж хэлсэн.... *** аниа хоол хийж өгсөн. Тэгэхэд ширээн дээрээ би ганцаараа хоол идсэн. Ээж бол орон дээрээ хоолоо идсэн. Тэгээд *** аниа орой 06 цагийн үед явсан... Тэгээд бид нар унтсан. *** ах өрөөндөө, би ээжтэй хамт буйдан дээр унтах гээд байж байсан чинь аав ирээд ээжийг "буйдан дээр унтаад яах юм, газарт унт, салхитай" гэж хэлээд өргөөд газарт буулгасан. Тэгээд би буйдан дээрээ ганцаараа унтсан... өглөө сэрсэн чинь ээжийг эмнэлэг аваад явах гэж байсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн... Ээж хааяа намайг өмөөрөөд *** агааг загнах асуудал байдаг байсан. Өмнө нь бол *** агаа над руу хутга далайж байсан. Намайг зоддог байсан. Нэлээн олон удаа зодсон. Ах бид 2 өөр сургууль суралцдаг байсан болохоор янз бүрийн асуудлаа хоорондоо ярьдаггүй байсан. Би ахаасаа заримдаа айдаг байсан. Гэртээ харимаар байна. Би аавыгаа үзлийн муухайгаар бодож байна. Аялалд явлаа, мөнгө үрлээ гэж ээжийг зоддог байсан. Аялалд явсан ч мөнгө зарцуулдаггүй шүү дээ. Тэгсэн хэр нь л аав ээжийг зодоод байдаг...” /1хх 57*******61/,
******* эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 62*******69/,
******* гэрч Б.***ын: “...Талийгаачийн бие муу байна гэж өдөр нь ааваас сонсоод орой нь гэмтлийн эмнэлэгт очиход түүнийг нас барсан гэж хэлсэн....” /1хх 84*******89/,
******* гэрч Э.***ын: “...амь хохирогч энэ нэг юмнаас сална гэж нэг бус удаа хэлж байсан. 2023 оны 8 дугаар сарын 01*******ний орой 22 цагийн үед эгчийг Ө.***той маргалдсан юм шиг байна лээ, машиндаа хоносон гэж ярьж байсан. Өмнө хэд, хэдэн удаа машиндаа хоносон гэж ярьж байсан...” /1хх 95*******96/,
******* шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...эмчилгээг гэмтэл учирсан даруйд үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой ч цаг хугацаа өнгөрөх тусам амь насыг аврах боломж төвий чинээ багасна...элэгний доргилт гэмтэл нь шууд учирсан даруйдаа үхэлд хүргэхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэдэг гэмтэл. Яаралтай тусламж авсан ч тавилан муутай...” /1хх 109/,
******* сидиний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 114*******115/,
******* шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн 2086 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Э.***ийн цогцост хэвлийн битүү гэмтэл хэвлийн баруун хана, баруун 11,12*******р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дах дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу зүүн бугуй баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 12*******д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 3.5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ. Гуравдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Талийгаач нь уушги, гуурсан хатгалгаа зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна...” /1хх 119*******124/,
******* шүүх сэтгэц эмгэг судлалын 964 дүгээр дүгнэлт “...Ө.*** нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ө.*** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ө.*** нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан байна. Ө.*** нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.*** нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ө.*** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.*** нь цаашид түүний хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг манай шинжилгээгээр тогтоохгүй. Ө.*** нь хэрэг учрал болох үед сэтгэл санаа цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /1хх 137*******140/,
******* шүүгдэгч Ө.***ын хувийн байдлыг тогтоосон баримт бичгүүд /1хх 162*******179/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх 182/, өвчний түүх /2хх 225*******228/, мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрөл, үзлэгийн тэмдэглэл /2хх 229*******237/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2хх 238/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Э.***гаас нэхэмжилсэн хохирлын баримтууд /2хх 28*******35/, /3хх 162*******164/, 167/, фейсбүүкээр харилцсан мессеж /2хх 36*******78/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /2хх 90*******95/,
******* шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 02*******ны өдрийн 716 дугаар шинжээчийн дүгнэлт “...Нэмэлт шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаар урьд гаргасан дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүдээс хэвлийн баруун хана, баруун 11, 12*******p хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15*******т зааснаар хохирлын хүнд зэрэг, толгойн хуйхны дотор гадаргуу дах дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэлд 3.1.1*******т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Харин бусад гэмтлүүдэд тус тусад нь 2.7.3*******д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Элэгний доргилт гэмтлийн улмаас элэгний цусан хангамж цочмогоор хямарч цус зогшингошил, элэгний эсийн төвийн үхжил тархмалаар үүсэх учир эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” /2хх 242*******244/, шүүгдэгч Ө.***ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 98*******100, 106*******107, 3хх 50*******51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр”, 2.8*******д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ө.*** нь амь хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталж байсан талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***, насанд хүрээгүй гэрч Б.*** нарын мэдүүлэг, сиди бичлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25*******29/, фейсбүүкээр харилцсан мессеж /2хх 36*******78/ зэрэг нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх бөгөөд амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн тоо, учирсан гэмтлийн хэр хэмжээ зэргээс дүгнэж онц харгис хэрцгийгээр хүн алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч Ө.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгч Ө.*** нь “...миний цохисон үйлдлээс болж талийгаач хань маань хүнд гэмтэл авсныг бид хоёр мэдэлгүй цаг алдаж эмнэлгийн тусламж авсан боловч амь насыг нь аварч чадаагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хаалттай дэглэмийг нээлттэй дэглэмээр сольж өгнө үү. Хүү Б.***ийг Б.***, эх Б.***, эгч Б.*** нарын асран хамгаалалтад байлгаж өгнө үү ...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нар хамтран: “...хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүй, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг буруу бодсон...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хүлээн авч, заримыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд,
1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс А.***т оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.***, амь хохирогч Э.*** нарын 2014 оны 4 дүгээр сарын 14*******ний өдөр төрсөн хүү Б.***ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж зааснаар давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***гаас түүнийг Б.***ийн асран хамгаалагчаар тогтоосон Баянзүрх дүүргийн засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 9*******ний өдрийн А/243 дугаар захирамж, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг ирүүлсэн болно.
Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон этгээд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ... ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч А.*** нь амь хохирогч Э.***ийг зодож “хэвлийн битүү гэмтэл хэвлийн баруун хана, баруун 11,12*******р хавирганы зөөлөн эд, өрцний баруун хэсгийн цус хуралт, элэгний доргилт, арван хоёр хуруу гэдэс, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн чацархай, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дах дагз, хоёр талын чамархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн дээд зовхи, хамар, баруун бугалга шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн дал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун, зүүн шуу зүүн бугуй баруун, зүүн шилбэнд зулгаралт, хоёр талын завж, хүзүүнд цус хуралт” зэрэг биед нийт 20 тооны буюу олон тооны шарх, гэмтлийг амь хохирогчид учруулан, үхэлд хүргэсэн болох нь шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн 2086, 2024 оны 7 дугаар сарын 02*******ны өдрийн 716 дугаартай дүгнэлт, мэдүүлэг, тайлбар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байх тул амь хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон шинжээр, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***гийн “...амь хохирогч улиралдаа гар, хөл, бие нь хөхөрсөн ирж манайд хонодог байсан. 2023 оны 8 дугаар сарын 01*******нд ярихад эгч уйлчихсан, уйлаад байсан. *** архи уусан, намайг гар луу цохисон, тэгээд би машиндаа унтсан гэж хэлсэн. Би эгч рүүгээ 1*******2 цаг болоод тогтмол залгахад утсаа аваагүй. Тэгээд 19 цагийн үед хүү ***тэй нь ярьж эгчийгээ асуухад ...ээж гүйлгэж, бөөлжиж байгаад сая унтлаа... гэж хэлсэн. Эгчтэй ярихад их сул дуутай эгч нь зүгээр гэж хэлсэн. 2024 оны 8 дугаар сарын 02*******нд эгчийгээ харахад харахын эцэсгүй, нүүр ам нь хавдчихсан, уруул нь хар өнгөтэй, өөрөө алхах тэнхэлгүй байсан. Гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийсэн эмч хамрын таславч гэмтсэн, тархины хавантай, элэг няцралттай, цөс хагарсан, дотор эрхтний цус алдалттай, 2 литр цус юүлж авсан, та нар сэтгэлийн бэлтгэлтэй байгаараа гэж хэлсэн. /1хх 37*******41, 53*******54/...” насанд хүрээгүй гэрч Б.***ийн “...хамгийн сүүлд сонссоноор бол манай амьдардаг байрны орцонд зодож байсан. Тэгж зодохдоо ээжийг шатаар чирээд байгаа мэт сонсогдсон. Ээж машинд хонохоор гарсан. Ээж аав чинь намайг зодсон гээд уйлаад байсан. *** аниа ирэх үед ээж уйлаад ёолоод байсан. *** аниа ээжид дусал хийсэн. Ээж үхсэн. Би ээжтэйгээ байсан. Гэртээ харимаар байна. /1хх 57*******61/…”, гэрч Б.***ын “...ядарсан царайтай харагдсан. Толгой өвдөөд дотор муухай оргиод байна гэж хэлсэн. /1хх 88*******89/...”, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Эмчилгээг гэмтэл учирсан даруйд үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой ч цаг хугацаа өнгөрөх тусам амь насыг аврах боломж төдий чинээ багасна... элэгний доргилт гэмтэл нь шууд учирсан даруйдаа үхэлд хүргэхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэдэг гэмтэл. Яаралтай тусламж авсан ч тавилан муутай. /1хх 109/...”, “сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 114*******115/...”, “...фейсбүүкээр харилцсан мессеж /2хх 36*******78/...” зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгчийн үйлдлийг “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг санаатай алахыг хүндрүүлэн үзэхээр заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй, өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж биш юм.
Харин, гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог онцлогтой тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй болно.
4. Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ө.*** нь үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогч Э.***ийн биед шууд санаатайгаар халдаж онц харгис хэрцгийгээр зодож үхэлд хүргэх аюултай гэмтэл учруулсан байх тул Ө.***т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн “Гэмтэл согог судлалын үндэсний төв” амь хохирогч Э.***т шаардлагатай эмчилгээг зохих стандартын дагуу хийсэн боловч тэрээр засрал авахгүй, эмнэлэгт нас барсан нь шүүгдэгч Ө.***ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд хэргийн энэхүү нөхцөл байдал нь хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй болно.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)*******ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” юм.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.
Анхан шатны шүүх нь “оршуулгын зардалд баримтаар 38.225.000 төгрөгийг гаргуулж” шийдвэрлэсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хохирлыг тооцсон байна гэж дүгнэв.
Учир нь хавтаст хэрэгт “...4.359.000төгрөг + 464.400төгрөг + 144.000төгрөг + 3.602.500төгрөг + 421.200төгрөг + 480.000төгрөг + 645.000төгрөг + 2.171.000төгрөг + 2.585.100төгрөг + 64.500төгрөг + 30.000төгрөг + 30.000төгрөг + 60.000төгрөг + 38.000төгрөг + 101.500 төгрөг + 96.000 төгрөг...” /2хх 28*******35/, “...160.000төгрөг + 1.333.000төгрөг /3хх 163/ + 1.012.000төгрөг /3хх 164/ + 435.000төгрөг /3хх 165/ + 554.500төгрөг /3хх 166/ + 452.600төгрөг /3хх 167/...” буюу нийт 19.239.300 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1*******д зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол буюу оршуулгын зардалд 19.239.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***гийн нэхэмжилсэн 19.998.000 төгрөг /3хх 162/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ тухай баримтаа цуглуулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
6. Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 сарын 23*******ны өдөр Шинэчлэн батлагдсан бөгөөд түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31*******ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3*******ны өдөр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”*******ыг батлах тухай 25 дугаартай тогтоолын “3.3*******т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5*******д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.
Мөн “Үндэсний статистикийн хорооноос 2023 онд Улаанбаатар хотод оршин суудаг эмэгтэй хүний дундаж наслалтыг “76.85” гэж тогтоосон ба амь хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу нас барах үедээ буюу 37 настай байсан, улмаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1*******ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож тооцохоор тус тус тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох нь ашигтай байх тул 109.587.500 төгрөгийг /76.85*******37=39.85, 550.000*5=2.750.000, 2.750.000*39.85=109.587.500/ шүүгдэгч Ө.***аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг буруу бодсон...” гэсэн агуулга бүхий гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ө.*** болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.***ын шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрийн 2024/ШЦТ/1014 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтын: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.***аас нийт 137.225.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.***аас нийт амь хохирогчийн оршуулгын зардалд 19.239.300 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 109.587.500 төгрөг, нийт 128.826.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***д олгосугай...” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.***гийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй 19.998.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг буруу бодсон...” гэсэн агуулга бүхий хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ө.***, болон өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.***ын 2024 оны 11 дүгээр сарын 14*******ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц. ОЧ