| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00603/И |
| Дугаар | 310/ШШ2025/00647 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2025/00647
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00647 | ******* аймаг |
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-баг, *******-Уртад оршин суух ******* овогт *******гийн ******* /Рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965.10.17-нд төрсөн, 60 настай, эрэгтэй. 1981 оноос 11 сарын 01-нээс ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт цэрэгт явтлаа буюу 1986 оны 06 сарын 15-нийг хүртэл ажиллаад цэргийн албыг 1986.06.15-наас 1988.08.25-ныг хүртэл хаасан. Цэргээс халагдаж ирээд 1988 оны 09 сарын 01-нээс 1994 оны 12 сарын *******1-нийг дуустал ******* сумын ын нэгдэл. ын ХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Архиваас ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал олдохгүй байгаа. Иймээс *******гийн ******* намайг 1981 оны 11 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 15-ныг хүртэл, 1988 оны 09 сарын 01-нээс 1994 оны 12 сарын *******1-нийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэр, ын ХК-нд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн Д.******* миний бие 1986 оны 06 сарын 05-наас 1988 оны 08 сарын 25-ныг өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Гэтэл миний цэргийн алба хаасан лавлагаа өргөж авсан ээж гаар овоглож бичигдсэн зөрчил үүссэн. Учир нь миний төрсөн эцгийг Ц.*******, эхийг Д. гэдэг бөгөөд, би бага насандаа , нарт өргөгдөн, хамт амьдарч байсан. Албан ёсны иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаанд миний овог эцэг *******гээр овоглогдож бичигдсэн байдаг. Цэргийн алба хаасан лавлагаанд өргөж авсан эх гаар овоглож бичигдсэн зөрчил үүссэн тул Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай "Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа"-ны жинхэнэ эзэмшигч болохы тогтоож өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 0*******-ны өдрийн 08/417 дугаартай албан бичиг, Д.*******ыг төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 1-р маягтийн лавлагаа, ХААТР-1, ХААТР-21 маягтууд, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай хугацаат цэргийн архивын лавлагаа, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 01 сарын 11-ний 2/06 дугаартай албан бичиг, цалингийн баримтын хавсралт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 2/05 дугаартай албан бичиг, 70-р дансны баримтын хавсралт, ******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн 1988 оны 08 сарын 16-ны өдрийн 49 дугаартай тушаал, ******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн 1988 оны 10 сарын 2*******-ны өдрийн 57 дугаартай тушаал, ******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн 1989 оны 0******* сарын 14-ны өдрийн 19 дугаартай тушаал, ******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 сарын 27-ны өдрийн 57 дугаартай тушаал, ******* аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992.08.04-ний өдрийн 14 дүгээр тогтоол, хавсралт зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ныг дуустал, 1988 оны 09 сарын 01-нээс 1994 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ын нэгдэл болон ын ХК-нд туслах ажилтнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгор тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажиллаж байсантай холбогдох зарим баримт архивт байхгүй, цэргийн лавлагаа овгийн зөрчилтэй тул шүүхээр ажилласан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.1. Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 16-ны өдрийн 49 дугаартай Туслах үйлдвэрийн ажилтан томилох тухай тушаалд: ... Цэргийн албанаас халагдаж ирсэн ... гийн *******ыг туслах үйлдвэрлэлд ажилчнаар 1988 оны 09 дүгээр сарын 1-нээс томилсугай гэх, тус нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 2*******-ны өдрийн 57 дугаартай Жолооч томилох тухай тушаалд *******ыг 1988 оны 10 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн уньверсалын жолоочоор томилон ажиллуулсугай гэх, мөн тус нэгдлийн даргын 1989 оны 0******* сарын 14-ний өдрийн 19 дугаартай Бригадын мэдэлд трактор хуваарилах тухай тушаалд 1. Сүм бригадад тракторчин Мандалбар /ДУ *******2-10/-ыг 1989 оны ******* сарын 15-наас томилон ажиллуулсугай гэх тушаалууд,
******* сумын ын нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 сарын 27-ны өдрийн 57 дугаартай Ажилд томилох тухай тушаалд 1991 оны намрын ... ажлыг зохион байгуулах тухай нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ... гийн ******* нарыг 1991 оны 11-р сарын 27-ноос эхлэн 1 сарын хугацаатай ажиллуулсугай гэх тушаал,
******* аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992.08.04-ний өдрийн 14 дүгээр тогтоол, түүний хавсралт ... *******гийг ******* гэж тус тус тэмдэглэгджээ.
******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2022.01.11-ний өдрийн 2/05, 02/06 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн овогтой *******ын 1985-1986 оны цалингийн баримтууд, овогтой *******ын 1989-1990 оны 70-р дансны баримтууд-ад *******ын нэр бичигджээ.
******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 0*******-ны өдрийн 08/417 дугаартай ******* сумын ын нэгдэл нь 1991 оны 04 дүгээр сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 04-нд ын " ХК, 1996 оны 04 дүгээр сарын *******0-нд ын " хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно. гэх албан бичиг, Д.*******ын төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа, Д.*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад ажилладаг газар ын нэгдэл, 1986 он, тракторчин гэж тэмдэглэгдсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн миний төрсөн эцгийг Ц.*******, эхийг Д. гэдэг бөгөөд, би бага насандаа , нарт өргөгдөн хамт амьдарч байсан, албан ёсны иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд эцэг *******гээр овоглогддог гэх нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1985 оны 01 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт ажилтан, жолоочоор, 1992 оны 11 сарын 04-нөөс 1994 оны 12 сарын *******1-нийг дуустал ******* сумын ын ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын *******1-ныг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт байхгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагын тухайд:
Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-нд гийн ******* БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/*******09 дүгээр тушаалаар ******* аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /210/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 605859 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
Д.******* нь 1986 оны 06 сарын 05-наас 1988 оны 08 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, миний төрсөн эцгийг Ц.*******, эхийг Д. гэдэг бөгөөд, би бага насандаа , нарт өргөгдөн хамт амьдарч байсан, албан ёсны иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд эцэг *******гээр овоглогддог гэх тайлбар, нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний эцэг нь ******* болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, 1 дүгээр маягтын лавлагаа, ХААТР-1, ХААТР-21 маягтуудаар, тэрээр , нарт үрчлэгдэн зарим баримт бичгүүд нь , нараар овоглогддог болох нэхэмжлэгчийн тайлбар, түүний ажиллаж байсныг нотлох дээр дурдагдсан ******* аймгийн ******* сумын Амьдарлын нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 16-ны өдрийн 49 дугаартай Туслах үйлдвэрийн ажилтан томилох тухай тушаалд: ... Цэргийн албанаас халагдаж ирсэн ... гийн *******ыг туслах үйлдвэрлэлд ажилчнаар 1988 оны 09 дүгээр сарын 1-нээс томилсугай гэх тушаал, Д.*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад цэргийн алба хаасан гэж тэмдэглэгдсэн зэрэг баримтуудаар 1986-1988 онд цэргийн алба хаасан үйл баримт, цэргийн албх хаасан лавлагаа овгийн зөрчилтэй болох нь тус тус тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Д.*******ыг Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 1*******5.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг, 1*******5.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Д.******* тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт ажилтан, жолоочоор 1985 оны 01 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, ******* сумын ын ХК-нд жолоочоор 1988 оны 09 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл, 1992 оны 11 сарын 04-нөөс 1994 оны 12 сарын *******1-нийг дуустал тус тус ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэр архивын байгууллагад байхгүй болох нь Архивын тасгийн 2025.11.10-ны өдрийн 10/18******* дугаартай тодорхойлолтоор, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа овгийн зөрчилтэй болох тус тус тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, *******гийн ******* /Рд:*******/ нь 1985 оны 01 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт ажилтан, жолоочоор, 1992 оны 11 сарын 04-нөөс 1994 оны 12 сарын *******1-нийг дуустал ******* сумын ын ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч болохыг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын *******1-ныг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4. Нэхэмжлэгч Д.*******ын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулсан бөгөөд, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5100 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-т заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /Рд:*******/ нь 1985 оны 01 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын ын нэгдлийн туслах үйлдвэрт ажилтан, жолоочоор, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал ******* сумын ын ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 11 сарын 01-нээс 1984 оны 12 сарын *******1-ныг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-т заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /Рд:*******/-ыг Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2022 оны 12 сарын 2*******-ны өдрийн 11272 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ