Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 549

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Хт холбогдох эрүүгийн 1705009130321 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Х нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрийн баруун бүсийн 4 тоот хашаанд 19-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж байгаад тээврийн хэрэгслийн рулийг эргүүлэн тээврийн хэрэгслийн доод эд ангид засвар хийж байсан Шын толгойг тээврийн хэрэгслийн доод эд ангид хавчуулан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа тараад гэртээ ирээд харихад талийгаач машинаа янзалж байсан. Тэгээд намайг туслаад өгөөч гэхээр нь би туслахаар очиж тусалсан. Тэгээд ийм үйлд явдал болсон. Би их харамсаж байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т.Х, талийгаачийн ээжтэй 15 сая төгрөгийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд нэг жилд 3 сая төгрөг төлж байх дээрх мөнгийг нийт 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохирч гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар Т.Х графикийн дагуу хугацаандаа төлбөр төлөөд явж байгаа. Одоогийн байдлаар Х 1.500.000 төгрөг төлчихсөн байгаа. Талийгаачийн ээж нэгэнт ийм зүйл болсон тул залуу хүүхдүүдийг  шоронд явуулаад яахав гэж хэлж байсан. Цаашдаа Т.Хт маш том сургамж болсон байх гэж бодож байна. Цаашдаа хохирол төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулаарай гэж хэлмээр байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э мөрдөн байцаалтанд: Миний хүү Ш 2017 оны 10 сарын 06-наас 07-нд шилших шөнийн 01 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш нь гэртээ өдөржингөө амраад өнжсөн. Цалингаа авсан байсан болохоор ахтайгаа 100 айл орж ойр зуурын юм авсан байсан. Намайг ажлаа тараад ирэхэд тэгж ярьж байсан. Маргааш нь буюу 2017 оны 10 сарын 08-нд машинаа засна гээд ажил руугаа явсан. Машин нь хаана байсан талаар юм хэлээгүй. ..Орой нь 19 цаг өнгөрч байхад манай том хүү Мягмарсүрэнгийн гэрт нь Батсайхан гэх найзынх нь ах Батаа гэх залуу Шинэбаяр нь машиндаа засвар хийгээд гэрлийг нь солиод доор нь хэвтэж байхад нь Хадаа гэх хамт ажилладаг залуу машиныхаа рулийг мушгиснаас болоод Шинэбаярын толгой нь боолтонд хавчуулагдаад тэр дороо амьсгал хураачихлаа гэж ярьсан байсан. Удалгүй манай том хүү, бага хүү болох Баярмагнай руугаа залгаад аавын гэрт хүрээд ир” гэж дуудсан байсан. Тэгээд тэд нар 19 цагийн үед ирээд энэ талаар надад хэлсэн. ….Хүүгээ алдсандаа гомдолтой байна. Хүүг маань нэгэнт босгоод ирж чадахгүйгээс хойш 50 сая төгрөг нэхэмжилж байгаа. /хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Азжаргал мөрдөн байцаалтанд: Талийгаач Шинэбаяр нь манай эгч Эрдэнэцэцэгтэй хамт Нарантуул зах дээр ажилладаг байж байгаад бид хоёр 2002 онд танилцаж байсан юм. Тэгээд үерхэж нөхөрлөж байгаад 2004 онд гэр бүл болон манай эгч Эрдэнэцэцэгийн СХД-ийн 11 дүгээр хороо, амины орон сууцны 3-224 тоот хашаанд нь гэр барин амьдрах болсон юм. Талийгаач бид хоёр 2005 онд төрсөн Эрдэнэсувд охин, 2008 онд төрсөн Аптансүх хүүтэй, хүү маань төрөлхийн уруул тагнай сэтэрхий төрсөн ба талийгаач Шинэбаяр хүүгээ төрснөөс хойш бид нарыг орхиод гадуур явчихдаг, заримдаа сар гаран алга болчихдог байсан болохоор бид хоёр 2015 оноос тусдаа амьдрах болоод 2016 онд гэр бүлийн батлахаа албан ёсоор салгаж шүүхийн шийдвэрээр охин хүү хоёрыг маань миний асрамжинд өгөөд, талийгаач Шинэбаярыг хоёр хүүхдийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл нь амьжигааны доод түвшингөөр тэжээн тэтгэх захирамж гэрсан боловч, талийгаач Шинэбаяр хоёр хүүхэддээ эхний 3-4 сар хоёр хүүхдэд нийлүүлээд 150,000 төгрөг төлдөг байгаад дахин мөнгө төлөөгүй ба сүүлдээ хүүхдүүдтэйгээ ч уулзахаа больчихсон, гэрийнхэнээс нь асуухаар мэдэхгүй гээд байдаг байсан юм.Тэгээд сая Шинэбаярыг нас барсаны дараа Шинэбаярын нас барсных нь гэрчилгээг надад хуулбарлан өгөөд халамжийн байгууллагад хандан, хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж 2017 оны 12 дугаар сард тогтоологсон ба сар болгон хоёр хүүхэд нийлээд 155.000 төгрөг авдаг юм. Шинэбаяр зан байдпын хувьд уур уцаар ихтэй, юм л бол намайг зодох гээд байдаг байсан ба эрүүл согтуу аль ч үедээ намайг зодож цохидог байсан юм. Талийгаач Шинэбаяр надаас салснаасаа хойш хүүхдийнхээ хагалгаа хийлгүүлж байхад ч ирж байгаагүй, мөнгө төгрөгөөр ч тусалж дэмжиж байгаагүй, хүү маань байнга эмчийн хяналтанд байдаг хүүхэд, ар гэрийнхэн нь ч тусалж дэмжиж байгаагүй, нэг ч удаа эргэж ирж, анхаарал тавьж утсаар ч ярьж байгаагүй. Талийгаач бид хоёрыг салснаас хойш нэг ч удаа ар гэрийнхэн нь манай хоёр хүүхэдтэй уулзаагүй байж байгаад сая ажил явдлаар л нэг удаа уулзсан тэрнээс хойш талийгаачийн төрсөн өдрөөр ирж байсан ба тэрнээс хойш огт эргэж ирж уулзаж байгаагүй. Тусалж дэмжиж байгаагүй ер нь манай хоёр хүүхдэд нэг ч оймс авч үзээгүй юм. /хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Ариунболд мөрдөн байцаалтанд: Би өнөө өглөө Дүнжингарав дээр шороо зөөх ажилтай байсан. Өглөө 09 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний эхнэрийн дүү Бат-Эрдэнийн хашаанаас Х 18-64 УНЕ улсын дугаартай Хово машиныг аваад Х хамт Дүнжингарав орсон. Х бид хоёр Дүнжингарав дээр шороо зөөсөн тэгээд 13 цаг өнгөрч байхад ажил дуусаад бид хоёр Сонсголон руу хашаа руу явж очсон гэтэл дүү Бат-Эрдэнийн машиныг унаж цалинждаг Шинэбаяр гэж жолооч өөрийн унадаг 19-32 УНЕ улсын дугаартай хово машинд засвар үйлчилгээ хийж байсан. Би хэсэг байж байгаа Шинэбаяр дээр очсон чинь Х ажлын хувцасаа өмссөн Шинэбаярт тусалж байсан. Шинэбаяр, Х хоёр машиныхаа тормосны аппаратыг салгаад гаргаад ирсэн задалж байсан. Тэгээд шинэ авсан мембрам нь таарахгүй байна гэж хэлээд хуучин аппаратыг задалж байсан. Тэгсэн тэр үед эхнэрийн төрсөн дүү Бат-Эрдэнэ ирээд наадах чинь таарахгүй байгаа бол шинээр өөрийг дахин авъя Шинэбаяраа чи урд нэмэгдэл гэрлээ засаж янзалж бай гэж хэлсэн. Тэгээд Шинэбаяр урьд гуперын доогуур нэмэгдэл гэрлээ тайлах гээд орсон. Бат-Эрдэнэ энэ үед Хыг шинэ авсан таарахгүй байсан тормосны аппаратанд хий тавиад үз гэж хэлсэн. Тэгсэн Х яах юм бэ? рулийн теагийг нь салгаадахъя гэж хэлээд Шинэбаярын засаж байсан машиныг асаасан. Тэгээд рулийг хажуу тийш дараад дугуйг хажуу тийш эргүүлж Х машинаас буугаад машины рулийн тиагийг салгах гээд нүдэж эхэлсэн. Тэр үед би хойд тормосны мембрамд хий тавьж үзэх гээд шланкыг холбож байсан. Тэр үед хажууд Бат-Эрдэнэ ирээд “Шинэбаяраа чи юмаа хийж байна уу“ гэж асуусан. Шинэбаяр тэгтэл ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Бат-Эрдэнэ харсан чинь машины гупер рулийн түнтгэрийн хооронд руль дарах үед толгойг нь хавчсан байсан. Тэгээд Бат-Эрдэнэ “хүүе наадах чинь ухаан алдсан юм биш биздээ” гэж хэлсэн тэр үед машин унтарсан байсан. Тэр үед Х тиагийг нь нүдэж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ “Шинэбаяр ухаан алдсан юм бишүү”гэж хэлэхэд би хойшоо ирэхэд Шинэбаяр сууж байгаа юм шиг мөртлөө толгой нь хавчуулагдсан байсан. Х түүнийг хараад Шинэбаяр толгой нь хавчуулагдсан байсан гэж мэдээд машинаа асаагаад рулээ  хажуу тийш болгож сулласан. Тэгээд би хойш нь болгоод Шинэбаярыг түшээд харахад Шинэбаяр хараатай ямарч амьсгал байхгүй байхаар нь би “Шинэбаяр ухаан алдсан юм шиг байна” гэж хэлээд Шинэбаярыг хөдөлгөөн хийгээд газар хэвтүүлээд Шинэбаярын цээжин дээр дарж хиймэл амьсгал хийж, мөн амаар нь бас хиймэл амьсгал хийсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгээд тухайн үед Шинэбаяр малгайтай ноосон цамц өмссөн, цамцныхаа малгайг өмссөн байхаар нь би харахад толгойны баруун чамархай хэсгээс цус гарсан байдалтай байсан. Би цамцны цахилгааныг тайлаад зүрхийг чагнахад Шинэбаярын зүрх нь хурдан хурдан цохилж байсан...Шинэбаяр урд гуперын гэрлийг засаж байхад Х машины рулийн тиагийг салгахаар асаагаад рулийг хажуу тийш нь дарахад Шинэбаяр урд гэрэл засаж байхад гупер боодог төмөр, рулийн гидерийн чих хоёрын дунд толгой нь хавчуулагдаж нас барсан.  /хх-ийн 57-58/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Машинаа засахаар эхлээд 19-32 УНЕ улсын дугаартай машины хаазны тороосыг солиод байж байтал миний төрсөн эгч Оюунболорын нөхөр Ариунболд болон манай компанийн ажилтан Х хоёр машинтайгаа ирсэн. Тэр үед Х Шинэбаяртай машиныг хамт засалцаж эхэлсэн. Тэр үед манай хашаанд машинаа хийдэг хуурай дүү Бат-Эрдэнэ жижиг тэрэгтэй ирсэн. Би тэр үед Бат-Эрдэнийн овоолдсон шороог тараагаадахъя гэж хэлээд дуудсан байсан. Жолооч Шинэбаяр, Х 2 машиныхаа тормосны мембраныг задалж байсан. Шинэ авсан мембрам нь боолтны нүх таарахгүй зөрөөд байсан учир хуучин эвдэрхий мембрамыг задалж байсан тэр үед Хыг мембрамыг задаллаа харин Шинэбаярыг урд хоёр гэрлээ сольчих гээд хэлээд би хашааны хаалга онгойлгоод Бат-Эрдэнийн хамт шороо тараахаар очсон. Х машины дугуйн дээр зогсоод тиаг шарнерыг сүхээр цохиж байсан. Би тэр үед очиход Шинэбаяр машины доор сууж байгаа юм шиг л харагдаж байсан. Би Х хажууд очоод яаж байна гарч байна уу гэж асуухад Х гардаггүй гэж ярьж байсан. Би Шинэбаяр руу тонгойгоод болж байна уу гэж асуухад Шинэбаяр сууж байгаа боловч дуу гараагүй, тэгэхээр нь хөөе болж байна уу гэж араас нь 2-3 удаа дуудаад хариу хэлэхгүй зүгээр л суугаад байсан. Тэгэхээр нь би тонгойгоод машин доор харсан чинь Шинэбаяр нүд нь хараатай ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байхаар нь Шинэбаяр ухаан алдсан юм бишүү гэж хэлсэн. Х дугуй дээрээс буугаад доороос хараад өө Шинэбаяр толгойгоо хавчуулсан байна ш дээ гэж хэлээд шууд машин руу ороод машины дугуйг нөгөө тийш дарсан. Цаанаас хүргэн ах Ариунболд ирээд Шинэбаярыг түшээд тэр байран дээр нь хойш газар хэвтүүлсэн. Би тэр үед айгаад орилоод наад хүн чинь яасан бэ гэж хэлсэн. Тэр үед Ариунболд Шинэбаярын цээжин дээр нь дараад цамцны энгэрийг нь нээж зүрх нь цохилж байгаа эсэхийг чагнаж байсан. Тэр үед жолооч Шинэбаярын толгойн баруун чамархай хэсгээс цус алдаж байгааг харсан. /хх-ийн 62-63/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 15 цагийн үед миний таньдаг ах болох Бат-Эрдэнийн хашаа буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Моносын үйлдвэрийн урд талд байх хашаанд ажил хийж байсан. Тэгээд би тухайн үед тэр хашаан дотор байдаг түц рүү очоод бээлий авах гээд байж байтал тэр хашаанд засвар хийж байсан  Хово машин дээр хашааны эзэн болон 2 жолоочтой машин янзалж байсан хүн ухаан алдаад уначихлаа гэж байсан тэгээд би явж очтол машин янзалж байсан Шинэбаяр гээд залууг газар хэвтүүлчихсэн байсан асуудал болохын өмнө бужигналдаад байсан юм. Тэгээд би очсон цагдаа түргэн дуудаад би зам дээрээс тосох гээд гарсан тэгээд түргэн  ирж үзээд тэр хүнийг нас барчихсан байна гэж хэлсэн.  /хх-ийн 65/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Т.Х мөрдөн байцаалтанд: Манай дүү Цэрэндоржоос Бат-Эрдэнэ нь 2014 онд том тэрэг барьдаг жолооч ажилд авна гэж ярьсны дагуу би Бат-Эрдэнийн том оврын Хово маркийн автомашины жолоочоор сарын 800.000 төгрөгийн цалинтайгаар аман хэлцэл байгуулан ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 15 цагийн үед өөрийн унадаг 18-64 УНЕ улсын дугаатай Хово маркын автомашинтайгаа ажлаа хийж дуусаад машинаа байрлуулж тавьдаг ДЦС 4-ийн урд байрлах хашаанд ирсэн. Тэгэхэд Шинэбаяр өөрийн унадаг 19-32 УНЕ дугаартай Хово маркийн машинаа янзлаад байж байсан ба манай дарга Бат-Эрдэнэ, Шинэбаяртай нийлээд автомашиныг нь орой болохоос өмнө янзлаад дуусгаадах гэсэн юм. Тэгээд Бат-Эрдэнэ дарга, Шинэбаяр, уг хашаанд машинаа тавьдаг Х.Бат-Эрдэнэ, жолооч Ариунболд бид нар Шинэбаярын машиныг  янзлах талаар ярьж сууж байгаад Шинэбаяр бид хоёр машинаа янзлахаар автомашин дээрээ очиход Шинэбаяр машины рулийн тиагийг цохиод мултлаад өгөөчээ би гаргаж чадахгүй байна гэхээр нь би  зөвшөөрөөд рулийг нь зүүн тал руугаа дарж  байгаад цохиж гаргах юм байна гэж хэлээд автомашины кабин руу авирч гарсан юм. Намайг кабин руу гарч байхад Шинэбаяр урд гуперны урд гэрлээ янзална гээд сууж байсан. Тэгээд би рулийнхээ тиагийг салгахын тулд машины түлхүүрийг түлхэн асуугаад рулийг зүүн тал руу нь тултал нь дараад рулийн тиагийг лантуугаар цохиод байж байтал Бат-Эрдэнэ ирээд Шинэбаяраа чи юмаа хийж байгаа юм уу гэхэд Шинэбаяр ямар нэг юм өөдөөс нь дуугараагүй тэгтэл Бат-Эрдэнэ наадах чинь ухаан алдчихсан юм биш үү чи бууж ирээд хар даа гэхээр нь би машинаас буугаад  автомашины доогуур хартал Шинэбаярын толгой хэсэг нь автомашины рулийн шарнер рам хоёрын завсар хавчуулагдчихсан байсан юм. Шинэбаярыг машин доогуур орсон гэж мэдээгүй. Намайг кабин руу авирч гарах үед Шинэбаяр урд гэрлээ янзална гээд автомашины урд гуперын урд зогсож байсан юм. Уг нь Шинэбаяр намайг руль дарахыг мэдэж байсан яагаад автомашин доогуур орсныг мэдэхгүй байна. /хх-ийн 108/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2001 дугаартай: Талийгаач Шын цогцост их тархины дагз хэсэг, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүр хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулай яс /гурвалжин хэлбэр үүсгэсэн/ арагшаа дагзны ясны заадал салсан хугарал, хуйханд цус хуралт, чамархай, чихний дэлбэн, дээд уруулд зулгаралтууд, чамархай, дух, чихний дэлбэнгийн дээд ирмэг хэсэгт няцарсан шарх гэмтлүүд учирчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /хх-ийн 86-89/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 651 дугаартай: Талийгаач Ш нь гавал тархины ил гэмтэл, их тархины дагз хэсэг, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүр хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулай яс /гурвалжин хэлбэр үүсгэсэн/ арагшаа дагзны ясны заадал салсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 155/ гэсэн дүгнэлт,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-06-038/05 дугаартай: Яавч Трак ХХК-ийн ажил олгогч нь ажилтнуудад гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ ажилтнаар тээврийн хэрэгслийн техникийн засвар үйлчилгээг хийлгэхдээ зориулалтын ажлын байранд ажиллуулаагүй нь Автотээврийн хэрэглсийн техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт, MNS 4601:2011 Монгол улсын стандартын 6.4 автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, засварын ажил эрхлэх аж ахуйн нэгж байгууллага иргэд  нь автомашин түүний агрегат, зангилаа, эд ангийн техникийн байдлын оношилгоо, техникийн үйлчилгээ, засварын ажлын үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн шаардлагыг хангасан техник хэрэгсэл бүхий  зориулалтын ажлын байранд хийнэ/-д заасныг тус тус зөрчсөн байна.

2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Яавч Трак ХХК-ийн ажил олгогч нь ажиллагсадад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа.Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МЫЗ 4969:2000 Монгол Улсын стандартын 4.7 /Ажпын байрны анхан шатны зааварчилгыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажпын байр өөрчлөгдөх үед мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилгаа авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө/ 4.9 /Ажпын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажпын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 4.16 / ....Ажпын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг тус тус зөрчсөн.

Яавч Трак ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 /ажпын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/-д заасны дагуу автомашины засвар үйлчилгээг хийх үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх үүрэгтэй.

”Яавч Трак” ХХК-ийн ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/- д заасны дагуу хариуцна.

Яавч Трак ХХК-ийн ажил олгогч нь засвар үйлчилгээ хийж байсан жолооч нарт автомашины эд ангийн техникийн байдлын оношлогоо, техникийн үйлчилгээ, засварын ажлын үйлдвэрлэлийн технологииг мөрдөх талаар заавар, дүрэм боловсруулж баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,6-д заасныг зөрчсөн байна.

Ажил олгогч Яавч Трак ХХК-ийн зүгээс ажилтан албан хаагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад дүрэм журамыг хэрхэн хэрэгжүүлж, мөрдөж ажиллах талаар сургалт явуулан, болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдад осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой ажиллах талаар зааварчилгааг авч, гарын үсэг зурсаны дараа ажил үүргээ гүйцэтгэх талаар шаардлага тавих ёстой.

Дээрх осол нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д заасан үйлдвэрлэлийн осол мөн. /хх-ийн 94/ гэсэн дүгнэлт,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15, 17-18/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 20-25/, хохирогчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-31/, хохирол барагдуулах тухай гэрээ /хх-ийн 156-157, 158-159/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Т.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 116/, ял шалгах хуудас /хх-ийн 117/,

 

Гэрч Т.Хүрэлбаатар мөрдөн байцаалтанд: Би Х ээж Цэндхүүгийн төрсөн ах нь байгаа юм. Х нь Ховд аймгийн Үенч суманд 1984 онд төрсөн эхээс гурвуулаа айлын том хүүхэд. Х аав 2009 онд өвчний улмаас нас барсан ээж нь Ховд аймгийн төв дээр дунд хүү Батбаатарынхаа хамт амьдардаг. Х дунд дүү нь Ховд аймагт машин угаалгын газарт угаагчаар ажилладаг ээж нь группт байдаг, бага Баярбаатар нь Улаанбаатар хотод Сутай буянт зах дээр грушик хийж амьдардаг юм. Харин Х 1992-1996 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын арван жилийн сургуулийн 4 дүгээр ангийг суралцан төгсөөд, 1996-2010 он хүртэл Ховд аймгийн Үенч суманд манай аав Тамир дээр малчин хийж байгаад 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирж СХД-ийн 28 дугаар хороо Ногоон Чулуутын 3-22 тоотод эхнэр Отгонбаяр, 13 настай хүү Бат-Эрдэнэ, 10 настай хүү Батдэлгэр нарынхаа хамт амьдарч байгаа. Х нь Улаанбаатар хотод ирээд хадам ахтайгаа Техник импорт зах дээр автомашины сэлбэг зарж байгаад 2014 оноос хойш хувь хүн дээр том тэрэгний жолооч хийх болсон юм. Х зан байдлын хувьд бусадтай нийтэч, ажилсаг, ажилдаа сайн, илүү дутуу зангүй хүүхэд байгаа юм. Тамхи л татдаг болохоос архи дарс хэрэглээд байдаггүй, элдэв муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Миний мэдэхээр урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. Эхнэр нь бөөр нурууны өвчтөй ер нь бие султай, Х л ар гэрээ тэжээж тэтгэж явдаг хүн байгаа юм. Сая эхнэр нь эмчилгээнд Солонгос улс руу явчихсан хоёр хүүхдээ хараад л одоогоор эрхэлсэн ажилгүй хүүхдүүдээ хараад байж байгаа юм. /хх-ийн 66/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хыг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрийн баруун бүсийн 4 тоот хашаанд 19-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж байгаад тээврийн хэрэгслийн рулийг эргүүлэн тээврийн хэрэгслийн доод эд ангид засвар хийж байсан Шын толгойг тээврийн хэрэгслийн доод эд ангид хавчуулан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

       

Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эы ”...Хадаа гэх хамт ажилладаг залуу машиныхаа рулийг мушгиснаас болоод Шинэбаярын толгой нь боолтонд хавчуулагдаад тэр дороо амьсгал хураачихлаа гэж ярьсан байсан...” /хх-ийн 50/, гэрч А.Ариунболдын”...Бат-Эрдэнэ харсан чинь машин гупер рулийн түнтгэрийн хооронд руль дарах үед толгойг нь хавчсан байсан” /хх-ийн 58/, гэрч Б.Бат-Эрдэнийн”...би тонгойгоод машин доор харсан чинь Шинэбаяр нүд нь хараатай ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байхаар нь Шинэбаяр ухаан алдсан юм биш үү гэж хэлсэн. Х дугуй дээрээс буугаад доороос хараад өө Шинэбаяр толгойгоо хавчуулсан байна ш дээ гэж хэлээд шууд машин руу ороод машины дугуйг нөгөө тийш дарсан...”/хх-ийн 62/, гэрч Х.Бат-Эрдэнийн”...Хово машин дээр хашааны эзэн болон 2 жолоочтой машин янзалж байсан хүн ухаан алдаад уначихлаа гэж байсан...”/хх-ийн 65/, яллагдагч Т.Хын”...Шинэбаярын толгой хэсэг нь автомашины рулийн шарнер рам хоёрын завсар хавчуулагдчихсан байсан...” /хх-ийн 108/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2001 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-89/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 651 дугаартай дүгнэлт /хх-ийн 155/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15, 17-18/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 20-25/, хохирогчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-31/, хохирол барагдуулах тухай гэрээ /хх-ийн 156-159/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж Шүүхээс шүүгдэгч Т.Хыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. 

 

Нөгөөтэйгүүр энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдан шалгагдсан  Бадарчийн Бат-Эрдэнийг Прокурорын 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг тогтоолтой хэргийн оролцогчдыг танилцуулсан байгааг дурьдаж байна.

 

Хохирол төлбөрийн талаар

Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогч Шын төрсөн эх О.Э тогтоогдсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь иргэн Б.Эрдэмтэлэхэд “анхан, давах, хяналтын шатны шүүхэд хохирогчийг төлөөлөх” итгэмжлэл олгож нотариатаар баталгаажуулсан байна. /1хх-ийн 136/,

     

Хавтаст хэрэгт оршуулгын болон бусад зардалтай холбогдуулан нэхэмжилсэн баримт авагдаагүй байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад Бадарчийн Бат-Эрдэнээс 15 сая төгрөг, шүүгдэгч Т.Хаас 1.500.000 төгрөг тус тус хохирогч талд төлөгдсөн байна.

     

Түүнчлэн  шүүгдэгч Т.Х нийт 5 жилийн хугацаанд 15 сая төгрөгийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд 3 саяар төлж барагдуулахаар тэдгээрийн хоорондоо тохирсон  баримт хэргийн 157 дугаар талд авагдсан байгааг дурьдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Х тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Т.Х хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч талтай харилцан тохиролцсон, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Хын холбогдсон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр дөрвөн жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Т.Хт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.