Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00644

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00644

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* аймгийн *******ын газар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн 1*******-******* тоотод оршин суух ******* овогт гийн /Рд:ЗГ9*******062211/-т хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохиролд 1348610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т тус тус зааснаар прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсаэлтээр, эсхүл өөрийн санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 1348610 төгрөгийг гэм буруутай этгээд хариуцагч Д.аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.  

2. Хариуцагч Д. нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хариуцагч Д. нь ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн *******2 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С. /Рд:ЗГ*******8062*******12/ нь эмнэлгийн тусламж авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд S06.4 оношоор 1348610 төгрөгийн эмийн эмчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн болох нь дээрх шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3.2.Хариуцагч Д.ын үйлдсэн гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.

3.3. Дээрх гэмт хэргийн хохирогч С./Рд:ЗГ*******8062*******12/ нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд S06.4 оношоор, 1348610 төгрөгийн эмийн эмчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тус санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т тус тус зааснаар тус санг төлөөлөн нэхэмжлэл гаргуулах хүсэлтийг ******* аймгийн *******ын газарт хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг хүлээн авч ******* аймгийн *******ын газар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3.4. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна гэж үзлээ.

3.5. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндын даатгалын сангийн хөрөнгөнд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5дугаар зүйлийн *******55.4-т ...зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 /тав/ хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн *******5дэх зүйлийн *******51.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт /Долдугаарбүлэг/ өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэж хуульчлан тогтоосон бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, *******2 дугаар зүйлийн *******2.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн *******2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн ************** дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр ******* аймгийн *******ын газрын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.аас гэм хорын хохиролд 1348610 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд олгохоор шийдвэрлэв.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгаа тул энэ өдрийн 12:00 цагт шүүх хуралдааныг товлон зарласан, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч Д.ын нэхэмжлэлийн хувийг гардан авах үедээ шүүхэд тэмдэглүүлсэн 992*********************85 дугаарын утсаар нь шүүгчийн туслах мэдэгдсэн баримттай байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар үндэслэл бүхий хүсэлт бичгээр гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6 дугаар зүйлийн *******6.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн ************** дугаар зүйлийн **************.2-т шүүхийн мэдэгдэх хуудсыг ..., утас, факс, цахилгаан буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн байна.

Иймээс хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, *******5дүгээр зүйлийн *******59.1, *******59.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт гийн /Рд:ЗГ9*******062211/-аас 1348610 /нэг сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн *******59 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ