| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00554/И |
| Дугаар | 310/ШШ2025/00645 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00645
| *******0*******5 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 10/ШШ*******0*******5/00645 | аймаг |
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн ******* сум, *******-р баг, С.*******ийн өргөн чөлөө *******-*******11, Нутгийн удирдлагын ордон хаягт байрших аймгийн ******* ******* ******* *******/ Рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын дугаар баг, ийн эхлэл-ийн байр тоотод байрших /Рд:681*********************/-нд хариуцагдах
Нэхэмжлэлийн шаардлага: 98406000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэрээний 1.10-т зааснаар хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй бол 0, хувиар алданги тооцохоор тохирсон. *******0*******5 он 05 дугаар сарын *******0-ны өдрийн байдлаар 140 хоног хугацаа хэтэрсэн алданги *******9106000 /хорин есөн сая нэг зуун зургаан мянга/ төгрөг болж байгаа ба гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6900000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөг, алданги буюу анз *******9106000 /хорин есөн сая нэг зуун зургаан мянга/ төгрөг нийт 98406000 /ерэн найман сая дөрвөн зуун зургаан мянга/ төгрөгийг "Сara " -аас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ:
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. -тай байгуулсан " малын тэжээл нийлүүлэх" ажлын гэрээний хугацаа *******0*******4 оны 1******* дугаар сарын 1-ний өдөр дууссан тул гэрээний үнийн дүнгийн 6900000 төгрөг, хугацаа хэтэрсэн 5 сарын байдлаар бодсон 140 хоногийн алданги *******9106000 төгрөг, нийт 98406000 төгрөгийг компаниас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. 49000000 төгрөгийн санхүүжилт олгосон, өөр санхүүжилт олгосон баримт байхгүй гэв.
. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани *******0******* оны 9 сард аймгийн ЗДТГ-тай улаан буудайн соёолж нийлүүлэх 6900000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, 49000000 /дөчин сая/ төгрөгийн санхүүжилт авсан. Гэтэл аймгийн ЗДТГ нь олгосон нийт санхүүжилт 49000000 /дөчин есөн сая/ төгрөгийг бус, гэрээний үнийн дүнгээс нэхэмжилсэн нь шударга үнэнд нийцэхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, алданги тооцох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн нь дараах шалтгаантай.
1.Үйлдвэрийн байрны дулаан, ы асуудал. Манай компани Монгол улсад анх удаа улаан буудайн соёолж ургуулах, ухаалаг үйлдвэрийг хөгжүүлж буй шинэ технологи хөгжүүлэхэд олон саад бэрхшээлүүдийг даван туулах шаардлага бидэнд тулгарсны нэг нь ы хүчин чадлын асуудал байсан. сумын төвд, засмал замын зүүн талд барьсан үйлдвэрт маань төвийн шугам нээс ирж буй хүчдэл өвлийн улиралд хэт бага байсан. **************0В (вольт) байх ёстой хүчдэл 140В (вольт) хүртэл унаж ирсний улмаас манай үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж багагүй хохирол амссан. Цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхийн тулд 80В (вольт) хүчдэлд холбогдох техникийн нөхцөл авах хүсэлтийг Цахилгаан салбарт хүсэлт өгсөн боловч *******0*******4 оныг дуустал шийдэж өгөөгүй. Цахилгаан шугам гээр ирж буй хүчдэл нь үйлдвэрийн хэрэгцээт хүчдэлийн шаардлагыг хангаагүйн улмаас үйлдвэрлэл явуулахад хүндрэл учирсан. Улаан буудайн соёолж ургах таатай нөхцөл нь орчны температур +*******0-оос +*******5 хэм байх. Иймд бид өвлийн хүйтэн цагт орчны температурыг тогтвортой байлгах үүднээс нараар халдаг байшинг үйлдвэрийн байрны гадуур барьж, ы хэрэгцээг багасгасан. Нараар халдаг байшин барих ажил *******0******* оны 1******* сарын 15-ны үед дууссан. Хэдийгээр нараар халдаг байшин барьж ы хэрэгцээг дахин багасгасан боловч төвийн эрчим хүчнээс ирж буй ы чадал нь улаан буудайн соёолжийн усалгаанд шаардагдах +5 хэмтэй гүний худгаас гарч ирж байгаа усыг +*******5 хүртэл халааж дийлэхгүй, хүчдэл унасан хэвээр байсан. салбарт 80В хүчдэл авах техникийн нөхцөл авах хэрэгцээ шаардлагын талаар хүсэлтээ дахин илэрхийлсэн боловч хүсэлтийг *******0*******4 оны 0 сарын 0-ныг дуустал хүлээж авах боломжгүй гэдэг хариуг өгсөн. *******0*******4 оны 04 сарын 01-нд техникийн нөхцөл авах хүсэлтээ дахин өгч *******0*******4 оны 05 сарын эхээр техникийн нөхцөл чинь гарсан, техникийн нөхцлийн төлбөрөө төлөөрэй гэснээр төлбөрөө төлсөн. Гэтэл тухайн үеийн салбарын захирал нь манай техникийн нөхцөл болон бусад холбогдох баримт бичгийг өөр дээрээ авч, өгөхгүй элдэв арга саам хийсээр *******0*******4 оныг дуусгасан. Ингэснээр *******0*******4 онд үйлдвэрлэл явуулах боломж нөхцөл бүрдэхгүй байсаар бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй.
*******. Бензин шатахууны хомсдол *******0******* оны 11 сараас *******0******* оны 1******* сарыг дуустал улс даяар шатахууны хомсдолд орсон нь үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай улаан буудайн үр татах ажилд тодорхой хугацаанд саад учирсан.
. Хөгц мөөгөнцрийн асуудал *******0******* оны 1 сараас эхлэн улаан буудайн соёолж ургуулах ажлыг эхлүүлсэн. Гэвч бидний сонгосон үр манай үйлдвэрийн нөхцөлд тохирохгүй, ургуулсан улаан буудайн соёолжийн үндэсний хэсгээр мөөгөнцөр үүсэж байсан. Үүнийг шийдэхийн тулд ХХААЯ-ны харъяа тариалан эрхлэлтийг дэмжих санд хандан 6 төрлийн үр авч туршилтын тариалалтыг хийж, хамгийн сайн ургалттай үрийг сонгож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулж, улаан буудайн үр худалдаж авах процесс үргэлжилсээр *******0******* оны сар хүрсэн. *******0******* оны сард улаан буудайн тариалалтаа хийсэн боловч хөгц мөөгөнцрийн асуудал дахин гарч ирж, гэрээний дагуу чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нөхцөл бүрдэхгүй байсан. ХААИС болон МАА-н хүрээлэнгийн гидро тариалалтаар мэргэшсэн эрдэмтэн судлаачидтай уулзаж зөвлөгөө авахад усны температурыг нэмэгдүүлэх, улаан буудайн үрийг химийн бодисоор ариутгах, үйлдвэрийн байрыг цэвэрлэж утаагаар ариутгах зэрэг зөвлөмжийг өгсөн. Энэ үед аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Х. холбогдож яагаад тэжээл нийлүүлэхгүй байгаа талаар асууж холбогдсон. Тулгараад байгаа асуудлын талаар хэлэхэд Х. үйлдвэр дээр ирж үзээд, зураг дарж, бичлэг хийгээд явсан. 4 сар гарахад зудын нөхцөл арилж, цасан доороос цагаан өвс гарснаар аймгийн нөөцөд тэжээл авах хэрэгцээ үгүй болсон. Улаан буудайн соёолжийг 10 хоногоос хэтрүүлэлгүй малд өгөх ёстой бөгөөд үүнээс илүү хугацаагаар хадгалах тохиолдолд хөлдөөж хадгалах шаардлагатай байдаг. 4 сар гарч гадна агаарын температур нэмэх хэм рүү шилжсэн үед хадгалах боломжгүй барааг нийлүүлэх нь аймгийн ЗДТГ-т хохиролтой ажил болох учраас улаан буудайн соёолж нийлүүлэх хугацааr хойшлуулах хүсэлт тавьж гэрээг сунгасан. Цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ явуулж чадаагүй учраас гэрээний хугацааг сунгах боломжтой эсэх талаар холбогдох мэргэжилтэнд хандахад, аудитаас энэ гэрээнд акт тавь гээд шахаад байгаа, гэрээг сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
4. Улаан буудайн соёолж ургуулах үйлдвэр нь аймгийн ******* сумын иргэн Х. миний санаачлан хэрэгжүүлж буй Говийн шим төслийн хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг нь манай төслийн үндсэн зорилго нь аймгийнхаа малын мах, айраг, сүү цагаан идээг брэнд бүтээгдэхүүн болгож зах гаргах байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг гол асуудал нь өвөл хаврын цагт жингийнхээ 0-40 хувийг алдаж, эцэж турсан малын мах сүүний үйлдвэрлэл тогтвортой хөгжихөд саад болдог явдал. Малын жингийн алдагдлыг багасгахын тулд хямд өртөгтэй тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Голланд, Герман, Америк, Япон, Хятад зэрэг улс орнуудад эрчимтэй хөгжиж буй гидро технологиор улаан буудайн соёолж ургуулах технологийг хүний оролцоо бага, автомат ухаалаг үйлдвэрийг Монголдоо хөгжүүлэх нь чухал юм гэдгийг олж хараад *******0******* онд аймгийн удирдлагуудад улаан буудайн соёолжийн үйлдвэр аймгийн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар танилцуулснаар удирдлагууд бидэнд уг үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж олгож, улаан буудайн соёолж худалдан авах тендер зарлаж байсан. Тендерт манай компаниас өөр компани оролцоогүй бөгөөд хуулийн дагуу манай компани тендерт шалгарсан. Хэдийгээр шинэ технологийг хөгжүүлэхэд тодорхой саад бэрхшээл тулгарч буй боловч саад бэрхшээлийг даван туулснаар аймгийн малын тэжээлийн үйлдвэрлэлд бодитой хувь нэмэр оруулж, МАА-н эрсдлийг бууруулах бодитой ажил болно гэж үзэж байна. Хугацаа хэтрэхэд хүргэсэн дээрх нөхцөл байдал нь гэрээний үүрэг гүйцэтгэгч бидний гэм буруугаас бус, гуравдагч этгээдийн эс үйлдэхүйгээс үүдэлтэй учир хугацаа хэтэрсний алданги тооцолгүй, манай компанид олгосон нийт санхүүжилт болох 49000000 төгрөгийг буцаан төлөх талаар нэхэмжлэгч талтай зөвшилцөж, эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан болон бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 98406000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид өөрсдийн хүлээж авсан 49000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг бол ******* *******тай байгуулсан, үүн дээр маргах юм байхгүй.
Нэхэмжлэгч тал алданги тооцсон байна. Харин хугацаа хэтрүүлсэн нь бид нараас хамаараагүй. Хөндлөнгийн хүчин зүйлээс болсон учир хугацаа хэтэрсэн гэж тооцох боломжгүй. Манай үйлдвэр нь эрчим хүчээр ажиллах тохиргоотой. Гүний хутгаас нөөцийн сав руу ус татах, ус халаах, халсан усаар тасалгааг халаах, ургамлыг услах зэргээр ажлууд нь 100% эрчим хүчнээс хамааралтай. Гэтэл эрчим хүчнээр хангах техникийн нөхцөл аваагүй байсан тул салбарт техникийн нөхцөл авах хүсэлтийг *******0******* оны 10 сард өгсөн. Тэгэхэд одоо хүйтний улирал эхэлж байгаа тул одоо техникийн нөхцөл өгөх боломжгүй хавар дулаарахаар хүсэлтээ дахин өг гэсэн. *******0*******4 оны сард хүсэлт дахин өгснөөр техникийн нөхцөл гарч, бид холбогдох төлбөрийг төлсөн боловч тухайн байгууллагын захирал Т.Мөнхбаяр нь тодорхойгүй шалтгаанаар манай техникийн нөхцөл болон бусад материалыг өөр дээрээ авч , биечлэн уулзаж байж өгнө гэсээр *******0*******5 оны 0******* сар хүргэсэн. Техникийн нөхцөл олгосон шийдвэр нь 0 вольтоор олгоогүй, **************0 вольтоор техникийн нөхцөл гарсан байсан юм билээ, өнөөдөр мэдсэн. Бидэнд 80 вольтоор техникийн нөхцөл олгоогүй учир бид д холбогдож чадаагүй. Нэхэмжэлийн шаардлагаас 49000000 төгрөгийг төлнө гэв.
5. Нэхэмжлэгч нотлох баримтаар:
6. Хариуцагч талаар нотлох баримтаар
-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь/ хэргийн *******4-р тал/, Багануур зүүн өмнөд бүсийн төрийн өмчит хувьцаат компанийн салбарын *******0*******5.11.10-ны өдрийн 01/185 дугаар албан бичиг, хавсралт, сумын ******* ******* *******0*******5.11.10-ны өдрийн 0*******/*******8 дугаартай албан бичиг зэрэг баримт ирүүлсэн. Гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аймгийн ******* ******* ******* ******* нь хариуцагч -нд холбогдуулан 98406000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
аймгийн ******* ******* ******* ******* нь -тай " малын тэжээл нийлүүлэх" ажлын ДУГАОНӨГ/*******0*******0*******0*******5 дугаартай гэрээ байгуулж, гэрээний хугацаа *******0*******4 оны 1******* дугаар сарын 1-ний өдөр дууссан тул гэрээнээс татгалзаж, гэрээний нийт үнэ 69.00.000 төгрөг, гэрээний 1.10-т зааснаар алданги *******9106000 төгрөг, нийт 98406000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж үндэслэлээ тодорхойлсон.
*******. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: аймгийн ******* ******* ******* *******тай гэрээ байгуулсан нь үнэн, гэрээний хугацааг *******0*******4 оны 1******* сарын 1-нийг хүртэл сунгасан, үүнд маргах зүйлгүй, гэрээний дагуу 49000000 төгрөгийн санхүүжилт авсан тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний хугацаа хэтэрсэн шалтгаан нь ы техникийн нөхцлийг 80 вольтоор өгөөгүйтэй холбоотой тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Гэрээний үлдсэн санхүүжилтийг олгоогүй тул нэхэмжлэх үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарлав.
.Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, талуудын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
.1. аймгийн ******* ******* ******* ******* болон -ийн хооронд *******0******* оны 09 сарын **************-ны өдөр малын тэжээл нийлүүлэх ажил-ын ДУГАОНӨГ/*******0*******0*******0*******5 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр гидро малын тэжээл /50 тн/ нийлүүлэх ажлыг 6900000 төгрөгөөр тохиролцож, тус ажлыг *******0******* оны 11 сарын *******0-ны өдөр дуусгахаар, гэрээт хугацаандаа ажлыг гүйцэтгээгүй бол үүргийн үнийн дүнгийн 0. хувиар алданги ногдуулахаар тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиалагч болон гүйцэтгэгч нар харилцан тохиролцож гэрээний хугацааг *******0*******4 оны 1******* сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, аймгийн ******* ******* ******* газрын *******0*******5.01.**************-ны өдрийн 05/81 тоот албан бичиг / хэргийн 45-р тал/-ээр гэрээг хугацааг сунгасан нөхцөл байдал тогтоогдож байна.
малын тэжээл нийлүүлэх ажлын гэрээг гүйцэтгэгч -тай 6900000 төгрөгөөр байгуулахаар аймгийн ******* ******* *******0******* оны 09 сарын *******6-ны өдрийн А/551 дугаар захирамж гарсан байна. Гэрээний үнийн *******0 хувь болох 49000000 төгрөгийг *******0******* оны 10 сарын 09-н өдөр -ийн Төрийн банкны 108801858 тоот дансанд шилжүүлэн олгосон болох нь хэргийн 9-р талд авагдсан Төлбөрийн хүсэлт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч аймгийн ******* ******* ******* ******* нь малын тэжээл нийлүүлэх ажлын гэрээний хугацаа дууссан, ажлыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, гүйцэтгэгч -иас гэрээний дагуу шилжүүлсэн 49000000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 69000000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч гэрээний үлдэх санхүүжилт болох *******000000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр *******000000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл санхүүжилт *******000000 төгрөгийг хэрэв хариуцагчид шилжүүлсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өгөх үүргээ хэрэгжүүлэх учиртай байсан.
Иймээс нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан, ажлыг нийлүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт төлсөн 49000000 төгрөгийг хариуцагч -иас шаардах эрхтэй тул, хариуцагчаас 49000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч аймгийн ******* ******* ******* *******т олгохоор шийдвэрлэв.
.*******. Нэхэмжлэгч нь " малын тэжээл нийлүүлэх" ажлын гэрээний 1.10-т зааснаар малын тэжээл /50тн/ нийлүүлэх ажлыг гэрээт хугацаандаа гүйцэтгээгүй бол үнийн дүнгийн 0. хувиар алданги ногдуулан гэх заалтын дагуу гэрээний нийт үнэ 6900000 төгрөгөөс *******0*******5 оны 05 сарын *******0-ны өдрийн байдлаар 140 хоногийн хугацаа хэтэрсэн алданги *******9106000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээнээс татгалзаж, гэрээний нийт үнэ 69.00.000 төгрөг, гэрээний 1.10-т зааснаар алданги *******9106000 төгрөг, нийт 98406000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж үндэслэлээ тодорхойлсон нь Иргэний хуулийн *******04 дүгээр зүйлийн *******04.1-д заасны дагуу гэрээнээс татгалзжээ.
Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэгэнт гэрээнээс татгалзсан нь гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй болно.
Алданги бол үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулдаг тул үндсэн үүргээс хамааралтай үүсэж, үндсэн үүрэг хүчингүй болж дууссанаар энэ аргыг хэрэглэх боломжгүй болно. Нэхэмжлэгч нь -тай байгуулсан малын тэжээл нийлүүлэх ажил-ын ДУГАОНӨГ/*******0*******0*******0*******5 дугаартай гэрээнээс татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон тул алданги *******9106000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Хариуцагч -ийн нэхэмжлэлийн хангагдсан 490000000 төгрөгөд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 40*******600 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.*******-т зааснаар гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******, 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч -иас 49000000 /дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч аймгийн ******* ******* ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 49406000 /дөчин сая дөрвөн зуун зургаан мянга/ төгрөгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 40*******950 / дөрвөн зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ