| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2310013990270 |
| Дугаар | 2025/ДШМ/171 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/171
В.***өд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрийн 2024/ШЦТ/800 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.***, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч В.*** холбогдох 23100 1399 0270 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ***гийн ***, Ао*** оны 07 дугаар сарын 28*******ны өдөр *** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "***" ХХК*******д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, *** тоотод түр оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02*******ны өдрийн 2019/ШЦТ/647 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД: ***/,
Шүүгдэгч В.*** нь 2022 оны 09 дүгээр сарын 01*******ний өдөр дархан цаазат газар болох Хан*******Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Түргэний ам" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"*******д орсон ургамал болох 1.266,7 кг хуш модны цайруулсан самрыг худалдаж авсан,
мөн дээрх самрыг “Isuzu Trooper” загварын ***ҮНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Land Cruiser” загварын ***УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Kia Bongo*******3” загварын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан*******Уул дүүргийн прокурорын газар: В.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч В.*** болон түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нар нь хамтран тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт тус тус сан, ойн дагалт баялагт учирсан хохирлыг хэрхэн тооцож арилгахыг нарийвчлан зохицуулсан байдаг. В.*** нь 1266.7 кг ховор ургамлын жагсаалтад багтсан сибирь буюу хушны үр буюу цайруулсан самрыг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан гэх үйлдлийг ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний газраас үнэлсэн 1266.7 кг самар нь 13.300.350 төгрөг гэж үнэлсэн нь зөв байна. Учир нь зах зээлийн үнэлгээгээр 1 кг самрыг 10.500 төгрөгөөр тооцсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг 223.699.220 төгрөгөөр тооцож, Байгаль орны тухай хуульд зааснаар 5 дахин нэмэгдүүлээгүй. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26*******ны өдрийн 357 дугаар тогтоолд заасантай нийцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж заасан бөгөөд эдгээр үйлдлийн аль нэг нь нөгөөгөөсөө илүүд үзэгдэнэ гэсэн ойлголт байхгүй, тухайн зүйлийг худалдан авснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан. Мөн “Дамно” ХХК*******ийн гаргасан зах зээлийн үнэлгээгээр хохирол нөхөн төлүүлэхээр тооцох үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч В.***, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад В.***өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал, хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь бүрэн хангалттай, бодитойгоор тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, хэргээс үзэхэд гэрч М.***ын: “…ойн байцаагч хийж байгаад ажлаасаа халагдсан О.***ын гэр нь Түргэний аманд байдаг. О.***ын гэрийн гадна “Isuzu Trooper” загварын *** ҮНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Land Cruiser” загварын *** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Kia Bongo*******3” загварын *** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд шуудаатай самруудыг аччихсан байсан.../1хх 57, 60, 63*******64/”, гэрч Т.***: “...“Isuzu Trooper” загварын *** ҮНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр төрсөн ах *** над руу залгаад ахад нь машин хэрэгтэй байна, хэд хоног машиныг нь хэрэглэе гээд ээжээс түлхүүр аваад явсан. *** ах *** ахыг дуудахаар нь очоод *** ахын худалдан авсан самрыг машинд ачиж өгч байгаад цагдаад баригдсан гэдгээ надад хэлсэн. Миний машинтай очоод самар ачиж байгаад баригдсан юм байна лээ.../1хх 68*******69/”, гэрч О.***ын “...2021 оны 5 сард Түргэний аманд байгаль хамгаалагчаар очсон ба *** салхилж байгаад надтай танилцсан...тухайн өдөр гэртээ согтуу унтаж байгаад сэрэхэд *** нь өөрийн унадаг ланд*******200 загварын тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн жийп, бас миний Бонго загварын тээврийн хэрэгсэл дээр шуудаатай самар аччихсан байсан. Самар хууль бусаар түүсэн хүмүүс нь нууцаар хамгаалалтын хашааны ойролцоо шөнөөр ирээд самраа жалганд хийгээд, ченж нартай холбогдоод самраа зардаг... /1хх 72*******74/”, гэрч Т.***: “...нагац ах *** залгаад хүмүүс самар өгье гээд яриад байна, миний дүү ахдаа тус болоод өгөөч гээд ахтай хамт Бугын ам гэх нэртэй газар луу очиж 20*******иод хүнээс самар авахад нь ачилцаж өгч тусалсан юм. Ах самар авна гэхээр нь машин хэрэг болох байх гэж бодоод дүү *** машиныг аваад явсан юм. Түргэний аманд очиход хашаатай айлын гадна шуудайтай самрууд овоолоод тавьчихсан байсан... /1хх 80, 83*******84, 87*******88/” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн баримт болон гэрэл зураг /1хх 25*******45/*******ууд авагдсан байхад мөрдөгч, прокурор нь хэргийг бүрэн дүүрэн шалгаж, тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.
Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад зэрэг Эрүүгийн хуульд заасан бусад асуудлыг тогтоож хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь чухал шаардлагатай билээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, хамтран оролцогчдын төрөл, хэлбэрийг тодорхой хуульчлан заасан.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Иймд хэрэгт хамтран оролцсон бусад этгээд байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй, энэ асуудлаар прокурорын хяналтын шатанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч В.***ийг "Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан В.***өд 6.000 /зургаан ийг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй , Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц болж чадаагүй гэж дүгнэв.
Учир нь шүүгдэгч В.*** нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 223.695.220 /хоёр зуун хорин гурван сая зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийн хохирлыг учруулсан, учирсан хохирол огт төлөгдөөгүй байгааг шүүх харгалзан үзээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэв.
3. Нийслэлийн Хан*******Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.***ийг 2022 оны 09 дүгээр сарын 01*******ний өдөр дархан цаазат газар болох Хан*******Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Түргэний ам" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"*******д орсон ургамал болох 1.266,7 кг хуш модны цайруулсан самрыг худалдаж авсан,
мөн дээрх самрыг “Isuzu Trooper” загварын ***ҮНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Land Cruiser” загварын ***УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Kia Bongo*******3” загварын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Анхан шатны шүүх Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамал болох уг 35 шуудай хуш модны цайруулсан самрыг “Isuzu Trooper” загварын *** ҮНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Land Cruiser” загварын *** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Kia Bongo*******3” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан буюу тээвэрлэхээр завдсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд, тэдгээрийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураах эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч В.***, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан “...1266.7 кг самрыг Дамно ХХК*******ийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг самрыг 10.500 төгрөгөөр тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан*******Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрийн 2024/ШЦТ/800 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч В.***, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч В.***өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ